Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

улсын яллагч Т.Мижиддорж,       

шүүгдэгч Ж.М , О.П  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт О-ийн  П , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ж-ны  М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000885 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ....... оны ........ дүгээр сарын ...........ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....... хүүхдийн хамт, Баянзүрх  дүүргийн ........... тоотод оршин суух, Б  овогт Ж-ны  М /РД:................./ 

            Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын ...........ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ........... гэх газарт оршин суух бүртгэлтэй хаягтай, Баянзүрх  дүүргийн 3 дугаар хороо, иргэн Батсүхийн амины орон сууц 2 давхарт амьдардаг, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 01 дүгээр шүүхээр 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жил, 5 /тав/ хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Х  овогт О-ийн  П  /РД:.........................../     

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Ж.М , О.П  нар нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамж 95 тоот ажилчдын байранд хоорондоо маргалдаж, улмаар О.П  нь Ж.М ыг өргөж шидэн баруун эгэмний ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ж.М  нь О.П ийн толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.М , О.П  нар нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамж 95 тоот ажилчдын байранд хоорондоо маргалдаж, улмаар О.П  нь Ж.М ыг өргөж шидэн баруун эгэмний ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ж.М  нь О.П ийн толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч О.П ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Ж.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч О.П ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Ж.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Хохирогч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрчний 95 тоотод ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал би По машинаар юм өргөж байгаад хальт П ийн хөлийг шүргэчихсэн тэгсэн чинь намайг “пизда минь наадхаа аятайхан өргөж чадахгүй байна уу? Дийлэхгүй байна уу дийлэхгүй бол яах гэж ажил хийдэг юм1' гэж хэлсэн. Би тэр үед “ахаа өргөж дийлэхгүй халтираад уначихлаа” гэж хэлтэл өөдөөс хараагаад байхаар нь уур хүрээд “пизда минь” гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс хүрээд ирсэн. Тэгэхээр гагнуур хийхэд нүүрэндээ зүүдэг багаа өөдөөс шидэж очоод нэг шанаа өгтөл намайг өргөж аваад газар шидэж дээрээс биеэрээ дарж унасан тэр үед миний эгэм хугарах шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/

            6. Хохирогч О.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Хан-Уул дүүргийн 3 хороо үйлдвэрчний 95 тоотод ажлын байран дээр ажил хийгээд буюу юм гагнаад зогсож байтал ковшноос төмөр буулгахдаа миний хөлийг шүргэсэн тэгээд би цочихдоо “юу болж байна писда минь сануулж дохио сигнал өгдөггүй юм уу” гэж хэлсэн тэгтэл намайг “сүртэй юм пизда чинь” гэж хэлээд “би чамайг бодвол энд олон жил ажилласан олуулаа шүү” гэж хэлээд цаашаа цех рүү орсон тэгээд би цаашаа явчихлаа гэж бодоод ажлаа хийгээд байж байтал эргэж ирсэн “одоо үзье алалцая” гэж хэлсэн би тухайн үед “чи байж бай би электродоо дуусгаадхъя” гэж хэлээд дуусчихаад багаа тайлаад “чи одоо яах гээд байгаа” гэж хэлээд очтол над руу зүүж байсан хамгаалалтын багаа шидэж нүүрэн тус газар нэг удаа цохьсон би тэр үед тэвэрч аваад цаашаа дарж унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/

           7. Гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ би По гэх машин унаж байсан ба лист төмөр зөөж байсан лист төмөр нь П  ахын хөлийг шүргэсэн тэгсэн чинь Пиздаа яагаад байна гэж М-ыг хэлсэн тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байсан ба би По гэх машинаасаа бууж ирээд тэр хоёрыг очоод яагаад байгаа юм бэ гэж асуутал намайг цаашаа бай гэж хэлсэн тэгээд би буцаад машин дээрээ очоод суучихаад байж байтал М би энд олон жил ажилласан олуулаа шүү гэж хэлээд Цех рүү яваад орсон тэгээд буцаж Гантөмөрийн хамт гарч ирээд зүүж байсан каскаа П  ах руу шидээд нэг удаа нүүрэн тус газар нь цохисон тэгсэн чинь П  ах тэвэрч аваад газар луу шидээд дээрээс нь уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

           8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10565/-ний дүгнэлт:

            “...Ж.М ын биед баруун эгэм ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. З.Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 26-27/

          9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10542/-ний дүгнэлт:

          “...О.П ийн биед зүүн чамархайн хуйхны шарх, зүүн хацрын шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнге- зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Учирсан гэмтэл нь өөрийн гараар үүсэхгүй. б.Учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 34-35/

          10. Шүүгдэгч О.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан байгаа өөр надад нэмж ярих зүйл гэвэл тухайн Ж.М ын гэх ажлын залуугийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа учир энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/,

          11. Шүүгдэгч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан байгаа өөр надад нэмж ярих зүйл гэвэл тухайн О.П  гэх ажлын залуугийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа учир энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Ж.М  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдлоо.   

            Харин шүүгдэгч О.П  нь Хэнтий аймаг дахь сум дундын 01 дүгээр шүүхээр 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жил, 5 /тав/ хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/-аар тогтоогдлоо. Иймд 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул О.П ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10565, 10542/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.   

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь Ж.М , О.П  нар нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамж 95 тоот ажилчдын байранд хоорондоо маргалдаж, улмаар О.П  нь Ж.М ыг өргөж шидэн биед нь баруун эгэм ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал баруун эгэмний ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ж.М  нь О.П ийн толгой хэсэгт нь гараараа цохиж биед баруун эгэм ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч О.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ж.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.П , Ж.М  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч О.П ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Ж.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /шүүх хуралдааны  тэмдэглэл/, шүүгдэгч Ж.М ын хувийн байдал /.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, амхүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч О.П ийн хувийн байдал /.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам хүүхдийн хамт амьдардаг.../  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт О-ийн  П ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ж-ны  М-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.М од оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.  

Шүүгдэгч О.П  шүүх хуралдаанд өгсөн: “...надад одоо орлого байхгүй, ажил зогссон учраас эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...торгуулийг төлж чадахгүй...” гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч О.П т нийтэд тустай ажил оногдуулж шийдвэрлэсэн болно.    

Шүүгдэгч Ж.М , О.П  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт О-ийн  П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч Б  овогт Ж-ны  М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт О-ийн  П ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ж-ны  М-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.М од оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Ж.М , О.П  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.М од сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.П т сануулсугай.    

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.М , О.П  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР