Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/89

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч: Ш.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т з- гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш-ын С-д холбогдох эрүүгийн 2027001010075 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 84 дүгээр байрны 52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З- овгийн Ш-ын С- /___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ш.С- 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Билүүтийн ам гэх газар улсын тусгай хамгаалалтай газар буюу Орхон голоос  зөвшөөрөлгүйгээр  3 ширхэг “Зэвгэ” загас барьсан, агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Ш.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ........... гэв.

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, танилцулсан тэмдэглэл, (хх-ийн 1-4-р хуудас)

        Иргэний нэхэмжпэгч М.Бат-Үүлийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Байгаль экологид учирсан хохирлыг хуульд заасны дагуу төлж барагдуулчихвал надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (хх- ийн 28-29-р хуудас)

Гэрч Х.Б-гийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Орхон голын эрэг дээр цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсчихсон, 1 залуу голын эрэг дээр уурга барьчихсан зогсож байхаар нь очоод шалгахад 3 ширхэг зэвгэ /ленок/ загас барьчихсан байсныг илрүүлж баримтжуулан ажилласан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 32-33-р хуудас)

Гэрч Т.А-ын өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний 20 цагийн үед Улаанбаатах хотоос ___ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз С- болон хүү Тэргэлбаяр нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу явсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Бат- Өлзий суманд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 06 цагийн үед ирээд Орхон голын эрэг дээр машин дотор унтаж амарсан юм. Тэгээд салхинд гарсан болохоор ганц, нэг пиво уугаад буцаж унтаад 17 цагийн үед сэрсэн юм. Тэгээд манай хамт явсан найз С-г цагдаа нар ирээд тусгай хамгаалаттай газраас тас барьсан байна гэсэн. Би С-г загас барьсанг мэдээгүй. Цагдаа нар ирээд С-гаас загас хураахад нь 3 ширхэг загас байсныг харсан. Би найз С-тай зугаалах зорилгоор Бат-Өлзий суманд амарч зугаалах зорилгоор ирсэн...” гэсэн мэдүүлэг, (хх-ийн 61-р хуудас)

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “..1. Шинжилгээнд нийт 3 загас ирүүлсэн нь зэвэг ленок/ байна...2.3эвэг /ленок/ загас нь Монгол орны загасны “Улаан дансанд” зэвэг А3d ангиллаар бүртгэгдсэн амьтан юм...З. 51.000/тавин нэгэн мянган өгрөг/...” гэх 04/06 дугаартай дүгнэлт, (хх-ийн 61-р хуудас)

Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “...Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг ртраг, өргөргийн М46°50”51.0 Е102006/36.9/ улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх 196 дугаартай албан бичиг, хавсралт гэрэл зураг, хх-ийн 35-36-р хуудас)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 15-18-р хуудас), загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 12-14-р хуудас),

 

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэчимэгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-07 дугаартай акт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С- гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.С- нь тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.С- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Ш.С- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ш.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д з- эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 20 000 төгрөгийн хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, 51 000 төгрөгийн зэвэг загас 3 /гурав/ ширхэг зэргийг тус тус устгаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш-ын С- нь тусгай хамгааллатай газар зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын С-гийн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.   Шүүгдэгч Ш.С- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 20 000 төгрөгийн хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, 51 000 төгрөгийн зэвэг загас 3 /гурав/ ширхэг зэргийг тус тус устгасугай.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА