Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00084/и |
Дугаар | 135/шш2017/00355 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 135/шш2017/00355
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байранд байрлах, ******* банкны Дархан-Уул салбар /утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ****** тоотод оршин суух , ******* нар овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******* нарт холбогдох
“Зээлийн гэрээг цуцалж, 43,822,753.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч Б.*******, хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Г.*******, Б.******* нар нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-118195 тоот зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэй сарын 2,2 хувиар зээл авч ашигласан.
Зээл авснаас хойш хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээл хүү төлбөрөөс төлснөөс хойш дахин зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 40,061,392.12 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 3,699,193.91 торгуулийн хүүний үлдэгдэл 62,167.12 төгрөг нийт 43,822,753.15 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй 83 хонож байна.
Зээлийн гэрээний 3.2.5 гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж байгаа тул 43,822,753.15 төгрөгийг гаргуулах, Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Дэвшилд байрлах, 27 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай 1656,9 мкв газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй” гэв.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...******* банкнаас нэхэмжилж буй 43,822,753.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Г.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, 43,822,753.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч Г.*******, Б.******* нар нь ******* банкнаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-118195 тоот зээлийн гэрээ, болон ЗГ-118195 тоот барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч Г.*******, Б.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч Г.*******, Б.******* нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлах, зээлийн төлбөр 43,822,753.15 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зохигчид энэхүү шаардлагын талаар маргаагүй болно.
Харин хариуцагч Г.******* нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигч талууд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БГ-118195 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан ба уг гэрээнд “Банк зээлдэгч нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-118195 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Дэвшилд байрлах, 27 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай 1656,9 мкв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-118195 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.*******, Б.******* нараас 43,822,753.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Дэвшилд байрлах, 27 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай 1656,9 мкв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,063 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 377,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА