Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00010/И |
Дугаар | 130/ШШ2017/00122 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00122
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багт оршин суух, О овогт А йн Х ад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 38000 төгрөг, мөн алданги 19000 төгрөг, нийт 57000 /тавин долоон мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн иргэн А.Х нь манай компанитай 2014 оны 03-р сарын 03-ны өдөр 17 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ТСП-15к, М-10дм маркийн 38000 төгрөгийн үнэ бүхий 10 литр маслог хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч А.Х аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2014 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл 1001 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (38000 төг х 0,5%=190 х 1001 хоног = 190190 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 19000 төгрөг болж байна. Иймд иргэн А.Х аас үндсэн зээл болох 38000 төгрөг, мөн алданги 19000 төгрөг нийт 57000 /тавин долоон мянган/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд ирүүлсэн албан бичигт: Манай компани А йн Х /РД:бз********/-гаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 38000 төгрөг, мөн алданги 19000 төгрөг нийт 57000 /тавин долоон мянган/ төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болголоо. Иймд тус компанийн нэхэмжлэлтэй, А йн Х ад холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 38000 төгрөг, мөн алданги 19000 төгрөг нийт 57000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Х ад холбогдох 57000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд албан бичиг ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөг, хариуцагч А.Х аас 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 38000 төгрөг, мөн алданги 19000 төгрөг, нийт 57000 /тавин долоон мянган/ төгрөгийг хариуцагч А.Х төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч Р ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөг, хариуцагч А.Х аас 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН