Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

             Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар багт байрлах Хаан банкны нэхэмжлэлтэй,

                        Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Ганган-Орхон 12 айлын орон сууц 1-03 тоотод оршин суух Анчин овогтой Батсүхийн Цэцэгмаа /РД:ЙР89122304/,

                       Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Ганган-Орхон 12 айлын орон сууц 1-03 тоотод оршин суух Боржигон овогтой Чулуунбаатарын Хишигболд /РД:ГП93051312/ нарт холбогдох

                         Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5 193 453.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нь шүүхэд гаргасан тайлбартаа:

                     Иргэн Б.Цэцэгмаа нь Хаан банкны “Эрдэнэзуу” тооцооны төвөөс 2015 оны 08-р сарын 21-ний өдрийн ЗГ201542357895 тоот гэрээ байгуулж 5 300 000 /таван сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд телевизор 32 инч sony, хөргөгч, угаалгын машин барьцаалуулсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 950 685.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 647 379.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 91.51 төгрөг нийт 1 599 956.8 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс 2016 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 282 хоног хугацаа хэтрээд байна. Иймээс банк гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд

2015 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр гаргуулах

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл -4 349 314.02 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр -810 532.87 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-33 606.59 төгрөг

              Нийт төлбөр- 5 193 453.48 төгрөг гаргуулж өгнө үү...Хариуцагч Б.Цэцэгмаа Ч.Хишигболд нарын тайлбартай танилцлаа. Б.Цэцэгмаа Ч.Хишигболд нар нь Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5 193 453.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч  төлж барагдуулна гэсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                Хариуцагч Б.Цэцэгмаа Ч.Хишигболд нар  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

         Хариуцагч Б.Цэцэгмаа, Ч.Хишигболд бид 2 Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу тооцооны төвөөс нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5 193 453.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Б.Цэцэгмаа, Ч.Хишигболд нарт  холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5 193 453.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

                   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны  нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5 193 453.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Цэцэгмаа, Ч.Хишигболд  нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5 193 453.48 /таван сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Б.Цэцэгмаа, Ч.Хишигболд нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 045 төгрөгөөс 49 022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 5556458111 тоот данснаас 49 022 төгрөг, хариуцагч Б.Цэцэгмаа, Ч.Хишигболд нараас 49 022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамж гарснаар тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                                      

           

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА