Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00072

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

        Нэхэмжлэгч: Улааанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 Өлзийтийн зам гудамж, 1003 дугаар байр, 39 тоотод оршин суух Ламжамъян овогтой Сэдэдийн Мөнгөнцэцэгийн /РД:ЙР82110263/ нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Өлийн 5-06 тоотод оршин суух Тайжтан овогтой Түдэвийн Ундармаад /РД:ЙЕ68032500/ холбогдох

           2 261 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуягийн гаргасан тайлбартаа:

            Т.Ундармаа надаас 2015 оны 08 сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаантайгаар сарын 15 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 1,5 хувийн хүү тооцохоор зээлсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдөр 1 000 000 төгрөгийн тооцоо хийж зээлийн хүүг болон үндсэн мөнгөнөөс 125 000 төгрөгийг төлж 825 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн юм. Иймд үндсэн мөнгө болох 825 000 төгрөгийг 2015 оны 10 сарын 22-ноос 2017.01.22-ний өдрийг хүртэл хэрэглэсэн хугацааг сар тутам 15 хувийн хүүтэйгээр бодож /2 471 250/ төгрөг үүнээс 3 үнэ 210 000 төгрөгийг хасч тооцон 2 261 250 төгрөгийг Ундармаагаас гаргуулж өгнө үү... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуяг би хариуцагч Ундармаагийн тайлбартай танилцлаа. Ундармаа нь 2 261 250 төгрөгийг төлөхийг хүлээн  зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т.Ундармаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийн нэхэмжилсэн 2 261 250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Т.Ундармаа би нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг нь хариуцагч Т.Ундармаад холбогдуулан 2 261 250  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийн нэхэмжилсэн 2 261 250 төгрөгийг хариуцагч Т.Ундармаа нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийн нэхэмжилсэн 2 261 250 /хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг хариуцагч Т.Ундармаа нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 490 төгрөгөөс 27 245  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 5556458111 тоот данснаас 27 245 төгрөг, хариуцагч Т.Ундармаагаас 27 245 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгт олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                           

           ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА