| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00188/и |
| Дугаар | 00186 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00186
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 10 дугаар баг, 1-2 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ80122060, Боржигон овогтой Цэндсүрэнгийн Мөнгөнтуяа,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 10 дугаар баг, 1-2 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО74011497, Булгадар овогтой Баатарын Баттулга нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 8.045.075,88 төгрөг, зээлийн хүү 2.261.684,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452,336.97 төгрөг, нийт 10.759.097,67 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө буюу цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нартай 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №2030000527 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9.900.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №2030000527 тоот зээлийн гэрээ байгуулан 1.300.000 төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ирээдүйн цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулгатай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 3.154.924,12 төгрөг, зээлийн хүү 3.143.521 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 8.045.075,88 төгрөгийн үндсэн зээл, 2.261.684,83 төгрөгийн хүү, 452.336,97 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 10.759.097,67 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нараас үндсэн зээл 8.045.075,88 төгрөг, зээлийн хүү 2.261.684,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452.336,97 төгрөг, нийт 10.759.097,67 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болох цалин болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага 10.759.097,67 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг өөрийн хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нарын гаргасан тайлбартай танилцав. Тайлбарт нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 8.045.075,88 төгрөг, зээлийн хүү 2.261.684,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452,336.97 төгрөг, нийт 10.759.097,67 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө буюу цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох 10.759.097,67 төгрөгийг өөрийн хөрөнгө буюу цалин болон бусад орлогоос төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар дээрх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.095 төгрөгөөс 93.547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 93.547 төгрөгийг, хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нараас 93.547 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10.759.097 /арван сая долоон зуун тавин есөн мянга ерэн долоон/ төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгө буюу цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 187.095 /нэг зуун наян долоон мянга ерэн тав/ төгрөгөөс 93.547 /ерэн гурван мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 93.547 /ерэн гурван мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг, хариуцагч Ц.Мөнгөнтуяа, Б.Баттулга нараас 93.547 /ерэн гурван мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА