Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2017/00348

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ****** тоотод оршин суух,******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,

     “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс******* ******* ХК-д халуун усны үйлчлэгч, эрдэс ******* боловсруулах төхөөрөмжийн операторчин, ******* авагчаар тус тус албан тушаалд ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй.******* ******* ХК-д ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Учир нь тус компаний баримт 1992 оноос  хойш шилжиж ирээгүй байна.******* ******* хувьцаат ХК-д 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан 12 жил 8 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Д.******* нь******* Хөвөн******* комбинатад үйлчлэгч, операторчин, ******* авагчаар 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Зөвлөлт холбоот улсын Донецк хотод******* *******гийн үйлдвэрт ажилтнаар 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, ******* Хөвөн******* комбинатад ******* авагчаар 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн талархалын бичиг, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн баярын бичиг, 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн талархалын бичиг, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар жилийн гавшгайч тэмдгийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн аваргын диплом, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1987 оны 12 дугаар сарын 23-ны  өдрийн баярын бичиг, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн диплом, 1986  оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн баярын бичиг, 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн баярын бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

             

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                       

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.******* нь******* Хөвөн******* комбинатад үйлчлэгч, операторчин, ******* авагчаар 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Зөвлөлт холбоот улсын Донецк хотод******* *******гийн үйлдвэрт ажилтнаар 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, ******* Хөвөн******* комбинатад ******* авагчаар 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                                   

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА