Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,   

улсын яллагч Н.Пүрэвтогтох,      

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж И овогт Б-ийн  Г.-т   холбогдох эрүүгийн 2010018361102 дугаартай 187/2020/0010/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ..... оны .......дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....... нарын хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ........ тоотод оршин суух, урьд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх, И овогт Б-ийн  Г   /РД:.............../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр гудамжинд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.И мөрөллөө гэж нүүрэн тус газар нь цохиж хавсарч унагаан бие нь баруун нүдний зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр гудамжинд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.И мөрөллөө гэж нүүрэн тус газар нь цохиж хавсарч унагаан бие нь баруун нүдний зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Г  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Насанд хүрээгүй хохирогч М.И   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг ах зөрөхдөө намайг мөрөлсөн. Тэгснээ “асуудал байна уу” гэхээр нь “үгүй ээ” гэтэл тэрээр “чи хаана байдаг, хэний хүүхэд вэ; хаана байгаагаа мэдэж байна уу" гэхээр нь би “таныг мөрлөөгүй шүү дээ гэсэн...Тэгтэл тэрээр миний нүүр лүү алгадсанаа, хавсарч унагаасан. Тэгээд дээрээс гараараа цохиод байсан...тэрээр миний хоолойг боогоод цохиод байсан бөгөөд миний гэдэс рүү бас цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

            3. Насанд хүрээгүй гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг согтуу хүн ирснээ албаар Ирмүнийг мөрлөсөн. Тэгснээ Ирмүүнийг яагаад мөрлөөд байгаа юм бэ гээд заамдаж аваад хэл амаар доромжлоод байсан...Тэгсэн чинь тэр согтуу ах Ирмүүнийг цохиод байсан...Тэгтэл Ирмүүний зүүн нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд тэрээр бөгс хөндүүр байна гээд байсан...Тэр согтуу байсан ах нүд рүү нь цохиод хоолойг нь боогоод мөн газар унагаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

            4. Насанд хүрээгүй гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр Ирмүүнийг мөрлөсөн ах Ирмүүнийг дэгээдэж унагаад дээрээс нь нүүр рүү нь гараараа цохиод байсан Мөн босгож ирснээ гэдэс рүү нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

          5. Гэрч Ц.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г   нөгөө бандитай заамдалцаад зогсож байсан. Тэгээд Г   эхлээд тэр бандийг алгадахад нөгөөх нь өөдөөс нь бас цохиж тэр хоёр харилцан 3-4 удаа цохилцсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

          6. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10537 дугаартай “...М.И   биед баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/

            7. Шүүгдэгч Б.Г  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр мөрөлсөн хүнтэй муудалцаж би түүнийг шанаа руу баруун гараараа 1 удаа цохьсон...Түүнийг заамдаж байгаад алгадсан...Түүний биед учирсан баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, баруун чихний дэлбэнд цус хуралт зэрэг гэмтлүүдийг би түүний нүүр рүү 4-5 удаа цохихдоо учруулсан. Мөн хүзүүнд цус хуралт гэмтлийг би түүний хувцаснаас нь заамдахад учирсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч нь урьд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10537/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр гудамжинд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.И мөрөллөө гэж нүүрэн тус газар нь цохиж хавсарч унагаан бие нь баруун нүдний зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Г  ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэсэн /хх-17/, шүүгдэгч Б.Г  ийн хувийн байдал /...21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 амьдардаг.../ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.       

Шүүгдэгч Б.Г.-т   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 Мөн шүүгдэгч Б.Г  ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч И овогт Б-ийн  Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Б-ийн  Г  ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч Б.Г.-т   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Г.-т   сануулсугай.   

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г.-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

     

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР