Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2017/00050/И |
Дугаар | 146/ШШ2017/00071 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2017/00071
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр байрлах Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр баг, “Өвөр модот” гэх газар оршин Боржигин овогтой Нямсүрэнгийн Сосорбурам /РД:ЙС75082925/
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр баг, “Өвөр модот” гэх газар оршин Нүдэн овогтой Сугарын Пүрэвдорж /РД:ЙС76041832/ нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 877 351.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Н.Сосорбурам, С.Пүрэвдорж нар нь тус банкны Хужирт тооцооны төвөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ201642575120 тоот зээлийн гэрээ байгуулан 5 410 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 154 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1 дахь заалтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийн олон удаа шаардсан, банк зээлдэгчид зээлийг буцаан дуудах мэдэгдэл 1 удаа, зээл төлөх мэдэгдэл 1 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа юм.
Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 1.1.2, 6-р зүйлийн 1.1 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна.
1. 2016 оны 03 сарын 03-ны өдрийн ЗГ201642575120 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
2. 2017 оны 02 сарын 02-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах
Үндсэн зээлийн үлдэгдэл 4 510 743.21 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр 354 697.21 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 119 11.77 төгрөг
Нийт 4 877 351.77 төгрөг
Нотариатын үйлчилгээний төлбөр 2 310 төгрөг
Улсын тэмдэгтийн хураамж 92 988 төгрөг гаргуулж өгнө үү... Хариуцагч Н.Сосорбурам, С.Пүрэвдорж нарын нь нэхэмжилсэн 4 877 351.77 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Цэцэгмаа, С.Пүрэвдорж нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 877 351.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлөх нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Н.Сосорбурам, С.Пүрэвдорж нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 877 351.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 877 351.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Сосорбурам, С.Пүрэвдорж нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 877 351.77 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга гурван зуун тавин нэгэн төгрөг далан долоо мөнгө/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хариуцагч Н.Сосорбурам, С.Пүрэвдорж нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 988 төгрөгөөс 46 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 46 494 төгрөг, хариуцагч Н.Сосорбурам, С.Пүрэвдорж нараас 46 494 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамж гарснаар тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА