Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2017/1028/З |
Дугаар | 187 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 187
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШЕЗд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага “...ШЕЗийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар т*******оолыг хууль бус болохыг т*******оолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гэрч А.Э, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүнээр ажиллаж байсан Т.У нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 50 хоногийн ээлжийн амралтаа эдлэх байсан боловч Ерөнхий шүүгч Ц.З******* тус Танхимын шүүгч Б.Ц*******ын ээлжийн амралтын хугацааг сунгаснаас шүүх хуралдааны бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон ажлын зайлшгүй шаардлагаар 09 дүгээр сарын 04-ний өдөр ээлжийн амралтын хугацаагаа дуусгаагүй байхдаа ажилдаа орсон. Ажлын зайлшгүй шаардлагаар ажилдаа орсон болон дутуу эдэлсэн ажлын 15 хоногийн амралтаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эдлэх болсноо Тамгын газрын дарга Ж.Н*******т 2017 оны 09 дүгээр сарын 04, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Шүүгчийн ээлжийн амралтаа ийнхүү хэсэгчлэн эдэлсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2-р зүйлийн 2.2-т "...Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” гэж заасантай нийцэж байгаа болно. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр т*******оолгон авах эрх үүссэн бөгөөд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна", Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар “Шүүгч нь төрийн жинхэнэ албаны “тусгай албан хаагч" бөгөөд, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ гаргасан байсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд “шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл, бүрэн эрх дуусгавар болох хугацааг" зохицуулсан бөгөөд 18 дугаар зүйлийн 18.3.1-д “шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд ШЕЗийн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүний хувьд бүрэн эрх нь сарын сүүлийн өдрөөр”, 19.1.2-т “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлчийн өдрөөр тоолно” гэж тус тус хуульчилсан.
Мөн түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан “шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалт нь шүүгчийг 60 нас хүрснээр өндөр насны тэтгэвэрт гаргах санал өргөн мэдүүлэх эрхийг ШЕЗд шууд олгоогүй, харин шүүгч өөрөө хүсвэл шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх эрхийг шүүгчид олгосон заалт болох талаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар дүгнэлтээр т*******оосон байхад шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ШЕЗ нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэгжүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргасан, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаагүй, Танхимын тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, ээлжийн амралттай байх хугацаанд “өндөр насны тэтгэвэр т*******оолгох эрх үүссэн” гэсэн үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 82 дугаар т*******оол гаргасныг шударга ёс, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.
ШЕЗийн дээрх т*******оол нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг х*******лоно", Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.3-д заасан “Энэ хууль болон бусад хуулиар т*******оосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль т*******оомж, захиргааны акт гаргахыг х*******лоно.", 20.4.4-т заасан “хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хугацаагүй томилогдож, хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны болон гурав дахь этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй байх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан “ээлжийн амралттай байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална’ гэсэн заалтуудыг тус тус илтэд зөрчсөн тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасныг үндэслэн ШЕЗийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82-р т*******оолыг хууль бус болохыг т*******оож, хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Монгол Улсын нийт шүүгчдийн эрх ашиг, хараат бус, бие даасан байдлыг алдагдуулсан аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох нь 36 жил шүүгчээр ажилласан, ахмад шүүгч миний үүрэг гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсний дагуу ШЕЗ 2013 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн шүүгчийг албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр т*******оолгон авах эрхтэй...” гэсэн заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60 нас хүрч нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д "... өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө” Ерөнхий шүүгч сул орон тооны талаар Ерөнхий зөвлөлд мэдэгдэх заалтын дагуу сул орон тоо гарсныг ШЕЗд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2905 дугаар албан бичгээр мэдэгдсэнээс гадна, Т.Уийн ээлжийн амралтын хугацаа дууссан талаар мөн шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/3564 дугаар албан бичгийг ирүүлсэн байдаг.
Иймд ШЕЗөөс Т.Уийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар т*******оолыг гаргасан. Гэвч уг т*******оол нь шүүгчийн албан тушаалаас шууд чөлөөлөх үр дагаврыг бий болгодог эцсийн шийдвэр биш, харин хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж, саналаа уламжилж буй хэлбэр юм. ШЕЗ нь өндөр насны тэтгэвэр т*******оолгох эрх үүссэн шүүгчдэд алагчлалгүй хандаж, 2013 оноос 50 гаруй шүүгчийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалтыг мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.”, 19 дүгээр зүйлийн 19.1.2 “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр”, 24 дүгээр зүйлийн 24.9-д “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэсэн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлж байгаа болно.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуулиар тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлж, холбогдох хуулийн заалтыг үндэслэн гаргасан ШЕЗийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар т*******оол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 65 нас хүртлээ ажиллах ёстой, мөн ээлжийн амралттай байх хугацаанд маргаан бүхий захиргааны акт гарсан нь хууль үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
1. “...Төрийн албаны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд
заасны дагуу 65 нас хүртлээ ажиллах ёстой...” гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Т.У нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 4 дүгээр 19-ний өдрийн 73 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож улмаар 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилогдон ажиллаж байсан байна.
Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ТГ/94 дүгээр албан бичигт “...Т.Уээс үргэлжлүүлэн ажиллах талаар ирүүлсэн өргөдөл, хүсэлт Ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэгдээгүй...” гэсэн боловч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсонтой холбогдуулан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон ШЕЗийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэл зэргээр тус тус т*******оогдож байгаа, мөн дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна”, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр т*******оолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр т*******оолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар т*******оосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Т.У нь 60 нас хүрэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан боловч ШЕЗ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж “Улсын дээд шүүхийн шүүгч Т.Уийг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 82 дугаар т*******оолыг баталж, улмаар Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар зарлигаар шүүгч Т.Уийг “өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна.
Төрийн албаны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалаас үзэхэд төрийн алба хаах хугацааг сунгах эсэх нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал бөгөөд нэхэмжлэгчийг заавал ажиллуулах үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээхгүй, зөвхөн ажлын зайлшгүй шаардлага, тухайн албан хаагчийн мэргэжлийн өндөр ур чадварыг харгалзан үзэж хугацаа сунгах эсэхийг захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэх эрхтэй.
Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн дагуу 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасны дагуу 65 нас хүртэл ажиллах эрхтэй гэж маргаж байгаа боловч мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “...Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана....” гэж зааснаар түүний хүсэлтийг хариуцагч байгууллага, эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэх, үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь захиргааны бүрэн эрхэд хамаарч байна.
Түүнчлэн “өндөр насны тэтгэвэр т*******оолгох эрх үүссэн” үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх харилцааны хууль зүйн үндэслэл, үр дагавар нь шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлөх, шүүгчийг огцруулах ойлголтоос ялгаатай тул нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед гаргасан “...Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсгээр зохицуулсан “шүүгчийг чөлөөлөх, огцруулах” заалттай уялдуулна...” гэх тайлбар үндэслэлгүй.
2. Ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлийн талаар:
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Т.У нь 1981 оноос улсад ажиллаж эхэлсэн нь хэрэгт авагдсан түүнтэй холбоотой хүний нөөцийн тушаал шийдвэр, холбогдох баримтуудаар т*******оогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу түүний 1 ажлын жилд ногдох ээлжийн амралтын хугацаа нь ажлын 50 өдөр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлсэн хугацааг ажилласан жилд оруулан тооцож ээлжийн амралт олгосон нь ойлгомжгүй...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын /цаашид заавар гэх/ 12 дахь хэсэгт “Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчид Улсын дээд шүүхэд ажиллахаас өмнөх хугацааны хувьд ээлжийн амралттай холбоотой тооцоо байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар т*******оогдож байна.
Зааврын 4 дэх хэсэгт “Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.У нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул түүний эхний ээлжийн амралтыг 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх нэг ажлын жилийн хугацаанд ногдох ээлжийн амралтыг Монгол Улсын дээд шүүх өөрийн ажлын онцл******* тохируулан 2011 оны 07 дугаар сард, дараагийн амралтыг 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн жил бүр тооцохдоо өмнөх оных нь 07 дугаар сараас олгож хэвшсэн байна.
Зааврын 3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03, 07 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжаар тус тус Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Т.Уийг 2017 оны ээлжийн амралтаа /2017.04.19-2018.04.19/ 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа эдлэхээр заасан нь үндэслэлгүй байна.
Учир нь зааврын 14 дэх хэсэгт “Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно” гэж заасны дагуу хэрэв нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллана гэж үзсэн тохиолдолд түүнд бүтэн ээлжийн амралт олгох ёстой байжээ.
Гэтэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны төсвийн багцад “нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардал” болох 115,2 сая төгрөгийг төсөвлөсөн нь Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3-1/7008 дугаар албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4-3/1263 дугаар албан бичгээр тус тус т*******оогдож байх тул нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр т*******оолгох эрх үүснэ гэдгийг анхааралгүй ээлжийн амралтыг бүтэн ажлын жилээр тооцсон байна.
Зүй нь Нэхэмжлэгч Т.Уийн хувьд ажлын бүтэн жилээр тооцвол 50 өдрийн ээлжийн амралт авах хэдий ч түүний 2017 оны ээлжийн амралт эхэлж тооцогдох өдөр болох 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг дараах байдлаар тоолно: шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Уийн 60 нас хүрэх өдрийн /2017.11.02/ сарын сүүлийн өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, цаашилбал шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд /7 сар 14 хон*******/ ногдох ажлын жилийн ээлжийн амралтын өдрийг тооцвол 31 өдөр болохоор байна.
Гэтэл Т.У нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд буюу нийт ажлын 35 хоног ээлжийн амралт биеэр эдэлсэн, өөрөөр хэлбэл тухайн жилийн эдлэх ёстой байсан ээлжийн амралтын хугацаа 31 өдөр байтал 4 хоногоор хэтрүүлэн ээлжийн амралтаа эдэлсэн байх тул нэхэмжлэгчээс “ээлжийн амралтын хугацаагаа дуусгаагүй байхдаа ажилдаа орсон..., ээлжийн амралттай байх хугацаанд чөлөөлсөн...” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд байгууллагатайгаа тооцоо нийлээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээс т*******оогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “ШЕЗөөс маргаан бүхий актыг сонсох ажиллагаа хийгээгүй” гэх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр уг захиргааны актыг сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй талаар тайлбарласан хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны акт болох ШЕЗийн 2017 оны 82 дугаар т*******оолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай бөгөөд тухайн шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байх ёстой ба нэхэмжлэгч Т.У нь ШЕЗд холбогдуулан “ШЕЗийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар т*******оолыг хууль бус болохыг т*******оож, хүчингүй болгуулах” шаардлага гаргасан, уг шаардлагад дурдсан захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй, уг т*******оолыг үндэслэн гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, т*******оол батална” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Уээс ШЕЗд холбогдуулан гаргасан “ШЕЗийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар т*******оолыг хууль бус болохыг т*******оон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА