Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00096/И |
Дугаар | 96 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 96
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Боржигон овгийн Бөндөнгийн Ёндонбалжирын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Ёндонбалжир, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ёндонбалжир шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн чанарын цехэд тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ёндонбалжир “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Б.Ёндонбалжир нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн чанарын цехэд ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 42, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 50 тоот архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Дуламрагчаа, Л.Цогтгэрэл, А.Думал нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Бөндөнгийн Ёндонбалжирыг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн чанарын цехэд ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА