Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/226  

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ф,

шүүгдэгч Е ийн өмгөөлөгч С, А ,

шүүгдэгч А , А , Х  нарын өмгөөлөгч З ,

шүүгдэгч С , Г  нарын өмгөөлөгч Б ,

шүүгдэгч Е , А , С , Г , А , Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч А , С , А , Х  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1913********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай,  ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн У сумын **дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар: *******,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Б аймгийн У сумын “БХ ” хадгаламж зээлийн хоршоонд теллер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Б аймгийн У сумын ** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар ******,

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн У суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, мал зүйч, тогооч мэргэжилтэй, Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Б аймгийн У сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, С , регистрийн дугаар: ******,

4. Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг,  Б аймгийн У сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Г , регистрийн дугаар: ******,

5. Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 12, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн У сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар ******,

6. Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 12, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Х , регистрийн дугаар ******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч Е  нь “Таны охиныг ажилд оруулах боломжгүй боллоо, өөр орох хүмүүс зөндөө байна” гэж иргэний ажилд орох гэсэн хэрэгцээтэй нь холбогдуулан хясан боогдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед У суманд шинээр байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгт Н ыг ажилд томилохоор урьдчилан амлаж, Н ы аав А аас 3.0 сая төгрөгийн хахууль авсан, иргэн С ийг уг цэцэрлэгт ажилд томилохоор урьдчилан амлаж, 2018 оны 12 дугаар сарын дундуур түүний нөхөр А ээс 2.0 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр С ийг ахлах тогоочийн ажилд түр томилох тухай А/09 дугаартай тушаал гаргах үедээ “тушаал гаргах гэж байна, үлдсэн мөнгөө аваад ирэх үү” гэж хясан боогдуулж 1.0 сая төгрөгийг, бүгд 3.0 сая төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч А  нь өөрийн эхнэр С ийг уг цэцэрлэгт ажилд томилуулах зорилгоор У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д 2018 оны 12 дугаар сарын дундуур 2.0 сая төгрөг, 2019 оны эхээр 1.0 сая төгрөг нийт 3.0 сая төгрөгийн хахууль өгсөн,

3. Шүүгдэгч С  нь өөртөө давуу байдал бий болгож уг цэцэрлэгт ажилд орох зорилгоор өөрийн нөхөр А ээр дамжуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3 сая төгрөгийн хахуулийг хясан боогдуулсны улмаас өгсөн,

4. Шүүгдэгч Г  нь 2018 оны 12 дугаар сарын 16, 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүү А ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.0 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

5. Шүүгдэгч А  нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн охин Н ыг ажилд оруулахын тулд тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хясан боогдуулсны улмаас Б аймгийн У сумын 7 дугаар багт байрлах гэрт нь очиж 3.0 сая төгрөгийн хахууль өгсөн,

6. Шүүгдэгч Х  нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн охин Н ыг ажилд оруулахын тулд тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хясан боогдуулсны улмаас 3.0 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Е  мэдүүлэхдээ:  С ийг ажилд авахдаа ямар нэгэн мөнгө аваагүй. С  аймгийн Засаг даргын орлогчоос  албан бичиг авчирсан байсан ба өөрөө өргөдөл өгсөн. 11 дүгээр сарын сүүлээр шинээр ашиглалтад орсон цэцэрлэг баригдаж дуусаагүй байсан. Нэгдүгээр сарын 10-ны өдөр ашиглалтад орсон. Тухайн үед Сургуулийн өмнөх боловсролын 11 дүгээр зүйлийн 1.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу тогоочоор томилсон. Хөдөлмөрийн  тухай хуульд зааснаар эхлээд түр хугацаагаар томилсон. Яагаад гэвэл эн хүн ажил хийж чадах эсэхийг нь шалгах үүднээс эхлээд туршилтын хугацаагаар томилсон байгаа. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүр томилсон. Хэрэв би хахууль авсан бол анх томилохдоо бүр албан тушаалтд томилох байсан. А , С  нараас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.  Аймгийн Засаг даргын орлогч болон сумын Засаг даргаас малчийн хүүхэд гэж дэмжсэн бөгөөд өрөө тогоочийн мэргэжилтэй байсан тул ажилд авсан. А ы охин болох Н  гэр цэцэрлэгт түр орон тоогоор  ажиллаж байсан. Шинээр цэцэрлэг баригдаж байх үед буюу 9 сарын үед өргөдөл өгсөн. Тэгэхэд би одоохондоо мөнгө төгрөг нь шийдэгдээгүй, барилгын ажил дуусаж, төсөв мөнгө нь батлагдсаны дараа харж үзье гэж хэлсэн.

Тэгээд Н ы өргөдлийг аваад бүртгээд авсан байсан. 11 дүгээр сарын сүүлээр цэцэрлэгийн барилга дуусан. Тухайн үед өргөдөл өгсөн бүх хүмүүсийг ажилд авах боломжгүй байсан. Яагаад гэхээр тухайн үед мөнгө төгрөг нь шийдэгдээгүй байсан. Өмнө нь манай цэцэрлэг 34 багштай байсан. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр төсөв батлагдсан. Батлагдсан төсвийн дагуу 1 дүгээр сарын 10-ны өдөр Н ыг туслах багшаар ажилд авсан. Аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нараас албан бичиг явуулсан. Мөн өмнө нь гэр цэцэрлэгт ажиллаж байсан зэргийг нь харгалзан эхлээд түр хугацаагаар ажилд авсан. Н ыг ажилд авахдаа Х , А  нараас нэг ч төгрөг аваагүй. Сумын Засаг дарга Н  хэд хэдэн удаа Н ыг ажилд авах талаар албан бичиг явуулсан байсан гэв.

2. Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Миний бие Е д ямар нэгэн хахууль өгсөн асуудал байхгүй. Тухайн үед манай эхнэрийн ээж нь нас барьж, Д д мөнгө шилжүүлээд гэрээ яаж босгох уу гээд бодоод явж байсан. Эхнэр маань ажилд орсны дараа хадам ааваас 6.000.000 төгрөг авсан. Д  надад танай палк 2 дугаар сард очно. Би том газар худалдаж авах гэж байгаа. Мөнгө олж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд манай сумын иргэн Береке Д  хямдхан палк авчрах гэж байгаа юм байна чи ямар ч байсан 4.500.000 төгрөг олж өг гэж хэлсэн. Би өөрөө хувийн байгууллагад ажилладаг. Цалин багатай хүн. Тухайн үед тийм их хэмжээний мөнгө байгаагүй тул хадам ааваасаа авсан.

 Дараа нь мөнгөө явуулсны 10 хоногийн дараа Д  надад 500.000 эсхүл 1.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн. Өмнө нь хадам ааваасаа авсан 6.000.000 төгрөгөөс үйлдсэн мөнгийг хадгалж байгаад явуулсан. Тухайн үед Д  надад “хямдхан палк аваачиж өгнө, бусад хүнд битгий хэлээрэй” гээд захиж байсан. Тэгж байтал эхнэр маань ажилд ороод хадам аавдаа таны мөнгийг цалингийн зээл авч байгаад өгнө гэж хэлж байсан.Дараа нь Д  танай палк удаж байна ямар ч байсан 3 сарын сүүлээр аваачиж өгнө гэж хэлж байсан. Манай сумд 5 хүн Д д нийт 60.000.000 гаруй төгрөгийг алдсан байгаа. Тухайн үед надад Е д өгөх ямар ч мөнгө байгаагүй. Эхнэр маань яагаад 10.000.000 төгрөг авсан гэж хэлснийг нь мэдэхгүй. Тухайн үед сандраад тэгж хэлсэн юм шиг байна. Би мэдүүлэг өгөх үед Д  гэх цагдаа эхнэр чинь ингэж хэлсэн чи ингэж хэл гэж байсан. Надад тийм мөнгө өгөх боломж байхгүй гэж хэлж байсан гэв.

3. Шүүгдэгч С  мэдүүлэхдээ:  Намайг цэцэрлэгт ажилд ороход манай өвөө хөөцөлдсөн байсан. Аймгийн Засаг даргын орлогч К аас албан бичиг авхуулж өгнө гээд албан бичиг авхуулж өгсөн. Хамгийн анх бид нараас Д  гэх мөрдөгч мэдүүлэг  авсан. Тухайн үед  манай ээж нас бараад, сэтгэл санааны хямралтай байсан. Бид нар идэш гаргаж байхад орой залгаж хурдан хүрээд ир ганц юм тодруулна гэж хэлсэн. Мэдүүлэг өгөхөөр очиход устаа өг гээд утсыг минь хурааж аваад унтраасан. Ажилд яаж орсон талаар асуухад өвөө маань оруулж өгсөн гэж хэлсэн. Баахан асуулт асуусан бөгөөд 3.000.000 төгрөг өгсөн талаар хэл гээд тулгаж  мэдүүлэг авсан. Тухайн үед би мөнгө өгсөн талаар хэлээгүй. Айж сандарсан байсан учир юу гэж мэдүүлэг өгснөө ч мэдэхгүй байна. Д  мэдүүлэг авахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн минь танилцуулаагүй. Мөрдөгч надаас ямар мэргэжилтэй юм гэхэд мал зүйч болон тогтооч мэргэжлээр төгссөн. Энэ ажилд өвөө маань оруулж өгсөн гэж хэлсэн.

Тушаал гэж бичсэн гэх  500.000 төгрөгийн хувьд хадам ээж маань Р  төлбөрт 500.000 төгрөг хэрэгтэй байна, байгаа мөнгөө над руу шилжүүл гэхээр нь байгаа мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед яагаад тушаал гэж бичсэн талаар мэдэхгүй байна. Дараа нь дансны дэлгэрэнгүй хуулганаас харахад тушаал гэж явуулсан талаар мэдсэн. Цэцэрлэгийн эрхлэгч надаас тушаал гаргах гэж байна гээд 2.000.000 төгрөг нэхсэн зүйл байхгүй. Тухайн үед ээж маань нас бараад дээрээс нь Д д мөнгөө алдаад сэтгэл санааны дарамттай явж байсан тул сандраад юу хэлснээ мэдэхгүй байна гэв.

4. Шүүгдэгч Г  мэдүүлэхдээ: Анх цэцэрлэг баригдаж байхад миний бэр болох С ийн өвөө нь аймгийн Засаг даргын орлогч болон сумын Засаг даргад өргөдөл өгч байсан байна. Тухайн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын орлогч К  ажилд авах тухай саналыг Цэцэрлэгийн эрхлэгчид өгсөн байна. Миний хүү болох А  болон эрхлэгчийн нөхөр хоёр нэг газарт ажилладаг. Бэр маань нөхөртөө хэлээд  өөрсдөө өргөдлөө эрхлэгчид өгөөд албан тоотын дагуу эрхлэгч ажилд авсан байна.

2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ШУТИС-т сурдаг хүү маань энэ сард төлбөр төлөх ёстой. Төлбөрт 1.600.000-1.700.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Р  мөнгө хэрэгтэй гэж байна та нарт мөнгө байна уу гэж хүү болон бэрдээ хэлсэн. Тухайн үед надад цалингийн зөрүүгээс өөр мөнгө байгаагүй. Тэгээд бэр маань  надад 12-ны орой ээж би таны дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Цалингийн зээлтэй байсан учир зээлд татаж авах байх гэж нэн даруй АТМ-ээс гаргаж авсан. Нөхрийн мөнгө, өөрийн цалингийн зөрүү, бэр явуулсан 500.000 төгрөгийг бүгдийг нь гэрт байлгаж байгаад 01 дүгээр сарын 22-ны өдөр Р  данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Р г 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын дансаар сургалтын төлбөрт 1.440.000 төгрөг шилжүүлсэн байна. 500.000 төгрөгийн утга нь ямар утгатай ирсэн талаар мэдэхгүй. Тухайн үед АТМ-ээс гаргаж авсан гэв.

5. Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Миний бие 3.000.000 төгрөгтэй холбоотой хэрэгт холбогдож байгаа. Цэцэрлэгчийн эрхлэгчид миний хүүхдийг ажилд авах талаар хэлсэн. Миний хүүхэд болох Н  нь 2-3 жил гэр цэцэрлэгт ажилласан. Шинээр цэцэрлэг баригдах үед ажил оруулахаар хүсэлт гаргасан. Нэг гэрт 12 хүн байдаг ба мал маллаж амьдардаг. 3.000.000 төгрөгийг өгсөн маань үнэн. Үнэн зөвөөр мэдүүлж байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

6. Шүүгдэгч Х  мэдүүлэхдээ: Нэг гэрт 12 хүн амьдардаг. Нэг хүүхдээ ажилтай болгох гээд сумын удирдлага болон, цэцэрлэгийн эрхлэгчид хүсэлт гаргасан. Охин маань цэцэрлэгийн багшаар төгссөн. 2019 онд шинэ цэцэрлэг ажилд орно гэж сонсоод манай охиныг ажилд аваарай гээд учир байдлаа хэлсэн. Е  нэг бол ажилд авна, нэг бол авахгүй гээд хэлж байхаар нь сүүл цэцэрлэг ашиглалтад орох дөхөхөөр орон тоо дүүрсэн хүүхдийг тань ажилд авч чадахгүй. Жижиг, сажиг ажил хийхгүй бол багшаар авч чадахгүй гэсэн. Тэгэхээр нь яах аргаа олохгүй 3.000.000 төгрөг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөнгө ихтэй болоод өгсөн юм биш.  Үнэн зөв мэдүүлэг өгсний төлөө ийм  байдал үүсэж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Б аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч Н.Д ы 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00000 дугаартай, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол, тус Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтасны 1-2 дугаар хуудас/,

2. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 3-4 дүгээр хуудас/,

3. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 5-7, 3 дугаар хавтасны 17-18 дугаар хуудас/,

4. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 8-9 дүгээр хуудас/,

5. Гэрч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19-21 дүгээр хуудас/,

6. Гэрч, яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 25-27, 3 дугаар хавтасны 239-242 дугаар хуудас/,

7. Б аймгийн У сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн 2017, 2018 оны хэрэгжилтийн жагсаалт /1 дүгээр хавтасны 11-13 дугаар хуудас/,

8. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 37-40 дүгээр хуудас/,

9. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаартай, “Цалин тогтоох тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар /1 дүгээр хавтасны 43-45 дугаар хуудас/,

10. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Н ыг цэцэрлэгийн туслах багшаар түр томилох тухай” А/12 дугаар тушаалын хуулбар /1 дүгээр хавтасны 65 дугаар хуудас/,

11. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Н ыг цэцэрлэгийн туслах багшаар томилох тухай” А/27 дугаар тушаалын хуулбар /1 дүгээр хавтасны 66 дугаар хуудас/,

12. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр туслах багш Н тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтасны 84-87 дугаар хуудас/, 

13. Иргэн Н ы бакалаврын зэргийн диплом болон чадамжийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтасны 88-93 дугаар хуудас/,

14. Иргэн С ийн Х банкан дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 152-163, 2 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/,

15. Иргэн А ийн Х банкан дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 165-178 дугаар хуудас/,

16. Иргэн С.Р  Х банкны ********  тоот данс руу 2019 оны 1 дүгээр сарын 12-ны үед 500.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдээгүй талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтасны 233-234 дүгээр хуудас/,

17. Гэрч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 3-4 дүгээр хуудас/,

18. Гэрч, яллагдагч А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 12, 81-84 дүгээр хуудас/,

19. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 14-15 дугаар хуудас/,

20. “З  ИЛ” ХХК-д иргэн А ы 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 12 тооны хонийг 780.000 төгрөгөөр худалдсан санхүүгийн анхан шатны баримтын хуулбар /3 дугаар хавтасны 23 дугаар хуудас/,

21. Б аймгийн У сумын Засаг даргаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай, иргэн О ад Сум хөгжүүлэх сангаас 6.000.000 төрөгийн зээл олгосон тухай зээлийн гэрээний хуулбар /3 дугаар хавтасны 25-26 дугаар хуудас/,

22. Яллагдагч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 94-95 дугаар хуудас/,

23. Гэрч О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны хэргийн 145-146 дугаар хуудас/,

24. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дугаартай, “С ийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /3 дугаар хавтасны 157 дугаар хуудас/,

25. У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай тушаалаар С ийг тогоочоор ажиллуулсан баримтууд /3 дугаар хавтасны 158 дугаар хуудас/,

26. Шинжлэх уХ технологийн их сургуулийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “С-ын Р ”-ы сургалтын төлбөр төлсөн тухай тодорхойлолт /3 дугаар хавтасны 175 дугаар хуудас/,

27. Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2019 оны орон нутгийн төсвийн хуулбар /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,

28. Б аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/573 дугаартай, “Е ийг ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар /улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн/, 

29. Б аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2-01/1605 дугаартай, тус аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д хаяглан “С ийн өргөдлийг уламжлах тухай” албан бичиг, С.Р  Х банкны ****** тоот дансны хуулга, Улаанбаатар хотын банкны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн С.Р  ШУТИС-ийн төлбөрийг төлсөн тухай банкны баримт, төлбөр төлөх үед сургуулиас нь олгож байсан төлбөр төлсөн тухай баримт, О  гэх хүнээс авсан мөнгийг Хөвсгөл аймгийн иргэн Д  овогт ТМ н дансанд 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 4.500.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтууд /шүүгдэгчийн өмгөөлөгч Б ээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн/,

30. Иргэн А ээс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг, А ээс 6.700.000 төгрөгийг Д  гэгчид хувааж шилжүүлсэн талаарх Х банкны орлогын баримт, Б аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбарууд  /шүүх хуралдаанд өмгөөлөгч С аас гаргаж өгсөн/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Е , А , С , Г , А  Х  нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон тул шүүгдэгч Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан, шүүгдэгч А , С , А , Х  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Е , А , С , Г  нараас гэмт хэрэг үйлдээгүй тул гэм буруугүй хэмээн, шүүгдэгч А , Х  нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэмээн,

шүүгдэгч Е ийн өмгөөлөгч С, А  нараас шүүгдэгч Е  гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгөх тухай дүгнэлтийг, 

шүүгдэгч А , А , Х  нарын өмгөөлөгч З аас шүүгдэгч А  энэ хэрэгт гэм буруутай болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгөх, шүүгдэгч А , Х  нарын нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай дүгнэлтийг,   

шүүгдэгч С , Г  нарын өмгөөлөгч Б ээс шүүгдэгч нар гэм буруугүй тул цагаатгаж өгөх тухай дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

 Шүүгдэгч Е нь Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр тус аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/573 дугаартай захирамжаар түр; 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/70 дугаартай захирамжаар бүр томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүний хашиж байгаа албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно. 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд  шүүгдэгч Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний ажилд орох гэсэн хэрэгцээтэй нь холбогдуулан хясан боогдуулж, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Е  нь шүүгдэгч С ийг “ахлах тогоочоор түр ажиллуулах”, иргэн Н ыг “туслах багшаар түр ажиллуулах”-ын тулд тухайн иргэдэд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгосон, мөн хахууль өгөхийг тулган шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 2018 оны эцэст шинээр орон тоо бий болоогүй, 2019 оны төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шинээр бий болох орон тоонд иргэн Н , С  нарыг туслах багш болон тогоочоор авч ажиллуулахаас урьдчилж 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад нийтийн албан тушаалтан болох Е  нь хахууль өгөгч нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авахаар харилцан тохирч, хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Б аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасныг удирдлага болгон дүгнэхэд:

1.1. Шүүгдэгч Е  нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан буюу иргэн С ийг Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд томилохоор урьдчилан амлаж, 2018 оны 10, 12 дугаар сарын үед түүний нөхөр А ээс 2.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед С ийг  ажилд түр томилох тухай А/09 дугаартай тушаал гаргах үедээ 1.000.000 төгрөгийг, бүгд 3.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг;

1.2. Шүүгдэгч С  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгтийн ахлах тогоочийн ажилд орох зорилгоор өөрийн нөхөр А ээр дамжуулан тус У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д 2018 оны 10, 12 дугаар сарын үед 2.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг;

1.3. Шүүгдэгч А  нь өөрийн эхнэр С ийг Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд оруулахын тулд эд зүйл өгсөн буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д 2018 оны 10, 12 дугаар сарын үед 2.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг;

1.4. Шүүгдэгч Г  нь 2018 оны 10, 12 дугаар сарын үед, 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүү А ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь - Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онд Улаанбаатар хотоос Олон Улсын Улаанбаатар сургуулийг мал зүйч мэргэжлээр төгссөн. Мөн Ти, Ди, Си сургалтын төвд 2017 оны 12 дугаар сард тогоочийн мэргэжлээр элсэн суралцаж, 30 хоногийн сургалтанд хамрагдан тогоочийн мэргэжилтэй болсон.

...Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д өргөдөл гаргаж ажилд орсон. Мөн миний өвөө болох Табысбек аймгийн Засаг даргын орлогч А.К ад уулзаж миний хүүхдийг ажилд оруулж өг гэхэд иргэн А.К  сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д намайг ажлын байртай болгох гэж албан тоот хийж өгсөн, мөн Е д миний нөхөр болох А  2 сая төгрөг өгч, тэгээд би ажлын байртай болсон.

...бид эхэнд өргөдөл өгөх үед хамт 2 сая төгрөг өгсөн боловч Е  намайг ажилд авахгүй, мөнгө төгрөг авахгүй гэж буцааж өгсөн, тэгээд дараа нь нөхөр маань иргэн Е д 2 сая төгрөг өгч, намайг ажилд оруулсан.

...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр намайг анх ажилд авах үед эрхлэгч Е  миний нөхөр А т утсаар залгаж тушаал гаргах гэж байна, үлдсэн мөнгийг аваад ирэх үү гэж хэлсэн, тэгээд нөхөр А  үлдсэн 1 сая төгрөгийг Е д хүргэж өгсөн. Тэр үед надаас нийт 3 сая төгрөг авч ахлах тогоочоор түр тушаал гаргаж байсан ба 1 сарын дараа ахлах тогоочоор бүр тушаал гаргуулах бол 1 сая төгрөг нэмж өгөх хэрэгтэй байгаа талаар Е  миний нөхөр А т хэлсэн, тэр үед бид мөнгө төгрөгийн боломж муу, мөнгөг төгрөг өгч чадаагүй тул намайг ажилд бүр томилох үед тогооч гэж тушаал гаргасан байсан. 

...би цагдаагийн мөрдөгч Н.Д д өгсөн мэдүүлэг үнэн зөв. Уг мэдүүлэг дээр би өөрийн гараараа үнэн зөв гэж бичээд гарын үсэг зурсан. С  гэсэн нэрийн өмнө байгаа гарын үсгүүд миний гарын үсэг мөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 5-7, 3 дугаар хавтасны 17-18 дугаар хуудас/,

- Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дугаартай, “С ийг ажилд томилох тухай” тушаалаар “Тус цэцэрлэгийн салбар бүлэг болох шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийн Ахлах тогоочоор С ийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр авч ажиллуулсан” байдал /3 дугаар хавтасны 157 дугаар хуудас/,

- Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай, “С ийг ажилд томилох тухай” тушаалаар “Тус цэцэрлэгийн салбар бүлэг болох шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийн тогоочоор С ийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүр авч ажиллуулсан” байдал /3 дугаар хавтасны 158 дугаар хуудас/,

- Гэрч О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 6.0 сая төгрөгийн зээл авсан. Уг мөнгийг өөрийн данснаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн данснаас бэлнээр гаргаж аваад гэртээ хадгалж байсан. Тэгэхэд С  надад мөнгө хэрэгтэй байна, байшин барих шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нь өөрийн охин С д 6 сая төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн. Тэгэхэд миний охин С  А гэй хамт ирээд уг 6 сая төгрөгийг надаас аваад явсан. Уг мөнгийг бүгдийг нь 10.000-тын болон 20.000-тын дэвсгэртээр өгсөн. Яг хэдэн ширхэг, хэдэтийн дэвсгэрт байсныг санахгүй байна. Ихэнх нь 20.000-тын дэвсгэрт байсан санагдаж байна. Яг хэзээ уг мөнгийг С , А  хоёрт өгснөө санахгүй байна, мөнгө данснаас гаргаснаас хэсэг хугацааны дараа өгсөн, 2018 оны 12 дугаар сард л өгсөн санагдаж байна. А , С  хоёр надаас уг мөнгийг палк худалдаж авах гэж байна гээд авсан. Палк чинь найдвартай ирэх юм уу гээд би тэр хоёроос асууж байсан. Уг мөнгөнөөс Е д өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Надаас ямар ч байсан палк авна гэхээр нь л өгсөн. Түүнээс биш надаас мөнгө авахдаа Е д өгөх талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 145-146 дугаар хуудас/,

- 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 14 минутад С ийн Х банкан дахь******** тоот данснаас иргэн Г гийн Х банкан дахь ********* тоот дансанд “tushal” гэх гүйлгээний утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлсэн тухай Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Г гийн уг данснаас тухайн өдрийн 20 цаг 21 минутад 500.000 төгрөгийг бэлнээр зарлагдсан дансны хуулга /1 дүгээр хавтасны 156, 2 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/,

- Иргэн С.Р  Х банкан дахь *******6 тоот данс руу 2019 оны 1 дүгээр сарын 12-ны үед 500.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдээгүй талаарх Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтасны 233-234 дүгээр хуудас/,

- Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 37-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2.1. Шүүгдэгч Е  нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан буюу иргэн Н ыг Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилохоор урьдчилан амлаж, 2018 оны 11 дүгээр сарын үед иргэн Н ы аав А , ээж Х  нараас 3.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг;

2.2. Шүүгдэгч А  нь өөрийн охин Н ыг Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд оруулахын тулд нөхөр Х ийн хамт эд зүйл өгсөн буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д 2018 оны 11 дүгээр сарын үед 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг;

2.3. Шүүгдэгч Х  нь өөрийн охин Н ыг Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд оруулахын тулд нөхөр А ы хамт эд зүйл өгсөн буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Е д 2018 оны 11 дүгээр сарын үед 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь - Гэрч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай аав ээж гэрийнхэн хоорондоо ярилцаж Е д мөнгө өгөхгүй бол болохгүй юм байна гэж ярилцаад эмээгийн тэтгэвэр болон ээжийн группын мөнгөнөөс нийлүүлж 3.000.000 төгрөгийг Е д намайг ажилд оруулж өгөөч гэж өгсөн байна.

Би тухайн үед аймгийн төвд байсан, дэлгүүрт ажиллаж байсан юм. Би суманд гэртээ ирэхэд манай аав чамайг цэцэрлэгт ажилд авахаар боллоо, Е д 3.000.000 төгрөгийг өгч байж чамайг ажилд оруулахаар боллоо, ажлаа сайн хийгээрэй гэж хэлсэн. Улмаар 2019 оны 1 дүгээр сарын эхээр цэцэрлэг ашиглалтанд орж, миний ажилд томилох тухай тушаал гарч, би ажилд орсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19-21 дүгээр хуудас/,

- Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 37-40 дүгээр хуудас/,

- Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Н ыг ажилд томилох тухай” А/12 дугаартай  тушаалаар “Тус цэцэрлэгийн салбар бүлэг болох шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийн туслах багшаар Н ыг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр авч ажиллуулсан” байдал /1 дүгээр хавтасны 65 дугаар хуудас/,

- Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Н ыг ажилд томилох тухай” А/27 дугаартай  тушаалаар “Тус цэцэрлэгийн салбар бүлэг болох шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийн туслах багшаар Н ыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүр авч ажиллуулсан” байдал /1 дүгээр хавтасны 66 дугаар хуудас/,

- “З  интернейшнл” ХХК-д А ы 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 12 тооны хонийг 780.000 төгрөгөөр худалдсан санхүүгийн анхан шатны баримтын хуулбар /3 дугаар хавтасны 23 дугаар хуудас/,

- Яллагдагч А ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний охин болох Н  2016 оноос хойш 3 жилийн хугацаанд сумын гэр цэцэрлэгт үндсэн багшаар ажиллаж байсан. 2019 оны 1 дүгээр сараас манай суманд шинээр цэцэрлэг ашиглалтад орохоор болж тус цэцэрлэгт үндсэн багшаар оруулж өгөх талаар сумын Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт өргөдөл өгсөн. Тэд дэмжиж шинээр нээгдсэн цэцэрлэгт оруулж өгнө гэсэн. Гэтэл цэцэрлэг ашиглалтад орох хугацаа дөхөөд иртэл Е  таны охиныг ажилд оруулах боломжгүй боллоо, өөр орох хүмүүс зөндөө байна гэж хэлсэн. Ажил оруулах шинжгүй болсон.

... Миний охиныг анх ажилд оруулна гэж хэлчхээд цэцэрлэг ашиглалтад орох үеэр боломжгүй боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Е ийг гар харж байна гэж бодоод мөнгө өгөхөөр шийдсэн. Тэгээд ч мөнгө өгөхгүй бол охиныг минь ажилд оруулахгүй байсан. Би 2018 оны намар 12 тооны хонийг З  гэдэг махны үйлдвэрт өгсөн. Манай ээж болон эхнэрийн тэтгэврийн мөнгө цуглуулж байсан ба тэдгээрийг нийлүүлж бэлнээр 3 сая төгрөг болгож эхнэрээ дагуулан 2018 оны 11 дүгээр сарын дундуур байх өдрийн цагаар Е ийн гэрт нь очсон. Гэрт нь очиход Е  ганцаараа байсан ба тэгээд шууд гялгар уутанд хийсэн 3 сая төгрөгөө гарган өгч энд 3 сая төгрөг байгаа гээд өгөхөд мөнгийг аваад таны хүүхдийг ажилд оруулахыг бодъё гэж хэлсэн. Тэгээд цай уугаад гараад явсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 81-84 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай охин их сургуулиа 2016 онд цэцэрлэгийн багш мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажилд орж чадахгүй байсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сард манай суманд шинэ цэцэрлэг байгуулагдсан. Түүнээс өмнө цэцэрлэгийн эрхлэгч Е тэй уулзахад манай охиныг ажилд авна гэж хэлсэн. Гэхдээ гар харж байгаа нь ил байсан бөгөөд манай нөхөр А д өөр ажилд орох хүн олон байна, таны охиныг ажилд авч чадахгүй юм байна гэж хэлээд байсан юм. Манай нөхөр үүнийг надад хэлж байсан.Тэгээд Е тэй би гэрт нь очиж уулзаж байсан. Эхлээд Е  шинээр цэцэрлэг ашиглалтанд орохоор охиныг маань ажилд авна гэж хэлж байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын үеэс охиныг маань ажилд авч чадахгүй орон тоо байхгүй гэж хэлээд байсан юм. Тэгээд би өөрийн нөхөр А ы хамт Е ийн У сумын төвд байрлах гэрт нь очиж, 3,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд Е  уг 3,0 сая төгрөгийг авчхаад танай охиныг ажилд авах болно гэж хэлсэн юм. Хэрвээ Е д 3,0 сая төгрөг өгөөгүй бол охиноо ажилд оруулж чадахгүй байх байсан. Е  уг 3,0 сая төгрөгийг авсны дараа амласан ёсоор 2019 оны 01 дүгээр сард цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд томилсон.

...Тухайн үед манайх 12 хонь зарсан, мөн би группийн мөнгөнөөсөө цуглуулж байгаад өгсөн. Мөн хадам ээжийнхээ тэтгэврийн мөнгийг зээлдэж аваад өгсөн. Е д уг 3,0 сая төгрөгийг өгөх үед би өөрийн нөхрийн хамт түүний гэрт нь очсон юм. Е д өгсөн 3,0 сая төгрөг бүгд 20.000-тын дэвсгэртээр байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 239-242 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, Шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хахууль авах гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 2019 онд шинээр ашиглалтанд орсон Хүүхдийн цэцэрлэгт мэргэжлийн бус иргэдийг ажилд томилон хуурамч материал бүрдүүлсэн” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад мэдээлэл ирснээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцад нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан байна.

Гэрчийн мэдүүлэг өгсөн нэр бүхий гэрч нарын хувийн байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч, гэрч нар нь хоорондоо гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нарт өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг нь сануулсан бөгөөд гэрч нараас мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө гэснээр гэрчийн мэдүүлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Е ийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын хугацаанд хамаарах нь тогтоогдсон тул 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А , А , Х  нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е  нь нийтийн албан тушаалтны хувьд албан тушаалын байдлаа ашиглан хялбар аргаар хөрөнгөжих, шүүгдэгч С , А , А , Х , Г  нар нь өөртөө, бусдад давуу байдал олж авах буюу нийтийн албан тушаалд шударга бус байдлаар томилогдох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Е , С , А , Г , А , Х  нар бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е , С , А , Г , А , Х  нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч Е , С , А , Г , А , Х  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч Е , С , А , Г , А , Х  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Е  нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Е ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч С  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч С ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч А  нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч А ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г  нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон учир, түүнд Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Г гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

Мөн шүүгдэгч А , Х  нар нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч А , Х  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Е , С , А , Г  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч А , Х  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч А , Х  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

4. Бусад асуудлаар.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Е ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Е ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч С ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч А ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч Г г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд;

- Шүүгдэгч А ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч Х ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А , Х  нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е , С , А , Г  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е , С , А , Г  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А , Х  нар нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд тус тус авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч А , Х  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.    

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ