Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2017/00098

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 1 дүгээр баг, “Ар жаргалант” гэх газар  оршин суух Боржигон овогтой Чагнаагийн Цэндийн /РД:НФ62022503/ хүсэлттэй,

              Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.Цэнд нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Ч.Цэнд миний бие нь  1980  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдэлд малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Төв аймгийн Эрдэнэсант сумын “Тэжээлийн аж ахуйд” нормчноор тус тус ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг 1980  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ч.Цэнд нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

         Ч.Цэнд нь 1980  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдэлд малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Төв аймгийн Эрдэнэсант сумын “Тэжээлийн аж ахуйд” нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн даргын 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай, 1991 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай тушаалуудын хуулбар, Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаартай тодорхойлолтын хуулбар, Ч.Цэндийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Доржжав овогтой Доржийн Баатардалай нь “...Би 1983 оны 11 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж эхэлсэн. Ч.Цэнд нь 1983 онд намайг ажилд ороход нормчноор ажиллаж байсан. Ч.Цэнд 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан. Төрийн одон медаль авч байгаагүй. Ч.Цэнд нь тухайн үед тасралтгүй ажиллаж байсан. Сайн ажилчин байсан...” гэж, мөн Номгон овогтой Цогтын Долгорсүрэн “...Би 1977 оны 08 дугаар сараас эхлэн Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж эхэлсэн. Ч.Цэнд нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэсант сумын “Тэжээлийн аж ахуйд” нормчноор 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ч.Цэнд нь 1975 оноос 1979 оныг дуустал аав ээжийн хамт мал маллаж байсан. Цэнд нь насанд хүрээгүй байсан тул цалин хөлс авдаггүй байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.                                                                                                        

       Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ч.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Чагнаагийн Цэндийг 1980  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдэлд малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Төв аймгийн Эрдэнэсант сумын “Тэжээлийн аж ахуйд” нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

 

                                           ДАРГАЛАГЧ                            Б.САРАНТУЯА