Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/231

 

Баян-Ө аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч К.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.А-эд холбогдох 2013003460250 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суудаг, Б аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг 2 жилээр тэнссэн, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жил хорих ялаар шийтгүүлсэн, аймгийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/119 дугаар тогтоолоор хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Х овогт К-ы А-, регистрийн дугаар: БЮ................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч К.А- нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Русь мебель" дэлгүүрийн урд машины зогсоол дээр хохирогч Ж.Т-ийн биеийн хамар болон нүүрэн тус хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч К.А- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хохирлыг төлж өгсөн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өнгө үү.”  гэв.

Эрүүгийн 2013003460250 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 20-23-рх/

“...би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 30 минутын үед Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Орос мебель” төвийн урд машины зогсоол дээр машин дотор сууж байтал үл таних өндөр нуруутай, тарган биетэй согтуу эрэгтэй хүн хөлөндөө тогтож чадахгүй арай гэж алхаад ирж байхад нь би машиныхаа хаалгыг дотор талаас нь түгжиж авсан. Нөгөө эрэгтэй ирээд явах уу гэхэд би явахгүй гэж хэлсэн. Тэгтэл чи яахаараа явдаггүй юм, чамайг таксинд явахгүй бол би чамд үзүүлэх юмаа үзүүлнэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэр үл таних залуу миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиход би газар унасан. Намайг газар унах үеэр миний хамарнаас цус гарсан ба хажууд зогсож байсан хүн цагдаа дуудаарай гэж гэж хэлтэл нөгөө залуу явчихсан.” гэх мэдүүлэг,

2. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 27-рх/

“...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үдээс хойш захаас мах аваад өөрийн ажиллуулдаг “Русь мебель” дэлгүүр лүү алхаад ирж байтал нэг таксины жолооч залуугийн хамарнаас нь цус гарчихсан зогсож байхаар нь би юу болсныг асуухад нэг танихгүй залуу зодчихлоо, танай дэлгүүрт камер байна уу гэхээр нь байхгүй, “Ах дам” захын 3 замын уулзварт байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаарай гэсэн чинь дуудчихсан гэж хэлэхээр нь дэлгүүрт орсон.” гэх мэдүүлэг,

3. Шүүгдэгч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 61-рх/

“...миний бие Ж.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Ж.Т-ид учирсан бодит хохирлын мөнгө болох 77.200 төгрөгийг 100.000 төгрөг болгож төлж өгч, түүнээс уучлал гуйсан байгаа тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

4. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 394 дугаартай: “Иргэн Ж.Т-ийн биед тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавдартай, духны баруун талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний үүдэн нэг шүд суларсан, дээд уруулд хавантай, доод уруулд болон цээжинд зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Иргэн Ж.Т-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-рх/,

5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1536 дугаартай “Таны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29/3858 тоот албан бичигт дурдсан иргэн К.А- /БЮ.............../-ийн өмчлөлд Ө сумын 12 дугаар баг, Жасыл баг, Майхан толгой гудамж, 5-500 тоотод байрлах 111,72 м.кв талбайтай, Ү-0213006602 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Бугат сум 3-р баг, Цагаан арал-11 гудамж, 1107 тоотод байрлах 1000 м.кв талбайтай, Г-0204000508 улсын бүртгэлийн дугаартай газар, Ө сумын 12-р баг, Жасыл баг, Майхан толгой-5 гудамж, 504 тоотод байрлах 700 м.кв талбайтай, Г-02130003712 улсын бүртгэлийн дугаартай газар, Ө сумын 12-р баг, Жасыл баг, Майхан толгой-5 гудамж, 502 тод байрлах 700 м.кв талбайтай, ****** улсын бүртгэлийн дугаартай газар тус бүртгэлтэй байна /хх-ийн 67/,

- 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон РД:БЮ..............., овог:Хожа,  эцэг /эх/-ийн нэр:К-, нэр:А-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1973/09/09, төрсөн газар:Баян-Ө, Ө, хаяг: Б, Ө, 12-р баг, Жасыл бах, 44 гудамж, 2 тоот, бүртгэлийн дугаар:8*************9, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/,

- Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Тус багийн иргэн К- овогтой А- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 5-500 тоотод оршин суудаг, регистрийн дугаар БЮ................” /хх-ийн 64/,

- Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/119 дугаар тогтоол /хх-ийн 69/,

- Б аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 70/,

- Б аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 71-72/,

- Шүүгдэгч К.А-эд холбогдох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 63/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгч К.А- нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Русь мебель" дэлгүүрийн урд машины зогсоол дээр хохирогч Ж.Т-ийн биеийн хамар болон нүүрэн тус хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 20-23-рх/ мэдүүлэг, гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 27-рх/ мэдүүлэг,  шүүгдэгч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /хх-ийн 61-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 394 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32-рх/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Т-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч К.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.   

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “Намайг К.А- зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас эмийн сангаас 77200 төгрөгийн эм худалдаж авсан ба уг хохирлыг К.А- төлж барагдуулсан.” /хх-ийн 22-23/ гэх мэдүүлгээр шүүгдэгч К.А-ийг хохирогч Ж.Т-ид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч К.А- урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/119 дугаар тогтоол /хх-ийн 69/, Б аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 70/, Б аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 71-72/, шүүгдэгч К.А-эд холбогдох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч К.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.А-ийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-эд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.А- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, рентген зураг 3 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч К.А-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт К-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.А-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дауренд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч К.А-эд нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, рентген зураг 3 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч К.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК