| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00107/И |
| Дугаар | 107 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 107
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, 462 дугаар байр 11 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, Чонос овгийн Тогмидын Доржцэрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багт оршин суух, 1997 онд төрсөн, 19 настай, Боржигон овгийн Батсүхийн Маналд холбогдох
“Гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Доржцэрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие иргэн Б.Маналаас гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б.Манал нь 600000 төгрөгийг өгсөн. Иймд миний бие нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Доржцэрэн нь Б.Маналд холбогдуулан “Гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Доржцэрэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Доржцэрэн нь Б.Маналаас “Гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Доржцэрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА