Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 167

 

 

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ80092104, Борлууд овогт Цэдэн-Ишийн Балжиннямын,

        О.Дэлгэрмаа, О.Бямбаа нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Дэлгэрмаа, О.Бямбаа  нар нь 2015 оны 6 дугаар сарын 26-нд 50 толгой эр хонь зээлж аваад 9 дүгээр сарын 10-нд мөнгийн өгөхөөр тохиролцож, нотариатаар баталгаажуулсан. 2016 оны 10 дугаар сарын 14-нд Л.Дэлгэрмаа нь 2.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш ямар ч хэл сураггүй холбоо тасарсан. Хүмүүсээс дам сураглахад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Чулуун овоотын 12 дугаар хороонд амьдарч байна гээд сураг гараад тасарсан. Бямбаагийн утасны дугаар 99208451 болно. Биднийг залгахад утсаа авахгүй байна. Иймд миний хүсэлтийн дагуу Л.Дэлгэрмаа, О.Бямбаа нарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэдэн-Иш шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний охин Ц.Балжинням нь тус шүүхэд Л.Дэлгэрмаа, О.Бямба нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие нь уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Дэлгэрмаа, О.Бямба нартай утсаар холбогдсон бөгөөд Улаанбаатар хот, Бяанзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 6-136 тоот хаягт түр оршин сууж байгаа бөгөөд Ц.Балжиннямд өгөх ёстой мөнгөнөөсөө 1.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн тул тус шүүхэд гаргасан Л.Дэлгэрмаа, О.Бямба нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

       Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Балжинням нь О.Дэлгэрмаа, О.Бямбаа нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Балжинням нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч Ц.Балжиннямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь буюу 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Балжиннямд олгох нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч Ц.Балжинням нь О.Дэлгэрмаа, О.Бямбаа нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Балжиннямд олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                                                                                        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ