| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00132/и |
| Дугаар | 184 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 184
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр баг, 14-08 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ68102703, Цагаагчууд овогтой Аръяагийн Хандхүү,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр баг, 14-08 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62111534, Цагаагчууд овогтой Чагнаагийн Эрдэнэ-Очир нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.710.094 төгрөг, зээлийн үндсэн хүү 784.644,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156.928,85 төгрөг, нийт 6.651.667,07 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нартай 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр №2030000755 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,60 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 15-11 тоотод байрлах ГД:000529494 ТД:8516004071 дугаар бүхий 1120 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, П.Янжины талбайн дээд талд байрлах ГД:0389780 ТД:8516001941 дугаар бүхий 0,8 га талбай бүхий, төмс хүнсний ногооны зориулалттай газар барьцаалсан. Зээлдэгч А.Хандхүү болон Ч.Эрдэнэ-Очир нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 2.789.906 төгрөг, зээлийн хүү 2.181.888,94 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5.710.094 төгрөгийн үндсэн зээл, 784.644,23 төгрөгийн хүү, 156.928,85 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 6.651.667,07 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн А.Хандхүү болон Ч.Эрдэнэ-Очир нараас үндсэн зээл 5.710.094 төгрөг, зээлийн үндсэн хүү 784.644,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156.928,85 төгрөг, нийт 6.651.667,07 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Капитал банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6.651.667,07 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нарын гаргасан тайлбартай танилцав. Тайлбарт нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 5.710.094 төгрөг, зээлийн үндсэн хүү 784.644,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156.928,85 төгрөг, нийт 6.651.667,07 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох 6.651.667,07 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар дээрх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.376 төгрөгөөс 60.688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 60.688 төгрөгийг, хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нараас 60.688 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6.651.667 /зургаан сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 15-11 тоотод байрлах ГД:000529494 ТД:8516004071 дугаар бүхий 1120 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, П.Янжины талбайн дээд талд байрлах ГД:0389780 ТД:8516001941 дугаар бүхий 0,8 га талбай бүхий, төмс хүнсний ногооны зориулалттай газар болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 121.376 /нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгөөс 60.688 /жаран мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 60.688 /жаран мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг, хариуцагч А.Хандхүү, Ч.Эрдэнэ-Очир нараас 60.688 /жаран мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА