Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Ц.Гансүлд /нийслэл/,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

М овогт О-ийн А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т овогт Л-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004380284 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                

1. Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт С дүүргийн 00 тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/1011 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, М овогт О-ийн А /РД: 000000000/

2. Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, найз охины хамт С дүүргийн 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Л-ийн Б /РД: 0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.А нь ганцаараа 2020 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 178.6377 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

-Улмаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 00 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 178.6377 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-Мөн шүүгдэгч О.А нь ганцаараа 2020 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 527.29 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

-Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 50 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 527.29 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-Шүүгдэгч О.А, Л.Б нар нь гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 00 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 28.3032 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Би тухайн үед найз охиноосоо салаад сэтгэл санаа хүнд байсан тул тэр өвсийг түүж хэрэглэх санааг Facebook болон YouTube-ээс үзэж мэдэж авсан. Ар гүнт рүү өвс түүхээр нэг л удаа явж байсан. Мөн Баянзүрх дүүргийн 4-р хороо, Монелд байх хашаа байшинд хэрэглэсэн өвсийг Б гаргаж ирсэн бөгөөд урд өдөр нь М Б 2 ургаж байсан газрын мэдээд түүсэн гэж хэлсэн. Тэр өвсийг хэрэглэхийг хориглодог гэдгийг мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

Шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 05-наас хойш А танайд хэд хоноё гээд 09-ний өдөр хүртэл байсан. Цэнхэр ууттай өвсийг манайд А авч ирсэн бөгөөд тэр үед сонирхоод тэр өвсийг татсан. Тухайн хашаа байшин нь манай найз охины эгчийнх нь эзэмшлийн хашаа байсан. Тэнд очоод 10 хонож байсан. Мөн тэр өвсийг хаана ургадаг гэдгийг мэдэхгүй. Өвс татаж хэрэглэсэндээ маш их гэмшиж байна...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашааны 13 дугаар гудамж 685 тоотод нэгжлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-8/,

2. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр О.А-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-12/,

3. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр О.А-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-10/,

4. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол /1 хх 5-6/,

5. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “№1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан “Bon aqua” гэсэн хуванцар сав, савны хажуу талын цоорхоод шургуулсан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №3 гэж хаягласан “Coca Cola” гэсэн хоосон хуванцар сав, №4 гэж хаягласан цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал” мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 29/,

6. Гэрч С.О-ын:

“...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр найз Г-ын хамт хуурай дүү болох А-гийн ажил дээр нь хоол идэх гэж очсон. Агийн ажил дээр очсон чинь А яг ажлаасаа тараад гэр рүүгээ явах гэж байсан. А “манай гэр лүү хамт явъя, гэрт очоод хоол хийж идье” гэж хэлсэн. Тэгээд Г бид 2 А-тай хамт гэрт нь очсон. Агийн гэрт очоод би гадаа 00 ороод гэр лүү нь ороход А “ах өвс сорох уу” гэж хэлээд урдаас бонготой мансууруулах өвс өгсөн. Би зөвшөөрөөд А, Г бид 3 бонгооны саваар 2 тогоо өвс хувааж сорсон. А үлдсэн өвс, бонго зэргийг гэр дотроо таазны цоорхой нүх рүү хийж нуусан. Тэгээд хоол хийж идээд дуусаж байхад Д, эхнэр С-тай хамт орж ирсэн. Харин А гэрээ цэвэрлэх гээд зарим зүйлүүдээ цэгцэлж байхад удаагүй гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар А-гаас “гэрт чинь мансууруулах бодис байгаа юу, сайн дураар гаргаж өгөх үү” гэж асуусан чинь А “манай гэрт мансууруулах өвс байгаа” гэж хэлээд нөгөө гэрийн таазны цоорхой нүх рүү нуусан өвсөө, бонготой хамт гаргаж цагдаа нарт өгсөн. Тэр бонго, мансууруулах өвс зэргийг А хаанаас авсан талаар огт хэлээгүй. Тэр талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 31/,

7. Гэрч Ц.Ганболдын:

“...2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр найз О-ын хамт түүний хуурай дүү гэх А-гийн ажил дээр нь очиход А яг ажлаасаа тарж байсан. А “манай гэр рүү хамт явъя, гэрт очоод хоол хийж идье” гэж хэлсэн. Тэгээд О бид 2 А-тай хамт гэрт нь очоод хоол хийж байх хооронд А гэрийнхээ таазны цоорхой хэсгээс гялгар ууттай мансууруулах өвс гаргаж ирсэн. Тэр мансууруулах өвснөөс нь А О бид 3 сорж хэрэглэсэн. Тэгээд хоолоо идээд удаагүй байхад гаднаас Дөлгөөн эхнэртэйгээ орж ирсэн. Тэгсэн удаагүй ардаас нь цагдаа нар орж ирсэн. А гэртээ хадгалж байсан мансууруулах өвсөө цагдаа нарт гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 32/,

8. Гэрч М.Д-ний:

“...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед гэртэй байж байхад А над руу “хаана байгаа юм, гэрт чинь яваад очъё” гэж хэлсэн. Удаагүй эхнэр С-ын хамт А-гийн гэрт очсон. А гэртээ О, Г нарын хамт байсан. Намайг ороход тэр 3 “хоол хийж идээд байж байна” гэж хэлж байсан. Тэгсэн гэнэт гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. Би ямар учиртай болохыг нь мэдээгүй. Тэгсэн А тэр цагдаа нарт “манай гэрт мансууруулах ургамал байгаа” гэж хэлээд гэрийнхээ таазны цоорхой нүхнээс гялгар ууттай зүйл гаргаж өгч байсан. Би тэр гялгар ууттай зүйлийг юу байсан болохыг мэдэхгүй. А өөрийнхөө гэрт мансууруулах ургамал нуусан байсныг би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 33/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4580 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Амараа УИ99051570 2020.08.19" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “№1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг, №2 гэж хаягласан “Bon aqua” гэсэн шошготой шингэн хуванцар сав, савны хажуу талын цоорхойд шургуулсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №3 гэж хаягласан “Сосо Соla” гэсэн шошготой хоосон хуванцар сав 1 ширхэг, №4 гэж хаягласан цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс “Дельта 9 тетрагидроканнабинол” илэрч байна. “Дельта 9 тетрагидроканнабинол” нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. “№1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 24.6377 гр, №4 гэж хаягласан цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 154 гр байсан...” гэсэн дүгнэлт /1 хх 36-41/,

10. Шүүгдэгч О.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

“...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр ганцаараа Гүнт гэх газар луу мансууруулах ургамал түүх зорилгоор автобусаар очсон. Тухайн үед Гүнтээс 10-ын уутаар дүүрэн хэмжээтэй түүж авсан. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нуусан мансууруулах өвсөө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 13-685 тоот гэртээ авчирч дээвэр дээрээ хадгалсан. Дээвэр дээр хадгалж байсан өвсөө бага багаар хэрэглэж байгаад үлдсэн мансууруулах өвсөө өнөөдөр цагдаа нарт бүгдийг нь гаргаж өгсөн. Би уг мансууруулах өвсийг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж, гэртээ хадгалж байсан. Намайг уг өвсийг түүсэн, гэртээ хадгалж байсан талаар О, Г, Д нар мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 60-61/,

11. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50а байрны 50 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 117-123/,

12. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 207 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол /1 хх 135-136/,

13. Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 137/,

14. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх 138/,

15. Гэрч Б.Э-ны:  

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 19 цагийн үед дугуйгаа үзээд авахаар болоод цай уугаад сууж байхад манай дүү дууддаг нэр нь Ж гээд залуу над руу залгасан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй, Тэгээд “ахаа би хот руу ороод ирсэн байна та хаана байна” гээд асуусан би гэртээ байна гэхэд тэр яваад очъё гээд салгасан. Би Т-тэй юм яриад зурагт үзээд сууж байхад хаалга тогшоод тэгээд онгойлгоход Ж орж ирээд удалгүй утас нь дуугараад ахаа би гялс өргөө ороод хүнээс юм аваад ирье гээд гүйгээд гарсан. Тэр үед цүнх күртикээ үлдээгээд гараад явсан. 5-10 минутын дараа хаалга тогшсон тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд үзлэг хийгээд үүднээс Ж дүүгийн ногоон цэргийн юм шиг цүнхэн дотроос ногоон өнгийн өвс шиг ургамал гараад ирсэн. Тэр цүнхнээс том торонд жижиг бондгор 3 ширхэг ургамал боогоод хийсэн байсан. Ундааны савтай өвс, гаанснууд гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 140-141/,

16. Гэрч О.Т-ийн:  

“...Би Эрдэнэсайханы гэрт орой 20 цагийн үед ороод байж байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн. Би тэр ургамлын талаар мэдэхгүй. 00 ороод гараад ирэхэд цагдаа нар ирсэн ууттай өвс ургамал гаргаад тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 142-143/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5223 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан хуванцар савтай 236 грамм ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан 203 грамм цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 30.3 грамм ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан саарал гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан ургамал мэт зүйл зиплок гялгар ууттай задлан үзэхэд муур, хулгана бүхий зурагтай жижиг ууттай ургамал мэт зүйлийг 1 гэж дугаарлан авсан 1.14 грамм ургамал мэт зүйл, 2 гэж дугаарлан авсан 1.11 грамм ургамал мэт зүйл, 3 гэж дугаарлан авсан 5.15 грамм ургамал мэт зүйл, том зиплок түгжээ бүхий ууттай 50.59 грамм ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан бор өнгийн ууттай ягаан өнгийн хуванцар гаанс, шаргал өнгийн төмөр гаанс, хар өнгийн бүдүүн гаанс, бүрээ мэт амсартай хар өнгийн гаанс, Меrley гэсэн бичиглэлтэй гаанс, хар жижиг гаанс мэт зүйл, ягаан өнгийн бохирлогдсон хуванцар сав, соронзны хамт бохирлогдсон хадаас, цэнхэр өнгийн соруултай хуванцар сав, бор өнгийн уутанд ургамал мэт зүйлийн үлдэгдэл зэрэгт тус тус Дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /1 хх 162-173/,

18. Шүүгдэгч О.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

“...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад Э ах руу чат бичээд танайд очиж усанд орох гэсэн юм гэхэд Э ах “тэг тэг” гэж хэлсэн. 17 цагийн үед Э ахын гэр лүү явах гэж гэрээсээ гараад 3, 4-р хорооллын Энхбаярын замаар дээшээ өгсөөд машины гараашны ар хэсэгт нь гялгар ууттай өвсөө үлдээсэн байсан. Тэрийгээ авч өөрийн үүрч явсан ногоон эрээн өнгийн үүргэвчиндээ хийгээд Э ахын гэрт очоод усанд орох гэж байхад манай нэг найз над руу чат бичээд Өргөө кино театр дээр ирчихсэн байна гялс уулзъя гэхээр нь Э ахын гэрээс гарахдаа үүрч явсан үүргэвч гадуур өмсөж явсан куртикээ үлдээгээд гарсан. Тэгээд нэлээн байж байгаад Э ахын гэрт буцаад ирэхэд Эрдэнэсайхан ахыг цагдаа нар ирээд аваад явсан байсан. Намайг найзтайгаа уулзаад Эрдэнэсайхан ахын гэрт буцаад очиход миний үлдээсэн ногоон эрээн өнгийн үүргэвч, куртик байхгүй байсан. Миний өвс хийсэн байсан үүргэвч алга болсон байхаар нь цагдаа нар мэдээд Э ахыг бариад явсан байна гэж бодоод Эрдэнэсайхан ахыг холбоо барихыг хүлээж байсан. Тухайн үед гараашны араас авч цүнхэндээ хийсэн өвс нь хатсан Цэнхэр өнгийн гялгар ууттай үндэстэй, бас нунтаг хэсэг нь зиплок түгжээтэй 3 уутанд хувааж хийсэн байсан хэмжээг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэр өвсийг би 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Гүнтээс түүгээд талыг нь гэртээ талыг нь хадгалсан байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цагдаад баригдаж шалгагдаж байсан, түүсэн өвснийхөө талыг нь гараашны ард нуусан байсан. Миний үүргэвчинд өвс байсан талаар Эрдэнэсайхан ах, Тэмүүлэн нар огт мэдээгүй би надад өвс байгаа гэж огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 201-202/,

19. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монел уулын 165А тоотод хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 242-246/,

20. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.А-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 18-19/,

21. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 247-249/,

22. Шүүгдэгч Л.Б, О.А нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 250, 2 хх 1, 11-12/,

23. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 197, 224 дугаартай прокурорын тогтоол /2 хх 9-10, 14/,

24. Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 хх 15,16/,

25. Гэрч М.У-ийн:  

“...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байх 13 цагийн үед А гээд залуу монелд ирсэн бид 4 пиво аваад А-ын гэрт уусан тэгээд нэлээн халаад сууж байхад А бид гурвыг гадаа гарч тамхи татъя гээд гарсан. Гараад гэрийн урд байсан модон амбаарт ороод тамхи асаагаад татсан. А өмднийхөө халааснаас атганд багтахаар цагаан өнгийн ууттай нунтаг ногоон өнгийн ургамал гаргаж ирсэн. Тэгээд ууж байсан усны 0.5 литрийн саваа асаагуураар хажуу бөөрөн дээр нь цоолж, чук гек гээд чихрийн цаасыг авч үлдээд чихрээ хаяад нөгөө цаас нь мөнгөлөг цаас байсан би тэр хооронд нь тамхи татаж дуусаад гэр лүү ороод гараад ирсэн. Нөгөө цоолсон цаасаа чүдэнзний модонд ороогоод мөнгө ороогоод нөгөө мөнгөлөг цаасаа цэцэг шиг хэлбэртэй болгосон байсан тэгээд нөгөө ууттай ургамлаа хийгээд татаад байсан. А намайг татаж үзсэн үү гэж асуусан үзээгүй гэж хэлсэн тэгтэл Эрдэнэт хотод байдаг байж яагаад татаж үзээгүй юм гээд надад өгөөд байсан. Би уурлаад хэрэглэхгүй гээд аваагүй гэр лүү яваад орсон, тэр 3 үлдээд араас 10 гаран минутын дараа А орж ирээд араас нь нөгөө 2 нь орж ирсэн. А Б 2 жоохон сууж байгаад 15 минутын зайтай байн байн гараад нөгөө ургамлаа татаад байсан. Хэсэг хугацааны дараа Б А 2 дэлгүүр лүү тамхинд явсан тэгээд гаднаас орж ирэхдээ ганц иштэй урт ногоон өнгийн ургамал аваад ороод ирсэн би тэгээд нөгөө хоёроос хаанаас авсан юм бэ гээд асуутал А барьсан байсан Б нь манай хашааны гадаа ургадаг гэж надад хэлсэн яагаад танай гадаа ургадаг юм гээд би асуутал А нь угаасаа эдний гадаа байнга ургадаг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх 27-28/,

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 5014 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Лхагвадэлгэр Б” гэж хаягласан шээсний дээжинд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /2 хх 38-39/,

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5775 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “О.А” гэж хаягласан шээсний дээжинд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /2 хх 43-44/,

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5012 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлтэй хуванцар сав, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс “Дельта 9 тетрагидроканнабинол” илэрч байна. “Дельта 9 тетрагидроканнабинол” нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. №3 гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэртэй тугалган цааснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлтэй хуванцар савны доторх ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 15.1857, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин 13.1175 гр байсан..." гэсэн дүгнэлт /2 хх 52-55/,

29. Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай найз охин болох А-ын эгчийн хашаа байгаа юм. Би найз охинтойгоо 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш найзалж байгаа...” гэсэн мэдүүлэг /2 хх 74-75/,

30. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 990 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын:

“...Л.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй, сэтгэцийн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Б нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байна. Одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах, ял эдлэх чадвартай байна. Л.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Л.Б нь сэтгэцэд идэвхт бодисоос хамааралтай гэх шинж тэмдэг, баримт үгүй байна...” гэсэн дүгнэлт /2 хх 60-61/,

31. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 893 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын:

“...О.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй, одоо сэтгэцийн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцэд идэвхт бодисоос хамааралтай гэх шинж үгүй байна...” гэсэн дүгнэлт /1 хх 48-50/,

32. Шүүгдэгч О.А, Л.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 65, 2 хх 98/,

33. Шүүгдэгч О.А, Л.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 93, 2 хх 83/,

34. Гэрч Б.О-ийн:

“...Миний төрсөн хүү О-ийн А нь 1999 онд төрсөн. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өссөн. Миний хүү хүнтэй амархан ойлголцдог. Хүнд их тусархаг, дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй хүүхэд...” гэсэн мэдүүлэг /1 хх 34/,

35. Гэрч Б.Амаржаргалын:

“...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр найз залуу Бийн хамт Баянзүрх дүүргийн Монелд байх гэртээ байж байтал 19 цагийн үед Бийн найз А ганцаараа ирсэн. ...А Б хоёрыг дэлгүүр лүү пивонд явсан хойгуур манай найз Урангуа манайд ирсэн. Ингээд бид 4 пиво хувааж ууж байхад А өвс сорох уу гээд гэрээс гадагшаа гараад хөх өнгийн гялгар ууттай өвс оруулж ирээд жижиг усны саванд 20 төгрөгийн дэвсгэртийг хуйлж хийж байгаад тунгалаг цаасан дотор өвсөө хийж байгаад сорж хэрэглэсэн. ...Агийн гаднаас авч орж ирсэн өвсийг манай найз Урангуа хэрэглээгүй, бид 3 хувааж хэрэглээд үлдсэн пивоо хувааж уугаад унтацгаасан. Маргаан өглөө нь босоод гэр орноо цэвэрлэхдээ өвс хийж оруулж ирсэн хөх өнгийн гялгар уутанд хог хийгээд хаячихсан. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед манай гэрт цагдаа нар ирээд амбаарын дээрээс өвс хурааж авсан. Амбаар дээр байсан өвсний талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Цагдаа нарыг ирээд өвс хурааж авч байх үед манай найз залуу Б амбаар дээр өвч байсан байна. Энэ өвсийг А авч ирээд хатаасан байсан чинь алга болчихсон байсан гэж надад хэлсэн юм, тэгтэл Агийн алга болсон гэсэн өвс байж байна ш дээ гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх 20-21/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.А, Л.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.А, Л.Б нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Агийн өмгөөлөгч Н.Жамъяндорж “О.А нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Д.Ганбаатар “Л.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч О.А нь тухайн үед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар бэлтгэж, хадгалсан, олж авсан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Тэр өвс О.Агийн өвс байсан. О.Аг гараад явсны дараа цагдаа нар орж ирсэн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгээр Л.Б нь тухайн өвсийг хадгалсан, түүсэн гэдэг нь тогтоогддоггүй. Тухайн үед О.А өвс татах уу гэхэд нь татсан нь миний үйлчлүүлэгчийн буруу гэж үзэж байгаа тул Л.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.А, Л.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.А нь: ганцаараа 2020 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 178.6377 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

-Улмаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашааны 13 дугаар гудамж 685 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 178.6377 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-Мөн шүүгдэгч О.А нь ганцаараа 2020 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 527.29 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

-Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 50 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 527.29 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

- 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашааны 13 дугаар гудамж 685 тоотод нэгжлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр О.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр О.Агийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол,

- 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол,

- Гэрч С.О-ын “...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Г бид 2 Атай хамт гэрт нь очсон. Агийн гэрт очоод би гадаа 00 ороод гэр лүү нь ороход А “ах өвс сорох уу” гэж хэлээд урдаас бонготой мансууруулах өвс өгсөн. Би зөвшөөрөөд А, Г бид 3 бонгооны саваар 2 тогоо өвс хувааж сорсон. А үлдсэн өвс, бонго зэргийг гэр дотроо таазны цоорхой нүх рүү хийж нуусан. ...удаагүй гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар А-гаас “гэрт чинь мансууруулах бодис байгаа юу, сайн дураар гаргаж өгөх үү” гэж асуусан чинь А “манай гэрт мансууруулах өвс байгаа” гэж хэлээд нөгөө гэрийн таазны цоорхой нүх рүү нуусан өвсөө, бонготой хамт гаргаж цагдаа нарт өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Г-ын “...А гэрийнхээ таазны цоорхой хэсгээс гялгар ууттай мансууруулах өвс гаргаж ирсэн. Тэр мансууруулах өвснөөс нь А О бид 3 сорж хэрэглэсэн. ...Тэгсэн удаагүй ардаас нь цагдаа нар орж ирсэн. А гэртээ хадгалж байсан мансууруулах өвсөө цагдаа нарт гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч М.Д-ий “...гэнэт гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. Би ямар учиртай болохыг нь мэдээгүй. Тэгсэн А тэр цагдаа нарт “манай гэрт мансууруулах ургамал байгаа” гэж хэлээд гэрийнхээ таазны цоорхой нүхнээс гялгар ууттай зүйл гаргаж өгч байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4580 дугаартай шинжээчийн “...“Амараа УИ99051570 2020.08.19" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч О.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр ганцаараа Гүнт гэх газар луу мансууруулах ургамал түүх зорилгоор автобусаар очсон. Тухайн үед Гүнтээс 10-ын уутаар дүүрэн хэмжээтэй түүж авсан. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нуусан мансууруулах өвсөө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 13-685 тоот гэртээ авчирч дээвэр дээрээ хадгалсан. Дээвэр дээр хадгалж байсан өвсөө бага багаар хэрэглэж байгаад үлдсэн мансууруулах өвсөө өнөөдөр цагдаа нарт бүгдийг нь гаргаж өгсөн. Би уг мансууруулах өвсийг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж, гэртээ хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг,

- 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50а байрны 50 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 207 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол,

- Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

- Гэрч Б.Эрдэнэсайханы “...Би 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 19 цагийн үед ...дууддаг нэр нь Ж гээд залуу над руу залгасан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй, тэгээд “ахаа би хот руу ороод ирсэн байна та хаана байна” гээд асуусан би гэртээ байна гэхэд тэр яваад очъё гээд салгасан. Би Т-тэй юм яриад зурагт үзээд сууж байхад хаалга тогшоод тэгээд онгойлгоход Ж орж ирээд удалгүй утас нь дуугараад ахаа би гялс өргөө ороод хүнээс юм аваад ирье гээд гүйгээд гарсан. Тэр үед цүнх күртикээ үлдээгээд гараад явсан. 5-10 минутын дараа хаалга тогшсон тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд үзлэг хийгээд үүднээс Ж дүүгийн ногоон цэргийн юм шиг цүнхэн дотроос ногоон өнгийн өвс шиг ургамал гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Т-ийн “...Би Эрдэнэсайханы гэрт орой 20 цагийн үед ороод байж байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн. Би тэр ургамлын талаар мэдэхгүй. 00 ороод гараад ирэхэд цагдаа нар ирсэн ууттай өвс ургамал гаргаад тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5223 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс ...Дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч О.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад Э ах руу чат бичээд танайд очиж усанд орох гэсэн юм гэхэд Э ах “ тэг тэг" гэж хэлсэн. 17 цагийн үед Э ахын гэр лүү явах гэж гэрээсээ гараад 3,4-р хорооллын Энхбаярын замаар дээшээ өгсөөд машины гараашны ар хэсэгт нь гялгар ууттай өвсөө үлдээсэн байсан. ... ахын гэрт буцаад ирэхэд Эрдэнэсайхан ахыг цагдаа нар ирээд аваад явсан байсан... Намайг найзтайгаа уулзаад Э ахын гэрт буцаад очиход миний үлдээсэн ногоон эрээн өнгийн үүргэвч, куртик байхгүй байсан. Миний өвс хийсэн байсан үүргэвч алга болсон байхаар нь цагдаа нар мэдээд Э ахыг бариад явсан байна гэж бодоод Э ахыг холбоо барихыг хүлээж байсан. Тухайн үед гараашны араас авч цүнхэндээ хийсэн өвс нь хатсан Цэнхэр өнгийн гялгар ууттай үндэстэй, бас нунтаг хэсэг нь зиплок түгжээтэй 3 уутанд хувааж хийсэн байсан хэмжээг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэр өвсийг би 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Гүнтээс түүгээд талыг нь гэртээ талыг нь хадгалсан байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цагдаад баригдаж шалгагдаж байсан, түүсэн өвснийхөө талыг нь гараашны ард нуусан байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.А, Л.Б нар нь: гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Монел Уулын” 165а тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 28.3032 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан болох нь:

- 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монел уулын 165А тоотод хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.А-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Шүүгдэгч Л.Б, О.А нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 197, 224 дугаартай прокурорын тогтоол,

- Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

- Гэрч М.У-ийн “...А өмднийхөө халааснаас атганд багтахаар цагаан өнгийн ууттай нунтаг ногоон өнгийн ургамал гаргаж ирсэн. Тэгээд ууж байсан усны 0.5 литрийн саваа асаагуураар хажуу бөөрөн дээр нь цоолж, чук гек гээд чихрийн цаасыг авч үлдээд чихрээ хаяад нөгөө цаас нь мөнгөлөг цаас байсан би тэр хооронд нь тамхи татаж дуусаад гэр лүү ороод гараад ирсэн. Нөгөө цоолсон цаасаа чүдэнзний модонд ороогоод мөнгө ороогоод нөгөө мөнгөлөг цаасаа цэцэг шиг хэлбэртэй болгосон байсан тэгээд нөгөө ууттай ургамлаа хийгээд татаад байсан. ...тэр 3 үлдээд араас 10 гаран минутын дараа Амаржаргал орж ирээд араас нь нөгөө 2 нь орж ирсэн. А Б 2 жоохон сууж байгаад 15 минутын зайтай байн байн гараад нөгөө ургамлаа татаад байсан. Хэсэг хугацааны дараа Б А 2 дэлгүүр лүү тамхинд явсан тэгээд гаднаас орж ирэхдээ ганц иштэй урт ногоон өнгийн ургамал аваад ороод ирсэн би тэгээд нөгөө хоёроос “хаанаас авсан юм бэ” гээд асуутал А барьсан байсан Б нь “манай хашааны гадаа ургадаг” гэж надад хэлсэн “яагаад танай гадаа ургадаг юм” гээд би асуутал А нь “угаасаа эдний гадаа байнга ургадаг” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 5014 дугаартай шинжээчийн “... “Лхагвадэлгэр Б” гэж хаягласан шээсний дээжинд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5775 дугаартай шинжээчийн “....“О.А” гэж хаягласан шээсний дээжинд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5012 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлтэй хуванцар сав, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс “Дельта 9 тетрагидроканнабинол” илэрч байна. “Дельта 9 тетрагидроканнабинол” нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. №3 гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэртэй тугалган цааснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлтэй хуванцар савны доторх ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 15.1857, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин 13.1175 гр байсан...” гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай найз охин болох А-ын эгчийн хашаа байгаа юм. Би найз охинтойгоо 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш найзалж байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Л.Б нь “цэнхэр ууттай өвсийг манайд А авч ирсэн, тэр өвсийг хаана ургадаг гэдгийг мэдэхгүй” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн түүний өмгөөлөгч Д.Ганбаатараас “Л.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотолж чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Б, О.А нар нь уг гэмт хэрэгт хамтран, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан үйл баримт тогтоогдсон ба, хэргийн газар байсан гэрч М.Урангуагийн “...А Б 2 жоохон сууж байгаад 15 минутын зайтай байн байн гараад нөгөө ургамлаа татаад байсан, ...дэлгүүр лүү тамхинд явсан тэгээд гаднаас орж ирэхдээ ганц иштэй урт ногоон өнгийн ургамал аваад ороод ирсэн, би тэгээд нөгөө хоёроос “хаанаас авсан юм бэ” гээд асуутал А барьсан байсан, Б нь “манай хашааны гадаа ургадаг” гэж надад хэлсэн яагаад танай гадаа ургадаг юм гээд би асуутал А “угаасаа эдний гадаа байнга ургадаг” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн ажиллагаа, О.А-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолуудаар давхар нотлогдон тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдээр “гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарах “Дельта 9 тетрагидроканнабинол” илэрч байна” гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.А-г “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Б-ийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.А, Л.Б нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1011 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох,

- Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч О.А-гийн өмгөөлөгч Н.Жамъяндорж “Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар “Шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байна. Шүүгдэгч Л.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд нь бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба, шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч О.А нь урьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”

7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүг уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч О.А-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1011 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсныг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч О.А-г “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Л.Б-ийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ял оногдуулж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

- Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 20020224380284 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн: 

- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашааны 13 дугаар гудамж 685 тоотоос хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл,

- №2 гэж хаягласан “Bon aqua” гэсэн хуванцар сав, савны хажуу талын цоорхойд шургуулсан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №3 гэж хаягласан “Сосо Cola” гэсэн хоосон хуванцар сав, №4 гэж хаягласан цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл,

- Баянгол дүүргийн 12 дугаар хороо 50а-50 тоотоос хураан авсан №1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл,

- №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан саарал гялгар ууттай ургамал мэт зүйл,

- №5 гэж дугаарласан ургамал мэт зүйл зиплок гялгар ууттай задлан үзэхэд муур, хулгана бүхий зурагтай жижиг ууттай ургамал мэт зүйлийг 1 гэж дугаарлан авсан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарлан авсан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарлан авсан ургамал мэт зүйл, том зиплок түгжээ бүхий ууттай ургамал мэт зүйл,

- №6 гэж дугаарласан бор өнгийн ууттай ягаан өнгийн хуванцар гаанс, шаргал өнгийн төмөр гаанс, хар өнгийн бүдүүн гаанс, бүрээ мэт амсартай хар өнгийн гаанс, Меrley гэсэн бичиглэлтэй гаанс, хар жижиг гаанс мэт зүйл, ягаан өнгийн бохирлогдсон хуванцар сав, соронзны хамт бохирлогдсон хадаас,

- Slim filter гэсэн бичиглэлтэй шүүлтүүр мэт зүйл, цэнхэр өнгийн соруултай хуванцар сав, бор өнгийн уутанд ургамал мэт зүйлийн үлдэгдэл,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монел уулын 165-А тоотоос хураан авсан 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, шингэн зүйлтэй хуванцар сав 1 ширхэг, цоорхой бүхий хоосон хуванцар сав 1 ширхэг, 2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйл 1 ширхэг, 3 гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэртэй тугалган цаас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Хэрэгт хавсаргасан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлэх, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.А, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Оюун-Эрдэнийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

- Шүүгдэгч Т овогт Л-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.А-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1011 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн: 

- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашааны 13 дугаар гудамж 685 тоотоос хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл,

- №2 гэж хаягласан “Bon aqua” гэсэн хуванцар сав, савны хажуу талын цоорхойд шургуулсан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №3 гэж хаягласан “Сосо Cola” гэсэн хоосон хуванцар сав, №4 гэж хаягласан цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл,

- Баянгол дүүргийн 12 дугаар хороо 50а-50 тоотоос хураан авсан №1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл,

- №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан саарал гялгар ууттай ургамал мэт зүйл,

- №5 гэж дугаарласан ургамал мэт зүйл зиплок гялгар ууттай задлан үзэхэд муур, хулгана бүхий зурагтай жижиг ууттай ургамал мэт зүйлийг 1 гэж дугаарлан авсан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарлан авсан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарлан авсан ургамал мэт зүйл, том зиплок түгжээ бүхий ууттай ургамал мэт зүйл,

- №6 гэж дугаарласан бор өнгийн ууттай ягаан өнгийн хуванцар гаанс, шаргал өнгийн төмөр гаанс, хар өнгийн бүдүүн гаанс, бүрээ мэт амсартай хар өнгийн гаанс, Меrley гэсэн бичиглэлтэй гаанс, хар жижиг гаанс мэт зүйл, ягаан өнгийн бохирлогдсон хуванцар сав, соронзны хамт бохирлогдсон хадаас,

- Slim filter гэсэн бичиглэлтэй шүүлтүүр мэт зүйл, цэнхэр өнгийн соруултай хуванцар сав, бор өнгийн уутанд ургамал мэт зүйлийн үлдэгдэл,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монел уулын 165-А тоотоос хураан авсан 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, шингэн зүйлтэй хуванцар сав 1 ширхэг, цоорхой бүхий хоосон хуванцар сав 1 ширхэг, 2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйл 1 ширхэг, 3 гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэртэй тугалган цаас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд хүргүүлж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.А, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.А, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчид, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ