Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00072/И |
Дугаар | 130/ШШ2017/00121 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2017/00121
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, Ш овогт Т н Кы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар 8 жил, 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар 4 жил 4 сар 15 хоног, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ууран зуухны машинистаар 1 жил 11 сар 15 хоног, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад уурын зуухны машинистаар 4 жил 6 сар 21 хоног тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.К шүүхэд гаргасан хүсэлтэд: Монгол улсын иргэн Т.К би Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, манаачаар 8 жил, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар 4 жил 4 сар 15 хоног, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар 1 жил 11 сар 15 хоног, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад уурын зуухны машинистаар 4 жил 7 сар тус тус ажилласан байсан юм. Т.К миний дээрх байгууллагад ажиллаж байсныг Т.К миний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, тэр үед хамт ажиллаж байсан хамт олонтой авахуулсан фото хар зураг, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ****** дугаартай илгээлт, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон баярын бичиг, 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын Эрчим хүчний салбараас олгосон баярын бичиг, Баян-Өлгий аймгийн Булган сум дахь Ахуй үйлчилгээний төвийн даргын 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн манаач авч ажиллуулах тухай 22 дугаар тушаал, Баян-Өлгий аймгийн Булган сум дахь Ахуй үйлчилгээний төвийн даргын 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тушаал, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 16 дугаар тушаал, 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын иргэн Т.К би өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж байгаа учраас миний Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар 8 жил, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар 4 жил 4 сар 15 хоног, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар 1 жил 11 сар 15 хоног, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад уурын зуухны машинистаар 4 жил 6 сар 21 хоног тус тус ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар өгсөн мэдүүлэгт: Энэ хүн одоо 60 настай. Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл манаачаар 8 жил, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл галчаар 4 жил 4 сар, 15 хоног, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар 1 жил 11 сар 15 хоног, Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяа хөдөлгөөнт дизель станцад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар 4 жил 7 сар тус тус ажиллаж байсан. Т.Кы тухай үед ажиллаж байсан байгууллагууд татан буугдсан. Т.К ы ажиллаж байсан гэдэг нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт, 1987 онд Булган сумын намын хороо, гүйцэтгэх захиргаа, эвлэлийн хорооноос олгосон баярын бичиг, 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын эрчим хүчний салбараас олгосон баярын бичиг, Булган сумын ахуй үйлчилгээний төвийн даргын тушаалууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Иймд Т.К ы ажилласан байдлыг хүсэлтэд бичсэний дагуу шүүхийн журмаар тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар, 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар, 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Булган сум дахь Ахуй үйлчилгээний төвөөс Т.К д 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн Булган сум дахь Ахуй үйлчилгээний төвийн даргын 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тушаал, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тушаал, Эрчим хүчний салбарын эрхлэгчийн 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаартай тушаал, Т Кы №****** дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос 1972 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон №****** дугаартай илгээлт, Булган сумын Эрчим хүчний салбараас 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон баярын бичиг, 1987 онд Булган сумын намын хороо, Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон баярын бичиг, хамт ажиллаж байсан Ж.Х , К.С , Б.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагч Т.Кы шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иймд Т.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар, 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний ангид 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар, 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний улсын байгууллагын харьяанд байгаа Хөдөлгөөнт дизель станцад ууран зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.К ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК