Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2017/00098/И |
Дугаар | 146/ШШ2017/00073 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2017/00073
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 1 дүгээр баг, Вангийн-Овоо Сансар хороо 7-01 тоотод оршин суух Боржгин овогтой Доржлхүмбийн Сэрчмаагийн /РД:ЙЮ620402/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Ганган-Орхон 7-16 тоотод оршин суух Боржигон овогтой Сумъяагийн Шүрэн-Эрдэнэд /РД:ЙР86103080/ холбогдох
800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
С.Шүрэн-Эрдэнэ нь 2015 оны 05 сарын 3-нд надаас 800 000 төгрөгийн барааг даруйхан өгнө гэж аваад одоо болтол өгөхгүй байгаа тул С.Шүрэн-Эрдэнээс 800 0000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Хариуцагч С.Шүрэн-Эрдэнэ миний нэхэмжилсэн 800 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Шүрэн-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч С.Шүрэн-Эрдэнэ миний бие нэхэмжлэгч Сэрчмаагийн нэхэмжилсэн 800 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь хариуцагч С.Шүрэн-Эрдэнэд холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжилсэн 800 000 төгрөгийг хариуцагч С.Шүрэн-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжилсэн 800 000 /найман зуун мянган /төгрөгийг хариуцагч С.Шүрэн-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 750 төгрөгөөс 11 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 11 875 төгрөг, хариуцагч С.Шүрэн-Эрдэнээс 11 875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрчмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА