| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/00210/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/224 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/224
БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ө ,
шүүгдэгчийн өмгөөлөгч К ,
шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨаймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр БӨаймгийн Баяннуур сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨаймгийн Ө сумын 3 дугаар баг, Б, 0 дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С , РД:БВ********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С нь эхнэр С ыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед БӨаймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 10, 11-12/
2. Гэрч Л гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
3. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
4. Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С нь эхнэр С ыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед БӨаймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2012 оны 06-р сараас эхлэн М овогтой С гэх залуутай гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж өсгөж байна. Манайх тус сумын 3-р багт оршин суудаг юм. Нөхөр болох С нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Барилгын засал чимэглэл хийж мөнгө олдог байсан. Харин би “Эрчим ХХК-нд үйлчлэгч ажилтай. Нөхөр маань 2016 оноос эхлэн ямар нэгэн шалтгаангүйгээр намайг хэд хэдэн удаа зодож, бие маань хөхөрч хавдаж байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. С нь уучлалт гуйж дахиж ийм асуудал гарахгүй гэж хэлдэг байсан болохоор хүүхдүүдээ бодож өдий хүрсэн юм. Ингээд хамгийн сүүлд өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 12-ны өдөр 22 цагийн үед нөхөр болох С нь гэртээ согтуу ирж, ямар нэгэн шалтгаангүйгээр намайг хардаж, өөр хүмүүстэй холбож, зодож улмаар миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэсэн боловч С нь байшингийн хаалгыг түгжиж түлхүүрийн өгөхгүй, миний гар утсыг булааж авсан. Ингээд би өнөөдөр биеэр ирж гомдол гаргаж байна. Бид хоёр 2012 оноос эхлэн гэр бүл болсон. С маань 2016 оноос хойш 2020 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл, надтай 2-3 удаа хэрэлдэж, улмаар гар хүрч байсан. Харин би хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Миний санаж байгаагаар дандаа зуны улирал байсан. Би тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулж байгаагүй. Ер нь бол 2016 оноос эхлэн гар хүрдэг болсон. Гэвч надад 2-3 удаа гар хүрэхэд гэмтэл авч байгаагүй. Өнгөц хэлбэрээр түлхэж, нүүр лүү алгадаж гар хүрдэг байсан. Харин сүүлчийн удаа 2020 оны 10-р сарын 12-ны өдөр миний нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсан юм. Түүнээс хойш бид хоёр тусдаа амьдарч байгаад, дахиж нийлсэн. Одоо хамт амьдарч байна. С нь дахиж ямар нэгэн асуудал гаргахгүй гэж хэлсэн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Сүүлд 2020 оны 10-р сарын 12-ны өдөр С д зодуулаад, 13-ны өдөр ээж болох Л д очиж хэлсэн. Түүнээс биш урьд өмнө ямар нэгэн хүнд С д зодуулсан талаар хэлээгүй. 2020 оны 10-р сарын 12-ны өдрөөс өмнө 2019 оны 04-р сард юм шиг санаж байна. Гэртээ байхад С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний баруун талын мөр хэсгээр нэг удаа цохиж байсан. Дараа нь 2020 оны 10-р сарын 12-ны өдөр зодсон. 2019 оны 04-р сараас өмнө 2016 оны зуны улиралд гар хүрч байсан. Сайн санахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 10, 11-12/
- Гэрч Л гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С , С нар нь 2012 онд гэр бүл болж байсан. Одоогоор 3 хүүхэдтэй, С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. С нь Эрчим ХХК-нд үйлчлэгч ажилтай. С ер нь хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С ыг хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Үүнийг би сүүлд мэдсэн. С нь урьд өмнө хүүхдүүдээ бодож Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй гэж хэлж байсан. Миний мэдэж байгаагаар сүүлд 2020 оны 10-р сарын 12-ны өдөр С нь гэртээ согтуу ирж С т агсам согтуу тавьж, улмаар цохиж зодоод, баруун талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Одоогоор тэр хоёр тусдаа амьдарч байна. Хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 437 дугаартай: 1. Иргэн С ын биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдний дээд ба доод зовхид хавантай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамраас цус гоожсон, 2 нүдний салстад цус харвасан гэмтэл тогтоогдлоо.
2. Иргэн С ын биед үүссэн бүх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Иргэн С ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөхөд түр нөлөөлөх болно.
5. Иргэн С ын бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
- Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2012 оны 06 сараас эхлэн С гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. ...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед ажлаас буугаад гэртээ ирсэн. Тухайн үед архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, нийлээн согтуу байсан. Ингээд гэртээ ирэхэд эхнэр байсан ба намайг архи уулаа гэж уурлаад байхаар нь эхнэртэйгээ маргалдаж, эхнэрийн нүүр лүү гараараа цохих шиг болсон. Тухайн үед эхнэр С ын баруун талын нүд рүү миний гар хүрсэн байсан. ...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор өөрийгөө барьж чадалгүй ийм асуудал болсон. Одоо би дахиж эхнэрээ зодохгүй, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С ы хохирогч болох эхнэр С ын эрүүл мэндэд “биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдний дээд ба доод зовхид хавантай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамраас цус гоожсон, 2 нүдний салстад цус харвасан гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч С ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.
Шүүгдэгч С д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тү
2020 оны 12 сарын 09 өдөр Дугаар 2020/ШЦТ/224 Ө сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ө ,
шүүгдэгчийн өмгөөлөгч К ,
шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨаймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр БӨаймгийн Баяннуур сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨаймгийн Ө сумын 3 дугаар баг, Бөхөн-уул, 10 дугаар гудамж, 03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С , РД:БВ********.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ
үнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.