Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 272

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 4-17 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, ОЭ8710319 регистрийн дугаартай, Борлууд овогт Мандаагийн Цэндийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суух, Гомбын Хүрэлбаатарт холбогдох,

      Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.Цэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Хүрэлбаатар надаас ноднин жилийн 1 дүгээр сард мотоциклийн сэлбэг “Хавар ноолуур гарахаар өгнө” гэж хэлээд 100.000 төгрөгийн зээл авсан юм. Тухайн үед бид утсаар байнга ярьж байсан боловч “Мөнгөний бололцоо гарахгүй, байхгүй” гэж хэлсээр байгаа. Арга ядахдаа бид эвлэрүүлэн зуучлагчид 11 дүгээр  сард өргөдөл гаргасан боловч Г.Хүрэлбаатар ирэхгүй байна гээд өргөдлийг миний шийдэж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Г.Хүрэлбаатараас 100.000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн 4.550 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч М.Цэнд шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Цэнд нь Г.Хүрэлбаатараас 100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл Г.Хүрэлбаатар нь мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч М.Цэнд нь хариуцагч Г.Хүрэлбаатарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Цэнд нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь М.Цэндийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Нэхэмжлэгч М.Цэнд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг төлсөн ба тал хувь болох 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэндэд олгож шийдвэрлэлээ

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч М.Цэнд нь хариуцагч Г.Хүрэлбаатарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэндэд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                П.БОЛОР