Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 156

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТЕГт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын улсын байцаагчийн 2014 оны 21000******* тоот актаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг ТЕГт даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Д., Ж.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М т” ХХК-ийн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэрт Актын үлдэх нөхөн ногдуулсан татвар 450151311,2 төгрөгийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь актын үлдэх хэсэг буюу нөхөн татвар ногдуулсан хэсгээр Татварын маргаан таслах зөвлөлд хандан урьдчилан шийдвэрлүүлээгүй, шүүхэд хууль бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэгч нь хариуцагчтай  маргаагүй. Өөрөөр хэлбэл актын холбогдох хэсгийг нэхэмжлэгч хууль бус гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, уг акт нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шүүхээс хянаад шийдвэр гаргах бөгөөд энэхүү тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах талаар шүүхээс аливаа нэг шийдвэр гаргахгүй бөгөөд тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэжээ.

Захиргааны  хэргийн Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлал “Актаар тогтоосон бусад нөхөн татварыг Ил тод байдлыг дэмжих хуулийн дагуу чөлөөлж өгнө үү гэх” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг шүүх шууд хэрэглэж тайланг хүлээн авч татвараас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д з******* захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь зөв гэжээ. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулахыг хүссэн 450.151.311.2 төгрөгийн татварын асуудлыг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн. 

Захиргааны хэргийн гурван шатны шүүхүүд татварын улсын байцаагчийн 21000******* дугаар актын маргааныг шийдвэрлэхдээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тод болгон тайлагнасан 450151311.2 төгрөгийн татварыг энэ хуулийн үйлчлэлд хамруулах асуудлыг хүлээн авахаас татгалзаж, татварын асуудал хариуцсан захиргааны байгууллагад нээлттэй үлдээсэн юм. 

“М т” ХХК нуун дарагдуулсан 450151311.2 төгрөгийн татварын тайланг 2014 оны жилийн эцсийн байдлаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дах хэсэгт заасны дагуу 2015 оны 02 дугаар сард сайн дурын үндсэн дээр шинээр гарган Сангийн яам, ТЕГт тус тус мэдүүлсэн бөгөөд эрх бүхий Сангийн яам, ТЕГ тухайн үед ил тодын тайланг манай үйл ажиллагааны эхлэлтийн тайлан баланс гэж хүлээн авч баталгаажуулсан. Энэ цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл манай санхүү, татварын тайлан дээрх эхлэлтийн балансад үндэслэгдэж, өссөн дүнгээр тооцогдож байна. 

Манай компани шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолд заасны дагуу 450151311.2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэг, 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаанаараа татварын улсын байцаагчийн 2014 оны “21000*******” дугаар актыг бүхэлд нь дахин хянаж “...21000******* дугаар актаар ногдуулсан нөхөн татварыг хэвээр баталсугай... “гэсэн 53 дугаар тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь захиргааны шат, шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311.2 төгрөгийг татварын асуудлыг шийдвэрлээгүй, Татварын маргаан таслах зөвлөлийн 53 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт тодорхой биш, татвар төлөгчид ойлгомжгүй, шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрлэчихсэн 2014 оны 21000******* дугаар актыг бүхэлд нь хянан хэлэлцэж хууль зөрчлөө. 

Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль зөрчсөн захиргааны актыг үндэслэл болгож Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуульд 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.4, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус “... нуун дарагдуулсан...” гэх нэр томьёог хуульчилсан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь дээрх 53 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт дээрх хуулийн нэр томьёог Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор баталсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх “журам” ... нэр томьёоны тодорхойлолт “2.1-д энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 2.1.1-д “Нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг...” тайлбарласан гэж дурджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг  хэрэгжүүлнэ. Үүнд “...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах...” гэсэн заалттай бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, журмаар хуулийн нэр томъёог тайлбарласан гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. 

Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...Шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “...Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн з******* нь төрийн байгууллагын албан  тушаалтанд үүрэг болгосон заалт бөгөөд үйл ажиллагаандаа дээрх зарчмыг мөрдлөг болгох ёстой. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжаар “К Ж Э М” ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 8.753.002.400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.692.596.500 төгрөг буюу нийт 13.455.598.900 төгрөгийг татвараас чөлөөлсөн байна. 

Дээрх захирамжаар татвар төлөхөөс чөлөөлсөн 13.455.598.900 төгрөгийн үйл баримт нь “М т” ХХК-ийн маргаад байгаа 450151311.2 төгрөгтэй ижил төстэй бөгөөд шүүхээс Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулснаар Үндсэн хуульд з******* хууль, шүүхийн өмнө эрх тэгш байдлыг хангах хийгээд үнийн үр дүнд ялгаварлал бий болохгүй. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 

Үүнд: Улсын Дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах, 7.3-д Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ, гэж заасныг үндэслэл болгож ТЕГт татварын улсын байцаагчийн 2014 оны 21000******* актаас Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс шийдвэрлээгүй нээлттэй үлдээсэн, ил тодын тайланд тайлагнасан 450151311.2  төгрөгийн нөхөн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах хэсэгт заасны дагуу татвараас чөлөөлж шийдвэрлэхийг даалгаж өгөхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хүсч нэхэмжлэл гаргав” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариу тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ш.*******, Т.Б******* нар “М т” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж нийт 4,078,863,827.1 төгрөгийн зөрчилд 735.651.146.2төгрөгийн нөхөн татвар, 233,147,876.3 төгрөгийн торгууль, 257.932.745.3 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү бүгд 1,226,748,132.9 төгрөгийн төлбөр ногдуулан, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21000******* дугаар акт үйлдсэн. 

Тус компани уг актыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно”, 110 дугаар зүйлийн 110.1-т “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-т “энэ хуулийн 114.1-д з******* хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” бол гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт мөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй. 

Нэр бүхий иргэдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж буй талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байсан. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1 дэх заалтад ““нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсныг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв

ҮНДЭСЛЭХ нь:  

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд з******* журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг тодруулахад “450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг даалгах хэмээн тодруулсан тул шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... Манай компанид нөхөн ногдуулсан 450.151.311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл нь хуралдаанаараа татварын улсын байцаагчийн 2014 оны 21000******* дугаар актыг бүхэлд нь дахин хянаж хэвээр баталсан 53 дугаар тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450.151.311,2 төгрөгийн татварын асуудлыг шийдвэрлээгүй, тогтоох хэсгийн нэг дэх заалт тодорхой биш, татвар төлөгчид ойлгомжгүй, шүүхээр хянан шийдвэрлэчихсэн актыг бүхэлд нь хянан хэлэлцэж хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 233 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримт  мөн байх тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2014 оны 21000******* тоот актаар “М т” ХХК-д шалгалтаар илэрсэн 4,078,863,827.1 төгрөгийн зөрчилд 735,651,146.2 төгрөгийн нөхөн татвар, 233,147,876.0 төгрөгийн торгууль,   257,932,745.3 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү, нийт 1,226,748,132.9 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байх ба Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоолоор дээрх улсын байцаагч нарын актыг хэвээр баталжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21000******* дугаар актын 1.3, 1.6, 1.7, 1.10 пах заалтаар ногдуулсан 504,491,012 төгрөгийн төлбөрийг 337,872,797 төгрөгөөр багасгаж, эдгээр заалтаар ногдуулах төлбөрийг 166,618,215 төгрөгөөр тогтоож, уг актаар тогтоосон 152,676,706.1 төгрөгийн торгууль, 127,679,758.1 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү, нийт 280,372,823 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилго нь ...хуулийн этгээд ...нуун дарагдуулсан .../болон/ ... олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан ...байх ба эдгээр үйл ажиллагаа нь ...хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд з******* хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх ...” гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т “...орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварын ...тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд .../орлогоо/ тайлагнаагүй боловч энэ хуульд з******* хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр ...тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ...орлогоо ...мэдүүлээгүй ...хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр ...мэдүүлсэн бол ...хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд татвар төлөгч хуульд з******* хугацааны дотор “нуусан орлого”-оо сайн дурын үндсэн дээр татварын байгууллагад мэдүүлснээр уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байна. 

Гэтэл нэхэмжлэгч “М т” ХХК нь актаар тогтоосон зөрчил бүхий нуусан орлогыг сайн дурын үндсэн дээр татварын байгууллагад мэдэгдээгүй, харин татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтаар илрүүлж тогтоосон болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан “нуусан орлого”-ыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.*******, Т.Б******* нар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн тул татвар төлөгч “М т” ХХК-ийг “...нуусан орлогоо өөрийн сайн дураар ил болгож, татварын байгууллагад мэдүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. 

Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч “М т” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан “...450.151.311,2 төгрөгийн нөхөн татварт хамааралтай нуусан орлого”-ын хувьд тус хуулийн үйлчлэлд хамаарах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “М т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “Нэхэмжлэлд з******* үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан ТЕГт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 21000******* тоот актаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг даалгах” шаардлага бүхий “М т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д з******* хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд з******* журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА