| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00226/и |
| Дугаар | 00214 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 00214
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 6-16 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ94071618, Борогчууд овогтой Батсүхийн Баткогийн,
Ц.Отгонцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батко шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Иргэн Ц.Отгонцэцэг нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр 1.500.000 төгрөг 10 хувийн хүүтэйгээр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан зээлдэгч нь авах үедээ Увс аймаг Улаангом сумын 9 дүгээр баг, 15 дугаар гудамж, 8 тоот оршин суудаг байсан. Иймд зээлийн гэрээний үүргээ зөрчиж мөнгө төлөхгүй байна. Утасруу нь залгахад утсаа авдаггүй, холбогдож чадахгүй байна. Иймд түүний оршин суух хаяг тодорхой бус, хаана байгааг нь мэдэхгүй байгаа тул Ц.Отгонцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү. ... Миний бие Ц.Отгонцэцэгийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан юм. Би Улаанбаатар хот дахь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан бөгөөд улирлын амралтын хугацаа дууссан тул буцах боллоо. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурлаа хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батко нь Ц.Отгонцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Батко, Ц.Отгонцэцэг нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 606 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, Ц.Отгонцэцэг нь 1.500.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь тухайн зээлийн гэрээний хуулбараар, мөн Б.Баткогоос 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүргээ Ц.Отгонцэцэгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1873 тоот захирамжаар тус тус тогтоогдож байна.
Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Отгонцэцэг нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 15-02 тоотод оршин суудаг байсан, одоо тус хаягтаа оршин суудаггүй болох багийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ний өдрийн 267 тоот тодорхойлолтоор нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, Ц.Отгонцэцэгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэрээр шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, аль нэг газарт оршин суугчаар бүртгүүлээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ84093065, Боржигон овогтой Цэндсүрэнгийн Отгонцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баткогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ84093065, Боржигон овогтой Цэндсүрэнгийн Отгонцэцэгийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Отгонцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баткогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА