| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/ Шүүгдэгч Г.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******т холбогдох 2023001000085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын *******багт оршин суух хаягтай, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар ДК**********
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Г.*******ыг “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.******* 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21-22 цагийн үед Завхан аймгийн Шилүүстэй сумын багийн Алтайн хайрхан гэх газарт байрлах Ц.ын гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгон дотогш нэвтрэн орж 3 шуудай 74 килограмм ноолуурыг “Мустанг 150” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж түүнд 3,774,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалтад:
- Хохирогч Ц.ын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 03-аас 04-нд шилжих өдөр Шилүүстэй сум баг Алтайн хайрхан гэх газарт байрладаг манай ямаа самнах зориулалттай барьсан жижиг гэр дотор хадгалж байсан нийт 9 шуудай ноолуураас 3 шуудай ноолуурыг хулгайлсан байсан. Хулгайд алдсан гэх нийт 3 шуудай ноолуур байсан. 2 том шуудайнд нь хийсэн тус бүр 28 кг ноолуур, 1 шуудай ноолуур 18 кг ба нийтдээ 74 кг ноолуур байсан. Миний ноолуурыг хулгайлсан Г.******* нь миний хохирол болох ноолуурыг зах зээлийн үнэлгээгээр үнэлж хохирлыг минь бүрэн бүтэн барагдуулсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учир цаашид ямар нэгэн гомдол саналгүй байна. ...2020 оны 05 сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна Г.******* манайд ирээд манай ямаанаас самналцаж нэг хоносон юм. Хонохдоо орой нь надаас “Манай хүүхэд өвчтэй юм. Мөнгө хэрэгтэй байна. Чи надад мөнгө зээлээч” гэж байсан юм. Тэгэхээр нь би “надад одоо мөнгө алга, ноолуураа борлуулж байж мөнгөтэй болно” гэсэн чинь “тэгвэл чи надад ноолуур өгөөч” гэхээр нь би “ноолуурын тогтсон үнэ гарсан үед ярилцаж байгаад би чамд ноолуур өгөх өгөхгүйгээ шийдье” гэсэн. ...Тэр өдрийн 11 цагийн үед байх Г.******* над руу утсаар ярьсан юм. Ярихдаа худалдаж авсан азаргаа алдчихлаа наагуур чинь сураг байна уу гэж ярьсан. Мөн надаас ноолуураа өгсөн үү гэж асуухаар нь би ноолуураа өгөөгүй ноолуурын ханш тогтоогүй байна гэсэн. Өөр би Г.*******ыг ноолуур ав гэж хэлсэн зүйл байхгүй. Ноолуур хадгалж байсан гэрт хүн байхгүй байсан. Гэрийн хаалгыг даруулга төмрөөр дарж цоожилсон байсан. Цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгож гэрт хаалгаар орж ноолуурууд авсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул би шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/, -
Гэрч О.ийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө манай ноолуур хадгалах гэрээс 3 шуудай ноолуур хулгайлсан байна. Нийт 9 шуудай ноолуур самнаж хадгалаад тавьсан байснаас 3 шуудай ноолуур хулгайд алдагдсан байна. Тухайн ноолууруудыг дэлгэрэнгүй яривал 50 кг шуудайнд хийсэн 18 кг ноолуур 1 шуудай, 50 кг-ийн шуудайнаас том уутанд хийсэн тус бүр 28 кг 2 шуудай ноолуур алдагдсан. Хаваржингаа хөдөлмөрлөж олсон миний хүү болох ын алдагдсан ноолуурыг олж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Гэрч Г.ын өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үл таних эмэгтэйгээс 5 шуудай /50 кг-ийн гурилын шуудайнд чихсэн/ ноолуур авсан. Тухайн ноолуур нь нийтдээ 65 кг 100 гр ноолуур байсан. Би тухайн ноолуурыг 1 кг нь 51.000 төгрөгөөр тооцож нийтдээ 3.264.000 төгрөг болсон. Би тухайн эмэгтэйн өгсөн дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлж үлдсэн 264.000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч С.ын өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр үдээс өмнө гэртээ байхад ******* “эхнэрээ аваад ирье, миний машин эвдэрсэн чи таксинд яваад өг” гэсэн. Тэгээд Шаврын голоос цааш 4-5 км зайд цагаан өнгийн бүрхүүлтэй портер машин байсан. Г.******* нь тухайн Портер машинд очиход машинд нь эхнэр болох байсан. Тэгээд тухайн Портероос 4-5 шуудай ноолуур манай машинд ачсан. Тэр үед ******* ноолуур гайгүй авдаг газар байна уу гэж надаас асуухаар нь би “Их нуруу” нэртэй түүхий эд худалдаж авдаг газарт дагуулж ирсэн. Ноолуурыг буулгаж тушаах үед миний хувцас муухай байна чи тооцоо хийгээд авчих гэсэн. Тийм учраас би 5 шуудай нийтдээ 65 кг 100 гр ноолуурыг 3.264.000 төгрөгөнд тушаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, - Г.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27, 28-ны үеэр би ынд очиж нэг хоноод маргааш нь ынх ямаагаа самнахаар би ямаанаас самналцсан юм. Би хонохдоо аас “манай хүүхэд өвчтэй байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэсэн чинь “надад мөнгө төгрөгний бололцоо муу байна, ноолуур авбал авахгүй юу” гэсэн. Ямаа малаа самнаж дууссаны дараа ноолуур өгье гэсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би руу утсаар залгаад адуу мал сурч ярихдаа танайх нүүсэн үү гэж асуухад нүүгээгүй нөгөө газраа байгаа гэж байсан. Тэгэхээр нь би тэр өдрөө мотоциклиор ганцаараа явсаар байгаад 21 цагийн үед байх ын ноолуур хадгалдаг гэр дээр нь ирсэн чинь гэр нь нимгэн төмрөөр дарсан даруулгатай цоожтой эзэнгүй байсан юм. Намайг хаалгыг нь татахад даралт муруйгаад хаалга нь онгойхоор нь би гэр лүү орсон юм. Гэрийнх нь хоймор 10-аад уут ноолуур босгоод тавьсан байхаар нь би 3 уут ноолуур аваад явсан юм. Тэндээсээ шууд Говь-Алтай аймгийн төв ороод “Их нуруу” гэдэг түүхий эд авдаг газар аар өгүүлсэн юм. 65 орчим кг ноолуурыг 51.000 төгрөгөөр тушаахад 3.264.000 төгрөг болоод 3 сая төгрөгийг нь ноолуур авсан хүн манай эхнэр гийн данс руу шилжүүлээд 264.000 төгрөгийг нь надад бэлэн авч ирж өгсөн юм. аас би ноолуур гуйж байсан нь үнэн гэхдээ ноолуур авахдаа гэр нь эзэнгүй байхад зөвшөөрөлгүй ноолуур хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн Мустанг-150 маркийн мотоциклтой явсан юм. Мотоциклио би хүүхдийнхээ эмчилгээнд нэмэр болгох гээд 06 сарын сүүлээр нэг танихгүй залууд 250.000-д зарчихсан юм. Одоо тэр мотоцикл авсан залууг танихгүй, миний мотоцикл хаана байгааг би мэдэхгүй. Яг хэдэн кг ноолуур авснаа би мэдэхгүй байна. Ноолуур аваад замдаа явж байхад ноолуурын уут нь задраад ноолуур гээгдсэн бололтой байсан. Ноолуур тушаахад 65 кг болсон гэсэн. Би хохирогчийн 74 кг ноолуур авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
- 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/, - Гэрч Ц.ын Хаан банкны дугаартай дансны хуулга /хх-ийн 17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.******* нь: “...Миний бие Ц.ын гэрээс ноолуур огт хулгайлаагүй. Ц. дүүгийн хамт намайг дарамталж алах гээд байхаар нь би уг хэргийг хүлээсэн. Мөн би Ц.ад 6,200,000 төгрөг өгсөн. Дараа нь эд зүйлээ ломбардад тавиад дахин 2 сая төгрөг өгсөн. Би өөрийн 30 килограмм ноолуур дээр аавын өгсөн 35 килограмм ноолуур нийт 65 килограмм ноолуур тушаасан. Одоо хүртэл надаас хоёр үхрийн үнэ өг гээд дарамтлаад байна. Би хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэж, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******: “...Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийн тогтоож чадаагүй байна. Учир нь хохирогч Ц. нь 74 килограмм ноолуур хулгайд алдсан гэх бөгөөд шүүгдэгч Г.******* нь 65 килограмм ноолуур тушаасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл прокуророос шүүгдэгч Г.*******ыг 74 килограмм ноолуур хулгайлсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж чадаагүй байна.” гэж тус тус мэтгэлцэв. Шүүхээс шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг хаалгыг нь татахад даралт муруйгаад хаалга нь онгойхоор нь би гэр лүү орсон юм. Гэрийнх нь хоймор 10-аад уут ноолуур босгоод тавьсан байхаар нь би 3 уут ноолуур аваад явсан юм. Тэндээсээ шууд Говь-Алтай аймгийн төв ороод “Их нуруу” гэдэг түүхий эд авдаг газар аар өгүүлсэн юм.” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Учир нь уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц., гэрч О., Г., Э. нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт, цаг хугацааны хувьд тохирч давхар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй” бөгөөд түүнд худал мэдүүлэг өгсөн гэж албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Харин хохирогч, гэрч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг. Шүүх шүүгдэгч Г.*******ыг хохирогч Ц.ын 74 килограмм ноолуурыг хулгайлж түүнд 3,774,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Учир нь хохирогч Ц., гэрч О. нар нь мөрдөн байцаалтад “Хулгайд алдсан гэх нийт 3 шуудай ноолуур байсан. 2 том шуудайнд нь хийсэн тус бүр 28 кг ноолуур, 1 шуудай ноолуур 18 кг ба нийтдээ 74 кг ноолуур байсан.” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.******* нь яллагдагчаар мэдүүлэхдээ “...Яг хэдэн кг ноолуур авснаа би мэдэхгүй байна. Ноолуур аваад замдаа явж байхад ноолуурын уут нь задраад ноолуур гээгдсэн бололтой байсан. Ноолуур тушаахад 65 кг болсон гэсэн. Би хохирогчийн 74 кг ноолуур авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ. Шүүгдэгч Г.******* нь ноолуур аваад явах замд ноолуурын уут нь задарч гээгдсэн талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч Ц. нь өөрийн ноолуурын хэмжээг шууд тусган мэдүүлж уг мэдүүлэг нь гэрч О.ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын хүсэлт нь бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.ад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос илүү хохирол төлсөн, хохирогч Ц. дүүгийн хамт намайг дарамталсан, мөнгө авсан гэж байгаа боловч уг нөхцөл байдлын талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байна. Шүүгдэгч Г.******* дээрх асуудалтай холбоотой өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах эрх нь нээлттэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.*******аас гэрчээр хууль сануулж авсан /хх-ийн 29-30-р хуудас/ мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй” байх эрхийг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй болно. Хулгайлах гэмт хэргийн онцлог нь тухайн этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүй, хүч хэрэглэхгүйгээр эд хөрөнгийг нь хууль бусаар авч өөрөө захиран зарцуулах нөхцөл бүрдүүлж буй үйлдэл юм. Мөн өмчлөгчийн тусгайлан хамгаалсан байранд хэн нэгэн этгээд дураараа халдах, нэвтрэхийг хуулиар хориглосон бөгөөд түлхүүр тааруулах, цоож, цуургийг эвдэх, хөших гэх мэтээр нэвтэрсэн болон эд зүйл хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Г.*******ын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21-22 цагийн үед Завхан аймгийн Шилүүстэй сумын багийн Алтайн хайрхан гэх газарт байрлах Ц.ын ноолуураа хадгалж буй гэрт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгон 3 шуудай ноолуурыг хулгайлж “Мустанг-150” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүхээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг удирдлага болгосон.
Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай байна.” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Г.******* нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Г.******* урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар: - Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 04-р сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийх, - Мөн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны 67 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, - Мөн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, - Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, - Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар нийт 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэдий ч түүнийг хүс ч амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлтээр үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэн шүүх шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон /хх-ийн 101-105-р хуудас/ хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож байна. Шүүх шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3 жил 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.*******ын шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцлоо. Шүүгдэгч Г.*******т хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “Мустанг-150” маркийн тээврийн хэрэгсэл ашигласан бөгөөд уг тээврийн хэрэгслээ бусдад зарж борлуулсан байх тул эд зүйлийн үнэлгээний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон /хх-ийн 40-р хуудас/ үнэ болох “Мустанг-150” маркийн мотоциклийн үнэ 250,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 3 жил 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-150” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 250,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.******* нь энэ тогтоолоор хохирогч Ц.ад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*******т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ