Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.М,

Хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 05-01/, Ц.Цэцэгсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 21-90/,

Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 04-74, Г.Ичинхорол /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 16-42/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Л-н П-т холбогдох эрүүгийн 18020002610081 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байр 21 тоотод оршин суудаг, /РД:/, улсаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, С овогт Л.П.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Л-н П-г 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                            

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М-ийн нэхэмжилсэн 22.384.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-с шинжээчийн хөлс 2.688.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулж М-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Л.П нь хохиролд 13.930.443 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Л.П-н өмчлөлийн “...” маркийн 00-00 УБ улсын дугаартай суудлын мотоциклийг битүүмжилсэн прокурорын ... оны ..дугаар сарын ...ны өдрийн ... дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                                                                                   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА