| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0035/э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.3.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Хохирогч М
Шүүгдэгч Л, С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Л, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт С нарт холбогдох эрүүгийн 2021000000454 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермийн жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын ........... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт Л. /РД: ................/
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын .................. тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 30.000 /гучин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ..... овогт С. /РД: ....../
Шүүгдэгч Л нь шүүгдэгч С-тай хамтран 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газарт бэлчээрт байсан иргэн С-н эзэмшлийн адуун сүргээс бундан тамгатай 8 настай хүрэн зүсмийн морь, бундан тамгатай 3 настай хээр байдсан гүү буюу 2 тооны адуу хулгайлж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,
-мөн ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Галын гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн охин бяруу, улаан халзан зүсмийн эр бяруу буюу 2 тооны үхэр хулгайлж, 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* гэх газарт бэлчээрт байсан иргэн М-н эзэмшлийн адуун сүргээс хүрэн зүсмийн тамгагүй охин даага, цавьдар зүсмийн тамгагүй эр даага буюу 2 тооны адуу хулгайлж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Довдойн ******* нуур” гэх газарт бэлчээрт байсан иргэн Х-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн жижиг эвэртэй охин бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт бэлчээрт байсан иргэн М-н эзэмшлийн адуун сүргээс хар зүсмийн навчин тамгатай гүү буюу 1 тооны адуу хулгайлж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Тэхт” гэх газарт бэлчээрт байсан иргэн Г эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн охин бяруу, ногоон зүсмийн эр бяруу буюу 2 тооны үхэр хулгайлж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,
Шүүгдэгч С нь шүүгдэгч Л-тай хамтран 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газарт бэлчээрт байсан иргэн С-н эзэмшлийн адуун сүргээс бундан тамгатай 8 настай хүрэн зүсмийн морь, бундан тамгатай 3 настай хээр байдсан гүү буюу 2 тооны адуу хулгайлж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Надад мөнгөний хэрэг гарсан учир мал хулгайлсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр Л над руу утсаар залгаад “би адуу хаших гэсэн юм та хүрээд ирээч” гэхээр нь очсон. Намайг очиход *******бат, Л хоёр 2 адуу хашиж байсан. Л адуугаа янзлаад явсан. Би ганцаараа үлдээд адуугаа янзлах гэсэн боловч адууг нь алдчихсан...гэв.
Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би олон удаа адуугаа алдаж байсан. Зарим адуунууд нь баруун урд зүгээс хөлстэй гүйж ирдэг байсан. 11 дүгээр сард 3 азарга адуугаа олохгүй байхад хүрэн азарга гүйгээд ирсэн. 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл адуугаа хайж байхад цагдаагийн газраас над руу утсаар яриад адууг тань хулгайлсан хүнийг олсон гэсэн. Би бусад алдсан адуугаа шалгуулах хүсэлтэй байна. Би Л-с хохирлоо гаргуулах саналтай байнa...гэв.
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ******* сумын 3 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамт өөрийн эзэмшлийн малаа маллаж амьдардаг. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн адуугаа услаад бэлчээрт гаргахад манай адуу бүрэн байсан. Гэтэл маргааш нь миний хүрэн азаргатай адуунаас уналганд унадаг номхон дэлийг нь дарсан 8 настай хүрэн зүсмийн морь, 3 настай хээр байдсан гүү маань байхгүй байсан. Хүрэн зүсмийн номхон морь маань ижил сүргээсээ салж явж байгаагүй тухайн үед наадам гээд нилээдгүй ажилтай байсан тул цагдаад бүртгүүлээгүй байсан. Зөв талын гуян дээрээ доошоо харсан бундан тамгатай дэлийг нь дарсан хүрэн зүсмийн морь байгаа. Уналгад хэрэглэдэг уяж, сойж байгаагүй морь юм. 1.000.000 төгрөг, 3 настай хээр байдсан гүүгээ 700.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 38-41 тал/
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ******* сумын 3 дугаар баг, “Галын гол” гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамт өөрийн малаа маллан амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хадланд гараад 09 дүгээр сарын 07-ны өдөр ирэхэд манай мал бүрэн байсан. Ингээд буцаад хадландаа гарч 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хадлангаа дуусгаж аваад гэртээ буцаж ирээд малаа тоолоход манай үхрээс 2 үхэр дутаад байхаар нь тоолоод нас зүсээр нь тулгахад улаан зүсмийн охин бяруу, улаан халзан зүсмийн эр бяруу зэрэг 2 тооны бяруу байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 71-72 тал/
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ******* сумын 3 дугаар баг, “******* *******” гэх газарт өөрийн малаа маллан амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан ба маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үхрээ тоолоход хүрэн зүсмийн охин бяруу, ногоон зүсмийн эр бяруу зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан. Тухайн үедээ айл саахалтын үхэрт нийлээд явж байгаа гэж бодсон дараа нь айл, саахалтын үхрээс хайгаад олоогүй. 2 бяруугаа тус бүрт нь 600.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 95-96 тал/
Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ******* сумын 3 дугаар багийн нутаг “Довдойн ******* нуур” гэх газарт өөрийн эзэмшлийн 30, “******* ******* зочид буудал” ХХК-ийн 70 орчим толгой үхрийг хөлсөөр харж ажилладаг. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн үхрээс улаан зүсмийн жижигхэн эвэртэй охин бярууг бэлчээрээс алдсан. Тухайн үед манайх өвөлжөөндөө буугаагүй байсан тул айлуудаас зайтай байсан. Би өөрийн алдсан бярууг хайсан боловч олоогүй. Баруун чих нь онь имтэй, зүүн чих гол цуулбар имтэй. ...500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 122-123 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын Монгол шуудан хариуцсан ажилтан шууданч хүн байгаа юм. Миний санаж байгаагаар 2019 оны 07 дугаар сард Л намайг сумын төвд байхад ирж уулзаж “аймаг руу адууны мах хөлсөөр ачаад өгчих зардалд 20.000 төгрөг өгье” гэсэн. Би малын гарал үүслийн бичиг асуухад малын бичигээ авчихсан байсан. Ингээд сумын төв дээр байх Л-ын гэр рүү ороход хашааных нь зүүн хойд талд газарт юм дэвсээд дэлгэчихсэн адууны мах байсан. Тухайн адууны махыг Л өөрөө зөөж хийгээд аймгийн төв рүү явсан. Адууны махыг Л аймгийн төвд Эр хүний овооны урд мал махны худалдааны цэгт махаа буулгаад надад мах ачсан ачааны хөлсөнд 20.000 төгрөг өгсөн...” гэжээ. /хх-ийн 47-48 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие нөхөр хамт өөрсдийн эзэмшлийн малтай. Нөхөр бид хоёр малаа өсгөх зорилгоор 2019 онд сумын цөөн хэдэн хүнд бяруу, даага, хонь, ямааны мөнгө тараасан юм. Л багшаа даага өгнө, бяруу өгнө гээд мөнгө төгрөг надаас өөрийнхөө дансаар шилжүүлэн авдаг байсан. Ер нь бол 200.000, 300.000 гэх мэтээр авч байсан. Түүнийхээ оронд 2019 оны намар хэдэн сард гэдгийг сайн мэдэхгүй байна над руу утсаар яриад “багшаа та бяруугаа авах уу, би сумын баруун талд 6-7 км зайтай газар хашаанд авчирчихлаа” гэж ярихаар нь нөхөр явуулсан ба нөхөр удалгүй ухаа зүсмийн бяруу, хүрэн халзан зүсмийн бяруу зэргийг Портер маркийн машин дээрээ ачаад ирсэн. Тухайн 2 бярууг төхөөрөөд сумын малын эмч малын бичиг авч аймгийн Хан-Уул хороололд байдаг мал махны цэгт зарж борлуулсан...” гэжээ. /хх-ийн 73-74 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Л-ыг танина, 2015-2016 онд Сүхбаатар аймагт цэргийн алба хааж байхдаа танилцсан. 2019 оны хавар хэдэн сард байсныг санахгүй байна намайг аймгийн төвд таксинд явж байхад надтай таараад “бензин хийгээд өгье ******* сум орох хэрэг байна” гэхээр нь хамт ******* орсон. Түүний дараа Л над руу утсаар яриад “200.000 төгрөг хэрэгтэй байна оронд нь идэшний бяруу өгнө” гэж хэлсэн. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан болохоор мөнгөтэй байсан тул Л-д 200.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж өгөөд бяруугаа идэшний үеэр авахаар тохиролцсон. 2019 оны 11 дүгээр сард би Л руу утсаар яриад бяруугаа авъя гэхэд хүрээд ирээ гэсэн. Ингээд би таньдаг ах болох ахыг гуйж цэнхэр өнгийн “Портер” маркийн машинтай Л-н зааж өгсөн газар буюу ******* сумын төвөөс баруун тийш 5-6 км орчим зайд эзэнгүй малын хашаан дээр хүрэн зүсмийн охин бяруу, хар ногоон зүсмийн бяруу авсан. Тухайн 2 бярууг идшиндээ хэрэглэсэн. Надад хулгайн үхэр болох талаар хэлээгүй...” гэжээ. /хх-ийн 99-100 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнын алтан дал хоршоонд зохион байгуулагч хийдэг. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Л гэх хүн “адууны мах авах уу” гээд нэг бүтэн адууны махтай ажил дээр ирсэн. Тэгэхээр нь би үзэж хараад 209 кг адууны махыг 1.316.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Хаан банкны гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөгөө Л дахин ирээд 1 тооны адууны мах авах уу гэхэд үзэж хараад 212 кг махыг 1 кг 5.800 төгрөгөөр бодоод 1.229.000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Л хулгайн мал гэж хэлээгүй, миний өөрийн мал гэж байсан махаа зарахдаа гарал үүслийн бичигтэй байсан. Дугаар нь /0084925, 0118154/, ямар нэгэн харилцаа байхгүй мах зарах гэж ирэхэд нь анх удаа харсан...” гэжээ. /хх-ийн 112-113 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын Нарлаг хороолол тоотод гэртээ 20 цагийн орчим байж байхад хамаатны дүү Л ирээд “хоёулаа зүүн тийшээ яваад адуу аваад ирье” гэхээр нь хамт Л хүрэн морьтой, би хар адуутай сумын төвөөс зүүн тийш 4-5 км яваад нуурын наад талд азарга адуу байхаар нь урагш нь хөөсөн. Ингээд голын урд /10 км орчим/ талд эзэнгүй хашаанд азарга адуугаа авчраад 2 адуу барьсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээд өөрийн барьсан адууг тавьж явуулсан. Тэгээд би гэр рүү харьсан. Л нэг адуутай үлдсэн...” гэжээ. /хх-ийн 114 тал/
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С, Л нар нь бүлэглэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон...” гэв.
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх-ийн 28, 68, 81, 92, 105, 119 тал/
- Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/87 тоот тогтоол /хх-ийн 30-31 тал/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 32-34 тал/
- Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 35, 147, 149, 152, 154, 156, 158 тал/
- С-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43, 61-63 тал/
- Л-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44, 56-60, 75-79, 86-90, 97-98, 101-103, 110-111, 115-117, 124-128 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ....... овогт Л, шүүгдэгч ....... овогт С нар нь бүлэглэн, 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газарт бэлчээрт байсан хохирогч С-н эзэмшлийн адуун сүргээс бундан тамгатай 8 настай хүрэн зүсмийн морь, бундан тамгатай 3 настай хээр байдсан гүү буюу 2 тооны адуу хулгайлж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,
-мөн шүүгдэгч ..... овогт Л нь ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Галын гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн охин бяруу, улаан халзан зүсмийн эр бяруу буюу 2 тооны үхэр хулгайлж, 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* гэх газарт бэлчээрт байсан иргэн М-н эзэмшлийн адуун сүргээс хүрэн зүсмийн тамгагүй охин даага, цавьдар зүсмийн тамгагүй эр даага буюу 2 тооны адуу хулгайлж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Довдойн ******* нуур” гэх газарт бэлчээрт байсан иргэн Х-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн жижиг эвэртэй охин бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт бэлчээрт байсан иргэн М-н эзэмшлийн адуун сүргээс хар зүсмийн навчин тамгатай гүү буюу 1 тооны адуу хулгайлж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,
-мөн 2019 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Тэхт” гэх газарт бэлчээрт байсан иргэн Г эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн охин бяруу, ногоон зүсмийн эр бяруу буюу 2 тооны үхэр хулгайлж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С, Б, М, Г, Х, гэрч *******, *******, , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/87 тоот тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л, С нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар маргахгүй байх тул шүүгдэгч Л-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Шүүгдэгч С-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Л-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Шүүгдэгч С-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л, С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Л-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн /адууг адуугаар төлөхөөр тохирсон/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Л, С нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С-д 2 тооны адуу буюу нийт 1.700.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 147 тал/-гээр тогтоогдож байх тул шүүгдэгч нараас 1.700.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С-д олгох,
Шүүгдэгч Лын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 2 тооны үхэр буюу нийт 900.000 төгрөгийн, хохирогч М-д 3 тооны адуу буюу нийт 2.200.000 төгрөгийн, хохирогч Х-д 1 тооны үхэр буюу 450.000 төгрөгийн, хохирогч Г-д 2 тооны үхэр буюу нийт 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 149, 152, 154, 156, 158 тал/-нүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л-аас нийт 5.600.000 төгрөгийг гаргуулж, 850.000 төгрөгийг хохирогч С-д, 900.000 төгрөгийг хохирогч Б-д, 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М-д, 450.000 төгрөгийг Х-д, 1.200.000 төгрөгийг хохирогч Г-д тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л, С нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн Цавьдар зүсмийн зоосон тамгатай бүдүүн морь, 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн Хээр зүсмийн монгол “Ма” үсгэн тамгатай бүдүүн морь буюу нийт 2 тооны адууг тус тус хураан авч, худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч С-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Л-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Шүүгдэгч ............. овогт С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Л-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л-ын .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч С-ын ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л-аас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 5.600.000 төгрөгийг гаргуулж, 850.000 төгрөгийг хохирогч С-д, 900.000 төгрөгийг хохирогч Б-д, 2.200.000 төгрөгийг хохирогч М-д, 450.000 төгрөгийг хохирогч Х-д, 1.200.000 төгрөгийг хохирогч Г-д тус тус олгож, шүүгдэгч С-аас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч С-д олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л, С нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн Цавьдар зүсмийн зоосон тамгатай бүдүүн морь, 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн Хээр зүсмийн монгол “Ма” үсгэн тамгатай бүдүүн морь буюу нийт 2 тооны адууг тус тус хураан авч, худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах албадлагын арга хэмжээ авсугай.
9. Цавьдар зүсмийн зоосон тамгатай бүдүүн морь, 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн, Хээр зүсмийн монгол “Ма” үсгэн тамгатай бүдүүн морь 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн буюу нийт 2 тооны адуу нь шүүгдэгч Л, С нарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ПАГМА
Г.НАМУУНТУЯА