Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 180

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: СШК ХХК

Хариуцагч: Н З Д, НХТЕТГ

           Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаартай актыг хүчингүй болгуулах,  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, гуравдагч этгээд ДИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “СШК ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 сарын 07-ны өдрийн А/752 захирамжаар Хан-Уул дүүргийн 2-р хороонд 17*******/******* нэгж талбарын дугаартай 17000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Манай компани уг газар дээрээ үйлчилгээ, цэцэрлэг бүхий орон сууцны хотхон барихаар төлөвлөж, холбогдох зөвшөөрөл, зураг төсөл, даалгавруудыг авч хуулийн дагуу ажиллаж байгаа ч бусдын хууль зөрчсөн үйлдлийн улмаас төлөвлөсний дагуу ажиллаж чадахгүйд хүрч, их хэмжээний хохирол амсаад байна.

Д И ХХК нь үйл ажиллагаа явуулж, барилга барихдаа хууль, дүрэм, журмыг олонтаа зөрчсөн бөгөөд энэ талаар маш олон удаа албан тоотоор Д И ХХК-д, НЕТГ-д хандахад тухай бүрт нь арга хэмжээ авалгүй явсаар одоо барилгыг нь улсын комисс хүлээн авч, комиссын актыг батлаад байна. 

Д И ХХК нь дараах хууль тогтоомж, дүрэм журам, техникийн нөхцөлүүдийг зөрчсөн болно.

Тухайлбал: Д И ХХК нь бусдын эзэмшлийн газарт нэвтэрч, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.4-ийг зөрчсөнийг НЕТГ-аас 2014 оны 11 сарын 12-нд манай компанид өгсөн мэдэгдэлдээ 5 дурдсан,

Д И ХХК-ийн барьсан барилга нь хойд хэсгээрээ манай компанийн эзэмшил газар луу нийт 33.7 м.кв хэтэрч орсон нь Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.5 болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16-р зүйлийн 16.13-ийг тус тус зөрчсөнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагчийн 2015 оны 02-р сарын 16-ны өдрийн №02-07-85/171 дүгнэлтээр тогтоосон,

Д*******ы шугам сний трассын угсралтын ажил хийхдээ шугам сний угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, бичиг баримтын бүрдэл хангагдаагүй байхад улсын комисс ажиллуулж байгаа нь Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм"-ийн 4.5 ,Газрын тухай хуулийн 48-р зүйлийн 48.2,48.3-ийг,

Д И ХХК-д Эрчим хүчний газраас 2012 оны 04 сарын 06-ны өдрийн Хурлаас олгогдсон №23/2012 дугаартай техникийн нөхцөлийн  6.4, НИТХ-ийн 2014 оны 4-р сарын 10-ний өдрийн 5/14 дугаар бүхий тогтоолыг тус тус зөрчөөд байна. 

Иймд, шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын ******* оны 2 сарын 3-ны өдрийн 66/******* дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Д И ХХК нь шинээр барилга барихдаа Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Барилга байгууламж, зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг хангасан байна гэж заадаг. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн Дөл хотхоны барилгууд нь Д И ХХК-ийн эзэмшлийн газарт баригдаж байгаа ногоон гарц байгууламж, замууд нь Д И ХХК-ийн эзэмшил газарт багтсан байх ёстой ч Д И ХХК-ийн одоогийн баригдаж байгаа барилга нь бусдын эзэмшил газарт  нэвтэрч орсон. Үүнийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт хэмжилт хийж тогтоосон баримт хэрэгт авагдсан байгаа. 

Барилга байгууламжийг барихдаа техникийн нөхцөл болон зураг төслийн дагуу хэрэгжүүлсэн байх ёстой ч хэрэгжүүлээгүй. Д И ХХК нь барилга байгууламж барихдаа Ус сувгийн удирдах газрын эрчим хүчнээс техникийн нөхцөлүүдийг авсан байдаг. Тиймээс С******* ш******* ХХК-ийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байгаа. Учир нь С******* ш******* ХХК-ийн эзэмшил газарт д*******ы шугам с болон барилга байгууламж нь орсон байдаг. Иймд улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 

Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. 

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно. Энэ нь мөн хуулийн 24.1.6 дахь хэсэгт инженерийн шугам сний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглосон байдаг. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сг барихыг хориглоно гэж заасан байдаг. 

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам с нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус заасан заалтууд нь А/89 дүгээр захирамжийн үндэслэл болж гарсан.   

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. Иймд А/89 дүгээр захирамжаар ямар нэгэн хууль бус шийдвэр байх ёстой ч байдаггүй. Тиймээс хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ асуудлын талаар гурван шатны шүүхээр маргаад Монгол Улсын Дээд Шүүхийн дүгнэлтээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн дүгнэлт гарсан байдаг. 

Бусдын эзэмшил газрыг ихэсгэж хасах боломж эрх бүхий байгууллагад байгаа. Хэрвээ ихэсгэж багасгахаар бол Газрын тухай хуульд зааснаар нөхөн олговор олгох замаар тухайн эзэмшигчийн саналыг асууж шийддэг. Шугам сний хамгаалалтын зурвас орсон гэх үндэслэлээр тухайн газрыг хасах эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин шугам сний хамгаалалтын зурвас орсон гэх үндэслэлээр барилга байгууламж барихыг хориглох, барилгын нөхцөл, техникийн нөхцөлтэй холбоотой асуудлыг батлахгүй байх боломж байгаа ч газрыг нь шууд хасах хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв. 

Хариуцагч Н З Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “СШК ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурваст орсон байх тул Газар барилгажилтын зөвлөлийн хурлын ******* оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн СШК ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар эзэмшиж буй 17000 мкв газраас инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурвасыг хасч эзэмшил газрын талбай хэмжээг 14500 мкв болгон өөрчилсөн байна.

  Нийслэлийн Засаг даргын ******* 02 дугаар сарын 01-ны өдрийн А/89 тоот захирамж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн гарсан нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурваст орсон 2500 мкв газрыг нийтийн эзэмшлийн зам талбайд шилжүүлэн төрийн өмчийн газарт бүртгэхийг нийслэлийн өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч С******* ш******* ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байгаа шалтгаан нь 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамж гаргахдаа тухайн хамгаалалтын зурвасыг хасаж, нийтийн эзэмшлийн зам талбай буюу дүүргийн өмчийн газрыг бүртгэж авсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг үндэслэн *******/******* дугаартай нэгж талбарт 3480 мкв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг Д И ХХК-д олгосон байна.

Д И ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр барилга барих хүсэлт гаргаж, Техникийн зөвлөлийн хурлаар дэмжигдэж, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ХУД/24/11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 214/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Манай газарт Д И ХХК нь 420 айлын орон сууцны барилга, 2 давхар хүүхдийн цэцэрлэгийн барилгаа ашиглалтанд оруулах комисс ажиллуулах хүсэлт ирүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласны дараа С******* ш******* ХХК нь өөрсдийн эзэмшлийн газарт Д И ХХК-ийг барилга барьж, инженерийн шугам с татсан гэх гомдлыг удаа дараа манай байгууллагад гаргасан бөгөөд гомдлыг шалгах, тодруулах явцад Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 4.12.7-д “комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулна. Зөрчил дутагдлыг 14 хоногт бүрэн арилгасан байна. Комиссын актыг баталгаажуулаагүй тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд үүнтэй холбогдож гарах зардлыг захиалагч хариуцна " гэж заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөн тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт баталгаажаагүй бөгөөд Д И ХХК-аас ******* оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулах хүсэлт гаргасан.

Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжаар С******* ш******* ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурваст орсон байх тул нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар эзэмшиж буй 17000 мкв газраас инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурвасыг хасч эзэмшил газрын талбайн хэмжээг 14500 мкв болгон өөрчилсөн байна.

Дээрх захирамжаар С******* ш******* ХХК Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр болгон өөрчилсөн шийдвэр гаргасан тул манай газраас ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарьт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Д И ХХК-ийн Дөл хотхоны үйлчилгээтэй 133 айлын орон сууцны барилгыг дахин комисс ажиллуулах хуваарьт оруулсан. Улмаар ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт Д И ХХК-ийн Дөл хотхоны үйлчилгээтэй 133 айлын орон сууцны барилгад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллаж 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уг барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах комиссын өгсөн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг даалгаврын биелэлтийг хянан шалгаж, өгсөн үүрэг даалгавар 100%-ийн гүйцэтгэл, биелэлтэй байсан тул ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг баталгаажуулсан. 

Иймд С******* ш******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Д И ХХК-ийн барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Д И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...“Д И” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2008 оны 380 дугаар захирамжаар 3480 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг олгосны дагуу тус компани нь 2011 онд Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу орон сууцны барилга барих бүхий л техникийн нөхцлүүдийг эрх бүхий байгууллагуудаас авснаар 2013 оноос 420 айлын орон сууцны барилга, 2 давхар хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж дуусгасан болно.

Тус компани нь орон сууцны барилгыг д*******ы снд холбох тухай Эрчим хүчний газрын 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн №23/2012 тоот техникийн нөхцөлийг авсан бөгөөд энэ нөхцөлд заасны дагуу Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгын д******* шугам снээс татаж холбохоор 2013 оноос уг барилгыг барьж гүйцэтгэсэн “ТА” ХХК, “УБ Д*******ы с” ХК-тай зөвшилцөж, зохих зөвшөөрөл авч, тодорхой төлбөр төлсний үндсэн дээр д*******ы шугам сг татсан бөгөөд энэ үед нэхэмжлэгч нь маргаж буй газрыг эзэмшдэггүй байсан болно. Нэгэнт нэхэмжлэгч уг газрыг эзэмшдэггүй байсан тул түүнтэй зөвшилцөх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд д*******ы шугам сг татаад дуусмагц нэхэмжлэгчийн зүгээс манай газар, манайхаас зөвшөөрөл аваагүй хэмээн их хэмжээний мөнгө нэхэн шаардах болсон.

Үүний улмаас Эрчим хүчний газар /хуучнаар/-ын ажилчдын орон сууцыг барьж гүйцэтгэсэн “ТА”ХХК, “Д И”ХХК, нэхэмжлэгч нарын хооронд байнгын хэрүүл маргаан өрнөж, нэхэмжлэгчийн зүгээс дээрх барилгуудын д*******ы шугам сг эвдэх, нураах, д******* хангамжийг хязгаарлахаар завдсан үйлдлийг байнга хийх болсон.

Түүнчлэн Н З Д нь “С******* ш******* к*******” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “Д И”ХХК, Эрчим хүчний газар /хуучнаар/-ын ажилчдын орон сууцны барилгуудын суурьт тулгаж олгосноор тухайн барилгууд руу нэвтрэх орц гарц, барилгын оршин суугчид эрчим хүчээр хангагдах эрх ноцтой зөрчигдөж байсан төдийгүй эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, трассын дагуу баригдсан эрчим хүчний шугам, түүнээс д******* хангамж авч буй барилгууд гэмтэх, хөлдөх эрсдэл үүссэн тул Н З Д нь Газрын тухай хуульд заасны дагуу хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн хянаж, Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу сний хамгаалалтын зурвасын хэмжээгээр нэхэмжлэгчийн газраас хасч багасгасан байна.

“Д И” ХХК нь орон сууцны барилгаа 2015 оны 07 дугаар сарын 25-нд барьж дуусгасан бөгөөд Барилгын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан тул Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас уг орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авсан болно.

Нэхэмжлэгч “С******* ш*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, төлөвлөсний дагуу ажиллаж чадахгүй, өөрсдийнх нь төлөвлөсөн төсөл хэрэгжих боломжгүйд хүрч их хэмжээний хохирол амсаад байгаа мэтээр тодорхойлсон байх боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд гагцхүү бүтээн байгуулалт хийж буй бизнесийн байгууллагыг хохироож цаг уях хүсэл зорилготой болох нь тодорхой харагдаж байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд Д И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өмнөх тайлбаруудаасаа арай өөрөөр тайлбарлаж байна гэж ойлголоо. Өмнө нь манай газар дээр инженерийн шугам с зөвшөөрөлгүй татсанаас болж барилга барих боломжгүй болж 3-400 сая төгрөгөөр батлуулсан зураг төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсноор их хэмжээний хохирол учирсан гэж тайлбарладаг. Харин өнөөдөр газар эзэмших эрх хөндөгдөж байна гэсэн үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Маргаан бүхий А/89 дүгээр захирамжаар инженерийн шугам сний хамгаалалтын зурвастай газар эзэмших ашиглахыг хориглоогүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газар дээр өөр үйл ажиллагаа явуулахгүй бол газар эзэмших эрхээр юу хийх гэж байгаа нь тодорхой бус юм. Зэргэлдээ орших 3 газарт орон сууцны зориулалтаар олгосон л бол инженерийн шугам сг зайлшгүй шийдэх ёстой. Эхний ээлжинд  Д И ХХК, ТА ХХК-иуд газар эзэмшээд инженерийн шугам с татуулан барилгаа барьсны дараа С******* ш******* ХХК нь цаг хугацааны хувьд сүүлд нь газар эзэмшиж эхэлсэн. 17000 м кв газрыг Засаг дарга шууд шилжүүлэх эрхтэй эсэхийг анхаарч үзэх ёстой гэж бодож байна. Орон сууцны зориулалтаар олгохдоо тухайн шилжүүлэх гэж байгаа газар ямар хэмжээтэй, ямар байдалтай, яаж ашиглагдаж байгаа, эргэн тойрны нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр С******* ш******* ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэх ёстой байсан. Хэрвээ Н З Д орчны нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр инженерийн шугам сний асуудлыг газрын асуудал шийдэгдсэний дараа С******* ш******* ХХК-д газар шилжүүлэх эрхийг эзэмшүүлсэн бол ийм хэрэг маргаан үүсэхгүй байсан. 

Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамж гарахын тулд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримталсан бол 2013 оны А/752 тоот захирамж нь хууль бус байхыг шаардана гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар тайлбарлаж байгаа. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл үндэслэлтэй байгаа юм. Энэ тусгайлан шууд олгосон субъектив эрх байхгүй ч хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа. Өөрөөр хэлбэл Д И ХХК, ТА ХХК-иудын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Үүнийг Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу тухайн эрхийг нэхэмжлэгч талаас авах мэтээр тайлбарладаг. Уг тайлбартаа Техникийн нөхцөлийн 6 дугаар зүйлийн 6.7-т зааснаар газар эзэмшигчтэй зөвшилцөх гэж тайлбарладаг. 

Хэрвээ газраас нь авах ёстой байсан бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл болон 61 дүгээр зүйлүүдийг тус тус ялгаж үзэх хэрэгтэй. 42 дугаар зүйл  бол энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй заалт гэж үзэж байгаа. Учир нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл улсын болон бусад хэрэгцээнд зориулж авдаг. Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэдэг агуулгаараа ялгаатай. Нэхэмжлэгч талаас 42 дугаар зүйлийг баримтална гэж үзэж байгаа бол Засаг даргаар шийдүүлэх бүрэн боломжтой. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал хүчингүй болоод дээд шатны тогтоол мөн адил хүчингүй болсон. Тиймээс энэ хэрэг маргааныг ердийн журмаар хэлэлцэж байгаа гэж ойлгож байна.” гэв.

Гуравдагч этгээд ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр захиалагч Эрчим хүчний газартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан юм. Уг гэрээний дагуу барих барилгуудыг д*******, цэвэр усаар хангах техникийн нөхцөл гэрээ байгуулахаас өмнө буюу 2012 оны 03 дугаар сарын 02-нд гарсан байсан. Уг техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг 2012-2013 онуудад энэ орчинд баригдах шинэ барилгуудыг д*******, цэвэр усаар хангахаар тооцон хийлгэж батлуулан, инженерийн шугам сний угсралтын ажлыг 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 9 дүгээр сарын сүүлч хүртэл гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгч А корпусын халаалтыг 2013-2014 оны улиралд авсан болно.

Туршилт, зүгшрүүлэлт, сорилт хийсний эцэст 2013 оны 10 дугаар сарын сүүлчээр гадна д*******ы шугам угсарч сорьж шалгасан актыг үйлдэн байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Уг инженерийн шугам с манай эзэмшил болохыг баталсан заагийн зураг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Мөн улсын бүртгэлийн мэдээллийн тоон системд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдэж хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын хамгаалалтанд багтсан. Инженерийн шугам с татах үед С******* ш******* ХХК нь маргаж буй газрыг эзэмшдэггүй байсан.

Нийслэлийн Засаг даргын А/89 дугаар захирамж нь маргаж буй газрын эргэн тойронд байгаа орон сууцны хорооллыг цэвэр ус, д*******аар хангах инженерийн шугам сг хамгаалсан, орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн, инженерийн шугам сний хамгаалалтын зурваст газар олгосон өөрийн шийдвэрээ хуульд заасны дагуу өөрчилсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Эрчим хүчний хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Н З Д нь СШК ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Д И ХХК, Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгуудын суурьт тулгаж олгосноор тухайн барилгуудын орц, гарц, барилгын оршин суугчид эрчим хүчээр хангагдах эрх ноцтой зөрчигдөж байсан төдийгүй эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, трассын дагуу баригдсан эрчим хүчний шугам, түүнээс д******* хангамж авч буй барилгууд гэмтэх, хөлдөх эрсдэл үүссэн тул Н З Д нь Газрын тухай хуульд заасны дагуу хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн хянаж, Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу сний хамгаалалтын зурвасын хэмжээгээр нэхэмжлэгч болох СШК ХХК-ийн газраас хасч багасгасан байна.

Д И ХХК нь Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн ТА ХХК, У******* Д*******ы С ХК-тай зөвшилцөж зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр д*******ы шугам сг татсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч СШК ХХК нь маргаж буй газрыг эзэмшдэггүй байсан байна.

Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/89 тоот захирамж нь холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй, хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Жич: Эрчим хүчний газар нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 06 дугаартай тогтоолоор татан буулгасан байна.

Эрчим хүчний хөгжлийн төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор байгуулагдсан бөгөөд Эрчим хүчний сайдын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тушаалаар Төвийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тоо, дүрэм батлагдсан. Мөн Эрчим хүчний сайдын ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 тоот тушаалаар дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* ш******* ХХК-иас тус шүүхэд “Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

С******* ш******* ХХК нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/752 дугаар захирамжаар УХБны эзэмшлийн 17000 м.кв хэмжээтэй газрыг шилжүүлэн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг 14500 м.кв болгон хасч 2500 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргын ******* оны А/89 дүгээр захирамжаар Газрын тухай  хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус баримтлан “...эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурваст орсон” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар СШК ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 17000 м.кв газрыг 14500 м.кв болгон газрыг хэмжээг багасгасан, нэхэмжлэгч уг захирамжид холбогдуулан “...үндэслэлгүйгээр эзэмшил газрын хэмжээг хассан” гэж, хариуцагч "... инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурваст орсон 2500 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам талбайд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Гуравдагч этгээд Д И ХХК нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 380 дугаар захирамжаар 3480 м.кв газрыг, Эрчим хүчний газар мөн Засаг даргын 2011 оны 401 дүгээр захирамжаар 4193 м.кв газрыг тус тус эзэмшсэн.

Гуравдагч этгээд ТА ХХК-ийн хувьд Эрчим хүчний газартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд уг барилгын инженерийн шугам с С******* ш******* ХХК-ийн шилжүүлэн авсан газар буюу тухайн үед нийслэлийн Засаг даргын 2013 оны А/436 дугаар захирамжаар УХБны эзэмшилд байсан 17000 м.кв газарт давхцуулан хийгдсэн нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02/07/85/171 дүгээр дүгнэлт, Билэг төгс дэлгэр ХХК-ийн хийсэн хэмжилтээр тогтоогдсон бөгөөд энэхүү давхцлын талаар хэргийн оролцогчид маргадаггүй. 

СШК ХХК-ийн 17000 м.кв газартаа барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын зураг төсөл дэх барилгын суурийн хэсгээр гуравдагч этгээд Д И ХХК нь /ТА ХХК/ инженерийн шугам с татсан бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнээс хасахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д "инженерийн шугам сний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих...ыг хориглох/”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтоох”, 17.14-т “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сг барихыг хориглох”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “шугам с /...-ний/ хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор зааснаас үзэхэд инженерийн шугам с баригдсан тохиолдолд хамгаалалтын зурвас тогтоох, ийнхүү тогтоосны дараа уг хамгаалалтын зурваст газар эзэмшүүлэх, барилга байшин барихаар төлөвлөхийг хориглосон гэж үзэхээр байна.

Гэтэл маргаан бүхий газарт инженерийн шугам с баригдахаас өмнө нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжаар уг газрыг УХБ ХХК-нд эзэмшүүлж, 2013 оны А/752 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг СШК ХХК-нд шилжүүлэхдээ газрын байршил, хэмжээг өөрчлөөгүй байх тул “инженерийн шугам сний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн” гэж үзэх боломжгүй, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт инженерийн шугам с баригдсан тул дээрх хуулийн заалтууд нь СШК ХХК-ийн эзэмшил газраас хасч шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд “гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах”, “бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах” хэмээн нэгэнт бусдын эзэмшил ашиглалт үүссэн харилцааг тусгайлан зохицуулсан байхад хариуцагч Н З Д “...эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам с болон түүний хамгаалалтын зурваст орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч СШК ХХК-ийн эзэмшил газрыг 2500 м.кв-аар багасган, мөн хэмжээгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон; 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. 40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан.”,  мөн зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заажээ.

 Хариуцагч Н З Д СШК ХХК-ийн эзэмшил газраас хасч, уг хэмжээгээр буюу 2500 м.кв газрыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул  нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаар актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 424 дүгээр Барилгын байршил тогтоож, барилга барих, газар эзэмших эрх олгох тухай захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0,28 га газарт Д И ХХК-ийн Цэцэрлэг, орон сууцны барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж,  ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Д И ХХК-ийн захиалгаар баригдсан 132 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Дээрх улсын комиссын актаар холбогдох хууль тогтоомж, норм стандартын дагуу мэргэжлийн байгууллагуудаас тухайлсан барилгыг ашиглалтад хүлээн авсан нь нэхэмжлэгч СШК ХХК-ийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй газрын асуудалтай шууд холбоогүй тул Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаар актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч СШК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч СШК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын ******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН