Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

 

   2021           01            19                                    56

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн д холбогдох эрүүгийн 2005029881636 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 2002 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Д.

 

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Икс Эс баарны гадна хохирогч Ц.Тын гээгдүүлсэн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 742 600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Д мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн гар утсыг 500 000 төгрөгөөр ломбардад тавьсан байсныг буцаан авч, хохирогчид өгч хохирлыг барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сард 300 000 төгрөг төлсөн. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Т мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найз Ам, нутгийн дүү Э нарын хамт хороололд байдаг “XS” нэртэй бааранд 21 цагийн үед орж үйлчлүүлж байгаад нутгийн дүү болох Эгийн хамт уг баарнаас гарч яваад 23 цагийн үед буцаад Амг авах гээд нөгөө баарны гадаа Эгийн хамт ирээд тухайн баарны гадна бид гурав тамхи татаад зогсож байхад хоёр залуу ирээд маргалдсан. Тэгээд нэг залуу баар руу ороод хүмүүс дагуулж ирэхээр нь зугтах гэсэн чинь замдаа баригдаад тухайн газар бид гурав хэд цохиулаад маргалдаж байгаад нөгөө хүмүүс цаашаа явсан. Тухайн үед миний гар утас нутгийн дүү Эгийн халаасанд байсан юм. Тэгээд хүмүүстэй маргалдаад явсны дараа гар утсаа авъя гэхэд Э миний гар утсыг байхгүй байна, унагаасан юм шиг байна, яаж алга болсныг мэдэхгүй байна гэсэн. Тухайн үед дээрэмдсэн зүйл байхгүй. Үл ялих зүйлээс болоод маргалдаад нөгөө хүмүүс салаад явсан. Би гар утсаа хүлээж авсан, гомдол саналгүй гэжээ. (хэргийн 14, 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Т.А мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50 гаруй насны эмэгтэй хүн миний охин гээд махлаг биетэй охины хамт ирээд Самсунг А-51 загварын, хар өнгийн гар утсыг 500 000 төгрөгөөр манай ломбардад барьцаанд тавьсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Самсунг А-51 гар утсыг барьцаанд тавьсан эгчийн охин 200 000  төгрөгийн хасалт хийлгэсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагаас эрүүгийн мөрдөгч Уранбаяр гэж хүн ирээд тэр охины ломбардад тавьсан гар утсыг хурааж авсан. Надад нийт 300 000  төгрөгийн хохирол учраад байна. Хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Ам мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед найз Т, дүү Э нарын хамт хорооллын Өргөө кино театрын замын урд байрлах Вест супер маркетын хажууд байрлах бааранд орж үйлчлүүлж, пиво ууж байгаад 23 цагийн үед тухайн газраас гараад үүдэнд нь бид гурав тамхилаад байж байхад бид гуравтай хоёр залуу ирээд томроод байхаар нь зүгээр биз дээ гэж хэлээд явахад нөгөө хоёр залуу бид нар олуулаа шүү гэж хэлээд баар руу ороод олон залуучууд дагуулж гарч ирээд бид гурвыг шууд зодоод эхэлсэн. Тэгээд хамгаалагч нь гарч ирээд салгасан. Манай хуурай дүүд байсан Тын гар утас байхгүй байхаар нь цагдаад хандсан гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Э мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Долгоржав гэх охины гэрт нь байж байтал Хонгорзул залгаад “найз охины төрсөн өдөр болж байна” гээд бид нар Хонгорзул болон найзуудтай нь 3, 4 дүгээр хорооллын “XS” нэртэй бааранд орж ирж 1 шил архи авсан. Бид хэд архиа ууж, бүжиглэж байгаад баар хаах үед бүгдээрээ гарсан. Баарны гадаа гарахад баахан залуучууд зодолдож байснаа тараад явсан. Тэгсэн Долгоржав зодоон болсон газраас нэг утас шиг зүйл олсон. Тэгээд бид тараад гэр рүүгээ харьсан. Гадна талдаа кейстэй гар утас байсан. Загварыг нь хэлж мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Б мэдүүлэхдээ:

Би өөрийн нэрээр тавьсан. Манай охины гар утас байсан байх. Би энэ өдөр яаралтай Завхан явах гэж байхад охин Долгоржав энэ гар утсыг бичиг баримтаараа тавиад өг гэхээр нь юм бодолгүй бичиг баримтаараа ломбардад тавиад хөдөө явсан. 500 000 төгрөгөөр ломбардад тавьсан бөгөөд мөнгийг нь манай охин авсан гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Э мэдүүлэхдээ:

...маргаан болохын өмнө би Т ахын Самсунг А-51 загварын гар утсыг өмсөж байсан хүрмийнхээ дотор халаасанд хийсэн байсан юм. Тэгтэл гар утас нь байхгүй болохоор нь Т ахад хэлсэн. Тэгээд бид гурав цагдаагийн хэсэг дээр ирж, Т ах цагдаад өргөдөл гаргасан. Тухайн гар утсыг хэн нэгэн дээрэмдэж, булааж аваагүй. Намайг газар унахад миний халааснаас унасан байх гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Икс Эс” баарны гадна хохирогч Ц.Тын гээгдүүлсэн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 742 600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Т, иргэний нэхэмжлэгч Т.А, гэрч Э.Ам, Б.Э, Н.Б, Э.Э нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Г.Д нь хохирогчид “Самсунг А-51” загварын гар утсыг буцаан өгсөн,  мөн иргэний нэхэмжлэгч Т.Аөд 300 000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН