Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 106

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Бага нарангийн 18-18 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Боржигон овгийн Суурийн Чимэдцэрэнгийн хүсэлттэй.

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Чимэдцэрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нормчин, 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвдгийн худаг дахь Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дөлгөөн хорррны ханын материалын үйлдвэрт баригадын дарга, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баруун чиглэлийн зам ангийн баригадын даргаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дуурх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Чимэдцэрэн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Чимэдцэрэн нь 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нормчин, 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвдгийн худаг дахь Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дөлгөөн хорооны ханын материалын үйлдвэрт баригадын дарга, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баруун чиглэлийн зам ангийн баригадын даргаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 148 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторын даргын 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 93 тоот тушаал, Өвдгийн худгийн худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4 тоот тушаал, Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа Өвөрхангай аймгийн ханын материалын Үйлдвэрийн даргын 1987 оны 03 дугаар сраын 24-ний өдрийн 56 тоот тушаал, Авто замын Ерөнхий газрын харъяа Баруун чиглэлийн зам барилга трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 190, 1988 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 102, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 75, 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125 тоот тушаалууд, Монгол улсын Батлан хамгаалах яамны төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1045 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын зонторын боловсон хүчний тасгаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, гэрч Т.Пионер, А.Доржсүрэн, Д.Сүрэнхорлоо нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБоржигон овгийн Суурийн Чимэдцэрэнг 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нормчин, 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвдгийн худаг дахь Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дөлгөөн хорооны ханын материалын үйлдвэрт баригадын дарга, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баруун чиглэлийн зам ангийн баригадын даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА