Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

2020           01           22                                       71

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Б.Батнасан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Хишигбаатар /2063/,

шүүгдэгч: Л.Г, түүний өмгөөлөгч Д.Жаргал /0267/,

шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /0261/,

шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч К.Баатар /2442/, А.Ариунаа /1869/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Б.О, Г.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2005001880084 дугаар, 6 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мандах” их сургуулийн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байсан, ам бүл 5, ээж, эмэг эх, 2 дүүгийн хамт Г,

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Хишиг” төвд компьютерын худалдаа эрхэлдэг, сард 4 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 000 төгрөгөөр торгох,

             Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх,

             

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 82/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, н О,

 

            Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Компьютер моол” төвд компьютерын худалдаа эрхэлдэг, сард 3 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, н М.

           

            Шүүгдэгч Л.Г нь “Мандах” их сургуулийн өмчлөлийн компьютерын эд ангиуд, хяналтын камерын хард диск зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, их хэмжээний хохирол буюу 55 574 500 төгрөгийн хохирол учруулсан,

            “Мандах” их сургуулийн мэдээлэл технологийн инженер ажилтны хувиар өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж, 2 861 100 төгрөгийн хохирол учруулсан,

            хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 13 хохирогчоос 8 645 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгө, эд зүйлийг залилсан,

           

            шүүгдэгч Б.О нь компьютерын эд ангиудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Ггээс 14 удаагийн үйлдлээр худалдаж аван, мөнгө угаасан,

 

            шүүгдэгч Г.М нь компьютерын эд ангиудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Ггээс 14 удаагийн үйлдлээр худалдаж аван мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Л.Г мэдүүлэхдээ:

             Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ихэнхдээ хулгайлсан эд зүйлээ Б.Од аваачиж өгдөг байсан. Өндөр үзүүлэлттэй сэпү өгөөд түүнээс бага үзүүлэлттэй сэпүгээр сольж авч, зөрүү мөнгийг нь авдаг байсан. Би хохирол төлөөгүй боловч хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Би Огээс процессор худалдаж авсан. Би Од сэпү худалдсан. Гэтэл О намайг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Тэгээд Отэй уулзтал “чи надад 2 сэпү авчирч өг” гэж хэлсэн тул гэрт нь 2 сэпү аваачиж өгсөн. Дараа нь тэр  дахиад нөгөө цагдааг аргалах хэрэгтэй байна сэпү аваад ир гэж хэлж байсан. Би сэпү байхгүй гээд цагдаад би 100 000-200 000 төгрөг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд О намайг сүрдүүлж байсан. Хэрэгт авагдсан мессежний хуулгыг мөрдөгч миний гар утас, фейсбүүк хаяг, фейсбүүкийн нууц үгийг аваад миний гар утсанд үзлэг хийж авсан. Би нэг сэпү худалдаад зөрүүд нь 200 000-300 000 төгрөг авдаг байсан. Би Мод 13 ширхэг, Од 20-30 ширхэг сэпү худалдсан. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би яллах дүгнэлтэд дурдсан бүх үйлдэл дээрээ маргахгүй. Би ажил хийж хохирогч нарт хохирлыг төлнө. Хэрэгт хураагдсан 15 780 000 төгрөгийн эд зүйлийг миний төлбөрт тооцож, “Мандах” их сургуульд төлөх төлбөрөөс хасна уу. Надад хөнгөн шийтгэл оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.О мэдүүлэхдээ:

             Намайг Ггээс 13-14 удаа хулгайлах гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж улсын яллагч яллаж байна. Би Ггээс сэпү авдаг байсан, процессор болон өөр сэлбэг авч байгаагүй. Ггээс сэпү авахдаа мөнгийг бөөнөөр нь өгч байгаагүй, 700 000, 350 000 төгрөгөөр шилжүүлж байсан. Бидний хоорондоо бичсэн чатаас харахад Г надад гэмт хэргийн улмаас олсон эд зүйлээ зарж байгааг тухайн үед би мэдээгүй байсан юм. Г надаас рам авах уу, камер авах уу гэж асуухад би удаа дараа авахгүй гэдгээ хэлж байсан. Би 8 375 000 төгрөг Гд өгсөн. Би Ггээс сэпү авахдаа гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэж мэдээгүй. Г надад 30-40 удаа сэпү өгсөн гэж мэдүүлж байгаа боловч намайг эзэнгүй байх үед бусад лангуунд өгдөг байсан. Би 4 сэпүгийн мөнгө 6 175 000 төгрөгийг Гд урьдчилж өгсөн, тэр надад 750 000 төгрөг өгсөн. Би одоо Ггээс 5 425 000 төгрөг авах авлагатай.  Г надад хулгайн эд зүйл өгсөн, намайг түүнийг нь мэдэж байсан гэж мэдүүлж байгаа нь хохирлоосоо надаар төлүүлэх гэсэн санаа гэж үзэж байна. Г өөрийн худалдаж буй сэпүг АНУ-аас оруулж ирсэн гэж хэлсэн тул би түүнд нь итгэсэн. Компьютерын худалдааны төвийн бүх худалдагч нар Ггээс сэпү худалдан авдаг, Эрдэнэболд, Батхуяг нар Ггээс сэпү авдаг байсан. Би Ггийн хулгайн үйлдэлд оролцоогүй. Би Ггээс 4 ширхэг А7 сэпү авсан. 1 сэпү дээр 50 000 төгрөг нэмж зарсан. Би Ггээс сэпү авахдаа урд зарагддаг үнээр нь авдаг байсан. Түүнд  бага үзүүлэлттэй сэпү өгч, солиогүй. Учир нь солих нь надад ашиггүй тул би түүнд сэпү зарах сонирхолгүй байсан. 20-30 сэпүний мөнгө яаж ч бодсон 8 сая төгрөг болохгүй. Г хүүхдийн бие өвдлөө, орон гэргүй болох гээд мөнгө төгрөгийн асуудал байна гэж хэлсэн тул би Гд урьдчилаад мөнгө өгсөн. Би Мандах их сургуульд хохирол төлөхгүй. Би компьютерийн сэлбэг хэрэгсэл зардагийн хувьд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэлбэгийг Ггийн өмнөөс зараад, Мандах их сургуульд төлбөрт нь өгч туслах, хэрэгт хураагдсан эд зүйлийг хэрэгт тогтоогдсон үнэлгээгээр зарах боломжтой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.М мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтэд намайг 4 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгааг би хүлээн зөвшөөрч байна. Иймд би 4 300 000 төгрөгийн хохирлыг Мандах их сургуульд төлсөн. Ггээс авсан сэпүн дээр 50 000 төгрөг нэмж зарж байсан. Би Ггээс зөвхөн сэпү авсан. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-С.Э мэдүүлэхдээ:

            “...Г нь камертаа олон хоног бичлэг хадгалах хүчин чадалтай, багтаамж сайтай хард авмаар байна гэж хэлэхээр нь өөрийг нь явуулаад 8 ширхэг 4 ТВ багтаамжтай хард диск худалдаж авчруулсан юм. Тэгтэл 3 хард л үлдсэн байсан ба 5 нь алга болчихсон байсан ба хяналтын камерын бичлэгт Г аваад халаасандаа хийж байгаа нь харагддаг юм.

            ...Би үнэлгээний дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 58 080 100 төгрөгийн хохирлоо даруй барагдуулж авмаар байна гэжээ. (хэргийн 2 дугаар 99-102 хавтас, 104-105 дугаар хуудас)

           

“...Серверийн өрөөний компьютер, албаны Dell маркийн компьютерын display карт, Ram 4GB, CPU i7, мөн зөөврийн хард диск 500GB 1 ширхэг, Asus i5-7400 8GB рамтай процессор 1 ширхэг, Epson проектор 1 ширхэг зэргийн бүртгэл нь Ггийн өөрийнх нь нэр дээр байдаг гэжээ. (хэргийн 2 дугааp хавтас, хэргийн 99-102 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-С.Эр мэдүүлэхдээ:

            ...Г надад хэлэхдээ “би серверийн компьютерын сэпүг нэг хүнд хямдхан барьцаанд тавьсан чинь авах гээд дайраад байна” гэхээр нь итгээд тухайн хүний данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би Даваасамбуу гэх хүний гэрт нь очиж том сервер авсан. Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Би одоо 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 110-111 дүгээр хуудас),

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Б мэдүүлэхдээ:

...Манай сургуулийн IT инженер хийдэг Гомбоо гэдэг залуу өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу 2 дугаар давхрын 207 дугаартай компьютерын лабораторийн өрөөний түлхүүрийг 3-4 удаа надаас засвар хийнэ гэж хэлж авсан. Тэгтэл эхний удаад нь нэг компьютер ажиллахаа больсон. Тэгээд энэ яасан юм бэ гэж асуухад “би засчихна, би угаасаа засаж байгаа юм" гэж хэлсэн. 2019 оны намар 11 сард дахиад нэг удаа ажлын бус цагаар түлхүүрийг маань юм хийнэ гэж хэлээд авсан чинь маргааш нь бас нэг компьютер нь ажиллахаа больчихсон. Тэгээд хоёр компьютер ажиллахаа больчихоор нь би Гд удаа дараа хэлсэн боловч засаж өгөхгүй байхаар нь би засвар луу авч явна гэж хэлэхэд “эгчээ би засчихна, хэрэггүй” гэж хэлээд байхаар нь би за засчих байх гэж бодоод итгээд яваад байсан юм... Яг ажил тарах үед л ажилтай завгүй байна гэж хэлээд хичээл тарах үеэр надаас түлхүүр авдаг байсан. Миний санаж байгаагаар нэг удаа ажил тарах үеэр яг амралтын үеэр түлхүүр авч үлдэж байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 117 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Б.М мэдүүлэхдээ:

             “...Би Мандах их сургуулийн 4 дүгээр давхрын 406 тоот компьютерын лабораторийг хариуцан ажилладаг юм. Манай сургуулийн IT инженер ажил үүргийнхээ дагуу компьютерүүдэд программ суулгах ёстой байдаг. 2019 оны 11 дүгээр сарын үед надаас түлхүүр авсан, би хөдөө 4 хоног томилолтоор явсан байсан. Энэ үед Л.Г нь надаас хийх ажил их байгаа гэж хэлээд түлхүүрийг авч үлдсэн. Тэгээд буцаад хүрээд ирэхэд компьютерүүд хэвийн ажиллаж байсан болохоор нь би анзаараагүй. Тэгтэл нөгөө асуудал гаргаад шалгаад үзтэл бүгдийг нь сольчихсон байсан. Манай 25 компьютерын бүх I 7 гэдэг сэпүг бага үзүүлэлттэй сэпүгээр сольсон байсан. Мөн зарим нэг рам нь алдагдсан байсан. Энэ тухай би бүртгэл гаргаж захиралд өгсөн. Бид хоёр хамт ажиллаж байхдаа би Л.Гг дуудаад түлхүүрээ итгээд үлдээгээд явдаг байсан. Харин томилолтоор явахдаа би зарим нэг компьютерүүдийг засуулах, бэлэн байдлыг хангах зорилгоор үлдээсэн. Сүүлд хэрэг болсны дараа хүнээр үзүүлэхэд танай компьютерүүдыг хакердаж үзүүлэлтүүдийг чинь хуучин байсан үзүүлэлтээр нь харуулдаг программ суулгасан байна гэж хэлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 119 дүгээр хуудас)

 

             Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Од мэдүүлэхдээ:

            “...2019 оны 05 дугаар сараас миний хариуцсан 3 давхрын 305 дугаарын өрөөний компьютерууд нэг нэгээрээ эвдэрч эхэлсэн. Тэгээд би засуулах гээд Л.Гд түлхүүр өгсөн. Гомбоо нь надаас түлхүүр авахдаа ажлын цагийн дараа засна гэж хэлээд аваад байдаг байсан. 2019 оны намар 10 сарын эхний 7 хоногт бүтэн 7 хоногийн хугацаатай түлхүүр авсан. Яагаад авсан бэ гэхээр 2 дахь 7 хоногоос нь миний хичээл эхлэх байсан учир бүрэн форматлах шаардлагатай байсан учир Гд түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Тэгтэл хичээл орохын өмнө хүртэл хийсээр л байсан. Тухайн үед 25 компьютероос 2 нь эвдрэлтэй гээд 23 нь ажилласан. Тэгтэл хичээл орж байх үед дахиад 2 эвдэрсэн. Тэгэхээр нь би дуудаад засуулах гэтэл хятад залгуур холбосон учир блок нь шатаад байна гэх зэрэг тайлбар хэлж байсан. Тэгтэл дараа нь манай өрөөнөөс 20 гаруй сэпү, рам солигдож алдагдсан байсан гэжээ. (2 дугаар хавтас хэргийн 121 дүгээр хуудас/)

 

             Мөрдөн байцаалтад гэрч-И.П мэдүүлэхдээ:

            “...2019 оны 12 дугаар 31-ний өдөр би томилгооны дагуу Мандах их сургуульд харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр шинэ жилийн баярын өдөр байсан учир багш ажилчид бүгд амарсан байсан. Тэгтэл өдрийн 15 цагийн үед Г ганцаараа хүрч ирээд надад камер шалгана гэж хэлээд хяналтын камераар оролдоод байсан. Тухайн үед би тэр залууг манайд мэдээллийн ажилтан болохоор нь итгээд зөвшөөрсөн. Тэгээд намайг сонин уншиж байх үед хяналтын камераар оролдож байгаад 30 орчим минут болоод явлаа гэж хэлээд гараад явсан. Сургуулиас Ггийн орж гарч байгаа болгоныг хянаж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл манай сургуулийн хяналтын камерын хардууд алга болсон гэж сүүлд нь сонссон гэжээ.(хэргийн 2 дугаар хавтас, 122 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Б.Т мэдүүлэхдээ:

            ...Би Хаан, Голомт, Төрийн банкны дансаа өөрөө хааяа ашигладаг, миний Голомт банкны виза карт одоогоор Гд байгаа, мөн Хаан банк болон Голомт банкны данс нь интернэт банктай ба нууц дугаарыг нь Г мэднэ, миний тухайн 2 дансаар Г гүйлгээ хийдэг. Би Улаанбаатар хотод 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 21-ний өдрийн хугацаанд хүүгээ эмнэлэгт үзүүлж байгаагүй, тухайн цаг хугацаанд манай хүү өвдөөгүй, биеийн байдал нь хэвийн байсан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өрхийн эмнэлэгт үзүүлээд эм бичүүлж аваад гэрээрээ эмээ хэрэглэж байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 155 дугаар хуудас)

             

Камерын бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлд:

             “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минут 41 секундэд Л.Г хар дөрвөлжин эд зүйлийг онгойлгож дотроос нь ямар нэгэн юм тайлж аваад авсан эд зүйлээ хар куртикний энгэрийн халаасанд хийж байгаа дүрс харагдаж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 24-29 дүгээр хуудас)

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 820/26 дугаар нэмэлт дүгнэлтэд:

             Мандах их сургуулиас алдагдсан компьютерын CPU /Сэпү буюу төв боловсруулах хэсэг/, RAM /Раам буюу түр санах ой/, HARD /Хард буюу түр хадгалах диск/, Asus /Асус/ маркийн процессор, EPSON projector /Эпсон проектор/, Graphic /дүрсний/ карт зэрэг 134 ширхэг хөрөнгийг нийт 58 435 600 төгрөгөөр үнэлэв гэжээ.  (хэргийн 2 дугаар хавтас, 221-224 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Г.Эр мэдүүлэхдээ:

             “...Би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компьютерын ломбардад ажил дээрээ байж байхад 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед гаднаас үл таних эрэгтэй орж ирээд бичиг баримтаараа цагаан өнгийн проектор оруулж ирээд 300 000 төгрөгөөр, 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан Г гэх хүн гэрээ хийхдээ өгсөн утасны дугаар нь холбогдохгүй, барьцаанд тавьсан эд зүйлээ сунгуулаагүй учир журмын дагуу ломбардын орлого болгож зарж борлуулсан... Манай байгууллага эд зүйл худалдаж авсан хүмүүсийн мэдээлэл болон утасны дугаарыг авч үлддэггүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 123-124 дүгээр хуудас)

 

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Л.Ггийн өөрийн хэрэглэж байсан Dell Optiplix 7050 маркийн суурин компьютерт мэргэжилтэн А.Батзулыг оролцуулан хохирогчоос гаргаж өгсөн бүтээгдэхүүний чанар байдлыг тусгасан актын дагуу үзлэг явуулан нээж үзэхэд Ram 16 GB байхаас 4 GB болж өөрчлөгдсөн, CPU i7 700 огт байхгүй, Radion R7-450 display картгүй болсон байсан ба Epson проектор байхгүй байв...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 120-142 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Тө мэдүүлэхдээ:

            “...2019 оны 9 дүгээр сарын дундуур манай хуучны танил Л.Г над руу 94787848 дугаараас миний 99310615 дугаар луу залгаад “найздаа зургийн аппаратаа өгөөч ээ, ойрхон зураг дарчихаад 2-3 хоногийн дараа өгье” гэж хэлэхээр нь “би өгөхгүй, минийх биш манай гэрийн аппарат, би өгөхгүй” гэж хэлэхэд намайг байхгүй байхад манай дүүг ганцаараа байхад нь “Би ахад чинь хэлчихсэн, намайг ав гэж хэлсэн” гэж хуураад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32а-13 тоотоос манай гэрийн Canon EOS700D маркийн аппаратыг залилан авч явсан байсан. Би үүнийг маргааш нь мэдээд утсаар ярихад “Би лагерь дээр аппаратыг чинь орхичихсон байна, би ажил ихтэй очиж авч амжихгүй байна” гэхээр нь итгээд хүлээсэн. Тэгтэл удаад он гараад байхаар нь нэхтэл “Би чиний аппаратыг хаячихсан байна, цалингаа буухаар авч өгье” гэж хэлээд тэр чигтээ алга болсон. Би утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан ба чат бичихэд намайг блок хийсэн байсан. Би Л.Гтэй 10 жилд хамт сурч байсан юм. Бид хоёр уг нь бие биеийнхээрээ орж гардаг сайн найзууд байсан юм. Аппарат Canon EOS700D /Канон ЕОС700 Д/ маркийн шинэвтэр аппарат байсан. Мөн 2GB мемори карт, ягаан өнгийн цүнх, цэнэглэгч зэрэг байсан. Би алдсан аппаратаа авмаар байна гэжээ.

 

             Мөрдөн байцаалтад гэрч-Б.Х мэдүүлэхдээ:

            ...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 32а байрны 13 тоотод гэртээ ганцаараа байж байх үед манай ахын сайн найз Л.Г гэдэг ах өөрийнхөө Л.Г гэсэн фейсбүүк хаягаас /Bat erdene Khuslen/ гэсэн хаяг руу “ахын дүү камераа хэрэглэж байгаа юу, маргааш нэг хэрэглээд өгч болох уу” гэсэн утгатай цахим захидал бичихээр нь би “ахаа мемори карт байхгүй байгаа, хэрвээ танд байгаа бол аваа” гэсэн. Тэгтэл “байгаа, ах нь мемори өгье, гэртээ байна уу” гэхээр нь би гэртээ байна гэсэн чинь “за за ах нь Төөгий ахыг нь аваад очъё гэж хэлээд 1 цагийн дараа манай гэрт ганцаараа хүрч ирээд “ах нь маргааш өглөө аваад ирнэ” гэхээр нь би “ахаас асуусан уу” гэхэд “би асуусан, асуусан, ахын чинь утас холбогдохгүй байгаад байна лээ” гэж хэлээд аваад явсан. Би ахыг өг гэсэн юм байх гэж бодоод л өгсөн. Би тухайн үед “ахаас та асуусан юм уу” гэж асуухад “зөвшөөрөл авсан” гэж хэлсэн болохоор нь итгээд өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, хэргийн 1-2 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Га мэдүүлэхдээ:

            “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай сургуулийн мэдээллийн технологийн ажилтан Г гэх залуу миний 99117997 дугаар луу залгаад “би машин барьж яваад хүн мөргөчихлөө, тэгээд одоо цагдаа дээр байна. Тухайн хүнд 500 000 төгрөг өгчихвөл гомдолгүй гэнээ надад яаралтай 500 000 төгрөг өгөөч, би 7 хоногийн дараа танд буцаагаад өгье тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь би “надад 500 000 төгрөг байхгүй, 400 000 төгрөг байна” гэхэд “та тэрийгээ ч болов над руу шилжүүлээч” гээд байхаар нь нээрээ л машин барьж яваад хүн шүргэсэн юм байх гэж бодоод итгээд 5029363177 тоот Хаан банкны данс руу ажил дээрээ байхдаа интернэт банкаар гар утсаараа 400 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө буцааж авч чадаагүй. Би зээлсэн 400 000 төгрөгөө авахаар Гомбоод өөрт нь хандаж байсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 32-34 дүгээр хуудас)

           

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Ха мэдүүлэхдээ:

            “...Хамт ажилладаг байсан Л.Г гэх залуу надаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөнгө зээлэх үү гэж фейсбүүкээрээ зурвас бичсэн. Тэгээд би эргүүлэн хэзээ өгөх талаар асуухад нэг дэх өдөр цалин орохоор өгье гэж хэлсэн, тэгээд би 100 000 төгрөгийг өөрийн гар утаснаасаа Хас банкны интернэт банк ашиглан Хаан банкны 5753875447 дугаартай Т гэх данс руу шилжүүлсэн... Зээлсэн мөнгөө огтхон ч эргүүлэн төлөөгүй. Надаас мөнгө зээлэх үедээ л фейсбүүкээр холбогдсон болохоос биш түүний дараагаар ямар нэгэн байдлаар огт холбогдоогүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 45-56 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 54-56 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Ня мэдүүлэхдээ:

“...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байх үед манай ажлын газрын залуу Л.Г нь “Л.Г” гэх фейсбүүк хаягийн мессенжерээр “эм, тариа авах мөнгө хэрэг болоод байна, надад мөнгө байдаггүй ээ, 25-ныг хүртэл 200 000 төгрөг зээлээч” гэж чат бичсэн.  Тэгэхээр нь би дансаа өгөө гэхэд 5753875447 гэсэн Хаан банкны Т гэх хүний данс байсан. Тэгээд тэр данс руу нь 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удалгүй Г бид хоёр ажил дээр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тааралдаад “та надад дансаа өгөөч, би зээлсэн мөнгөө шилжүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би чатаар дансаа явуулсан. Надад зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй, тэр өдрөөс хойш дүү нас барлаа, энэ тэр гээд худал яриад надаас зугтаах болсон... Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 45-156 тоотод байх гэрээсээ мөнгө шилжүүлсэн гэжээ. (хэргийг 3 дугаар хавтас, 79-80 дугаар хуудас)

             

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Эн мэдүүлэхдээ:

            “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг дэх гэртээ байж байхад Мандах их сургуулийн инженер Г нь “Л.Г” гэсэн фейсбүүк чатаар холбогдож “нэг юм гуйх гэсэн юм аа, өнөөдөр хичээл заах гээд, боломжтой бол зөөврийн компьютероо хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь би гэрт ирээд авчих гэж хэлээд гэрээ зааж өгсөн, гар утасны дугаараа бас өгсөн... Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11-311 тоотод байрлах гэрийн гадаа байхдаа Л.Гд компьютероо өгсөн. Би 2014 онд Солонгос улсад байх үедээ тухайн зөөврийн компьютероо авч байсан. Тэр үедээ 500 000 вонноор худалдаж авч байсан. Тухайн үеийн монгол төгрөг рүү шилжүүлэх юм бол 1 000 000 төгрөг орчим болж байсан шиг санаж байна. Одоогоор хэдэн төгрөг болохыг би хэлж мэдэхгүй. Нэг л удаа хичээл заачхаад өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш ажил дээр таарахад дахин нэг хичээл заачхаад өгье гэсэн. Бүр сүүлдээ таксинд суухдаа мартаад буучихсан байна гэж хэлсэн гэжээ. (хэргийн 3 дүгээр хавтас, 105-106 дугаар хуудас)

           

            Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Гэ мэдүүлэхдээ:

            “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Г гэх ангийн хүүхэд маань фейсбүүк хаягаасаа чат бичиж “хүүхдийн маань бие өвдөөд Эх нялхас дээр ирсэн байна, эмч нар гар хараад болдоггүй, шөнө болсон байгаа учир хамаг юм хаалттай байна, маргааш өглөө мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэхээр нь итгээд, хүүхдийг нь өрөвдөөд өөрийнхөө Хаан банкны данснаас 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь Л.Г рүү залгаж “мөнгөө авъя” гэхэд “би өчигдөр хүүхдээ Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлчихсэн, тэгсэн чинь ор байхгүй гээд коридорт гаргах гээд байна, тэгэхээр нь Гурван гал гээд хувийн эмнэлэгт хамаг мөнгөөрөө хэвтүүлчихлээ, чамд эм тарианы мөнгө байна уу, хэрвээ байвал надад 150,000 төгрөг шилжүүлчхээч, би 15-ны өдрийн цалин дээрээс нэг мөсөн бүгдийг нь өгчихье” гээд гуйгаад байхаар нь би хүүхдийг нь бодоод өрөвдөөд өөрийн данснаасаа Л.Ггийн данс руу Москва хотод байхдаа шилжүүлсэн. Тэгтэл утсаа авалгүй, хариу бичихгүй таг алга болсон гэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Я.Ө мэдүүлэхдээ:

            “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байхад манай ажлын газрын залуу Л.Г нь “Л.Г” гэх фейсбүүк хаягаар “эгчээ танаас юм гуйя” гээд тэгэхээр нь би за асуу гэтэл “дүүгийнхээ ажил явдлыг хийх гээд мөнгө төгрөг дутаад байна, танд боломж байвал 200 000 төгрөг зээлээч” гэхээр нь би бас фейсбүүк залилан байж магадгүй гэж Л.Ггийн 94787848 гэсэн дугаар луу залгаж асуухад өөрөө чат бичсэн гээд “харин дүүгийн арын даатгахад 200 000 төгрөг хэрэг болоод байна” гэхээр нь яг одоо юу, маргааш болох уу гэхэд яг одоо гэхээр нь чатаар явуулсан данс нь 4905100070 гэх өөр нэртэй данс байхаар нь бас л залгаж асуухад эхнэрийн данс гэсэн. Тэгээд өөрийн Голомтын 3455119408 данснаас шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 178-179 дүгээр хуудас)

           

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Сэ мэдүүлэхдээ:

 “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г надаас 150,000 төгрөг зээлээч, хүүхэд маань өвчин ороогоод болдоггүй ээ. Би 12 дугаар сарын 25-ны өдөр цалин буухаар өгье, өөр асуух хүн байдаггүй ээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Голомт банкны 1709102021 тоот харилцах данснаасаа Ггийн данс гэх 5429363177 тоот харилцах данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 207-209 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Цэ мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Мандах их сургуулийн 406 тоот ангид хичээл орж байхад Л.Г орж ирээд “мөнгө хэрэг болчихлоо, надад 100 000 төгрөг зээлчих, би 25-ны цалин дээрээс өгье” гэж хэлэхээр нь би яг 25-нд өгнө биз гэж асуухад “би өгнөө” гэж хэлэхээр нь Хаан банкны 5429363177 тоот Л.Г гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5034902753 данснаас шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 230-231 дүгээр хуудас)

             

            Мөрдөн байцаалтад хохирогч-М.Мө мэдүүлэхдээ:

            “...Манай ажлын Л.Г гэх залуу надаас өмнө хоёр ч удаа мөнгө зээлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө намайг гэртээ байхад миний фейсбүүк хаяг руу бичээд “надад санхүүгийн асуудал тулгараад байна, 2020 он гарахаас өмнө өгөхөөр мөнгө зээлэх үү” гэсэн. Тэгээд би Мандах их сургуулийн ажлын байрандаа байхдаа 103100578112 гэх өөрийн Төрийн банкны данснаасаа 5753875447 тоот Т гэх хүний Хаан банкны данс руу 100 000 төгрөгийн шилжүүлсэн. Би өөрөөс нь мөнгө авах талаар асуух гэхээр надаас зугтаад байдаг байсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 3-5 дугаар хуудас)

           

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Ур мэдүүлэхдээ:

            “...Би зүс таних Гд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32в байрны 39 тоотод өөрийн эзэмшлийн Дээл Ай-3 /Dell 13/ маркийн зөөврийн компьютероо өгч залилуулсан. Тухайн үед Г нь надаас фейсбүүкийн чатаар “найздаа зөөврийн компьютероо өнөөдөр хэрэглүүлээч, маргааш буцаагаад өгье” гэж гуйгаад байхаар нь таньдаг юм байна, мөн өмнө нь миний компьютерыг авчхаад буцаагаад өгсөн юм байна гэж бодоод итгээд өгч явуулсан. Тэгтэл Ггээс удаа дараа зөөврийн компьютероо нэхэхэд худлаа хэлээд өгөхгүй байсан учир цагдаад хандсан юм гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 25-27 дугаар хуудас)

           

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мө мэдүүлэхдээ:

            2020 оны 01 дүгээр сарын 21-ний 19 цагт “найздаа компьютероо түр хэрэглүүлээч, бие даалтаа хийгээд маргааш өгье” гээд Г нь миний нагац ах болох Ж.Баттогтохын Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 69 дүгээр байрны 18 тоот гэрээс ирж авсан. Тухайн үед Б.Тын нөхөр нь манай сургуулийн эхний 2 дамжаанд хамт суралцсан Төийн найз тул би Гг мэддэг болсон. Миний бие Таас өөрийн компьютерыг 01 дүгээр сарын 25-нд хэзээ буцааж өгөх талаар асуухад “найз нь бие даалтаа дуусгаад шөнө ч хамаагүй өгье” гэж 17 цагт хариулсан, шөнийн 12 цагт дахин асуухад хариулт өгөөгүй. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 26-нд “найз нь Гомбоог ирэхээр өгч явуулъя” гэж хариулсан. Тэрнээс хойш удаа дараа асуусан боловч хариулт өгөхгүй, түгжрэлтэй гэх мэтээр хариулсаар, маш олон харилцсан. Ингэсээр Корона вируст тахлын асуудал болж одоог хүртэл компьютероо авч чадаагүй... Саарал өнгийн нимгэн, ямар нэг сэв зураасгүй, “Dell 13” загварын шинэвтэр, хар цүнхтэй цэнэглэгч, хулганы хамт байсан. Гэхдээ би зөөврийн компьютероо л үнэлнэ гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 58-60 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Ня мэдүүлэхдээ:

            “...Миний танил болох Л.Г нь надаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний өөрийн ажиллуулж байсан цахим тоглоомын газрын 3 ширхэг компьютерыг түрээсээр аваад нэг сарын дараагаар буцааж өгөх ёстой байсан боловч өгөөгүй, цаашаагаа бусдад зарж үрэгдүүлсэн байсан тул би гомдол гаргаж байна. Миний 3 ширхэг компьютер нь Benq /Бэнкү/ дэлгэцтэй 1060 сэпүтэй Ай-5 маркийн компьютер байсан, 2 ширхэг кэйборд буюу гар, 2 ширхэг мауз буюу хулганын хамт байсан. Би компьютероо Тэди төвийн урд өгч байсан, тэр залуу нэг cap хэрэглээд өгье гэж хэлээд түрээсээр авчхаад өгөхгүй бусдад зарчихсан байна... Уг нь бол би тэр залууд ямар нэгэн түрээслэх санал гаргаагүй байсан, Г өөрөө л надад анх санал тавьж байсан. Гэртээ компьютер тоглоно, мөн ажил хийнэ гэж хэлээд түрээсээр авч байсан, тэгсэн чинь анхнаасаа залилах гэж авч байсан юм байна лээ гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 39-40 дүгээр хуудас)

 

             Иргэний нэхэмжлэгч-Г.Га мэдүүлэхдээ:

            “...2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэг залуу утсаар яриад 7 дугаар үеийн Ай-5 угсарсан компьютер авч ирэхэд нь би үзэж харж байгаад дахиад янз бүрийн асуудалтай юм биш биз дээ гэхэд нөгөө залуу “зүгээрээ, ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь 1,250,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн өгч компьютерыг худалдаж авсан. Авсан компьютероо би 1 600 000 төгрөгөөр үл таних хүнд зарсан байгаа, гэхдээ би үнэлгээнийх нь дагуу өөрийн сайн дураараа 1,660,000 төгрөгийг хохирогчид нь хүлээлгээд өгчихье, нэгэнт компьютерыг би цааш өөр хүнд худалдсан байгаа болохоор ийм шийдэлд хүрч байна, дараа нь Г гэх залуугаас дээрх мөнгөө нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 42-43 дугаар хуудас)

 

             шүүгдэгч Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, уг данс руу мөнгө шилжүүлсэн дансны эзэмшигч нарыг тодруулсан мөрдөгчийн тэмдэглэл. (хэргийн 1 дүгээр хавтас, 145-148 дугаар хуудас)

 

             Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай дансны хуулга. (хэргийн 1 дүгээр хавтас, 150-231 дүгээр хуудас)

 

             Б.Тын нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 4905100070 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, уг данс руу мөнгө шилжүүлсэн дансны эзэмшигч, үнийн дүнг тодруулсан мөрдөгчийн тэмдэглэл. (хэргийн 2  дугаар хавтас, 13-15 дугаар хуудас)

 

             Б.Тын нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 4905100070 дугаартай дансны хуулга. (хэргийн 2 дүгээр хавтас, 17-42 дугаар хуудас)

 

             Шүүгдэгч Л.Г, Б.О нар хоорондоо харьцсан фейсбүүкийн зурваст:

Зүрхний Энхрий (Б.О): Ай-5 6400 гарах юм уу,

Л.Г: 1 дэх өдөр л гарна ш дээ. Маргааш.

Зүрхний Энхрий (Б.О): Хэдэн ширхэг.

Л.Г: 1 ширхэг.

Зүрхний Энхрий (Б.О): Ээ. Өшөө гарах юм уу,

Л.Г: Мэдэхгүй байна.

Зүрхний Энхрий (Б.О): i5-6400 CPU, H-110 ASUS, DDR4 8g Ram, 1TB HD, 240g SSD, AVC cooler, 500w, 900к болж байна. i5-7400 CPU, H-110 ASUS, DDR4 8g Ram, 1TB HD, 240g SSD, AVC cooler, 500w, 1 сая болж байна. I5 6400 чинь гарсан юм уу,

Л.Г: i5-6400 CPU, H-110 ASUS, DDR4 8g Ram, 1TB HD, 240g SSD, AVC cooler, 500w, 900к болж байна аа. 900к биш 1 сар 200 гээрэй. Би нэг хүнтэй очно. Тэгээд надад 200-г нь явуулаарай.

Зүрхний Энхрий (Б.О): Олон байвал сайн байна.

Л.Г: Ах яаралтай Ай-3 7100 авах гээд, тэгсэн мөнгө бүтээгүй ээ, маргааш яг авч тавихгүй бол балрах гээд болдоггүй ээ, та Болдоогоос 4 ширхгийг аваад өгөөч, Болдоод байгаа юм. Би танд долоо хоногийн сүүлээр Ай-7 7700 хоёр ширхгийг яаж ийж байгаад гаргаж өгье, за энэ 7 хоногтоо яаж ийж байгаад 7700 гаргаж өгнөө. Маргааш яг байлгахгүй бол асуудал үүсэх гээд байна.

Зүрхний Энхрий (Б.О): Болдоо хэд гэж байгаа юм.

Л.Г: Нэгийг нь 190к

Зүрхний Энхрий (Б.О): Уг нь хямдхан юм.

Л.Г: Маргааш өглөө би үүрээр аваачиж тавих юм. Одоо аваад өгвөл 7 хоногийн сүүлээр яаж ийж байгаад 2 Ай-7 7700 гаргая.

Л.Г: Одоо 10-аас өмнө амжуулахгүй бол тэгээд л хэцүү байдалд орох гээд болдоггүй ээ. Яг 10-аас өмнө л хийхгүй бол шууд орон гэргүй болно доо.

Зүрхний Энхрий (Б.О): За за 10 хүртэл зай байгаа л юм байна. За одоо Болдоо чам руу 250к хийнэ хө. Утга дээр нь О гээд.

Л.Г: Болж байна уу, хэцүүдлээ ах. Яг балрах гээд байна.

Зүрхний Энхрий (Б.О): За одоо Болдоо чам руу 250к хийнэ. Утга дээр нь О гээд.

Зүрхний Энхрий (Б.О): Чи нэг СПҮ бариад ирэх арга байна уу.

Л.Г: Яг одоо бол байхгүй байна.

Зүрхний Энхрий (Б.О): 350к хийчихлээ. Маргааш 50к нэмж хийе.

Л.Г: Нөгөө 6400 чинь гарсан. Та авах юм уу.

Зүрхний Энхрий (Б.О): Авъя.

Зүрхний Энхрий (Б.О): 2 СПҮ-ээ 1 дэхэд аваад ирж чадах уу, хоёр СПҮ авчихаар байна уу, яахаар байна.

Л.Г: Ажил тараад аваачихаар байна.

Зүрхний Энхрий (Б.О): Ок.

Л.Г: Нэмээд нэгийг авах уу.

Зүрхний Энхрий (Б.О): Авна.

Л.Г: Ах оройтохоор байна шүү. 10 ком фроматлах ажилд дарагдаад шаачлаа. Та бараг харьж байсан нь дээр юм уу.

Зүрхний Энхрий (Б.О): Нэг бол би очоод авчих юм уу.

Л.Г: Харин ээ. Нөгөө залуу цуг байна.

Л.Г: за би ажлаа гарахдаа хэлээрэй.

Зүрхний Энхрий (Б.О): за за

Л.Г: Би байдлыг ажиглаадахъя.

Зүрхний Энхрий (Б.О): 3 ширхэг биз дээ.

Л.Г: 2 ширхэг. 1 нь дараа 7 хоногоос гарна.

Зүрхний Энхрий (Б.О): яасан бэ, ингээд худлаа хэлээд дургүй хүргээд байдаг юм ш дээ. 

Л.Г: Нөгөө авсан хоёр комны нэгийнх нь урд оролт нь ажиллахгүй байна. 

Зүрхний Энхрий (Б.О): Ирээд солиул.

Л.Г: Компьютерыг нь тавиад өгсөн. Ирж янзалж өг гээд байна.

Зүрхний Энхрий (Б.О): Тэгж чадахгүй гэж байна гээд хэлээ.

Л.Г: Буцаая гэнээ.

Зүрхний Энхрий (Б.О): Буцаахгүй. Даварсан, зоргоороо ярьдаг юм бэ.

Л.Г: Эвдэрхий юм зарсан байна. Болохгүй байна. Ирж засаж өг, эсвэл буцаана гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 65-85 дугаар хуудас)

           

            Шүүгдэгч Л.Г, Г.М нар хоорондоо харьцсан фейсбүүкийн зурваст:

Г.М: Чиний Делл g 4560 авдаг юм уу.

Л.Г: Авна.

Г.М: Зөрүү хийхгүй байсан юм уу.

Л.Г: Чамаас очиж мөнгө аваад тэгээд Улаанбаатарыг тойрч g4560 хайхаас.

Г.М: Зөв зөв.

Л.Г: Дахиад i7 7700 авах юм уу хө.

Г.М: Ок.

Л.Г: 6100 байгаа юу.

Г.М: Нэг байгаа.

Л.Г: Зөрүү өгөөд i7 7700 авах уу. G3900 байгаа юу. Хэд вэ.

Г.М: Байгаа. 40.

Л.Г: Зүрхний Энхрийгээс авчихлаа. I5 6400 СПҮ хэдээр авч байгаа вэ.

Г.М: 230к.

Л.Г: Мань 5 компьютер форматлаад гарах гээд байна. Орхиод гарч болдоггүй ээ.

Г.М: Ок. Шууд гэрт хүрээд ир.

Л.Г: g4560 байгаа юу

Г.М: байгаа.

Л.Г: 3, 4 ширхэг байгаа юм уу.

Г.М: 4 байгаа.

Л.Г: Хаанаас авах вэ.

Г.М: Хэзээ авах юм.

Л.Г: Өнөөдөр, одоо нэг цагийн дараа гарлаа.

Г.М: Тэгвэл би гэртээ аваад байж байя.

Л.Г: Ок би чам дээр очъё.

Г.М: Нэг 6100 хэрэгтэй байна. Өнөөдөр биш байсан ч болно.

Л.Г: Ок

Г.М: g4560 эдрээр дараа нь солиод өгөөч. Ирсэн.

Л.Г: За гарлаа. 4905100070 Голомт банк. Т.

Г.М: 50к хасаад хийчихлээ. I3 СПҮ авах бол гээд.

Л.Г: Ок. Авчихлаа.

Л.Г: Андаа маньд нь мөнгөний яаралтай хэрэг гараад болдоггүй ээ. Бүр яаралтай. I3 4130 4 ширхэг байна. Нэгийг  нь 80-р бодоод өгье. Маргааш буцаагаад 100-р бодоод авъя. Нэмээд g3900 зүгээр өгье.

Г.М: i3 хэрэггүй.

Л.Г: ddr3 4gd рам 8 ширхэг байна уу андаа.

Г.М: 4 л байгаа, 30к. 8 болгож болно. 

Л.Г: 8-ийг авмаар байна. Мөнгөөр нь. 8 ширхэг 4 gb рам ddr3 чи 8g гаргах боломж алга уу андаа.

Г.М: Байгаа.

Г.М: Өөр Н110 дээр ажиллахгүй СПҮ яваад байсан. Нисэхэд нэг гар зараад байсан сурагтай.

Л.Г: Надаас гарсан СПҮ юм уу.

Г.М: Чинийх биш байхаа.

Л.Г: Мань нь дөрөв дэхэд мөнгийг нь өгье. Дээр нь нэмээд 1 i3 6100 зүгээр өгье. Маргааш гэхэд 4 ком дээр СПҮ тавихгүй бол яг балрах гээд байна. Туслаач тэх  үү.

Г.М: Мэдээд байсан юм аа. Ок.

Л.Г: Нэг i5 6400 СПҮ байна. Маньд нь яаралтай 200к хэрэг болоод болдоггүй ээ. Орой чам дээр аваачаад өгье. Одоо 200к явуулах боломж байна уу.

Г.М: Баруун зүүн гараараа солилцсон нь дээр байх өө. СПҮ өгөхгүй алга болчихвол яах юм бэ. 

Л.Г: Тийм ч юм байхгүй л дээ. Яаралтай болоод л.

Г.М: За данс чинь хэд вэ.

Л.Г: 5429363177 Г.

Г.М: 7700 гарах юм уу.

Л.Г: Нэг мөнгөний асуудал гараад болдоггүй ээ хө. Хэцүү байгаад байна. 5 дахь өдөр чамд i7 7700 гаргаж өгье. 400к-аар бодоод. Одоо 200-г зээлэх боломж байна уу. 5 дахь өдөр гаргах боломжтой байна.

Г.М: Мөнгөгүй байна аа.

Л.Г: Мань руугаа 5к явуулаач, таксидая. Өчигдрийн данс руу.

Г.М: Ок.

Л.Г: Дараа 7 хоногийн сүүлээр л хэдэн СПҮ гарна. Тэрэн дундаа 6100 хийе.

Г.М: Ок. Тэгээч хө. Би нэг Делл 7040 боард дээр хамт зарах гээд байгаа юм.

Л.Г: Ок. Мань одоо гарч байна шүү.

Г.М: Ок

Л.Г: Андаа дөрвүүлэнг нь 750-д өгөх  үү. Мань данс руу чинь одоо 750-ийг хийчих үү гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 104-128 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Л.Г эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 207 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.М эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 103 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Б.О нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 000 төгрөгөөр торгох,

             Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 82/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 146 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандах” их сургуулийн өмчлөлийн компьютерын Сэпү буюу төв боловсруулах хэсэг, Раам буюу түр санах ой, хяналтын камерын хард диск зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, их хэмжээний 55 574 500 төгрөгийн,    мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “Мандах” их сургуулийн мэдээлэл технологийн инженерийн хувьд  өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн “Asus” /Асус/ маркийн процессор, EPSON projector /Эпсон проектор/, суурин компьютерын Graphic /дүрсний/ карт, Сэпү буюу төв боловсруулах хэсэг, Раам буюу түр санах ой зэрэг хөрөнгийг завшиж, 2 861 100 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь:

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн

            “...Г нь камертаа олон хоног бичлэг хадгалах хүчин чадалтай багтаамж сайтай хард авмаар байна гэж хэлэхээр өөрийг нь явуулаад 8 ширхэг 4 ТВ багтаамжтай хард диск худалдаж авчруулсан юм. Тэгтэл 3 хард л үлдсэн байсан ба 5 нь алга болчихсон байсан. Хяналтын камерын бичлэгт Г аваад халаасандаа хийж байгаа нь харагддаг юм. Би үнэлгээний дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 58,080,100 төгрөгийн хохирлоо даруй барагдуулж авмаар байна, “...Серверийн өрөөний компьютер, албаны Dell маркийн компьютерын display карт, Ram 4GB, CPU i7, мөн зөөврийн хард диск 500GB 1 ширхэг, Asus i5-7400 8GB рамтай процессор 1 ширхэг, Epson проектор 1 ширхэг зэргийн бүртгэл нь Ггийн өөрийнх нь нэр дээр байдаг,             ...Серверийн өрөөний компьютер, албаны Dell маркийн компьютерын display карт, Ram 4GB, CPU i7, мөн зөөврийн хард диск 500GB 1 ширхэг, Asus i5-7400 8GB рамтай процессор 1 ширхэг, Epson проектор 1 ширхэг зэргийн бүртгэл нь Ггийн өөрийнх нь нэр дээр байдаг,

           

            иргэний нэхэмжлэгч С.Эрын  

            ...Г надад хэлэхдээ “би серверийн компьютерын сэпүг нэг хүнд хямдхан барьцаанд тавьсан чинь авах гээд дайраад байна” гэхээр нь итгээд тухайн хүний данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би Даваасамбуу гэх хүний гэрт нь очиж том сервер авсан. Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Би одоо 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна,

 

            гэрч Д.Бын

...Манай сургуулийн IT инженер хийдэг Гомбоо гэдэг залуу өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу 2 дугаар давхрын 207 дугаартай компьютерын лабораторийн өрөөний түлхүүрийг 3-4 удаа надаас засвар хийнэ гэж хэлж авсан. Тэгтэл эхний удаад нь нэг компьютер ажиллахаа больсон. Тэгээд энэ яасан юм бэ гэж асуухад “би засчихна, би угаасаа засаж байгаа юм" гэж хэлсэн. 2019 оны намар 11 сард дахиад нэг удаа ажлын бус цагаар түлхүүрийг маань юм хийнэ гэж хэлээд авсан чинь маргааш нь бас нэг компьютер нь ажиллахаа больчихсон. Тэгээд хоёр компьютер ажиллахаа больчихоор нь би Гд удаа дараа хэлсэн боловч засаж өгөхгүй байхаар нь би засвар луу авч явна гэж хэлэхэд “эгчээ би засчихна, хэрэггүй” гэж хэлээд байхаар нь би за засчих байх гэж бодоод итгээд яваад байсан юм,  

 

            гэрч Б.Мын

             “...Би Мандах их сургуулийн 4 дүгээр давхрын 406 тоот компьютерын лабораторийг хариуцан ажилладаг юм. Манай сургуулийн IT инженер ажил үүргийнхээ дагуу компьютерүүдэд программ суулгах ёстой байдаг. 2019 оны 11 дүгээр сарын үед надаас түлхүүр авсан, би хөдөө 4 хоног томилолтоор явсан байсан. Энэ үед Л.Г нь надаас хийх ажил их байгаа гэж хэлээд түлхүүрийг авч үлдсэн. Тэгээд буцаад хүрээд ирэхэд компьютерүүд хэвийн ажиллаж байсан болохоор нь би анзаараагүй. Тэгтэл нөгөө асуудал гаргаад шалгаад үзтэл бүгдийг нь сольчихсон байсан. Манай 25 компьютерын бүх Ай 7 гэдэг сэпүг бага үзүүлэлттэй сэпүгээр сольсон байсан. Мөн зарим нэг рам нь алдагдсан байсан,

 

            гэрч-Ц.Одын  

            “...2019 оны 5 дугаар сараас миний хариуцсан 3 давхрын 305 дугаарын өрөөний компьютерууд нэг нэгээрээ эвдэрч эхэлсэн. Тэгээд би засуулах гээд Л.Гд түлхүүр өгсөн. Гомбоо нь надаас түлхүүр авахдаа ажлын цагийн дараа засна гэж хэлээд аваад байдаг байсан. 2019 оны намар 10 сарын эхний 7 хоногт бүтэн 7 хоногийн хугацаатай түлхүүр авсан. Яагаад авсан бэ гэхээр 2 дахь 7 хоногоос нь миний хичээл эхлэх байсан учир бүрэн форматлах шаардлагатай байсан учир Гд түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Тэгтэл хичээл орохын өмнө хүртэл хийсээр л байсан. Тухайн үед 25 компьютероос 2 нь эвдрэлтэй гээд 23 нь ажилласан. Тэгтэл хичээл орж байх үед дахиад 2 эвдэрсэн. Тэгэхээр нь би дуудаад засуулах гэтэл хятад залгуур холбосон учир блок нь шатаад байна гэх зэрэг тайлбар хэлж байсан. Тэгтэл дараа нь манай өрөөнөөс 20 гаруй сэпү, рам солигдож алдагдсан байсан,  

 

             гэрч-И.Пгийн  

            “...2019 оны 12 дугаар 31-ний өдөр би томилгооны дагуу Мандах их сургуульд харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр шинэ жилийн баярын өдөр байсан учир багш ажилчид бүгд амарсан байсан. Тэгтэл өдрийн 15 цагийн үед Г ганцаараа хүрч ирээд надад камер шалгана гэж хэлээд хяналтын камераар оролдоод байсан. Тухайн үед би тэр залууг манайд мэдээллийн ажилтан болохоор нь итгээд зөвшөөрсөн. Тэгээд намайг сонин уншиж байх үед хяналтын камераар оролдож байгаад 30 орчим минут болоод явлаа гэж хэлээд гараад явсан. Тэгтэл манай сургуулийн хяналтын камерын хардууд алга болсон гэж сүүлд нь сонссон гэсэн мэдүүлгүүд,

 

            “...Л.Ггийн өөрийн хэрэглэж байсан Dell Optiplix 7050 маркийн суурин компьютерт мэргэжилтэн А.Батзулыг оролцуулан хохирогчоос гаргаж өгсөн бүтээгдэхүүний чанар байдлыг тусгасан актын дагуу үзлэг явуулан нээж үзэхэд Ram 16 GB байхаас 4 GB болж өөрчлөгдсөн, CPU i7 700 огт байхгүй, Radion R7-450 display картгүй болсон байсан ба Epson проектор байхгүй байв гэсэн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

 

             “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минут 41 секундэд Л.Г хар дөрвөлжин эд зүйлийг онгойлгож дотроос нь ямар нэгэн юм тайлж аваад, авсан эд зүйлээ хар куртикний энгэрийн халаасанд хийж байгаа дүрс харагдаж байна гэсэн камерын бичлэг бүхий компакт диск CD-д үзлэг хийсэн тэмдэглэл,

 

            Мандах их сургуулиас алдагдсан компьютерын Сэпү буюу төв боловсруулах хэсэг, RAM /Раам буюу түр санах ой/, HARD /Хард буюу түр хадгалах диск/, Asus /Асус/ маркийн процессор, EPSON projector /Эпсон проектор/, Graphic /дүрсний/ карт зэрэг 134 ширхэг хөрөнгийг нийт 58,435,600 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч нарын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 820/26 дугаартай үнэлгээний нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.  

 

            Мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд

 

1. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би зургийн аппаратыг нь түр авъя гээд ахад чинь хэлчихсэн, намайг ав гэж хэлсэн” гэж Б.Хг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Төийн Canon EOS700D /Канон ЭОС700 Ди/ маркийн зургийн аппаратыг залилан авч, 765 000 төгрөгийн хохирол учруулсан нь:  

            хохирогч Б.Төийн 

            “...2019 оны 9 дүгээр сарын дундуур манай хуучны танил Л.Г над руу 94787848 дугаараас миний 99310615 дугаар луу залгаад “найздаа зургийн аппаратаа өгөөч ээ, ойрхон зураг дарчхаад 2-3 хоногийн дараа өгье” гэж хэлэхээр нь “би өгөхгүй, минийх биш манай гэрийн аппарат, би өгөхгүй” гэж хэлэхэд намайг байхгүй байхад манай дүүг ганцаараа нь байхад “Би ахад чинь хэлчихсэн, намайг ав гэж хэлсэн” гэж хуураад Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32а-13 тоотоос манай гэрийн Canon EOS700D маркийн аппаратыг залилан авч явсан байсан, 

 

            2. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машин барьж яваад хүн мөргөчихлөө, тухайн хүнд 500 000 төгрөг өгчихвөл гомдолгүй гэнээ, та мөнгө зээлээч, би 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хамт ажилладаг хохирогч Ө.Гаоос өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5429363177 дугаартай дансаар 400 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь:

            хохирогч Ө.Гаийн

            “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай сургуулийн мэдээллийн технологийн ажилтан Г гэх залуу миний 99117997 дугаар луу залгаад “би машин барьж яваад хүн мөргөчихлөө, тэгээд одоо цагдаа дээр байна. Тухайн хүнд 500 000 төгрөг өгчихвөл гомдолгүй гэнээ надад яаралтай 500 000 төгрөг өгөөч, би 7 хоногийн дараа танд буцаагаад өгье тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь би “надад 500 000 төгрөг байхгүй, 400 000 төгрөг байна” гэхэд “та тэрийгээ ч болов над руу шилжүүлээч” гээд байхаар нь нээрээ л машин барьж яваад хүн шүргэсэн юм байх гэж бодоод итгээд 5029363177 тоот Хаан банкны данс руу ажил дээрээ байхдаа интернэт банкаар гар утсаараа шилжүүлсэн. Тэгээд мөнгөө буцааж авч чадаагүй,

           

3. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “мөнгө зээлээч, удахгүй буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан байх ба түүнтэй хамт ажилладаг хохирогч Г.Ха нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо 45 дугаар байрны 56 тоот гэртээ байхдаа Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай данс руу 100,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан нь:

            хохирогч Г.Хагийн  

            “...хамт ажилладаг байсан Л.Г гэх залуу надаас 2019 оны 11 дугаар сарын 09-ний өдөр мөнгө зээлэх үү гэж фейсбүүкээрээ зурвас бичсэн. Тэгээд би эргүүлэн хэзээ өгөх талаар асуухад нэг дэх өдөр цалин орохоор өгье гэж хэлсэн, тэгээд би 100 000 төгрөгийг өөрийн гар утаснаасаа Хас банкны интернэт банк ашиглан Хаан банкны 5753875447 дугаартай Т гэх данс руу шилжүүлсэн,

 

            4. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “эм тариа авах мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч, 11 дүгээр сарын 25-ны өдөр цалин буухаар буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан байх ба түүнтэй хамт ажилладаг иргэн Х.Ня нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45 дугаар байрны 156 тоот гэртээ байхдаа Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай данс руу 200 000 төгрөгийг шилжүүлж залилуулсан нь:

             хохирогч-Х.Няын  

“...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байх үед манай ажлын газрын залуу Л.Г нь “Л.Г” гэх фейсбүүк хаягийн мессенжерээр “эм, тариа авах мөнгө хэрэг болоод байна, надад мөнгө байдаггүй ээ, 25-ныг хүртэл 200 000 төгрөг зээлээч” гэж чат бичсэн.  Тэгэхээр нь би дансаа өгөө гэхэд 5753875447 гэсэн Хаан банкны Т гэх хүний данс байсан. Тэгээд тэр данс руу нь 200 000 төгрөгийг шилжүүлсэн,

 

            5. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “зөөврийн компьютерыг чинь нэг өдөр хичээл заахад ашиглачхаад буцаан өгье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хамт ажилладаг иргэн Ц.Энаас HP core-2 /Эч Пи коор-2/ маркийн зөөврийн компьютерыг нь авч залилан авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

            хохирогч-Ц.Энын  

            “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг дэх гэртээ байж байхад Мандах их сургуулийн инженер Г нь “Л.Г” гэсэн фейсбүүк чатаар холбогдож “нэг юм гуйх гэсэн юм аа, өнөөдөр хичээл заах гээд, боломжтой бол зөөврийн компьютероо хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь би гэрт ирээд авчих гэж хэлээд гэрээ зааж өгсөн, гар утасны дугаараа бас өгсөн... Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11-311 тоотод байрлах гэрийн гадаа байхдаа Л.Гд компьютероо өгсөн,

 

            6. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “хүүхдийн маань бие өвдөөд эмнэлэгт хэвтүүлэх, эм тариа авахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, 3 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон байх ба иргэн Э.Гэ нь Оросын Холбооны Улсын Москва хотод байхдаа Л.Ггийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5429363177 дугаартай дансаар 350 000 төгрөгийг шилжүүлж залилуулсан нь:

             хохирогч-Э.Гэы  

            “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Г гэх ангийн хүүхэд маань фейсбүүк хаягаасаа чат бичиж “хүүхдийн маань бие өвдөөд Эх нялхас дээр ирсэн байна, эмч нар гар хараад болдоггүй, шөнө болсон байгаа учир хамаг юм хаалттай байна, маргааш өглөө мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэхээр нь итгээд, хүүхдийг нь өрөвдөөд өөрийнхөө Хаан банкны данснаас 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь Л.Г рүү залгаж “мөнгөө авъя” гэхэд “би өчигдөр хүүхдээ Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлчихсэн, тэгсэн чинь ор байхгүй гээд коридорт гаргах гээд байна, тэгэхээр нь Гурван гал гээд хувийн эмнэлэгт хамаг мөнгөөрөө хэвтүүлчихлээ, чамд эм тарианы мөнгө байна уу, хэрвээ байвал надад 150,000 төгрөг шилжүүлчхээч, би 15-ны өдрийн цалин дээрээс нэг мөсөн бүгдийг нь өгчихье” гээд гуйгаад байхаар нь би хүүхдийг нь бодоод өрөвдөөд өөрийн данснаасаа Л.Ггийн данс руу Москва хотод байхдаа шилжүүлсэн. Тэгтэл утсаа авалгүй, хариу бичихгүй таг алга болсон,  

 

             7. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “мөнгө зээлээч, дүүгийнхээ ажил явдлыг хийхэд мөнгө дутаад байна, удаахгүй буцаан өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан байх ба түүнтэй хамт ажилладаг иргэн Я.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 86А байрны 7 тоот гэртээ байхдаа Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 4905100070 дугаартай данс руу 200 000 төгрөгийг шилжүүлж залилуулсан нь:          хохирогч-Я.Өийн 

            “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байхад манай ажлын газрын залуу Л.Г нь “Л.Г” гэх фейсбүүк хаягаар “эгчээ танаас юм гуйя” гээд тэгэхээр нь би за асуу гэтэл “дүүгийнхээ ажил явдлыг хийх гээд мөнгө төгрөг дутаад байна, танд боломж байвал 200 000 төгрөг зээлээч” гэхээр нь би бас фейсбүүк залилан байж магадгүй гэж Л.Ггийн 94787848 гэсэн дугаар луу залгаж асуухад өөрөө чат бичсэн гээд “харин дүүгийн арын даатгахад 200 000 төгрөг хэрэг болоод байна” гэхээр нь яг одоо юу, маргааш болох уу гэхэд яг одоо гэхээр нь чатаар явуулсан данс нь 4905100070 гэх өөр нэртэй данс байхаар нь бас л залгаж асуухад эхнэрийн данс гэсэн. Тэгээд өөрийн Голомтын 3455119408 данснаас шилжүүлсэн. Би ч 12 дугаар сарын сүүлээр байрны лизинг төлдөг болохоор тэр үед өгөөрэй гэхэд за гэсэн. Он гарахаас өмнө миний данс руу мөнгө орж ирээгүй, тэгтэл ажлын газрын хүмүүсээс Л.Г нь залилан хийж мөнгө авсан талаар сонсоод би Л.Г рүү фейсбүүк дээр холбогдоод эгчийнхээ мөнгийг хэзээ өгөх юм гэхэд маргааш, нөгөөдөртөө багтааж өгнө гэж хэлсэн... Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 86а-7 тоотод байрлах гэрээсээ мөнгө шилжүүлсэн,

           

8. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "хүүхэд маань өвчин ороогоод болдоггүй ээ, 150 000 төгрөг зээлээч. Би 12 дугаар сарын 25-ны өдөр цалин буухаар өгье, өөр асуух хүн байдаггүй ээ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан байх ба түүнтэй хамт ажилладаг иргэн Ө.Сэ нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны 3 тоот гэртээ байхдаа Л.Ггийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5429363177 дугаартай дансаар 150,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан нь:

            хохирогч-Ө.Сэгийн 

 “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г надаас 150,000 төгрөг зээлээч, хүүхэд маань өвчин ороогоод болдоггүй ээ. Би 12 дугаар сарын 25-ны өдөр цалин буухаар өгье, өөр асуух хүн байдаггүй ээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Голомт банкны 1709102021 тоот харилцах данснаасаа Ггийн данс гэх 5429363177 тоот харилцах данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн,

 

             9. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах их сургуульд “мөнгө зээлээч, 12 дугаар сарын 25-ны өдөр цалин буухаар буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ш.Цэаас өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5429363177 дугаартай дансаар 100 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь:

             хохирогч-Ш.Цэын

“...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Мандах их сургуулийн 406 тоот ангид хичээл орж байхад Л.Г орж ирээд “мөнгө хэрэг болчихлоо, надад 100 000 төгрөг зээлчих, би 25-ны цалин дээрээс өгье” гэж хэлэхээр нь би яг 25-нд өгнө биз гэж асуухад “би өгнөө” гэж хэлэхээр нь Хаан банкны 5429363177 тоот Л.Г гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5034902753 данснаас шилжүүлсэн,

 

            10. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “мөнгө зээлээч, 2020 он гарахаас өмнө буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хамт ажилладаг иргэн М.Мөээс өөрийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай дансаар 100 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь:

            хохирогч-М.Мөийн

            “...Манай ажлын Л.Г гэх залуу надаас өмнө хоёр ч удаа мөнгө зээлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө намайг гэртээ байхад миний фейсбүүк хаяг руу бичээд “надад санхүүгийн асуудал тулгараад байна, 2020 он гарахаас өмнө өгөхөөр мөнгө зээлэх үү” гэсэн. Тэгээд би Мандах их сургуулийн ажлын байрандаа байхдаа 103100578112 гэх өөрийн Төрийн банкны данснаасаа 5753875447 тоот Т гэх хүний Хаан банкны данс руу 100,000 төгрөгийн шилжүүлсэн... Би өөрөөс нь мөнгө авах талаар асуух гэхээр надаас зугтаад байдаг байсан,

 

             11. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 32в байрны 39 тоотод “маргааш хэрэглэчхээд буцаагаад өгье” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Ургийн эзэмшлийн Дээл /Dell/ маркийн зөөврийн компьютерыг залилан авч, 650 000 төгрөгийн хохирол учруулсан нь:

хохирогч-Г.Ургийн 

            “...Би зүс таних Гд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32в байрны 39 тоотод өөрийн эзэмшлийн Дээл Ай-3 /Dell 13/ маркийн зөөврийн компьютероо өгч залилуулсан. Тухайн үед Г нь надаас фейсбүүкийн чатаар “найздаа зөөврийн компьютероо өнөөдөр хэрэглүүлээч, маргааш буцаагаад өгье” гэж гуйгаад байхаар нь таньдаг юм байна, мөн өмнө нь миний компьютерыг авчхаад буцаагаад өгсөн юм байна гэж бодоод итгээд өгч явуулсан. Тэгтэл Ггээс удаа дараа зөөврийн компьютероо нэхэхэд худлаа хэлээд өгөхгүй байсан учир цагдаад хандсан юм,

 

            12. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Б.Тын фейсбүүк хаягаас түүний танил Б.Мөгийн фейсбүүк хаяг руу “зөөврийн компьютероо түр хэрэглүүлээч, бие даалтаа хийчхээд маргааш буцааж өгье, найз нь хүүхдээ хараад гарч чадахгүй байна, компьютер авхуулахаар нөхрөө явуулчихъя” гэж зурвас /чат/ бичин хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 69 дүгээр байрны 18 тоотоос иргэн Б.Мөгийн эзэмшлийн Дээл Ай-3 /Dell i-З/ маркийн зөөврийн компьютерыг залилан авч, 500 000 төгрөгийн хохирол учруулсан нь:

            хохирогч-Б.Мөгийн

            2020 оны 01 дүгээр сарын 21-ний 19 цагт “найздаа компьютероо түр хэрэглүүлээч, бие даалтаа хийгээд маргааш өгье” гээд Г нь миний нагац ах болох Ж.Баттогтохын Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 69 дүгээр байрны 18 тоот гэрээс ирж авсан. Тухайн үед Б.Тын нөхөр нь манай сургуулийн эхний 2 дамжаанд хамт суралцсан Төийн найз тул би Гг мэддэг болсон. Миний бие Таас өөрийн компьютерыг 01 дүгээр сарын 25-нд хэзээ буцааж өгөх талаар асуухад “найз нь бие даалтаа дуусгаад шөнө ч хамаагүй өгье” гэж 17 цагт хариулсан, шөнийн 12 цагт дахин асуухад хариулт өгөөгүй. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 26-нд “найз нь Гомбоог ирэхээр өгч явуулъя” гэж хариулсан. Тэрнээс хойш удаа дараа асуусан боловч хариулт өгөхгүй, түгжрэлтэй гэх мэтээр хариулсаар, маш олон харилцсан. Ингэсээр Корона вируст тахлын асуудал болж одоог хүртэл компьютероо авч чадаагүй... Саарал өнгийн нимгэн, ямар нэг сэв зураасгүй, “Dell 13” загварын шинэвтэр, хар цүнхтэй цэнэглэгч, хулганы хамт байсан,

 

             13. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди /Tedy/ төвийн ойролцоо “3 ширхэг компьютерыг нь нэг сарын хугацаатай 900,000 төгрөгөөр түрээсэлье" гэж 450 000 төгрөгийн урьдчилгаа өгөн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Г.Нягийн эзэмшлийн 3 ширхэг суурин компьютерыг дагалдах хэрэгслийн хамт залилан авч 4,980,000 төгрөгийн хохирол учруулсан нь:  

            хохирогч-Г.Нягийн  

            “...Миний танил болох Л.Г нь надаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний өөрийн ажиллуулж байсан цахим тоглоомын газрын 3 ширхэг компьютерыг түрээсээ аваад нэг сарын дараагаар буцааж өгөх ёстой байсан тул өгөөгүй, цаашаагаа бусдад зарж үрэгдүүлсэн байсан тул би гомдол гаргаж байна. Миний 3 ширхэг компьютер нь Benq /Бэнкү/ дэлгэцтэй 1060 сэпүтэй Ай-5 маркийн компьютер байсан, 2 ширхэг keyboard /кэйборд буюу гар/, 2 ширхэг moyse /мауз буюу хулгана/-ын хамт байсан... Би компьютероо Тэди төвийн урд өгч байсан, тэр залуу нэг cap хэрэглээд өгье гэж хэлээд түрээсээр авчхаад өгөхгүй бусдад зарчихсан байна... Уг нь бол би тэр залууд ямар нэгэн түрээслэх санал гаргаагүй байсан, Г өөрөө л надад анх санал тавьж байсан... Гэртээ компьютер тоглоно, мөн ажил хийнэ гэж хэлээд түрээсээр авч байсан, тэгсэн чинь анхнаасаа залилах гэж авч байсан юм байна лээ,

 

            иргэний нэхэмжлэгч Г.Гаын  

            “...2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэг залуу утсаар яриад 7 дугаар үеийн Ай-5 угсарсан компьютер авч ирэхэд нь би үзэж харж байгаад дахиад янз бүрийн асуудалтай юм биш биз дээ гэхэд нөгөө залуу “зүгээрээ, ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь 1,250,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн өгч компьютерыг худалдаж авсан... Авсан компьютероо би 1 600 000 төгрөгөөр үл таних хүнд зарсан байгаа, гэхдээ би үнэлгээнийх нь дагуу өөрийн сайн дураараа 1,660,000 төгрөгийг хохирогчид нь хүлээлгээд өгчихье, нэгэнт компьютерыг би цааш өөр хүнд худалдсан байгаа болохоор ийм шийдэлд хүрч байна, дараа нь Г гэх залуугаас дээрх мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлгүүд,

 

            хохирогч нараас Л.Г, түүний хамтран амьдрагч Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5429363177 дугаартай дансны хуулга, эд зүйлүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна

 

            Шүүгдэгч Болдбаатарын О нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төвд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр компьютерын төв боловсруулах хэсэг буюу сипү /CPU/ зэрэг зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Ггээс авахдаа өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5011501747 дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 420 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 750 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 110 000 төгрөг, мөн өдөр 440 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 340 000 төгрөг, эхнэр Г.Ичинхорлоогийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5540253494 дугаартай данснаас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 700 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 150 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 965 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 100 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1 300 000 төгрөг, нийт 7 425 000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай данс руу шилжүүлсэн,

            мөн өөрийн нэр дээр Голомт банканд бүртгэлтэй данснаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 450 000 төгрөг, нийт 950 000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 4905100070 дугаартай данс руу шилжүүлсэн, бүгд 8 375 000 төгрөгийг шилжүүлж, худалдан авсан нь дансны хуулга зэрэг нотлох баримтаар,    

 

            шүүгдэгч Ганхуягийн М нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер моол” төвд болон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 113 дугаар байрны 17 тоот гэртээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн үйлдлээр компьютерын төв боловсруулах хэсэг буюу сипүг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Ггээс авахдаа өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5935311554 дугаартай данснаас 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 50 000 төгрөг, мөн өдөр 400 000 төгрөг,  2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 50 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 270 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 180 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 250 000 төгрөг, нийт 2 100 000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5753875447 дугаартай данс руу шилжүүлсэн,

            мөн өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй дээрх 5935311554 дугаартай данснаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 430 000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5429363177 дугаартай данс руу шилжүүлсэн,

            түүнчлэн өөрийн нэр дээр Голомт банканд бүртгэлтэй данснаас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 450 000 төгрөг,  2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 140 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 650,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 265 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 265,000 төгрөг, нийт 1 770 000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггийн хамтран амьдрагч Б.Тын нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 4905100070 дугаартай данс руу шилжүүлсэн, бүгд 4 300 000 төгрөгийг шилжүүлж, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Гг “Мандах” их сургуулийн өмчлөлийн компьютерын эд ангиуд, хяналтын камерын хард диск зэрэг эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, их хэмжээний 55 574 500 төгрөгийн хохирол учруулсан,

            тус их сургуулийн мэдээлэл технологийн инженер ажилтны хувьд өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, 2 861 100 төгрөгийн хохирол учруулсан,

           

үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 13 хохирогчоос, нийт 8 645 000 төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйлийг залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

            шүүгдэгч Б.Ог компьютерын эд ангиудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Ггээс 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр худалдаж авч, мөнгө угаасан,

шүүгдэгч Г.Мыг компьютерын эд ангиудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Ггээс 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр худалдаж авч, мөнгө угаасан гэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн үйл баримттай тохирч байх тул прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

           

Иймд шүүгдэгч Гг бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, их хэмжээний хохирол учруулсан,

            бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

            хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн,

 

            шүүгдэгч Ог үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах,

            шүүгдэгч Мыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо төлнө гэж илэрхийлснийг,  

шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “Мандах” их сургуульд 4 300 000 төгрөгийн хохирол төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан

шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, 17.3 дугаар дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж, нэгтгэн Л.Ггийн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоов. 

            Б.О, Г.М нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.О, М нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирлын талаар:

            Л.Ггийн буруутай гэмт үйлдлийн улмаас “Мандах” их сургуульд 58 435 6000 төгрөгийн хохирол учирчээ.  

            Шүүгдэгч Г.М нь тус сургуульд 4 300 000 төгрөг төлсөн тул үүнийг 58 435 6000 төгрөгийн төлбөрөөс хасаж, Л.Ггээс 54 135 600 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

            Мандах их сургуулийн 4 давхрын 406 тоот сургалтын танхимаас хураасан 25 ширхэг сэпү, 10 ширхэг раам, 3 давхрын 305 тоот сургалтын танхимаас хураасан 23 ширхэг сэпү, 22 ширхэг раам, 2 давхрын 207 тоот сургалтын танхимаас хураасан 23 ширхэг сэпү, 19 ширхэг раам буюу нийт 71 ширхэг сэпү, 51 ширхэг раам зэрэг 15 780 000 төгрөгийн эд зүйл хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.О, Г.М нар “дээрх 15 780 000 төгрөгийн эд зүйл зарагдах боломжтой, бид Л.Гд тусалж, зарж борлуулаад мөнгийг нь түүний хохиролд тооцож, Мандах сургуульд шилжүүлэх боломжтой гэж мэдүүлж байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 54 135 600 төгрөгийг Л.Ггээс гаргуулан хохирогч “Мандах” их сургуульд олгож шийдвэрлэсэн тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 780 000 төгрөгийн үнэлгээтэй 71 ширхэг сэпү, 51 ширхэг раамыг Л.Ггийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан түүнд буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Б.О, Г.М нар дээрх 15 780 000 төгрөгийн эд зүйлийг зарж борлуулах үүрэггүй боловч өөрсдийн сайн дураар эд зүйлийг зарж, зарагдсан зүйлийн үнийг хохирогчид өгч, Ггийн төлбөрөөс хасуулах нь хуулиар хориглоогүй, хүмүүсийн хоорондын хүн ёсны хүнлэг харилцаа юм.

Л.Г 15 780 000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авч, уг зүйлийг Б.О, Г.М нараар заруулахаар хүлээлгэн өгөх,

 эсхүл хохирогч нь эд зүйлийг хүлээн авч, Б.О, Г.М нараар заруулахаар хүлээлгэн өгөх,

харин Б.О, Г.М нар нь 15 780 000 төгрөгийн сэлбэгийг хүлээн авч зараад, зарагдсан эд зүйлийн үнийг “Мандах” их сургуульд хүлээлгэн өгч, Л.Ггийн төлбөрөөс хасуулах аль ч хувилбараар хоорондоо тохиролцох боломжтой.

Л.Г үргэлжилсэн үйлдлээр хохирогч нараас бэлэн мөнгө, эд зүйлийг залилж хохирол учруулсан боловч тэдэнд хохирол төлөөгүй тул түүнээс 8 645 000 төгрөг гаргуулан, 13 хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар си ди-г хэрэгт хавсарган хадгалж, Б.О, Г.М нар бусдад төлөх төлбөргүй, Б.О 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 114 хоног, Г.М 2020 оны 9 дүгээр сарын 08 өдрөөс 9 сарын 25-ны өдөр хүртэл    17 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Л.Ггийн  2020 оны 5 дугаар сарын 27 өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл  цагдан хоригдсон 240 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Д.Жаргал, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг нар үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна.

 

Шүүгдэгч О нь “Л.Г надад компьютерын эд анги зарахдаа АНУ-аас ирсэн гэж хэлдэг байсан тул би хулгайн эд зүйл гэж мэдээгүй гэж хэргээ хүлээхгүй байх боловч түүний мэдүүлэг нь түүний өөрийн “Зүрхний энхрий” гэсэн фейсбүүк хаягаас Л.Гтэй харьцаж байсан бичлэг, мөнгө шилжүүлсэн банкны хуулга зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн өмгөөлөгч К.Баатар, А.Ариунаа нар Б.Од холбогдох гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, банкны 14 удаагийн гүйлгээг 14 удаагийн үйлдэл гэж яллаж байгаа нь үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгана уу,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн мөнгө угаах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тул өмгөөлөгч К.Баатар, А.Ариунаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Гг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, их хэмжээний хохирол учруулсан,

           

үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

           

үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн,

 

            шүүгдэгч Ог үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах,

           

шүүгдэгч Мыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Л.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

            17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

            17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тус тус тэнссүгэй.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Л.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж, нэгтгэн Л.Ггийн  биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Гд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.О, М нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар О, М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О, М нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Ггээс

54 135 600 төгрөг гаргуулан хохирогч  “Мандах” их сургуульд

765 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Төт,

400 000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Гат

100 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Хад

200 000 төгрөг гаргуулан хохирогч  Х.Нят,   

150 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Энд,

325 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Гэд

200 000 төгрөг гаргуулан хохирогч Я.Өт,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Сэд

100 000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Цэд,

100 000 төгрөг гаргуулан хохирогч М.Мөд

650 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Урд

500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөд,

4 530 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Няд

2 000 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Эрт тус тус олгосугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.М, Б,О нар төлөх төлбөргүй,

Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний  өдөр хүртэл 114 хоног,

 Г.М  2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 сарын 25-ны өдөр хүртэл 17 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Ггийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 240 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  12. Хэрэгт эд мөрийн баримтаар Мандах их сургуулийн 4 давхрын 406 тоот сургалтын танхимаас хураасан 25 ширхэг сэпү, 10 ширхэг раам, 3 давхрын 305 тоот сургалтын танхимаас хураасан 23 ширхэг сэпү, 22 ширхэг раам, 2 давхрын 207 тоот сургалтын танхимаас хураасан 23 ширхэг сэпү, 19 ширхэг раам буюу нийт 71 ширхэг сэпү, 51 ширхэг раам зэрэг 15 780 000 төгрөгийн эд зүйлийг шүүгдэгч Л.Гд буцааж өгсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин тө болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

14. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин тө болтол

шүүгдэгч Л.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны  өдрөөс тоолж,

Г.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин тө болтол Л.Гд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,

Г.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН