Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би, Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, утас **********, РД:БЛ********** Ж овогт Ш ы Бийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б, утас *************/-т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 1534090 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга ерэн/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ. Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 611 тоот шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу үйлчлэгчийн ажилд орохоор болж гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан юм. Миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгохгүй байна. Тийм учраас шүүхийн журмаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1534090 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга ерэн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгээс гаргуулж өгнө үү. Хариуцагчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүхэд гаргасан хүсэлтэд: Ш.Б ийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин 1534090 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга ерэн/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг асуудлыг шүүх хурал хийлгүйгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэг нь Ажилгүй байсан хугацааны цалин 1534090 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга ерэн/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч РД:БЛ********** Ж овогт Ш ы Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна. Иймд хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэг нэхэмжлэгч РД:БЛ********** Ж овогт Ш ы Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39469 /гучин есөн мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 39469 /гучин есөн мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэг нь Ажилгүй байсан хугацааны цалин 1534090 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга ерэн/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч РД:БЛ********** Ж овогт Ш ы Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39469 /гучин есөн мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБаян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 39469 /гучин есөн мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгосугай. 3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй. 4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ Б.МАНГИЛИК |