Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч  Н /онлайнаар/, түүний өмгөөлөгч А.Ганбат /онлайнаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О, түүний өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....овогт Э-д холбогдох эрүүгийн 2021005440463 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгох ялыг биелүүлсэн, Хавхчин овогт Э. /РД: ............/

Шүүгдэгч Э нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт “******* *******” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “******* *******” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар “******* *******” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклтой зорчиж явсан зорчигч Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч П-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТО*******ХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд ажлаасаа тараад суманд буяны ажилд орох гэж яваад “*******” гэдэг газар зам тээврийн осол гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслээр зорчиж явахад зам дээр 5-6 тооны үхэр байсан ба тойрч гарах гэж байхад хурдтай мотоциклтой мөргөлдсөн. Осол болсны дараа сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн мотоциклийг унаж явсан талийгаач болон түүний эхнэр Нарантуяа нар замын хажуу талд газарт унасан байхад нь би анхан шатны тусламжийг үзүүлсэн. Осол болсноос хойш 1 цаг гаруй хугацааны дараа түргэн тусламж ирсэн. Дуудлага өгснөөс хойш яагаад ийм удаан хугацааны дараа ирсэн талаар асуухад “шатахууны асуудалтай байгаа учир өөр унаа олоод ирсэн” талаараа эмч хэлсэн. Ийм хэрэг болсонд үнэхээр харамсаж байна...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр талийгаач аав П, ээж Н хоёр сум руу манай хамаатны хүн нас барсан тул буяны ажилд явсан. ...2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн үед талийгаач аав маань над руу утсаар залгаад “аав, ээж хоёр нь аймаг руу гарах гээд юмаа бэлдчихлээ” гэхээр нь орой болчихсон хоноод гарах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд гэртээ ганцаараа унтаж байхад 2020 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн үед манай ээжийн эгчийнх нь хүүхэд болох үеэл Гансувд над руу залгаад “аав, ээж хоёр чинь аймаг руу явж байгаад осолд орчихсон байна” гэж надад хэлсэн. Тэгээд би өглөө 07 цагийн орчим үеэл ах Батсайхантай суманд ирээд болсон асуудлыг мэдсэн. ...Миний ээжийн зүүн хөл нь гуя, шилбээрээ хугарсан. Мөн нурууг нь шохойдсон байсан. Хугарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Оршуулгын зардал нэхэмжилнэ, мөн ээж Н-н эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. ...Манай аав, ээж хоёр маань хөдөө малаа маллаад амьдардаг байсан. Одоо нэгэнт ийм зүйл болсон учир ээжийгээ тав тухтай амьдруулах хүсэлтэй байх тул шүүгдэгчээс 1 өрөө байр авахуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 45-46 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр талийгаач нөхөр П-н хамт сумаас Дорнод аймаг руу 19 цагийн үед талийгаач П-н эзэмшлийн “******* *******” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклтой гарсан юм. Тэгээд сумаас урагш 25 км-т “*******” гэх газарт явж байхад урд талаас машины гэрэл харагдахаар нь талийгаач нөхөр П-д “Замаасаа гараарай, машин ирж байна шүү” гэж хэлэхэд “За” гэж хэлээд замын баруун талын эгнээгээр захалж явж байхад урд талаас ирж байсан машин гэнэтхэн бид хоёр руу чиглэж ирээд зүүн талаас мөргөж унагаасан. ...Бид хоёр 40-50 км цагийн хурдтай явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. ... Би гомдолтой байна. Би нэг өрөө дулаан байртай болмоор байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах саналтай байна...” гэжээ. /хх-ийн 49-52 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 125 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач П-н цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, зүүн талын 3,4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн шууны ясны далд хоёрлосон хугарал, зүүн дунд чөмөг ясны бяцарсан ил хугарал, зүүн шилбэний яснуудын далд хугарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, дух, зүүн хөмсөгний дээд тал, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн сарвууны хууларсан шарх, зүүн гуяны няцарсан шарх, зүүн өвдөгний шарх, зүүн өвдөгний хонхорын шарх, зүүн шилбэний цус хуралт, баруун гарын дунд хурууны хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн байх боломжтой.

3. Талийгаач П нь дээрхи хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаач П-н цогцост шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач П-н цусанд спиртийн зүйл илрээгүй.

6. Эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй гэжээ. /хх-ийн 70-73 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 719 тоот дүгнэлтэд:

1. М-н биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн дунд чөмөг ясны ил хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 82-83/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 159 тоот дүгнэлтэд:

1. Шинжлүүлэгч Э-гийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /хх-ийн 86 тал/

Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаанд: “...Жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гаргах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 104-106 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 10-12, 15-16 тал/

- “Toyota Chaser” маркийн ******* ******* улсын дугаартай, “Планет-5” маркийн ******* ******* маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 17-20 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 22-42 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-68 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 103 тал/

- Э-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54, 109-113 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ...... овогт Э нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт “Toyota Chaser” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “******* *******” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар “******* *******” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклтой зорчиж явсан зорчигч Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч П-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О, гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, “Toyota Chaser” маркийн ******* ******* улсын дугаартай, “Планет-5” маркийн ******* ******* маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохиролтой холбоотой баримтууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 125 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 719 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 159 тоот дүгнэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Э-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас П-н амь нас хохирсон, Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Н болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нар нь шүүгдэгчээс 1 өрөө байр нэхэмжилж байх боловч шүүгдэгч нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт эмчилгээний болон оршуулгын зардалд нийт 16.736.500 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нарын шүүгдэгчээс нэхэмжилж буй 1 өрөө байр нь нотлогдохгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бус тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Н нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э-гийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э-гийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Хохирогч Н нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Н болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нар нь шүүгдэгчээс нэхэмжилж буй 1 өрөө байр нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ