Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Энхтунгалаг,

шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.М, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Т.Б нарт холбогдох 2034000030162 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Б.М.  Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг Завхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сум 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

Х овогт Т Б.  Монгол улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 39 дүгээр хороо Тоосго 26-22 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөндлөнгийн даваа гэх газарт Даюун маркийн 69-86 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ... 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас хохирогч М.Мөнхнарангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөндлөнгийн даваа гэх газарт Хьюндай Протер маркийн 12-29 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй, тээврийн хэрэгсэл замаас гарах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогссон тохиолдолд, 2.ослын зогсолтын тэмдэг 9.4 “жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдэгийг анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд хэрэглэнэ, 9.5 Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойрхон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс суурин газрын гадна замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсний улмаас хохирогч М.Мөнхнарангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөндлөнгийн даваа гэх газарт Даюун маркийн 69-86 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ... 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас хохирогч М.Мөнхнарангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөндлөнгийн даваа гэх газарт Хьюндай Протер маркийн 12-29 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй, тээврийн хэрэгсэл замаас гарах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогссон тохиолдолд, 2.ослын зогсолтын тэмдэг 9.4 “жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдэгийг анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд хэрэглэнэ, 9.5 Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойрхон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс суурин газрын гадна замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсний улмаас хохирогч М.Мөнхнарангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:   

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхнарангийн: “ ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас аав М, ээж Цэцэгмаа, 5 настай дүү Мөнхцэцэг нарын хамтаар аавын портер маркийн машинтай Улаанбаатар хот руу бид дөрөв явсан аав машинаа жолоодоод явж байсан тэгээд Улаанбаатар хот нэлээд дөхөөд явж байсан шөнө болсон байтал тэгтэл машин замдаа явж байгаад унтарчихсан машины тосол нь халсан мөн шатахуун нь дууссан гэж аав хэлж байсан тэгээд аав машинаас буугаад ачиж явсан шатахуунаа машинаа хийсэн. Тэгээд аав машинаа асаах гэхэд машин асахгүй байсан тэгээд машиныг ухараагаад замаас жаахан чөлөөлөөд тэгээд аав машинаас ослын тэмдэгээ аваад буутал машины араас том машин ирээд мөргөсөн машин аймар доргисон. Би машины урд салоныг мөргөсөн дүү бид хоёр айгаад уйлсан тэгээд нөгөө мөргөсөн машин дээшээ өгсөөд нэлээд цаана зогсоод жолооч нь явган гүйж ирээд зүгээр үү гэсэн тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгмаагийн: “ ... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орохоор ямааны мах зарж борлуулахаар нөхөр М, 5 настай охин Мөнхцэцэг, 11 настай хүү Мөнхнаран нарын хамтаар нөхөр М өөрийн эзэмшлийн 12-29 ГСА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машиныг жолоодоод явж байсан тэгээд Улаанбаатар хот нилээд дөхөөд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөндлөнгийн даваа гэх газар явж байтал машин унтраад зогссон машины түлш дууссан тэгээд ачиж явсан түлшээ машиндаа хийгээд асаах гэтэл машин асахгүй байсан гэрэл дохио нь асахгүй цахилгаангүй болсон байсан тэгээд манай нөхөр машиныг хойш ухраагаад замаас бага зэрэг л чөлөөлсөн учир нь өөд өгсүүр байсан учраас хойшоо ухарч зам чөлөөлсөн тэгээд манай нөхөр М машины хойд урд дугуйнд өнхрөхөөс хамгаалж ачиж явсан хөлдүү малын цувдайг эвээд ослын гурвалжин тэмдэгээ тавихаар машинаас аваад байж байтал араас том машин ирээд манай машины зүүн хойд буланг мөргөсөн тухайн үед машин дотор би болон охин Мөнхцэцэг, хүү Мөнхнаран нар байсан нөхөр М кабины гадна талд байсан. Тэгээд нөгөө мөргөсөн машин өгсүүр давж гараад дээр очиж зогссон тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед осол шөнө болсон 3-4 цагийн үед болсон” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Яллагдагч Б.Мын гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн 12-29 ГСА улсын дугаартай портер маркийн машинтай ямааны мах ачаад гарсан тэгээд замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хөндлөнгийн даваа гэх газар явж байтал гэнэт машин хааз авахаа байгаад гэнэт унтарсан тэгээд буугаад ачиж явсан хөлдүү ямааны гэдэс цувдайг урд хойд дугуйнд эвээд тэгэээд тосол халаад байсан учраас тосол нэмээд асаахад нэг асаад хааз авахгүй дахин унтарсан тэгээд машин ямар ч цахилгаангүй болчихсон тэгээд машинаа ухрааж бага зэрэг зам чөлөөлсөн бүрэн чөлөөлөх гэхээр ганцаараа түрж дийлэхгүй байсан. Тэгээд хагас чөлөөлөөд ослын дохио тавих гээд машинаас аваад буутал араас том машин ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд том машины жолооч гүйж ирээд гайгүй юу гэж асуусан тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Яллагдагч Т.Б гэрчээр мэдүүлсэн: Би 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бараа материал ачаад 69-86 УБА улсын дугаартай Даюун маркийн том оврын ачааны машинтай Улаанбаатар хот явж байхад ойролцоогоор үүрээр 04 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Хөндлөнгийн даваа ойртож байх үед өөдөөс эсрэг урсгалд холын гэрэлтэй машин орж ирээд би гялбаанд орсон тэгээд тухайн машин миний хажуугаар зөрөх үед миний явж байсан эгнээнд буюу урд талд портер машин зогсож байгаа харагдсан би тэр машиныг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тийш дарахад миний машины баруун урд хэсэгт тухайн зогсож байсан портер машин мөргүүлж замын хажуугийн хөвөө рүү гарсан. Би зүүн гар тийш гүйцэт дарсан бол эсрэг урсгалаар зөрж байсан машиныг мөргөх байсан учраас жолоогоо бага зэрэг дарсан юм. Тэгээд миний машин 200 орчим метрийн цаана зогссон тэгээд би машинаасаа буугаад нөгөө портер машин дээр ирэхэд портер машины гүзүний хойд талаар нь шүргэж мөргөсөн байсан. Тухайн машинд 2 хүүхэд нэг эмэгтэй хүн жолооч нь гэх нэг залуу гэр бүлийн бололтой 4 хүн байсан. Жолооч нь машин асахаа байсан аккумлятор суучихна гэж бодоод ослын гэрэл дохиог асаагаагүй юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №17 дугаар “1.М.Мөнхнарангийн биед эгэм ясны хугарал,  зүүн эгэмд цус хуралт, зүүн эгэмд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 5.Архаг хууч өвчин үгүй байна” гэх дүгнэлт/хх-34 тал/, хохирлын үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээ/хх-42-43 тал/, автомашин техникийн үнэлгээний тайлан/хх-51 тал/, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №14 дугаартай шинжээчийн “Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хюндай Портер маркийн 21-29ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хюндай Портер маркийн 12-29 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй/эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд, II. Ослын зогсолтын тэмдэг 9.4.жолооч энэ дүрмийн 9.3-д заасны заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдэгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамаарна/ хэрэглэнэ., 9.5.ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 мм-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Даюун маркийн 69-86УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 4: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Даюун маркийн 69-86УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 5:Хавтаст хэрэгт авагдсан нолох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна гэж үзэв. Хариулт 6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хюндай Портер маркийн 12-29 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй/эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд, II.Ослын зогсолтын тэмдэг 9.4.жолооч энэ дүрмийн 9.3-д заасны заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдэгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамаарна/ хэрэглэнэ., 9.5.ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 мм-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн Даюун маркийн 69-86УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн байна гэж үзэв. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-55-56 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б, Б.М нар нь 2020 оны 3 сарын 24-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-89, 91 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 14-ны өдөр 37 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-106, 107 тал/ 2020 оны 4 сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Т.Б, Б.М нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Б, Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нар нь ойлгосон байх тул шүүгдэгч Т.Б, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Т.Б, Б.М нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овогт Б.М, Х овогт Т.Б нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Б.М, Х овогт Т.Б нарыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М, Т.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, Т.Б нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ