Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

 

 

 

 

 

 

 

   2021           01           28                                    87

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч: Т.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв /ҮД:0647/, Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Эод холбогдох эрүүгийн 1905043081282 дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Шонхор захад худалдагч ажилтай, сард 1 800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эх, 15 настай хүүхдийн хамт,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Э.

 

            Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Сансар төвийн 2 дугаар давхарт байрлах “Эйби Стори” гар утасны дэлгүүрт худалдагч Г.Хгээс 2 ширхэг гар утас авч үзэж, зохиомол байдлыг бий болгон, анхаарал сарнисан үед нь нэг ширхэг гар утсыг нь буцаан өгч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулж Самсунг Нөте-8 загварын 1 ширхэг гар утсыг авч залилсны улмаас 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” төвийн 2 давхрын пүүзний тасгаас хохирогч Б.Бын өмчлөлийн “Айфоне Экс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Буянт дэлгүүр дотор иргэн Г.Дгийн эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 656 250 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 6 дугаар зүйлийн 29-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “Мон Алтай” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оч” нэртэй хүүхдийн барааны дэлгүүрт байрлах лангуунаас бэлнээр 475 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Т.Мт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би ажил хийх гэж яваад ийм хэрэгт холбогдсон. Дахиж ийм хэрэг хийхгүй. Увс аймаг, Говь-Алтай аймагт үйлдэгдсэн хэргийг би ганцаараа үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ахуйн хэрэглээндээ зарцуулсан. Нийт хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 2 375 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Сансар төвийн “ЛА” пүүзний тасгаас өөрийн Айфоне икс макс загварын гар утсыг буйдан дээр тавиад хулгайд алдсан. Би өөрийн гар утсаа Өргөө кино театрын гар утас худалдааны төвөөс 2 450 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бүтэн хуулга наалгаж байсан ба алдах үедээ улаан өнгийн жордангийн зурагтай гэртэй байсан. Өөрийн гар утсаа 2 200 000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас 35616093591975, 356169093624974 гэсэн имей кодтой гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Г.Х мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Сансар центрийн 2 давхар, “Ай би стори” гар утасны дэлгүүртээ байж байсан чинь гаднаас 40 орчим настай, савхин хүрэм, улаан өнгийн үүргэвч, бараан өнгийн өмд, углааш өмссөн эрэгтэй орж ирээд 2 ширхэг Самсунг нөт-8 загварын гар утас үзсэн. Тухайн үед манай лангуунд 30 орчим насны эхнэр, нөхөр хоёр гар утас сонирхож байсан. Тэгээд тухайн хүмүүс явсны маргааш өглөө нь гар утаснуудаа тоолсон чинь нэг ширхэг Самсунг нөт-8 загварын гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд 40 орчим настай ах бариад гарч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. 40 орчим настай, савхин хүрэм, улаан өнгийн үүргэвч, бараан өнгийн өмд, углааш өмссөн эрэгтэй хүнийг сэжиглэж байна. Тухайн гар утсыг Хонг Конг улсаас оруулж ирж зардаг. Самсунг Нөт-8 загварын хар өнгөтэй гар утас байсан. Би тухайн гар утасны имей дугаарыг мэдэхгүй. Манай лангуун дээр 350 000 төгрөгөөр зарагдаж байсан. Би өөрийн гар утасны хохирлыг гаргуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 64 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Г.Д мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагийн орчим би өөрийнхөө дэлгүүрт орж бараануудаа гаднах лангуун дээрээ гаргаж тавьсан. Худалдаа хийж байх үеэр буюу 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 40 минутын орчим шар үстэй нэг эмэгтэй хүрч ирээд гадна лангуун дээрээс гутлын үнэ асуухаар нь үнийг нь хэлж өгөөд “хотоос ирсэн юм уу, үнийг нь сайн буулгаад өгье, дотор өөр төрлийн пүүз байгаа” гэж хэлэхэд нөгөө хүн яваад өгсөн. 

Тэгээд хүү У дэлгүүр доторх хяналтын камерыг шүүж үзэхэд дугуй малгай, цагаан өнгийн футболк, хөх өнгийн шорт, улаан хүрэн өнгийн үүргэвч  үүрсэн хүн лангууны ард байсан миний гар утсыг аваад гарч буй бичлэг хадгалагдсан байсан. Уг бичлэгийг үзсэнийхээ дараагаар хүү У цагдаагийн байгууллагын 7045102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Уг утсыг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, Итгэлт барааны зах дотор байрлах гар утасны дэлгүүрээс 700 000 төгрөгөөр худалдан авч байсан. 

Гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 187-188, 189-190, 191 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-Я.У мэдүүлэхдээ:

Ээж Д миний гар утсыг сая дэлгүүрээс гарсан хотын бололтой залуу аваад явчих шиг боллоо. Лангууны ард байсан гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би дэлгүүр рүүгээ орж хяналтын камерын бичлэгийг үзэхэд цагаан футболк, саарал өнгийн дугуй малгай, хар өнгийн шорт өмсөж, улаан өнгийн цүнх үүрсэн хүн лангууны ард байсан ээж Дгийн гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 192-193 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-Х.Ч мэдүүлэхдээ:

Б.Хишигжаргал Самсунг А-50 загварын ар тал нь солонгорсон ягаан гэмээр өнгөтэй гар утас хэрэглэдэг. Би Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төвөөс 350 000 төгрөгөөр худалдаж аваад Б.Хишигжаргалд бариулсан юм. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Би 100 000 төгрөгөө бэлнээр өгч 250 000 төгрөгийг Хаан банкны 5018456729 дугаартай Н.Бат-Эрдэнэ гэдэг хүний данс руу 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 15:50 цагт шилжүүлсэн. Би гар утас худалдаж авч байсан хүнээ өмнө нь харж байгаагүй. Одоо харвал танина. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэй нь өндөр нуруутай, үсээ хойш нь самнасан, туранхайдуу хүн байсан. Эмэгтэй нь махлагдуу, шар үстэй хүн байсан. Яаралтай мөнгөний хэрэг гараад хямд өгмөөр байна, би өөрөө 790 000 төгрөгөөр авч байсан юм гэж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 198 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Т.М мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай дэлгүүрийн хяналтын камерын цагаар 14 цаг 08 минутын орчим эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүн манай дэлгүүрт орж ирээд 14-15 орчим минут дэлгүүр дотор бараа үзэж байгаад цагаан футболктой хар өнгийн шорт өмссөн, цэнхэр өнгийн тавчиктай, маск зүүсэн эрэгтэй хүн лангууны ард байсан орлогын 475 000 төгрөгийг хулгайлж аваад гарсан байсан. Би тухайн үед тэр эрэгтэй өлгүүртэй хувцас аваад үүд рүү явж байхад нь хараад тухайн эд зүйлсээ авсан юм. Тэгээд тухайн үед мөнгө авсан талаар анзаараагүй гаргаад явуулчихсан юм. Тэгээд удалгүй лангуун доор байсан орлогын мөнгө алга байхаар нь хяналтын камераа шүүгээд үзэхэд тухайн эрэгтэй хүн мөнгө аваад гарсан байсан. Тухайн эрэгтэй хүнтэй хамт явсан цагаан өнгийн футболктой, хар бараан өнгийн өмдтэй, хар өнгийн дээрээ цэцэг шиг содон наалт бүхий сандаал өмссөн байсан эмэгтэй нь хяналтын камерын бичлэг дээр тухайн эрэгтэй хүнд лангуун доор мөнгө байгааг хараад зааж өгч байгаа дүрс байсан. Зарсан зүйлээ тооцож үзэхэд 475 000 төгрөг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 12, 14 дүгээр хуудас)

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 719/372 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй эд зүйлийн зах зээлийн дундаж үнийг 1 900 000 төгрөгөөр тогтоов гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 720/373 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй эд зүйлийн зах зээлийн дундаж үнийг 350 000 төгрөгөөр тогтоов гэжээ. (хэргийн 72 дугаар хуудас)

 

“Увс финанс Аудит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай дүгнэлтэд:

2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Увс аймгийн Улаангом сумд Самсунг А-50 загварын гар утасны өнөөгийн зах зээлийн үнэ нийт 656 250 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. (хэргийн 203 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Т.Э нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 111 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сансар” төвийн 2 дугаар давхарт байрлах “Эй би Стори” гар утасны дэлгүүрт хохирогч Г.Хгээс 2 ширхэг гар утас авч үзэж, зохиомол байдлыг бий болгон, анхаарал сарнисан үед нь нэг ширхэг гар утсыг нь буцаан өгч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулж Самсунг Нөте-8 загварын 1 ширхэг гар утсыг авч залилсны улмаас 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” төвийн 2 давхрын пүүзний тасгаас хохирогч Б.Бын өмчлөлийн “Айфоне Экс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах “Буянт” дэлгүүр дотор хохирогч Г.Дгийн эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 656 250 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 6 дугаар зүйлийн 29-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “Мон Алтай” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оч” нэртэй хүүхдийн барааны дэлгүүрт байрлах лангуунаас бэлнээр 475 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Мт хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б, Г.Х, Г.Д, Т.М, гэрч Х.Ч, Я.У нарын мэдүүлэг,  “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 719/372 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 720/373 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Увс финанс Аудит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Төмөр-Очирын Эыг зохиомол байдлыг бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Г.Хд гар утсыг буцаан өгч, хохирлыг барагдуулсан,

хохирогч Г.Дд гар утсыг буцаан өгч, хохирлыг барагдуулсан,

харин хохирогч Б.Бд 1 900 000 төгрөг, Т.Мт 475 000 төгрөг төлөхөө илэрхийлж байна.   

           

            Т.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулсан ба ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Т.Эын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 3 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

                                               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1.  Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

 

бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            2.  Шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Т.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Эод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Эын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 3 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Эоос 1 900 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд,

475 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Мт тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУН