Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,  

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,   

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж М   овогт Л-ийн  Л холбогдох эрүүгийн 2110000240005 дугаартай, 187/2021/0066/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ......ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикийн мэргэжилтэй, ам бүл ...... хамт, Баянгол дүүргийн...... дугаар ..... тоотод оршин суух,

урьд 2010 оны 01 дүгээр сарын 22-ны Баянгол дүүргийн шүүхийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 407 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх, М   овогт Л-ийн  Г  /РД:.................../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Үнэгүй.мн сайтаар “Самсунг ноте-9 гар утас зарна” гэсэн зар тавьж, иргэн Ж.Л Хан-Уул дүүргийн 15 дугаар Петровис шатахуун түгээх станц дээр уулзаж эвдэрхий, ажиллагаагүй болсон Самсунг ноте-9 загварын гар утсыг Америкийн нэгдсэн улсаас авч ирсэн, шинэ утас гэж итгүүлэн хуурч, 750.000 төгрөгөөр зарж өөрийн Хаан банкны 5027923669 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Үнэгүй.мн сайтаар “Самсунг ноте-9 гар утас зарна” гэсэн зар тавьж, иргэн Ж.Л Хан-Уул дүүргийн 15 дугаар Петровис шатахуун түгээх станц дээр уулзаж эвдэрхий, ажиллагаагүй болсон Самсунг ноте-9 загварын гар утсыг Америкийн нэгдсэн улсаас авч ирсэн, шинэ утас гэж итгүүлэн хуурч, 750.000 төгрөгөөр зарж өөрийн Хаан банкны 5027923669 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:

1. Шүүгдэгч Л.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Самсунг ноте-9 гар утас зарна” гэсэн зарын дагуу 96422287 дугаарын утас руу залгаж нэг залуутай Хан-Уул дүүргийн 15 дугаар Энхтайваны гүүрний тэнд байдаг Пөтровис шатахуун түгээх станц дээр уулзсан. Хүүхдийн төрсөн өдөр байсан тул тухтай үзээгүй аваад Л.Г гэсэн Хаан банкны дансаар 750 000 төгрөг шилжүүлсэн, баталгааны хуудас өгөөгүй. Америкийн нэгдсэн улсаас ирсэн утас гэж хэлсэн. Тэгээд гэртээ авч ирээд үзтэл ажиллахгүй болсон утас байсан. Утас руу нь залгахад утсаа аваагүй, нөгөө зар руу орох гэтэл устгасан байсан. Тэр залуу өөрөө Теди дээр гар утасны лангуутай асуудалгүй утас, чи нэмж дагалдах авбал ирээд аваарай гэж байсан. Би 750 000 төгрөгөө буцааж авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-15/

             3. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 24/

            4. Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гар утсыг үзээд лацтай, наалттай хуулгатай байсан болохоор шинэ утас байна асуудалгүй гэж бодоод цааш шалгалгүйгээр худалдаж авсан. Гэртээ хариад 2 цаг орчим цэнэглээд асаахад ногоороод ажиллахгүй болчихсон. Тэгээд нөгөө залуугийн утас руу нь залгахад холбогдохгүй, фейсбүүк хаяг руу нь орж үзэхэд зар нь байхгүй, утас зарахдаа ашиглаж байсан фейсбүүк хаяг нь олдохгүй байсан. Тэр хүнээс фейсбүүк дээр байсан гар утас биш байна ш дээ гэхэд утаснууд маань зарагдаад дуусч байна, ганц утас үлдсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/   

            5. Шүүгдэгч Л.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би фейсбүүк юм уу Үнэгүй.мн сайтаас хямдхан утас аваад дээр нь 50-100 000 төгрөг нэмж зардаг. Зарын дагуу 700.000 төгрөгөөр Самсунг нөүт -9 маркийн гар утас аваад маргааш нь зар дээр тавьсан. Тэгээд энхтайваны гүүрний тэнд нэг ахад 750 000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Л.Г нь урьд 2010 оны 01 дүгээр сарын 22-ны Баянгол дүүргийн шүүхийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 407 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-57/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Л.Г нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Үнэгүй.мн сайтаар “Самсунг ноте-9 гар утас зарна” гэсэн зар тавьж, иргэн Ж.Л Хан-Уул дүүргийн 15 дугаар Петровис шатахуун түгээх станц дээр уулзаж эвдэрхий, ажиллагаагүй болсон Самсунг ноте-9 загварын гар утсыг Америкийн нэгдсэн улсаас авч ирсэн, шинэ утас гэж итгүүлэн хуурч, 750.000 төгрөгөөр зарж өөрийн Хаан банкны 5027923669 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Л.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Г ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нартай эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний  улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Ж.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн12/, хохирогч Ж.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, шүүгдэгч Л.Г ийн хувийн байдал /.... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикийн мэргэжилтэй..........хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М   овогт Л-ийн  Г ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч Л.Л холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.        

Мөн шүүгдэгч Л.Г ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М   овогт Л-ийн  Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М   овогт Л-ийн  Г ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Л оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Л.Л холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Л сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР