| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2014/0400/З |
| Дугаар | 271 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 271
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч У.Бадамсүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А, Т.Э, Д.Г, “Л” ХХК
Хариуцагч: НХТЕТГ
Гуравдагч этгээд: Яаралтай түргэн тусламжийн төв, “Б Ф” ХХК, “ЗД констракшн” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Л” ХХК-иас “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах”,
Нэхэмжлэгч Ж.А, Т.Э, Д.Г нараас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, нэхэмжлэгч “Л” ХХК болон Т.Э, Ж.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.О, гуравдагч этгээд “Б Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай байрны чанх урд талд хотын түргэн тусламжийн төв байдаг бөгөөд түүний эзэмшилд байх хуучин гараашийн суурин дээр/ газарт энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн газар шорооны ажил хийж эхэлсэн.
Бид уг ажлын талаар ямар нэгэн тодорхой мэдээлэлгүй байсан тул 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /дарга Н.Нацагдоржийн нэр дээр/ хүсэлт гаргасан юм.
Хүсэлтдээ “Хотын түргэний эзэмшлийн газарт ямар этгээд барилга барих гэж байгаа, газрын болон барилгын зөвшөөрлийг хэрхэн яаж авсан, иргэдээс санал авсан эсэх зэрэг асуудлыг нягтлан шалгах, холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж олгосон барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох” гэсэн шаардлагыг тавьсан болно.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, түүний ажилтнууд /н.Эрдэнэцэцэг, н.Нандин, н.Х-У нар/ бидний хүсэлтийг шалгасан дүр үзүүлж, эхэн үедээ “энд ямар ч барилга барихгүй” гэсэн аман хариу өгч байснаа сүүлдээ “манай газар зөвшөөрөл олгосон байна, тиймээс ямар ч арга байхгүй” гэсэн хариуг мөн л амаар өглөө.
Бидний гаргасан хүсэлтэд албан ёсоор бичгээр хариу өгсөн зүйл алга байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх албан тушаалтнуудын үйлдлийн талаар жичдээ нэхэмжлэл гаргах болно.
Энэ хооронд гараашийн газарт барилгын газар шорооны ажил эрчимтэй явагдаж эхэлсэн ба ажил гүйцэтгэгч компани “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан гэдгээ үзүүлсэн тул Үндсэн хууль, бусад хуульд заасан эрхээ хамгаалуулах үүднээс захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу харьяалах дээд шатны байгууллагад гомдол гаргах учиртай боловч 1/явагдаж байгаа газар шорооны ажил /энэ ажил өдрийн цагаар бус, үргэлж шөнийн цагаар “бусдын нүднээс далдуур” явагдаж байгааг зориуд тэмдэглэв/ 2/ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын түшмэдийн ааш араншин, шалгасан гэх байдлаас харвал нийслэлийн захиргааны зүгээс тоймтой арга хэмжээ авахгүй байх хооронд барилгын суурийн ажил хийгдэх магадлалтай байгаа учир шууд шүүхэд хандсаныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэнэ гэж найдаж байна.
Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хууль тогтоомж зөрчсөн тухай:
1. Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
2. Барих гэж буй 16 давхар барилга нь манай байрнаас ердөө 10 метр хүрэхгүй зайд байгаа учраас нарын гэрэл тусахад асар их сөрөг нөлөөтэй, шуудхан хэлбэл бидний цонхыг таглах барилга юм.
Бие биенийхээ цонхыг таглаж нар тусах орон зай, цаг хугацааг байхгүй болгосноос үүдэн гарсан олон маргааныг захиргааны хэргийн шүүх шийдэж, тухай бүрт олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож байсныг мэднэ. Гэтэл нийслэлийн захиргааны түшмэд уг зүйлээс сургамж авахын оронд оршин суугч биднээр даажигнаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн.
3. Энэ ойрхон зайд барилга барихаар олгосон зөвшөөрөл хоногт үзэх нарны тусгал, барилга хоорондын зай хэд байхаар нарийвчлан заасан барилгын норм ба стандартыг ноцтой зөрчсөн байна. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл бүхий нотолгоо гаргах болно.
4. Барилга барихаар олгосон зөвшөөрөл нь бидний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байна, энэ утгаараа Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл юм.
5. Газар олголт, барилга барих ажил хэт замбараагүй байсныг цэгцлэх зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ердөө саяхан буюу 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Журам батлах” тухай 5/14 тоот тогтоолыг гаргасан билээ. Гэтэл захиргааны албан тушаалтан н.Эрдэнэтуяа уг журмыг үл ойшоож, түүний заалтуудыг ноцтой зөрчсөн байх юм. Тухайлбал “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2, 4.3.1.5, 4.4, 6.3 гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Эдгээрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, хотын түргэн тусламжийн төвийн хашаан дотор 16 давхар барилга бариулахаар 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгч Т.Э, Ж.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа хариуцагч талаас ирүүлсэн тайлбар, холбогдох баримтууд, үзлэг зэрэг нотлох баримтуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөр шийдвэрлэж байна.
2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн байна. Үүнд:
1. Барилын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5 зэрэг заалтуудыг,
2. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4 дэх заалт,
3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.18, 6.20 дахь заалтууд,
4. Барилга хоорондын зай тууш хана буюу консол хэсгээс 5.4 метр, нэг суурийн хэсгээс 8.2 метр байгаа нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ын 2.11-д "2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй байна" гэж заасныг, мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын барилгын норм ба дүрэм орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн 2.5-д “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг 2-4 давхар барилгад хоорондын зай 15 м, 5 давхар барилгад хоорондын зай 21 м, 9 давхарт 32 м, 12 давхарт 45 м, 16 давхарт 62 м хоорондын зай авсан байна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Эдгээр нь тус акт нь илт хууль бус гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс яаж ч маргаад холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа тул 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 актыг илт хууль бусад тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г, Т.Э, Ж.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очироос 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Тус хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж байх үед хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар тухайн маргаантай холбоотой дараах баримтуудыг баталсан байна. Үүнд:
1. 2015 оны 01 сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар
2. 2015 оны 01 сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар
3. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Яаралтай тусламжийн Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз (огноо тодорхойгүй)
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дараах байдлаар хууль тогтоомж илт зөрчсөн нөхцөлүүд тодорхой байхад, хууль тогтоомж, барилгын норм, стандартыг хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ дагуу тэдгээрийг хянаж шалгах зөрчлүүдийг арилгуулахгүйгээр холбогдох баримтуудыг баталжээ. Үүнд:
1. Барилгын тухай хуулийн 10.1 “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна.” 10.1.1 “зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон байна" гэж заасныг
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 07/133/21 тоот дүгнэлтээр “Б Ф” ХХК ба Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилчдын 16 давхар орон сууцны барилга нь 46 байрнаас 9.7 метр, 4 давхар Яаралтай түргэн тусламжийн төвийн конторын барилга нь 46 байрнаас 8,9 метр байгаа нь БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 болон 2.11-д, мөн дээрх зай нь Хот тосгоны барилгажилтын төлөвлөлт норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 2.11-д “2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20м -ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай байна” гэж заасан барилга хоорондын зай зөрчсөн байна гэж тогтоосон .
3. Барилга хоорондын зайг тогтоосон “Хот тосгоны барилгажилтын норм ба дүрэм”, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын барилгын норм ба дүрэм орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-ийн 2.5-д Барилгын тууш талуудын хоорондын зай 16 давхар барилгад 62 метр байна.
4. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.3.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авна. 4.3.11. 2-4 давхар барилгад 15 метр, 4.3,15. 16 давхар барилгад 45 метр” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай компанийн харьяа “Люкс мед” эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төвийн ард байрлах 45 дугаар байрны 1, 2 дугаар давхарт байрладаг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, олон улсын стандартын шаардлага хангасан үзлэг оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай эмнэлгийн өмнөх талбай болох “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн хашаанд 2014 оноос эхлэн газар шорооны ажил явагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар суурийн газар шорооны ажил хийгдээд байна. Тус барилгын ажил нь “Б Ф”ХХК, Хотын яаралтай түргэн тусламжийн төв”-ийн захиалгаар “ЗД констракшн” ХХК гүйцэтгэхээр төлөвлөж байгаа барилга болох, тус барилгатай холбогдуулан дараах захиргааны актууд танай байгууллагаас гарсан болохыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр тус байрны нэр бүхий оршин суугчдаас дам байдлаар олж мэдлээ.
1. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”
2. 2015 оны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”
3. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54айл/, Албан конторын эксиз
Дээрх барилгатай холбогдох баримт бичгүүд нь доорх холбогдох хууль тогтоомж зөрчиж батлагдсан нь манай байгууллагын эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүнд:
1. “Б Ф” ХХК ба яаралтай түргэн тусламжийн төвийн 4 давхар конторын барилга нь манай эмнэлгийн барилгаас 8 метр байгаа нь БНбД 30.01.04-ийн 2.11-д “2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй,....байна” гэж тогтоосныг зөрчжээ. Манай эмнэлэг эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмийн хэрэгслээ 45 дугаар байрны урд хэсэгт тусгайлан байршуулсан гарц, шатыг ашиглаж оруулдаг бөгөөд дээрх байдлаар стандарт зөрчсөн зайд барилга барьснаар манай байгууллага дээрх байдлаар тоног төхөөрөмжөө оруулж байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болохоор байна.
2. Мөн тус барилга нь манай эмнэлгийн барилгаас дээрх ойрхон зайд баригдсанаар эмнэлгийн урд тал руу харсан цонхнууд нарны тусгал үзэхгүй болохоор байгаа нь БНбД 23-04-07 “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж” стандартыг зөрчиж манай эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, эмчлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Энэ талаар тус газрын дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга С.Батболдод 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 76 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц/54айл/, Албан конторын эксиз зэргийг баталсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.А, Т.Э нар болон “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Бусад хэргийн оролцогчид бүгд нэхэмжлэлтэй танилцсан. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэжээ.
Хариуцагч НХТЕТГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилчдын орон сууцны барилга барих хүсэлтийг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын “Мэргэжлийн комисс”-ын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна.
Хурлын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 424 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Алтай дээд сургуулийн урд талд ажилчдын орон сууцны барилгын зориулалттай 0.08га талбайд зөвшөөрөл гарсан байна.
Тус захирамжийн дагуу 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүрэг 45-09-11 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавраар 43,8х14,4м хэмжээтэй 16 давхар барилга барих зураг төсөл батлагдсан байна.
Нэхэмжлэл гаргасан 5 асуудалд дараах тайлбарыг өгч байна.
1. 2012 онд нэхэмжлэл гаргасан 46 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Чин ган” ХХК-аас гомдол ирснээр 2011 онд батлагдсан 2 блоктой 16 давхар орон сууцны барилгын эскиз зургийг өөрчлүүлэн нэхэмжлэл гаргасан орон сууцны 46 дугаар байрны эрх ашгийг хохироохгүйгээр баталсан. Тус зургаар 46 дугаар байрны урд талын блокийг 4 давхартай, зүүн талын блокийг 16 давхраар нь үлдээж баталсан.
2. Тус батлагдсан зургаар 4 давхар үйлчилгээ оффисын зориулалттай барилга нь орон сууцны барилгаас 12.5 метрийн зайтай байгаа нь нэхэмжлэл гаргасан орон сууцны 46 дугаар байрны 1-2 давхар нь мөн үйлчилгээний давхар тул хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээр барилга хоорондын зайн хэмжээ болон галын аюулгүйн зайн хэмжээг хангаж байна.
3. Төлөвлөгдсөн 4 болон 16 давхар барилга нь 46 дугаар байрны нарны шууд тусгалыг Нарны ээвэрлэлтийн БНбД 23-04-07-д заасны дагуу бүтэн жилийн турш сүүдэрлэгдэх нөхцөлийг зуны нар буцах өдөр буюу 06 дугаар сарын 22-ны өдрөөр тооцоход бүрэн хангаж байна.
4. Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилчдын сууц нь өөрийн гараашийн барилгаа буулган шинэчлэн барилгажуулж байгаа мөн эдэлбэр газар дээрээ төлөвлөгдсөн.
5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2, 4.3, 4.4, 6.3 дугаар заалтууд нь барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах санал авах самбар байршуулах тухай заалтууд бөгөөд уг саналыг барилгын эксиз зураг батлуулах хүсэлтийг хэлэлцүүлэхийн өмнө хийгддэг тул 2011 оны 424 дүгээр захирамжаар гарсан зөвшөөрөлд хамаарахгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө.үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 608 дугаар захирамжаар Яаралтай түргэн тусламжийн төв Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2152 метр квадрат газрыг 5 жилийн хугацаагаар ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмшдэг бөгөөд эзэмшлийн газартаа барилга барих хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг хүлээн авч судалсны үндсэн дээр тухайн байршилд 0.08 га газарт барилга барих боломжтой хэмээн үзэж, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлснээр уг асуудал дэмжигдсэн.
Ийнхүү Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон эрхийн дагуу түүний 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 424 дүгээр захирамжийн 1.18 дахь заалтаар Яаралтай түргэн тусламжийн төвд орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Алтай” дээд сургуулийн урд талд байршуулан 0.08 га газарт барилга барих зөвшөөрөл олгосон.
Уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хуулиудын холбогдох хэсэг, заалтыг үндэслэн гаргасан болно.
Захирамж гарсны дараа 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар мэдэгдэл, 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № Сүхбаатар дүүргийн 45/09/11 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус бичигдэн олгогдож, орон сууцны барилгын эскиз батлагдсан байна.
Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилчдын орон сууцны барилгын ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төв 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 700/2014 дугаар бүхий Магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан ба энэ нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаж байгааг нотолж байна.
Тодруулбал уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5-д заасан зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөл, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлаагүй байх шаардлага болно.
Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилчдын орон сууцны барилга нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй болох нь дараах тайлбаруудаар нотлогдож байна. Үүнд:
• Тус газраас олгосон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг удирдлага болгон хэрэгждэг билээ. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4-д “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг ...” хэмээсэн байдаг бөгөөд энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан бүрдүүлэх материал нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-д заасан бүрдэлтэй ижил болно. Өөрөөр хэлбэл Яаралтай түргэн тусламжийн төв нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ дээрх журмын 6.3-д заасан бүрдлийг бүрдүүлсэн.
• Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4-д “... мөн дүрмийн 3 дугаар хавсралтад заасан байгууллагын холбогдох албан тушаалтан хянасны үндсэн дээр дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд гарын үсэг зурж, баталгаажуулан хөрөнгө оруулагч болон захиалагчид эсхүл зөвлөх эрхлэгчид олгоно” хэмээсэн байдаг бөгөөд 3 дугаар хавсралтад заасны дагуу цамхаг, тулгуур түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалттай байгууламж, 17-35 давхар (51 метр – 150 метр өндөр) хүртэл иргэний болон үйлдвэрийн бүх төрлийн барилга байгууламжид салбарын төрийн захиргааны төв байгууллага барилгын төв байгууллага барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохоор заасан байна. Гэтэл маргаан бүхий Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилчдын орон сууцны барилга нь 16 давхар тул барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг дээрх 151 дүгээр тогтоолд заасны дагуу салбарын төрийн захиргааны төв байгууллага олгох ёсгүй юм.
• Дээр дурдсанаар тус газраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг удирдлага болгон ажилладаг бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийн 6.3-д заасан бүрдлүүд хангасан, 6.4-д заасан дурдсан шаардлагыг хангасан, 6.18-д заасны дагуу мэдээллийг цахим хуудсанд байршуулан нийтэд мэдээлсэн, 6.20-д зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж буй иргэн, хуулийн этгээдийн талаар заасан байх тул энд хамаарахгүй болно.
• Тус газрын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7/2254 тоот албан бичгээр барилга хоорондын зайны талаар тайлбар өгч байсан. Уг асуудлаар нэмэлт тайлбар болгож:
- Одоо байгаа барилгын консолоос 5.4 м, ухсан суурийн нүхнээс 8.2 м байгаа нь төлөвлөж буй барилга баригдсанаар барилгын хоорондын норм хангагдах болно. Энэ нь шинээр баригдах барилгын тэг тэнхлэг тавьсан актаар батлагдана.
- БНбД 31.01.10-д 2-4 давхар орон сууц, олон нийтийн барилгад барилга хоорондын зай 15.0 м гэсэн байдаг боловч тухайн барилгуудын хоорондын зай нь орон сууцны хэсэгт хамаарахгүй бөгөөд олон нийтийн барилгад галын норм, дүрмээр зай хэмжээг тооцдог болно. Тодруулбал одоо байгаа орон сууцны доод давхруудад үйлчилгээ байдаг ба шинээр баригдах барилга нь А, Б блоктой /барилгын зөвхөн Б блок нь 16 давхар орон сууц/ болно. БНбД-ийн 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтаар тухайн зайн хэмжээг 2 дугаар зэргийн барилгад 6 м байхаар зааж өгсөн байдаг.
• Маргаан бүхий актад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д заасан шинжүүд илрэхгүй байх тул түүнийг илт хууль бус актад тооцох үндэслэлгүй болно.
Иймд тус газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 223/2014 дугаар бүхий зөвшөөрлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... Яаралтай түргэн тусламжийн төвд албан конторын зориулалтаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаар, ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар, мөн 38 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар /эскиз/-ийг баталж, өмнөх архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар /эскиз/-ийг хүчингүй болгосон тухай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/915 албан бичгээр мэдэгдсэн.
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг заасан бөгөөд тус газраас барилгын ажлын зураг бус барилгын эх загвар /эскиз/-ийг баталж өгсөн болно. Барилга барих иргэн, хуулийн этгээд нь тус газраас баталж өгсөн барилгын эх загвар /эскиз/-ийг үндэслэн Барилгын тухай 10 дугаар зүйлийн 10.1-ийн шаардлагыг хангасан барилгын зургийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд /зургийн зохиогч/-ээр гүйцэтгүүлдэг юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 сарын 08-ны өдрийн “Дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” 6488 дугаар захирамж, Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний 494 дүгээр тогтоолоор шинжээчийн дүгнэлт гаргуулах болсон. Харамсалтай нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжээчээр томилогдсон Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь бодит байдлыг тал бүрээс нь судалж үзэлгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.
Тодруулбал нэхэмжлэгч нарын оршин суудаг 46 дугаар байр нь баригдахдаа анхны төлөвлөсөн байршлаасаа зүүн урд өнцөг нь 4,0 м-ээр, баруун урд өнцөг нь 5,0 м-ээр тус тус хойшилж баригдсан. Тус газар нь төлөвлөлт хийхдээ баригдан ашиглалтад орсон одоо байгаа 46 дугаар байрнаас зай хэмжээгээ авч төлөвлөсөн бөгөөд одоо баригдахаар төлөвлөж буй Яаралтай тусламжийн төвийн албан конторын барилга нь 46 дугаар байрны хоорондын зай нь зүүн урд талаараа 11.1 м, баруун урд талаараа 41.6 м байгаа нь БНбД 30.01.04-ийн 2.11 дэх заалтыг зөрчөөгүй. Харин БНбД 31-01-10-ын тухайд уг норм дүрмийг зөвхөн орон сууцны барилгыг төлөвлөхдөө баримталдаг бөгөөд 46 дугаар байрны урд талд албан конторын зориулалттай барилга төлөвлөсөн. Албан контортой зэрэгцүүлэн төлөвлөсөн ажилчдын орон сууц нь нэхэмжлэгч нарын амьдардаг 46 дугаар байрны тууш, хөндлөн талд хамаарахгүй ба жишүү байрлалтай оршдог бөгөөд БНбД 31-01-10-д жишүү байрлалтай барилга хоорондын зайг зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд үүнийг БНбД 31-01-04-д заасан галын норм дүрмээр тооцдог болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэгт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах талаар зохицуулсан бөгөөд Яаралтай түргэн тусламжийн төвийн анхны архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг /эскиз/ нь 2011 онд буюу дээрх журам батлагдахаас өмнөх харилцаа болно. 2015 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг /эскиз/-ийг шинэчилж өгөхдөө нийт барилгын хэмжээнд өөрчлөлт ороогүй ба зөвхөн конторын зориулалттай барилгын давхрын хэмжээ багассан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д “Захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх" шийдвэр гаргахаар зохицуулалт байх бөгөөд үйлдлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх эрх зүйн зохицуулалт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Люкс центр” ХХК-ийн нэхэмжлэлтэй НХТЕТГт холбогдох тус газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөгөөний даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөгөөний даалгавар”, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төвийн ажилчдын орон сууц, албан конторын загвар зураг зэргийг баталсан үйлдлийг хүчингүй болгох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Яаралтай тусламжийн төвд албан конторын зориулалтаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн өдрийн 39 дугаар ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар барилгын загвар зургийг баталсан. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг заасан бөгөөд тус газраас барилгын ажлын зураг бус барилгын загвар зургийг баталж өгсөн болно.
Тус газар нь төлөвлөлт хийхдээ орсон одоо байгаа 46 дугаар байрнаас зай хэмжээ авч төлөвлөсөн бөгөөд одоо баригдахаар төлөвлөж буй Яаралтай тусламжийн төвийн албан конторын барилга 46 дугаар байрны хоорондын зай нь зүүн урд талаараа 11,1 м, баруун талаараа 11.6мб айгаа нь БНбД 30.01.04-ийн 2.11 дэх заалтыг зөрчөөгүй. Харин БНбД 31-01-10-ийн тухайд уг норм дүрмийг зөвхөн орон сууцны барилгыг төлөвлөхдөө баримталдаг бөгөөд 46 дугаар байрны урд талд албан конторын зориулалттай барилга төлөвлөсөн.
Албан контортой зэрэгцүүлэн төлөвлөсөн ажилчдын орон сууц нь нэхэмжлэгч талын 46 дугаар байрны тууш, хөндлөн талд хамаарахгүй ба жишүү байрлалтай оршдог бөгөөд БНбД 31-01-10-д жишүү байрлалтай барилга хоорондын зайг зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд үүнийг БНбД 31-01-04-д заасан галын норм дүрмээр тооцдог болно.
БНбД 30-01-04-д “Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулсан хоёр барилгыг хооронд ойртуулан байршуулж болно” гэж заасан мөн БНбД 31-10-10-ын 5.26-д “Сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх нь тохиромжтой” гэж заасан нь “нарын тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж” стандартыг зөрчөөгүй болно.
Иймд тус газрын 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, мөн өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, загвар зураг баталсан үйлдэл нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцэж гаргасан захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Бидний зүгээс хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад “Яаралтай түргэн тусламжийн төвд олгосон газрын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зургийг хүчингүй болгуулах” гэсэн хүсэлт байгаа. Манай байгууллагаас үйл ажиллагаа явуулдаг Яаралтай түргэн тусламжийн төв нь өөрийн эзэмшлийн газар дээр барилга барих хүсэлтийг холбогдох хууль, дүрэм журмын дагаа гаргасан. Манай байгууллагын Газар хариуцсан зөвлөлийн хурлаар оруулж боломжтой гэж үзсэн учраас хууль, дүрэм журам зөрчөөгүй тул холбогдох захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэгчийн ярьснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “...нар хаасан болон барилгын зай, хэмжээ зөрчсөн” гэх зүйл байхгүй. Үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэгдсэн. “Л” ХХК-ийн барилга, Яаралтай түргэн тусламжийн төвийн барилгууд нь 16 давхар байсан. Өмнө нь үүнтэй холбоотойгоор хүсэлт гаргаж “нарны тусгал хааж байна” гэдэг үндэслэлээр уг барилгыг 4 давхар болгож буулгасан. “Л” ХХК-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдах байх.
Өнөөдрийн хэрэг нь 2013 онд үүссэн. Харин “Л” ХХК-ийн хэрэг нь өнгөрсөн онд буюу 2016 онд үүсэж шийдвэрлэгдсэн байгаа. Тэгэхээр мэдэх бүрэн боломжтой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн захирал Ц.Пүрэвдаш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс тус төвийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5102 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татсантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нарын болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай үндсэн шаардлага, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очирт нэхэмжлэгч Т.Эын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлд Т.Э нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 33/1 тоот, нэхэмжлэгч Ж.Аы 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлд Ж.А нь Дархан-Уул аймгийн 5-р баг брак 46-1 тоот, нэхэмжлэгч Д.Г нь СБД-ийн 2-р хороо 5-р хороолол Сөүлийн гудамжийн 31- 81 тоот, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, чулуутын 6-16 тоотод тус тус оршин суудаг тухай нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч Захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч нар бүгд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны харьяалалтайгаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
3. Манай төв нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт оршдог. 300 гаруй ажилтан, албан хаагчидтай, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн хөдөлмөрчдөд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Нийслэлийн засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 608 дугаар захирамжаар 2152 м2 газрыг 5 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшиж ашигладаг. Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн № 0234765 тоот эрхийн гэрчилгээтэй, 6002/0144 дугаартай ажилчдын орон сууцны зориулалттай 2152 м2 газартай.
4. Тус төв нь өөрийн байранд өөрийн газар дээр үйл ажиллагаа явуулдаг тул барилга барих тусгай зөвшөөрөлтэй, батлагдсан барилга орон сууцны зурагтай, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй, холбогдох бүх техникийн нөхцлүүд нь авагдсан, тухайлбал /Дулааны сүлжээ ХХК, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээний техникийн, барилгын компанитай хамтран ажиллаж, ажилчдаа орон сууцтай болгох ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л ХХК-иас НХТЕТГт холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, ажилчдын орон сууц, албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна.
1. Яаралтай түргэн тусламжийн төв нь Нийслэлийн Засаг даргын 2010.08.31 ны өдрийн 608 тоот захирамжаар эзэмшүүлсэн 2152 м.кв газар дээрээ өөрийн байгууллагын ажилчдын орон сууцыг бариулахаар төлөвлөн,холбогдох зөвшөөрлүүдийг төрийн эрх бүхий байгууллагуудаас авсан ба манай төлөвлөж буй орон сууцны барилга болон тус барилгатай холбогдох баримт бичгүүд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгч нь уг барилгатай холбоотой Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүх6аатар дүүргийн 1-р хороо, Яаралтай түргэн тусламжийн төв.Ажилчдын орон сууц.албан конторын эскиз зэрэг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж батлагдсаны улмаас нэхэмжлэгч "Л" ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь "Б Ф" ХХК ба Яаралтай түргэн тусламжийн төвийн 4 давхар конторын барилга нь манай эмнэлгийн барилгаас 8 метр байгаа нь БНбД 30.01,04-ийн 2.11-д "2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй байна" гэж тогтоосныг зөрчсөн гэжээ.
Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээр барилга хоорондын зай хэмжээ болон галын аюулгүй зай 6 метр байхад болно гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч "Л" ХХК-ийн барилга болон нэхэмжлэл гаргасан иргэдийн оршин суудаг 46-р байр нь 1-9 давхар хүртлээ үйлчилгээ оффисын зориулалттай байх ба Яаралтай түргэн тусламжийн төвийн хашаанд баригдах барилгаас барилгын хана хоорондын зай нь 7.88-10.08 метрийн зайтай байгаа тул холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байна.
2. Нэхэмжлэгч нь Яаралтай түргэн тусламжийн төвийн барилга нь манай эмнэлгийн барилгаас ойрхон зайд баригдсанаар эмнэлгийн урд тал руу харсан цонхнууд нарны тусгал үзэхгүй болохоор байгаа нь БНбД 23-04-07 “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж” стандартыг зөрчиж, манай эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, эмчлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр БНбД 23-04-07-д заасны дагуу бүтэн жилийн турш сүүдэрлэгдэх
нөхцөлийг зуны нар буцах өдөр буюу 06 дугаар сарын 22-ны өдрөөр тооцоход бүрэн хангаж байна гэж тогтоосон байна.
3. Нэхэмжлэгч нь "Манай эмнэлгийн өмнөх талбай болох Яаралтай түргэн тусламжийн төвийн хашаанд 2014 оноос эхлэн газар шорооны ажил явагдаж эхэлсэн бөгөөд хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актуудыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бусдаас дам байдлаар олж мэдээд нэхэмжлэл гаргасан” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэснийг зөрчиж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Иймд "Л" ХХК-иас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий
төлөвлөгөөний газарт холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, ажилчдын орон сууц, албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Яаралтай түргэн тусламжийн төвийн 4 давхрын конторын барилга барьж байгаа нь “Л” ХХК-ийн барилга хоорондын зай нь 8 метр байгаа тул Барилга, хот байгуулалтын дүрэм журмыг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасан. Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм батлах тухай хууль 30 дугаар зүйлийн 30.01.04-т заасны дагуу “барилга хоорондын зай болон далайн эргийн зай 6 метр байх болно” гэж заасан байдаг. Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр уг заалтын хэмжээг зөрчөөгүй, барилга хоорондын зай 7.88-аас 10.08 метрийн зайтай байна гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ нь холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй байгаа юм.
Яаралтай түргэн тусламжийн төвийн барилга баригдсанаар нэхэмжлэгч иргэдийн оршин суугаа байранд нарны тусгал үзэгдэхгүй, “Л” ХХК-ийн эмнэлгийн барилгын урд тал руу харсан цонхонд нарны тусгалыг үзэхгүй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгосон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр дүрэм журмын зөрчөөгүй, тухайн иргэд, албан байгууллагын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж гарсан.
Нэхэмжлэгч иргэд болон “Л” ХХК-ийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан буюу түдгэлзүүлсэн байх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шүүх харгалзан үзнэ үү. “Л” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж авсан байсан.
Маргаан бүхий захиргааны актын хувьд 2015 оны асуудал яригдаж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс бусдаас давамгай байдлаар олж авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэр бүхий 3 иргэн болон “Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус хэрэгт нэхэмжлэгч иргэдийн зүгээс 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагуудтай болсон байна. Үүнд:
1. “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот актыг илт хууль бусад тооцож өгнө үү.
2. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54айл/, Албан конторын эксиз зэргийг баталсан үйлдлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Мөн “Л” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр НХТЕТГ-т холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2017/1853 дугаар захирамжаар иргэдийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн байх бөгөөд “Л” ХХК нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
3. “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай ““Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54айл/, Албан конторын эксиз зэргийг баталсан үйлдлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй ба маргаж буй захиргааны акт, үйлдлүүд нь хууль ёсны болох талаар дор тус бүрд нь тайлбарлая.
Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот актыг илт хууль бусад тооцуулах шаардлагын хувьд:
Нийслэл хотод барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг төсөл батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баримталдаг ба тухайн барилгын ажлын “Газар шороо, суурийн ажил эхлүүлэх зөвшөөрлийг” тухайн журмуудад заасан шаардлагыг хангасан учир барилгын ажил гүйцэтгэгч компанид олгосон байдаг.
Нэхэмжлэгч нарын маргаж байгаагаар тухайн барилгын ажлыг явуулахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.2, 4.3.1.5, 4.4-д зааснаар ойр орчны иргэд, хуулийн этгээдээс санал авах, самбар байршуулах шаардлагагүй юм. Учир нь тус журмын 4.1.2, 4.2.2-т заасан орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбай, гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барихад” иргэд, хуулийн этгээдээс саналыг нь авч болно гэсэн зохицуулалттай ба шүүхээс хийсэн үзлэгээр 46 дугаар байр болон Яаралтай түргэн тусламжийн хашаанд барих барилга нь тухайн заалтуудад заасан барилга биш болох нь тодорхой болсон.
Мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад гуравдагч этгээдүүдээс бүрдүүлэн өгсөн баримт бичгүүд нь тус журмын 6.3, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журамд заасан шаардлагыг хангаж, зөвшөөрөл олгосон болох нь хариуцагчаас 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний хавсралт материалуудаас харагдана.
Түүнчлэн тухай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн “Зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэсэн байгаагаас үзвэл тухайн актын үйлчлэл дууссан тул эрх зүйн үйлчлэл нь дууссан захиргааны акттай нэхэмжлэгч нар маргах үндэсгүй түүнийгээ ч хүлээн зөвшөөрч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай ““Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54айл/, Албан конторын эксиз зэргийг баталсан үйлдлийг илт хууль бусад тооцуулах “Л” ХХК-ийн хувьд хүчингүй болгуулах/ нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч нар нь тухайн Архитектур төлөвлөлтийн даалгавар, эксиз зургууд нь барилга хоорондын зай болон нарны тусгалын хангамжийг зөрчсөн буюу холбогдох барилгын норм ба дүрмийг зөрчсөн хэмээн маргаж иргэдээс тухайн захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хуулийн этгээдээс хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байдаг.
“Л” ХХК-ийн хувьд нэхэмжлэлдээ 2014 оны барилгын ажил эхэлснийг мэдсэн гэх, иргэдээс шүүхэд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан, мөн тухайн 46 дугаар байрны барилгын ажлыг гүйцэтгэгч “Чин ган” ХХК-аас гомдол ирснээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2011 онд батлагдсан 2 блоктой 16 давхар барилгын эксиз зургийг өөрчлүүлэн нэхэмжлэл гаргасан 46 дугаар байрны эрх ашгийг хохироохгүйгээр урд талын блокийг нь 4 давхар, зүүн талын блокийг нь 16 давхраар үлдээж баталсан зэргээс үзэхэд тухай асуудал нь урьд захиргааны журмаар шийдвэрлэгдэж 46 дугаар байрны өмчлөгч компани төдийгүй түүнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд, оршин суугч иргэдийн эрхийг хангаж шийдвэрлэсэн захиргааны шийдвэртэй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Нэхэмжлэгч иргэд нь тухайн захиргааны актуудыг Барилгын тухай хууль болон норм ба дүрэм зөрчсөн хэмээн илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ тодорхойлжээ.
Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль нь болохыг тодорхой дурдаагүй байна.
Гуравдагч этгээдийн зүгээс болон хариуцагчийн тайлбар холбогдох нотлох баримтуудаас үзэхэд тухайн захиргааны актууд нь гарахдаа ямарваа хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болох нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ үндэслэлгүй юм.
• Барилга хоорондын зай хэмжээ, норм шаардлага хангаж байгаа тухайд:
46 дугаар байр нь өөрөө анх дан үйлчилгээний зориулалттай баригдсан тухайн нөхцөлөөр архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлөө авч баригдсан барилга ба шүүхээс хийсэн үзлэгээр 1-9 давхар хүртэл дан үйлчилгээ, оффисын зориулалттай болох нь тогтоогдсон. /тусгайлан эмнэлгийн болон орон сууцны зориулалттай гэж баригдаагүй/.
Иймд тухайн 46 дугаар байрны чанх урд нь буюу тууш талд баригдах яаралтай түргэн тусламжийн төвийн 4 давхар оффисын барилга нь 13,15 давхарт байрлах иргэдийн болон эмнэлгийн эрхийг зөрчихгүй. Учир нь хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээр барилга хоорондын зай хэмжээ болон галын аюулгүй зай 6 метр байхад болно гэж заасан. Нэхэмжлэл гаргасан иргэдийн 46 дугаар байр буюу Л ХХК-ийн барилга нь 1-9 давхар хүртлээ үйлчилгээ оффисын давхар байгаа нь яаралтай түргэн тусламжийн төвийн хашаан дотор баригдах 4 давхар үйлчилгээ оффисын зориулалттай барилгаас барилгын хана хоорондын зай 7.88-10.08 метрийн зайтай байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул энэ нь норм дүрэмд заасан 6 метр байх үйлчилгээний буюу олон нийтийн барилга хоорондын зайг хангаж байна.
Харин 16 давхар ажилчдын орон сууц нь 46 дугаар байртай жишүү байрлалтай буюу чанх урд, тууш байрлалтай биш байгаа нь БНбД-д заасан норм дүрэм хамаарахгүй байх тул тухайн зайг шалгах шаардлагагүй юм.
46 дугаар байрны нарны тусгалын хангамжийг норм ба дүрэмд заасныг хангаж буй тухайд:
БНбД 23-04-07-д заасны дагуу бүтэн жилийн турш сүүдэрлэгдэх нөхцөлийг зуны нар буцах өдөр буюу 6 дугаар сарын 22-ноор тооцоход бүрэн хангаж байгаа. /бүтэн жилийн турш сүүдэрлэгдэх нөхцөлийг зуны нар буцах өдөр буюу 6 дугаар сарын 22-ноор тооцоход бүрэн хангаж байна/.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нар нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж “...2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 болон 39 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар болон шинээр батлагдсан эскиз зургийг хүчингүй болгуулах, илт хууль бус захиргааны актыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай болсон гэж ойлгож байна. “Л” ХХК-ийн нэгтгэсэн хэргийн хүрээнд “...38 болон 39 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг хүчингүй болгуулах” гэж байгаа юм. Нэхэмжлэгч иргэдийн зүгээс “илт хууль бус болохыг тогтоолгох”, “Л” ХХК-ийн хувьд “хүчингүй болгуулах” гэж байгаа юм.
Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 223 тоот актын эрх зүйн үйлчлэл нь дууссан. Тухайн зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэсэн байгаа. Тэгэхээр энэ актын хүрээнд маргах үндэслэлгүй болсон байтал нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй, хэрэг хэлэлцэгдэж байгаа. Энэ барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эх олгох, барилгын эх загвар батлах, барилгын тусгалын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах, үйл ажиллагааны журам болон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмууд байгаа. Тухайн эрх нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3.1.5, 4.4.4-т тус тус зааснаар “...орчны иргэд болон хуулийн этгээдээс санал авах” хуулийн зохицуулалт, шаардлага байгаа. Гэхдээ уг шаардлага нь нэгдүгээрт, орон сууцны хороолол дунд барилгажаагүй талбайд барилга барих гэж байгаа бол, хоёрдугаарт гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барих гэж байгаа бол орчны иргэд болон хуулийн этгээдээс санал авна. Харин хэргийн 3 дугаар хавтаст хавсаргасан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон зургуудаас харахад “Л” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг 46 дугаар байр нь орон сууцны зориулалтын барилга биш гэдэг нь тодорхой болсон. Мөн гэр хорооллын дундах барилгажаагүй талбайн нөхцөлд орохгүй учраас тухайн иргэд, хуулийн этгээдээс саналыг харгалзана гэсэн зохицуулалт, шаардлага байхгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл гэдэг нь тогтоогдож байна.
2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталсныг илт хууль бусад тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс “илт хууль бус болохыг тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол өмнөх хуулийн хүрээнд 9 дүгээр зүйлд илт хууль бус захиргааны актын төрлүүд ямар тохиолдолд хууль бус болох талаар заагдсан. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо 9 дүгээр зүйлийн 9.1.9-д гэж тодорхойлсон. Захиргааны акт буюу 38, 39 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг баталсан үйл баримт нь ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Түүнчлэн шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг баталсан үйл баримтын үр дагавар нь эерэг үйлчлэлтэй байгаа. Нэхэмжлэгч иргэд болон хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд чиглээгүй, сөрөг үйлчлэлгүй, шууд халдаагүй захиргааны акт биш тул нэхэмжлэгч иргэд болон хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна.
Нарны гэрэлтүүлгийн норм ба дүрэм журамд БНБД 23.04.07-д зааснаар тодорхойлдог. Үүний дагуу өмнө шинжээч томилж “Уур амьсгалын бүсчлэлийн хүрээнд нэхэмжлэгч иргэд болон хуулийн этгээдийн нарны тусгалын хангалттай шаардлага хангаж байна” гэсэн байгаа. Уг дүгнэлтээр “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм батлах тухай хуулийн 30.01.04 болон 09.19-д “Уур амьсгалын 1, 2 дугаар бүсэд нарны тусгалын хэмжээ нь 3 цаг, 3, 4 дүгээр бүсэд 2,5 цаг байхаар тооцно” гэсэн байгаа. Энэ тооцоолол нь шинээр баригдах барилгын хүрээнд гэдгийг шүүх харгалзан үзнэ үү.
Барилга хоорондын зайны хувьд “Л” ХХК нь 01-ээс 12 дугаар давхар хүртэл оффиссын зориулалттай үйл ажиллагаа явуулдаг. Орон сууцны хэсэг нь 13-аас 15 дугаар давхарт байгаа. Барилга хоорондын зайг хаанаас яаж тооцох вэ гэхээр тууш талуудыг баримтална. Уг барилгын хувьд тууш талд нь 4 давхар шинээр баригдах үйлчилгээний хэсэг багтаж байгаа юм. Тууш тал буву 4 давхар хэсгийн барилгын төлөвлөлтийн зайг 3 хэсгээс бодож үзнэ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зай хэмжээг тогтоож өгсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт дээр “4 давхар үйлчилгээний зориулалттай оффиссын барилгын газар, шороо, суурийг хэмжихэд 8.64 метр байна. Харин 46 дугаар байрны консолын хананаас 7.88 метр, 1 давхрын үндсэн хананаас 10.08 метр байна” гэсэн байгаа. Ойролцоогоор 8-аас 11 метрийн зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм батлах тухай хуулийн 30.01.04-ийн заавал дагаж мөрдөх 12 хүснэгт байгаа. Уг хүснэгтэд гал тусгаарлах 6 метрийн зайг баримтална гэж заасныг хангаж байгаа учраас нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. 2 үйлчилгээний байгууллагын хооронд 6 метр байна гэж заасан байгаа.” гэжээ.
Гуравдагч этгээд “ЗД констракшн” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-6 зааснаар “уг актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох ёстой” гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага дээр “Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдаж, орон сууцны үнэ буурсан” гэж байгаа юм. Тэгвэл энэ нь барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, зөвшөөрлийг авснаар уг барилгын 16 давхарт орших 3 иргэний байрны зах зээлийн үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байж байгаад хэд болж буурсан талаарх нотлох баримт байдаггүй.
“Бидний амьдрах орчны нарын тусгал хаасан” гэдэг. Гэтэл 15 давхарт амьдарч байгаа иргэдийн урд барьсан 4 давхар байшин хэрхэн нарны тусгалыг хааж байгаа нь үндэслэлгүй байна.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2012 оны Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан ”Л” ХХК-ийн байшингийн барилга гүйцэтгэгчийн гаргасан яаралтай түргэн тусламжийн төвийн төлөвлөгдөж байгаа 16 давхар 2 байшингийн 1 нь болох “Лийн урд байрлах байшинг 4 болгож өөрчилсөн” гэсэн байгаа. 2012 онд асуудал нь шийдвэрлэгдэж 2014 он хүртэл гомдол гаргаагүй. Иргэдээс гадна хуулийн этгээдийн хувьд “Чин Ган” ХХК нь гүйцэтгэгч компани байсан.
Орон сууцны барилга хоорондын зайн нормыг үндэслэл болгож нэхэмжилж байгаа бол энэ орон сууцанд амьдрах иргэдийн тухай асуудал яригдах юм. Иргэдийн хувьд нарны тусгалыг хаасан гэж байгаа. Харин хуулийн этгээдийн хувьд орон сууцны барилгад эмнэлэг оруулсан. Энэ барилга нь эмнэлгийн зориулалттай барилга биш орон сууцны, оффиссын зориулалттай барилга гэж үзэж байгаа юм. Ингэснээр барилга хоорондын зайг орон сууцны барилгын зайг баримтална гэж үзэж хуулийн заалтыг барьж нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Тэгвэл “Л” ХХК-ийн барилгад хэзээ “Люкс мед” эмнэлэг орж ирсэн юм бэ? энэ эмнэлэг нь уг барилгад байх ёстой эсэх нь тодорхой бус байна. Дээрх үндэслэлүүдээр харахаар нэхэмжлэгч нарын хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхол бодитойгоор хөндөгдөж, зөрчигдсөн зүйл байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн 38 болон 39 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын төсөл нь 16 давхар болон 4 давхар гэж 2 өөр байгаа юм. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг харахад 2 тусдаа барилга харагдаж байна. Нэг барилгын хувьд л нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий актуудыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Д.Г, Т.Э, Ж.А нарт 2018 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд мэдэгдэх хуудас болон утсаар удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
“Л” ХХК-ийн НХТЕТГт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 608 дугаар захирамжаар гуравдагч этгээд Яаралтай тусламжийн төв нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Алтай” дээд сургуулийн урд талд 2152 м.кв газар эзэмшиж эхэлсэн ба анх Нийслэлийн архитектур төлөвлөлтийн газрын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СБД45/09/11 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар доороо автомашины гражтай 16 давхар 2 ширхэг ажилчдын орон сууцны барилга бариулахаар төлөвлөсөн байсан боловч барилгын зураг өөрчлөгдөж, нэг орцтой орон сууцны барилгын зориулалтаар Яаралтай тусламжийн төвийн ажилчдын 16 давхар барилга, 4 давхар оффисын барилга барихаар орон сууцны барилгын төлөвлөлтийг өөрчилж тус газраас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38, 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн баталсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Яаралтай түргэн тусламжийн төвөөс гаргасан “Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлүүлэх” хүсэлт, Түргэн тусламжийн төвийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот албан бичиг болон 2011, 2012 оны “Б Ф” ХХК-ийн Яаралтай тусламжийн төвийн 124 айлын үйлчилгээтэй орон сууцны эскиз зураг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай эмнэлэг эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслээ 45 дугаар байрны урд хэсэгт тусгайлан байршуулсан гарц, шатыг ашиглаж оруулдаг бөгөөд дээрх байдлаар стандарт зөрчсөн зайд барилга барьснаар манай байгууллага дээрх байдлаар тоног төхөөрөмжөө оруулж байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болохоор байна” гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Л” ХХК-ийн барилга нь анх эмнэлгийн зориулалтаар бус орон сууцны зориулалтаар төлөвлөгдөн баригдсан болох нь 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 44/08 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар тогтоогдож байх бөгөөд “Л” ХХК нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө маргаан бүхий Яаралтай тусламжийн төвийн ажилчдын орон сууц, албан конторын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан болох нь гуравдагч этгээд Яаралтай түргэн тусламжийн төвийн барилгыг барихаар төлөвлөсөн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № СБД45/09/11 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон нэхэмжлэгч “Л” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар №ЭХ-14/22/3584 тоот “Дүрс оношилгоо, клиник биохими, иммунологийн лаборатори, дотрын өвчний өдрийн эмчилгээ, эхо оношилгоо” үйл ажиллагааны чиглэл бүхий эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ “Л” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг зэргээр нотлогдож байна.
Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” гэж барилга байгууламжид тавих шаардлагыг, 10 дугаар зүйлийн 10.1.1-д “зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон” гэж барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг тус тус заажээ.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна”, 12.1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 12.1.2-т “...... байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх”, 12.1.4-д “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэж тус тус хуульчилсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч “Л” ХХК нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө маргаан бүхий Яаралтай тусламжийн төвийн ажилчдын орон сууц, албан конторын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ч баригдахаар төлөвлөгдөж буй барилгыг Барилгын тухай хууль болон холбогдох норм, дүрэм журамд нийцүүлж төлөвлөх учиртай.
Шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд маргаан бүхий газарт баригдах барилга нь Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжид тавих шаардлага, барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг биелүүлээгүй, захиргааны байгууллагын зүгээс дээрх шаардлагуудыг хангасан эсэхийг судалж тогтоогоогүй буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 4 удаа шинжээч томилсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй, тодруулбал, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “шинжээчийн дүгнэлт”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “шинжээчийн дүгнэлт”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”, Өргөө Архитект ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-үүд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал бий болгож байх тул шүүх өөрийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл уг маргаан бүхий Яаралтай тусламжийн төвийн ажилчдын орон сууц, албан конторын архитектур төлөвлөлтийн даалгавруудыг Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журамд нийцэж байгаа эсэх, цаашилбал, нэхэмжлэгч Л ХХК-ийн барилгын нарны ээвэрлэлтийг судалж тооцох, барилга хоорондын зайг тооцох зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг цаашид тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актуудыг шинээр батлах шаардлагатай байх бөгөөд уг нэмж тодруулах асуудал нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.А, Т.Э, Д.Г нараас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог.
Нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлдээ дурдаж буй захиргааны актууд болох 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдэл зэрэг нь хуульд заасан илт хууль бус байх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэгэнт дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Харин “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 тоот актыг илт хууль бусад тооцуулах” шаардлагын тухайд уг акт нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СБД45/09/11 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэж гарсан бөгөөд 2012 онд барилгын зураг өөрчлөгдөж, нэг орцтой, 16 давхар барилга, 4 давхар оффисын барилга барилга барихаар, орон сууцны барилгын төлөвлөлтийг өөрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Яаралтай түргэн тусламжийн төвөөс хандсан өргөдлийн маягт, тус төвийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэгэнт өөрчлөгдсөн барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл байхын зэрэгцээ уг зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2014 оны 10 дугаар 01-ний өдөр дууссан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч нарын эрх сэргэхээргүй байна.
Дүгнэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын маргаж буй актууд болох 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 тоот акт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдэлд илт хууль бус байх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.А, Т.Э, Д.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Л” ХХК-иас НХТЕТГт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧИД У.БАДАМСҮРЭН
Д.ОЮУМАА