Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00212

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОК58030313, Ихэр овогтой Бямбасүрэнгийн Дариймаагийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1958 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 59 настай. Миний бие Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1973 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд мужаанаар ажилласан. Ингээд 1978 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын хооронд Ардын армийн 124 дүгээр ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хашаа худгийн бригадад ажилчнаар 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор /УАЗ-69 машины/ ажилласан. 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажилласан. 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Миний ажиллаж байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд байгаа боловч, хөдөлмөрийн дэвтэрт цэргийн албанд явж ажлаас чөлөөлөглдсөн, цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн ажилласан талаарх бичилт хийгдээгүй тул ажилласан жилээ заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1973 оны 7 дугаар сараас 1978 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд мужаанаар, 1981 оны 8 дугаар сараас 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Хашаа худгийн бригадад ажилчнаар, 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд жолоочоор, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ... Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би шүүхэд ирж, эрх үүрэгтэйгээ танилцаад буцаж байна. Миний зүрх өвдөж Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан ба ерөнхийдөө биеийн байдал сайн болохгүй байгаа тул Цагаан сарын баярыг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар боллоо. Иймд би дахин шүүхэд ирж чадахгүй болсон тул намайн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Дариймаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.

         Хэрэгт авагдсан Б.Дариймаагийн хөдөлмөрийн дэвтэрт түүний “1973 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Барилгад мужаанаар, 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нэгдлийн Хашаа худгийн ажилчнаас чөлөөлөгдөж, УАЗ-469 маркийн автомашины жолоочоор, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс нэгдлийн жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, Өндөрхангай сумын Захиргааны даргын жолоочоор, 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Засаг даргын жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Өндөрхангай сумын Эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор томилогдон тус тус ажилласан тухай” бичилтүүд хийгджээ.

         Мөн хэрэгт Б.Дариймааг Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1973 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалаар нэгдлийн Барилга арванд мужаанаар томилсон тухай, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1681 тоот лавлагаанд 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан тухай, Увс аймгийн  Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 78 тоот тушаалаар 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдлийн Хашаа худагийн бригадад ажилчнаар томилсон тухай, мөн нэгдлийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 34 тоот тушаалаар Хашаа худгийн ажилчнаас чөлөөлсөн тухай, мөн нэгдлийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 33 тоот тушаалаар түүнд УАЗ-69 маркийн автомашиныг эзэмшүүлэн, жолоочоор томилсон тухай, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11 тоот захирамжаар сумын Захиргааны жолоочоор томилсон тухай, мөн Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 94 тоот захирамжаар сумын Тамгын газрын жолоочийн үүрэгт ажлаас 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс чөлөөлсөн тухай, Увс аймгийн Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 30 тоот тушаалаар тус эмнэлгийн түргэн тусламжийн машины жолоочоор томилон ажиллуулсан тухай тушаалуудын эх хувь тус тус хэрэгт авагдсан байна.

         Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөлтийн лавлагаа, Б.Дариймаагийн нийгмийн даатгалын дэвтэрт түүний Сум дундын эмнэлэгт жолоочоор 1995 оны 1 дүгээр сараас 1997 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт, мөн 1981-1989 оны хооронд Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж татвар төлж байсан тухай тус эвлэлийн гишүүний бат илэрхийлэх авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Дариймаагийн 1973 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Барилга арванд мужаанаар, 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Хашаа худгийн бригадад ажилчнаар, 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуустал хугацаанд нэгдлийн жолоочоор, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ихэр овогтой Бямбасүрэнгийн Дариймаагийн 1973 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Барилга арванд мужаанаар, 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Хашаа худгийн бригадад ажилчнаар, 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуустал хугацаанд нэгдлийн жолоочоор, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ГЭРЭЛТУЯА