| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0016/э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн, Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Д, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Д, .....овогт Б нарт холбогдох эрүүгийн 2021000000446 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, “................” ХХК-д уулын инженер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялыг багтаан нийт эдлэх ялыг 6 сарын баривчлах ялаар тогтоосон, .............. овогт Д. /РД: ......................./
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................”-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зэлмэ овогт Б. /РД: ............./
Шүүгдэгч Д нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Чойбалсан” зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Чойбалсан” зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би хөдөө ажлаасаа ирээд Чойбалсан зочид буудлын 310 тоот өрөөнд найзуудтайгаа уулзах гээд ирсэн. Удалгүй Б ирээд сонин, сонин юм яриад байхаар нь би Б-т хандан “чи ярьж байгаа зүйлийнхээ талаар бодох хэрэгтэй байна шүү” гэхэд надтай маргалдаад “чи гараад ир” гэхээр нь Бийн араас нь дагаад гарсан. Намайг өрөөнөөс гарахад Б намайг 2 удаа цохисон. Ингээд бид хоорондоо зодолдож байхад найз маань бид хоёрыг салгасан. Би буудлаас гарахад Б надтай зодолдох гээд хүлээж байсан. Ингээд бид хоёр дахин зодолдсон. Тэр үед би Б-ийн хамар руу цохисон байсан...гэв.
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Тухайн өдрийн шөнө найзуудтайгаа “Чойбалсан” зочид буудалд өрөө аваад сууж байсан юм. Нэг мэдэхэд Д ирчихсэн байсан. Бид нар юм ярилцаад сууж байхад Д “чи хаана байгаагаа санаарай” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон. Би ажил дээрээ байсан учир гадаа гараад учраа олъё гээд буудлаас гарцгаасан. Гадаа гараад бид хоёр хоорондоо зодолдож байхад Д миний хамар руу цохисон. Би шууд эмнэлэг очоод хамраа янзлуулсан. Миний хамарын хянга яс нь хугарсан байна гэж эмч хэлсэн. Цаашид эмчилгээ хийлгэх бодолтой байгаа учир эмчилгээний зардлаа гаргуулах саналтай байна...гэв.
Хохирогч, шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д над руу хандаж “чи хаана ирснээ, хэнтэй байгаагаа санаарай” гэх мэт зүйл яриад хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Ингээд бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаж өрөөнөөс гарч коридорт бие биенийгээ цохиход Д намайг газарт унагааж миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд бид хоёр буудлын гадаа гарч дахин хоорондоо зодолдсон. Тэр үед Д миний нүүр рүү гараараа хүчтэй цохиход миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Тухайн үед хажууд байсан найзууд бид хоёрыг салгахад Д цаашаагаа зугтаад явчихсан. ...Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор надад гаргаж өгөх баримт байхгүй байгаа хэрэв би нийгмийн даатгал төлдөг байсан бол Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 700.000 төгрөгөөр хагалгаанд орох боломжтой юм байна лээ. Нийгмийн даатгал төлдөггүй учраас 1.300.000 төгрөгөөр хагалгаанд орох юм байна лээ...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/
Хохирогч, шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гаднаас Б гэх залуу согтуу орж ирээд бид нартай юм яриад сууж байснаа *******тэй хэл амаа ойлголцохгүй хэл амаар доромжлоод байсан. Жишээ нь: Чацга, аймхай, хэн ч биш гэх зэргээр хэлээд байсан. Тэр үед би “Б-т ******* ямар муухайгаар хэлдэг юм бэ” гэж бодоод сууж байснаа “Бээ чи наад үг хэлээ бодож яриач” гэж хэлэхэд над руу хараад “чи одоо хэн юм бэ, хэн ч биш биз дээ, чацга минь, би тахир Б байна, чи надтай үзэх юм уу, гараад ир, нааш ир” гээд байхаар нь би өөдөөс нь очиход шууд гараараа миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад хоорондоо зодолдоход цуг байсан хүмүүс бид хоёрыг татаад салгасан. ...Б-ийн нүүр рүү гараараа цохиход хамраас нь цус гарсан бөгөөд намайг бас хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид хоёр хоёулаа эвлэрэх гээд гар барих гэж байхад Б дахиад намайг цохиод дахиад зодолдох гээд байхаар нь би Б-ийн найз *******ээр бариулж байгаад гэр рүүгээ зугтаагаад явсан. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-12 тал/
Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар юм яриад сууж байтал гаднаас Б орж ирээд бид хоорондоо маазраад юм яриад инээлдээд сууж байхад Д Б-ийг бид нартай явж байсан гэдгийг мэдээгүй юм уу, яасан юм мэдэхгүй гаднаас зөвшөөрөлгүй орж ирлээ гэж ойлгосон бололтой Б рүү “чи гаднаас орж ирчихээд чанга чанга дуугарлаа, хаана орж ирснээ санаарай” гэх зэргээр үг хэлэхэд Б өөдөөс нь “би чанга дуугараагүй, чамтай юм яриагүй, бид хоорондоо юм ярьж байна ш дээ” гээд хоорондоо үг хаялцаж байгаад хэрэлдэж муудалцсан. ...Тэгээд коридорт гараад тэр хоёр муудалцсан ба Д Б-ийг тонгойж байхад нь нүүр рүү нь өшиглөсөн гэж Байгальхүү хэлсэн. Гэхдээ хэн хэнийгээ түрүүлж цохисныг би хараагүй. Тэгснээ бас гадаа хоорондоо муудалцаад харилцан зодолдсон бөгөөд Б-ийн хамраас нь цус гарсан. Мөн Д юм ярихад амнаас нь цус үсчээд байсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Бид нар юм яриад сууж байтал гаднаас Б ах орж ирсэн. Угаасаа Б ах тоглоом шоглоомоор ярьдаг бөгөөд бид нар маазраад сууж байхад Д ах Б ахыг “бид нар юм ярьж байхад чи одоо хэн юм бэ, хаана орж ирснээ санаарай” гэх зэргээр хэдэн үг хэлэхэд Б “юу гээд байгаа юм бэ, би чанга дуугараагүй, чамтай юм яриагүй, бид нар хоорондоо юм ярьж байна ш дээ” гээд хоорондоо үг хаялцаж байгаад хэрэлдэж муудалцсан. Тэгээд гадаа коридорт жаахан зууралдаж байгаад гадаа гараад дээгүүрхээ тайлаад хоорондоо үзье гээд зодолдсон чинь Д ах Б ахын хамар руу цохичихсон. Тэгсэн чинь Б ахын хамраас цус гараад тэр хоёрыг бид нар салгасан...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 861 тоот дүгнэлтэд:
1. Б-ийн биед хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, духны няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа, духны няцарсан шарх нь дангаараа, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24-25 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 858 тоот дүгнэлтэд:
1. Д-гийн биед тархи доргилт, чихний урд хэсгийн зулгаралт, доод уруулын зулгаралт, доод уруулын доод хэсгийн цус хуралт, хүзүүний цус хуралт, цээжний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29-30 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/
- Б, Д нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-18, 37-42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт Д нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Чойбалсан” зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, духны няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт шинэ гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ..... овогт Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Чойбалсан” зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, чихний урд хэсгийн зулгаралт, доод уруулын зулгаралт, доод уруулын доод хэсгийн цус хуралт, хүзүүний цус хуралт, цээжний цус хуралт шинэ гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.*******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 861, 858 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д, Б нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д, Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д, Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д, Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Д, Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д, Б нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч, шүүгдэгч Д, хохирогч, шүүгдэгч Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-гийн ............ тоот, шүүгдэгч Б-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Д, ......овогт Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Б нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-гийн ................. тоот, шүүгдэгч Б-ийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч, шүүгдэгч Б, хохирогч, шүүгдэгч Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ