Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 265

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 12 дугаар баг, 4 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:ОЮ63012924, Борогшин овогт Дэчингийн Пүрэвсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 онд төрсөн, 54 настай. Би 1983 онд хуучнаар ЗХУ-д суралцаж гагнуурчин мэргэжил эзэмшин төгсөж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс сантехникийн бригадад гагнуурчнаар томилогдон 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Барилгын биржид гагнуурчнаар тус тус ажилласан юм. Миний дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа боловч 1988 оны “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд сантехнихч ажилтай хэмээн андуурч бичигдсэн тул дээрх хугацаанд гануурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилга угсралтын трестийн сантехникийн бригадад гагнуурчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Барилгын биржид гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал гагнуурчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дэчингийн Пүрэвсүрэнд 1985 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт түүний мэргэжлийг гагнуурчин гэж бичжээ,

2. Д.Пүрэвсүрэнгийн №204318 тоот дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/Цахилгаан ба хийн гагнуур/,

3. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 197 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “... 2.Сантехникийн бригадад Дэчингийн Пүрэвсүрэнг гагнуурчнаар томилж ажиллуулсугай” гэжээ,   

4. Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Дэчингийн Пүрэвсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал гагнуурчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 272 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд “Сантехникийн бригадын сантехникч ажилтай Дэчин овогтой Пүрэвсүрэн нярай хүү Баасанжавыг асрахад зориулан 1988 оны 5 дугаар сарын 26-наас 1988 оны 9 дүгээр сарын 30 хүртэл тэтгэмжтэй 124 хоногийн чөлөө олгосугай” гэжээ,

6. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот “Барилгын брижийг зохион байгуулах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2 тоот “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаал, 

7. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 58 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус биржийн гагнуурчнаар ажиллаж байсан Дэчин овогтой Пүрэвсүрэнг 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ, 

8. Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн “Увс аймгийн Барилгын биржийн цалин манай архивт шилжиж ирээгүй тул Дэчин овогтой Пүрэвсүрэнтэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

9. Гэрч Д.Цэдэндамбын шүүхэд өгсөн: “Би 1967 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын контор нэртэй байхад мужаанаар ажилд орж 1973-1976 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1976 оноос 1992 он хүртэл Барилга угсралтын трестын сантехникчээр ажиллаад 1992-1994 оныг дуустал Барилгын бирж, “Өрнөл” ББХК-д тус тус ажилласан юм. Д.Пүрэвсүрэн 1983 онд буюу манай байгууллага одоогийн хүнсний үйлдвэрийн барилга барьж байхад манайд гагнуурчнаар ажилд орж байсан бөгөөд 1992 он хүртэл ажиллаад Барилгын биржид мөн шилжин орж 1994 оныг дуустал ажилласан юм. Түүний нөхөр н.Гантулга нь мөн манай трестийн жолоочоор ажиллаж байсан учраас би тэндийг сайн таньж мэднэ. Тухайн үед Д.Пүрэвсүрэнг хүүхэд төрүүлж чөлөө авахад нь сантехникчээр тушаал гаргачихсан юм шиг байна лээ. Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Барилгын биржийн даргаар Д.Цээпэл гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

10. Гэрч Ж.Энхтөрийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын контор нэртэй байхад гагнуурчнаар ажилд орж 1992 он хүртэл ажиллаад Баруун бүсийн эрчим хүчний системд 2003 он хүртэл гагнуурчнаар тус тус ажилласан юм. Д.Пүрэвсүрэн 1983 онд Барилга угсралтын трест нэртэй байхад гагнуурчнаар ажилд орж 1992 онд намайг шилжихэд тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Түүний нөхөр нь мөн манай трестийн жолоочоор ажиллаж байсан. Д.Пүрэвсүрэн бид хоёр сантехникийн бригадад харьяалагдаж ажилладаг байсан учраас би түүнийг сайн таньж мэднэ. Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

11. Гэрч Д.Цэдэндамбын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Энхтөрийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох Увс аймгийн Барилга угсралтын трестийн дарга Т.Батзулын түүний ажил байдлын талаар гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал гагнуурчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь Д.Пүрэвсүрэнд 1985 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, Д.Пүрэвсүрэнгийн №204318 тоот диплом, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 197 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Д.Пүрэвсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал гагнуурчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот “Барилгын брижийг зохион байгуулах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2 тоот “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаал, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 58 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Д.Цэдэндамба, Ж.Энхтөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 5 сар, 21 хоног гагнуурчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 жил, 6 сар, 20 хоног гагнуурчнаар, нийт 11 жил, 11 хоног гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борогшин овогт Дэчингийн Пүрэвсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 5 /тав/ сар, 21 /хорин нэг/ хоног гагнуурчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 20 /хорь/ хоног гагнуурчнаар, нийт 11 /арван нэг/ жил, 11 /арван нэг/ хоног гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР