Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт оршин суух Хөхдандар овогт Доржийн Галчийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Галч шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Өгөөмөр ББХК-д 1990 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн бага сургуульд 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилдаа орсон гарсан тушаал олдохгүй байгаагаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Галч Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Галч нь 1990 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өгөөмөр ББХК-д худалдагчаар, 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн бага сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 710 тоот архивын лавлагаа, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 229 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 58, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 62 тоот тодорхойлолтууд, Тарагт сумын 8 жилийн дунд сургуулийн 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот тушаал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч О.Очирбат, Ч.Буянтогтох, Д.Цэдэнчимэг нарынмэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Галч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХөхдандар овогт Доржийн Галчийг 1990 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өгөөмөр ББХК-д худалдагчаар, 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн бага сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА