Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00074

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

          Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар багт байрлах Төрийн банкны нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, 2 дугаар баг, “Агуйт” гэх газар оршин Боржигон овогтой Эрдэнэ-Очирын Мэндбаяр /РД:ЙЮ86111017/

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, 2 дугаар баг, “Агуйт” гэх газар оршин Боржигон овогтой Долгорын Эрдэнэ-Очир /РД:ЙЮ61073014/  нарт холбогдох

                  Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 7 190 393.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар  сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

                       Нэхэмжлэгч Төрийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

                Иргэн Д.Эрдэнэ-Очир нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр Төрийн банкны Өлзийт тооцооны төвийн 191200083924 тоот зээлийн гэрээ байгуулж 8 687 483.18 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр зээлийн төлбөрт 7 804 680.91 хүүгийн төлбөрт 4 480 233.12 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Э.Мэндбаяр нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ байнга удаа дараа зөрчсөөр өндөөрийг хүрлээ. Иймээс Төрийн банк болон зээлдэгч Э.Мэндбаяр хамтран зээлдэгч Д.Эрдэнэ-Очир нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхйи нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Үндсэн зээлийн төлбөр-6 775 319.09 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр-415 074.24

       Нийт зээл, зээлийн хүү болох 7 190 393.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа миний бие нь хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нарын тайлбартай танилцлаа. Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нар нь Төрийн банкны нэхэмжилсэн 7 190 393.33 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

              Хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нар  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

         Хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир бид хоёр Төрийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 7 190 393.33 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нарт  холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 7 190 393.33 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банкны  нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 7 190 393.33 төгрөгийг хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 7 190 393.33 /долоон сая нэг зуун ерэн мянга гурван зуун ерэн гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129 996.29 төгрөгөөс 64 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 64 998 төгрөг, хариуцагч Э.Мэндбаяр, Д.Эрдэнэ-Очир нараас 64 998 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                 

 

 ШҮҮГЧ                                  Б.САРАНТУЯА