| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00102/И |
| Дугаар | 102 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар баг, Өлзийт хошуу Хөх толгой гэх газар оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, Нордон овгийн Намнангийн Банзрагч,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар баг, Өлзийт хошуу Хөх толгой гэх газар оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, Боржигон овгийн Баярсайханы Эрдэнэчимэг нарт холбогдох
9465562,07 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Банзрагч, Б.Эрдэнэчимэг нар нь тус банкны Баруунбаян-Улаан тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201542291804 тоот зээлийн гэрээ байгуулан 10000000 төгрөгийг зээлийг жилийн 24,0 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 45 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1 дахь заалтад заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Н.Банзрагч, Б.Эрдэнэчимэг нараас 9465562,07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Банзрагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хаан банкнаас 2015 онд малчны зээл авсан нь үнэн. Хаан банкны нэхэмжилж буй 9465562 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баруунбаян-Улаан сумын Хаан банкнаас 10000000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4000000 төгрөгийг, үлдэгдэл 5465562 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгавар болгоно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат нь Н.Банзрагч, О.Эрдэнэчимэг нараас 9465562,07 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Банзрагч, О.Эрдэнэчимэг нар нь 9465562,07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарӨвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй Н.Банзрагч, О.Эрдэнэчимэг нараас 9465562,07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Н.Банзрагч, О.Эрдэнэчимэг нараас 41605 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 83211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166422 төгрөгөөс 83211 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА