Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа, 

улсын яллагч Ц.Ганчимэг,     

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж М   овогт М-ийн   Э   холбогдох эрүүгийн 2010018601094 дугаартай, 187/2021/0009/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......, Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух, урьд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэсэн, М   овогт М-ийн   Э   /РД:...................../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Жхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон дотоод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Жхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон дотоод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч М.Э  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

            2. Хохирогч Х.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 9 дүгээр сарын эхээр найз н.Батаа залгаж ’’манайх 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр унагаа тамгална. Чи гэр бүлээрээ тамганы найранд ирээрэй” гэж ярьсан. ...дүү Б.Б-ын  машинтай хамт очсон. Шөнийн 00 цагийн үед найз Цогт-Эрдэнэ зүс үл таних 2-3 залуутай маргалдаад гэрийн гадаа байж байхаар нь би явж очоод ”та нар маргахаа боль”гээд дундуур нь орж салгах гэтэл нэг rap орж ирснээ зүүн нүд рүү нэг удаа цохьсон. Би тэгэхээр нь нөгөө залууд хандан "яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд хэл амаар доромжлоод байсан н.Батаагийн дүү М.Э гэх залуу намайг гараараа цохьсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15/

            3. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд л машинд суусны дараа тэрээр Батаагийн дүү миний нүд рүү цохичихлоо гээд зүүн нүдээ дараад байсан, Тэгээд өглөө нь болоход Х.Ж зүүн нүд хөхөрч хавдаад дарангуут шархирч дуугараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

            4. Гэрч Б.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай авга ах Х.Жаргалсайхан намайг машинаараа айлд хүргээд өгөөч гэж гуйсан. Бид нар тэр айлд барагцаагаар 12 цагийн үед очсон бөгөөд би 17 цаг гээд 3 дүүгээ аваад гэр лүүгээ явсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед ах Х.Жаргалсайхан над руу залгаж ”хүрч ирээд бид нарыг авчих” гэж ярьсан. Яваад очтол тэр айлын наана Х.Жаргалсайхан ах, О.Мөнхзаяа эгч, Х.Жаргалсайхан ахын нөгөө найз нь зогсож байсан бөгөөд тухайн үед Х.Жаргалсайхан ахын зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

            5. Гэрч Ч.Ц-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Билгээ нь Х.Жаргалсайханд хандан ...ганц цохиулчихаад үхлээ юу гээд байсан. Х.Жаргалсайхан тэгтэл чамайг хэлдэг газар нь хэлнэ гээд байсан Ийм л үйл явдал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

            6. Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би унага тамгалах найр хийсэн юм. Хүмүүс бужигнаад байхаар нь яваад очтол Х.Жаргалсайхан, эхнэр Заяа, М.Э  , Сувдаа, Ч.Цогт-Эрдэнэ нар хоорондоо бужигнаад байсан.Тэгэхээр нь би очоод тэд нарыг салгаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10375/-ний дүгнэлт: “...Х.Ж биед зүүн ухархайн дотор болон дотоод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” /хх-ийн 25-26/

            8. Шүүгдэгч  М.Э  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ”Хар үнэг” гэх газарт зусах ах Эрдэнэбатын унага тамгалсаны найранд ганцаараа очсон юм. Энэ үөд Х.Жаргалсайхан гэх залуу М.Эрдэнэбат ах руу дайраад байсан. Тэгэхээр нь би салгатал Х.Жаргалсайхан миний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч нь урьд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-79-82/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10375/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Жхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон дотоод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.Э  ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 13-14/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, түүний хувийн байдал /....32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М   овогт М-ийн   Э  ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Шүүгдэгч М.Э   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.    

Мөн шүүгдэгч М.Э  ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

            1. Шүүгдэгч М   овогт М-ийн   Э  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М   овогт М-ийн   Э  ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э   оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. М.Э   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Э   сануулсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР