| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00323/и |
| Дугаар | 135/шш2017/00349 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 135/шш2017/00349
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, ***** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт******* ******* /регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Дархан дах Геологи хайгуулын экспедицэд 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1979 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Бүхлэйн 3 дугаар ангид ээлжийн ахлах ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад 1979 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн мэргэжлийн зэрэг ахиж өрмийн мастераар ажиллах болсон. Энэ өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрмийн мастераар Туулын болон Шарын голын ангид тус тус тасралтгүй ажиллаж ирсэн. Миний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Д.******* нь Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Дархан дах Геологи хайгуулын экспедицэд өрмийн ахлах ажилтнаар 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, Д.******* нь Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Дархан дах Геологи хайгуулын экспедицэд өрмийн мастераар 1979 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Геологи хайгуулын экспедицийн даргын 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, тус байгууллагын даргын 1980 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай тушаал, 1980 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал, 1981 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай ажилд авах шилжүүлэх тухай тушаал, 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаартай социалист уралдааныг шагнах тухай тушаал, 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай төсөв зарцуулах тухай тушаал, 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай шагнах тухай тушаал, Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, үйлдвэрчний эвлэлийн үнэмлэх, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.******* нь Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Дархан дах Геологи хайгуулын экспедицэд өрмийн ахлах ажилтнаар 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, Д.******* нь Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Дархан дах Геологи хайгуулын экспедицэд өрмийн мастераар 1979 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА