Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.*******т холбогдох 2023001740001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэг тэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум, Товцог багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар **********. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******аас шүүгдэгч Х.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13-14 цагийн орчимд Завхан аймгийн ******* сум, Товцог багийн ******* тоотод байх өөрийн хашаанд төрсөн дүү болох Х.ийг “машин унаж эвдэлсэн” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000000354 дугаартай “...Х.ийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нураа, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2020.11.25-нд үүссэн байх боломжтой. Иргэн Х.ийн биед үүссэн зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нураа, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь 2 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/-ээр хохирогч Х.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Х.ийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Х.******* учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Х.*******ын өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.ий нь миний төрсөн дүү бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Х.ийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өглөө босоод гэртээ байж байтал ******* ахын хүүхэд нь хүрч ирээд “таныг аав дуудаж байна” гэхээр нь би яваад очсон чинь ах бид хоёрын дунд Ландкрүйзер-80 маркийн автомашин байдаг тэрний урд талын цапыг нь салгаад хаячихсан байсан. Угаасаа тэр цапных нь шарик хөдөлгөөн орсон байсан. Ах намайг очсон чинь “ингэж машин унадаг юм уу” гээд үгийн зөрүү байхгүй намайг гараараа цээж рүү цохихоор нь би хойш болоод газарт унасан. Тэгээд босох гээд газарт сууж байтал ирээд шууд зүүн талын нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд нүднээс цус гараад болохгүй байхаар нь эмнэлэгт ахын найзтай цуг очоод нүдээ үзүүлээд оёо тавиулсан. Тэгээд манай эхнэр ирээд юу болсон гэхээр нь би эхнэртээ хэлэхгүй нуусан чинь ах уурлаад “чи хэлдэг газраа хэл” гээд тэгээд байхаар нь эхнэртээ болсон асуудлыг хэлээд цагдаа дээр ирээд өргөдөл өгсөн. ...Шалтгаан нь намайг машин унахдаа муу уналаа, юмыг нь эвдлээ гэдэг байдлаар уурлаад зодож цохисон. Түүнээс тэр машиныг нь би сүүлийн 3 сар огт унаагүй, өөрсдөө л унаад байдаг байсан. ...Цээж рүү зүүн гараараа түлхсэн байдалтай цохихоор нь би хойшоо халтирч унасан. Тэгтэл бос гээд бөгс рүү нэг удаа өшиглөхөөр нь босох гээд байж байтал шууд нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Миний биед нүдний доод зовхи сэтэрсэн. Тархи толгой өвдсөн. ...******* сумын Товцог багийн нутаг дэвсгэрт Х.******* ахын хашаанд, өдөр 13 цагийн орчимд болсон байх. Цагийг нарийн сайн мэдэхгүй байна. Эхлээд бид хоёр байж байгаад намайг цохисны дараа Х.******* ахын эхнэр нь гээд хүний хамт ирсэн. Тэгээд ах бид хоёр жоохон маргалдаж байгаад эмнэлэг явсан. ...Надад нулимсны суваг тасарсан гэсэн, тэрийг эмчлүүлчихвэл надад өөр гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, - Гэрч Ч.гийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд ажил дээр байж байсан чинь манай нөхөр миний гар утас руу залгаад “мод хөрөөдөж байгаад мод руу уначихсан чинь нүднээс цус гараад байна, яах уу?” гэхээр нь “эмнэлэг дээр очиж оёулах хэрэгтэй, чи эмнэлэг дээр хүрээд ир, би ажлаасаа гараад очлоо” гэж хэлээд бид хоёр эмнэлэг дээр очиж уулзсан. Тэр үед 3 манай нөхөр эмнэлгийн 3 давхарт 307 тоот өрөөнд өөрийн ах ******* болон бас нэг сувилагчтай хамт зогсож байсан. Тэгээд нөхрөөсөө яасан талаар асуусан чинь “мод руу унасан” гэж хэлсэн. Тэгээд жаахан шалгаасан чинь манай нөхөр “өөрийн төрсөн ах ******* гэх хүнд зодуулсан” талаараа хэлсэн. ...******* гэгч ямар шалтгаанаар зодох болсон талаар би мэдэхгүй байна. 2020 оны 07 дугаар сарын 13- ны өдөр ий бид хоёр гэртээ унтаж байсан чинь ******* ах манай гадаа ирээд ийг дуудаад “гараад ир” гээд аваад гарсан. Хэсэг хугацааны дараа араас нь гарсан чинь ******* ах ийг газарт унагаачхаад зодож байсан. Би тэр үед нь ямар нэгэн зүйл хэлээгүй орхисон. Тэгээд өнөөдөр бас дахин зодоод нүдний нулимсны сувгийг нь тасалсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Гэрч Ц.ийн өгсөн: “...Тэр өдөр би цайны цагаар гэртээ ирсэн чинь манай нөхрийн дүү гадаа хашаанд ирчихсэн манай нөхөр тэр хоёр хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд би цайгаа уучхаад эргээд ажил руугаа явчихсан. Тэгээд ажил дээрээ ирээд нэлээн удаан байж байтал манай дүүгийн эхнэр Ч. над руу залгаад “та эмнэлэг дээр хүрээд ирээч” гэхээр нь би яваад очсон чинь манай нөхрийн дүү эмнэлэгт оёо тавиулах гээд орчихсон байсан. Би “юу болсон яасан” гэсэн чинь манай нөхөр дүү ийг цохичихлоо гээд тэгж байсан. Тэгээд хүлээж байгаад оёо хийлгүүлээд гараад ирэхээр нь ийг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөхдөө эмчийн бичиж өгсөн эмнүүдийг нь эмнэлгээс авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн. ...Намайг эмнэлэг дээр очиход ий оёо тавиулах гээд мэс заслын тасаг руу орсон байсан. Гарч ирэхээр нь харахад нүдэн дээрээ маарал тавиад боосон харагдаж байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, - Гэрч Б.ын өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.*******ын хашаанд өөрийнхөө машинд юм хийгээд байж байтал ******* “чи жижиг машинтайгаа яваад эхнэрийг ажил дээрээс нь аваад ирээч” гэхээр нь би *******ын эхнэр ийг ажил дээрээс нь аваад гэрт нь хүргэж өгчхөөд байж байгаад буцаад эхнэрийг нь ажил руу нь хүргэж өгчхөөд гэр лүүгээ явж байтал араас ******* утасдаад “чи хүрээд ирээч, би дүүгээ цохичихлоо” гэхээр нь буцаад *******ынд яваад очсон. Яваад очиход ******* “дүүгийнхээ нүд рүү нь цохичихлоо” гээд дүү ийгийн нүднээс доод зовхи хавиас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тэгээд би машиндаа суулгаад бид нар гурвуулаа эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод байж байтал ийгийн эхнэр, *******ын эхнэр нар араас эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байгаад би буцаагаад ийг гэрт нь хүргэж өгсөн. ...Би цохиж байхыг нь бол хараагүй. Надад ******* хэлэхдээ “би цохичихлоо” гэж байсан. ...Нүдэн дээрээ боолт хийлгэсэн байсан. ...Энэ асуудал *******ын гадаа, өдөр цайны цагийн үеэр л болсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, - Х.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ дүү Х.ийг дуудаж авч ирээд Ланд-80 гээд машины баруун гар талын дугуйн цапны шарик нь ганхсан байсан. Тэрнээс болоод дүүгээ цохисон. Тэрнээс болоод дүүд гэмтэл учраад эмнэлэг дээр очиж оёулсан. ...Би машины засвар үйлчилгээг хийгээгүй байна гэдэг байдлаар төрсөн дүүдээ уурлаж гар хүрсэн. Би 4 Х.ийг нэг түлхээд газар унахаар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, өөр зүйл болоогүй. ...Би хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдүүлмээр байна. Учир нь хийсэн хэргээ бүрэн ухамсарлаж байгаа. Гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч Х.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Х.*******ын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Х.ий нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Х.*******аас нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Х.******* нь хохирогч Х.ийд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 330000 /гурван зуун гучин мянган/ төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн эхнэр Ц.ийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-58-р хуудас/-аар тогтоогдож байна. Шүүхийн шатанд хохирогч Х.ий нь “ нулимсны суваг зам сэргээх мэс заслын 350,000 төгрөг, 5 хамрын хугарсан таславч ясны мэс заслын 1,800,000 төгрөг, ВС вирусын шинжилгээний 24,000 төгрөг, нүдний цахим бүртгэлийн 15,000 төгрөг, нүдний дусаалга эмний 21,000 төгрөг, Улаанбаатар хот хооронд явсан замын зардал, такси унаа гэх бусад гарсан зардал”-ыг нэхэмжилжээ. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000000354 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.ийн биед “зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нураа, зүүн хацарт зулгаралт” гэмтлүүд тогтоогдсон бөгөөд уг гэмтлийг шүүгдэгч Х.******* учруулсан болох нь хохирогч Х.ий, гэрч Ч., Ц.э, Б., шүүгдэгч Х.******* нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогч Х.ийн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн толгойн комьпютерт томографийн шинжилгээнд “...хамрын таславч яс муруйлттай. Хамрын хянга яс хуучин хугаралтай” гэжээ. Шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хамрын хугарсан таславч ясны мэс заслын 1,800,000 төгрөг, ВС вирусын шинжилгээний 24,000 төгрөг нь шүүгдэгч Х.*******ын үйлдэлтэй хамааралгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин зүүн нүдний нулимсны замыг сэргээх мэс заслын 350,000 төгрөг, нүдний цахим бүртгэлийн 15,000 төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******аас гаргуулж, нүдний дусаалга эмийн 21,000 төгрөг, Улаанбаатар хот хооронд явсан замын зардал, такси унаа гэх бусад зардлын талаар нотлох баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, баримтаар нотлогдсон үлдсэн 6 хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Х.******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 50-р хуудас/ тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, баримтаар нотлогдсон үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч Х.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 365,000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.ийд олгуулж, хамрын хугарсан таславч ясны мэс заслын 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, ВС вирусын шинжилгээний 24,000 /хорин дөрвөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нүдний дусаалга эмийн 21,000 төгрөг, Улаанбаатар хот хооронд явсан замын зардал, такси унаа гэх бусад зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ