Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2017/00058/И |
Дугаар | 146/ШШ2017/00083 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2017/00083
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт 1-10 гудамж 150 тоотод оршин суух Цэвээн овогтой Шоовдорын Бадамцэцэгийн /РД:ЙБ67051701/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Бадамцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Бадамцэцэг миний бие нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн чанарын цехэд туслах ажилтнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” асрагч, угаагчаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн чанарын цехэд туслах ажилтнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Бадамцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ш.Бадамцэцэг нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлийн чанарын цехэд ажилтнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” угаагч, сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/233 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай тушаалуудын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 1984 оны цалингийн 70 дугаар маягтийн хуулбар, Ш.Бадамцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч Боржигин овогтой Сосорбурамын Долгорсүрэн нь “...Би 1984 оны 01 дүгээр эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлийн чанарын цехэд туслах ажилтнаар ажиллаж байсан. Ш.Бадамцэцэг 1984 оны 02 дугаар сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1987 оны 03 дугаар сарыг хүртэл чанарын цехэд туслах ажилтнаар ажиллаж байсан. Ш.Бадамцэцэг нь тухайн үед шагнал урамшуулал авч байгаагүй. Ш.Бадамцэцэг нь сайн ажилчин байсан. 1987 оны 03 дугаар сараас эхлэн өөр байгууллага руу шилжин ажилласан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ....” гэж, мөн Рэнчиннямбууд овогтой Гимнайгийн Дондогсэрчин нь “...Би 1973 оны 06 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан. Ш.Бадамцэцэг 1983 оны 03 дугаар сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1987 оны 03 дугаар сарыг хүртэл чанарын цехэд туслах ажилтнаар ажиллаж байсан. Ш.Бадамцэцэг нь тухайн үед шагнал урамшуулал авч байгаагүй. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, Галсан-Ёндон овогтой Мөнхдоржийн Ганхуяг “...Би 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” тогоочоор ажиллаж байсан. Ш.Бадамцэцэг 1987 оны 03 дугаар сараас эхлэн Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” угаагч, асрагчаар ажилд орж байсан. Ш.Бадамцэцэг байгууллагаа төлөөлж урлаг, спортын үйл ажиллагаанд оролцож шагнал урамшуулал авч байсан. Төрийн одон медаль авч байгаагүй. Сайн ажилтан байсан. Ш.Бадамцэцэг нь 1994 оныг дуустал ажиллаж байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...”гэж, Чомш овогтой Шагдарсүрэнгийн Баасансүрэн “...Би 1979 оны 08 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” одоог хүртэл сувилагчаар ажиллаж байна. Ш.Бадамцэцэг 1987 оны хавар Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” асрагчаар ажилд орж байсан. Ш.Бадамцэцэг надтай цуг нэг ээлжинд жижүүрт гардаг байсан. Ш.Бадамцэцэг урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан. Төрийн одон медаль авч байгаагүй. Харин баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан. Ш.Бадамцэцэг нь 1994 оныг дуустал ажиллаж байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ. Ш.Бадамцэцэг нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн чанарын цехэд ажилтнаар ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн чанарын цехэд ажилтнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” угаагч, сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ш.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэвээн овогтой Шоовдорын Бадамцэцэгийг 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн чанарын цехэд ажилтнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүн эмнэлэгт” угаагч, сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА