Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2017/03173/И |
Дугаар | 001/ХТ2018/01224 |
Огноо | 2018-09-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2018/01224
М.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00242 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 864 дүгээр магадлалтай
М.Бын нэхэмжлэлтэй
Т ТӨҮГ-т холбогдох
Тйн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Брагчаа, Д.Ууганбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулгын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын даргаар томилогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүйн Б/145 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилогдон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Т" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын Б/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-р заалт /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжилсэн нэг сарын дотор 24 буюу түүнээс дээш цаг ажлаас хоцорч, эсхүл ажлын цагаар удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон, ажил тасалсан бол Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах/-ыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын байгууллага /UN-Habitat/, Бүгд найрамдах Солонгос Улсын Гангвон мужийн захиргаа болон Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төв /IUTС/-ийн урилгаар, Солонгос Улсад зохион байгуулагдсан “Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь, Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад 2017 оны 11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 21-ний хооронд хамрагдсан. “Олон улсын хот байгуулалтын сургалтын төв” /IUTС/-өөс зохион байгуулсан энэхүү сургалт нь Ази тивийн улс, орнуудын хот тосгодын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг зохион байгуулах, бодлого, стратеги, хөтөлбөрүүд боловсруулах арга барилаас суралцах, хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг шинэчлэн сайжруулах, амьдралын нөхцөлийг дээшлүүлэх, хот суурин газрын нөхөн сэргээлт хийх тухай Солонгос болон бусад улс орнуудын туршлагаас суралцах, Энэтхэг, Филипин, Вьетнам, Индонези, Бутан, Непал, Кампучи, Шриланк гэх мэтчилэн Ази тивийн бусад улсуудын төрийн байгууллага, яам, агентлаг, орон сууцны корпорацийн удирдлагууд, экспертүүдтэй уулзаж, харилцан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.
“Т” шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь ерөнхий захирлаас албажуулсан албан тоотын дагуу, НҮБ-ын ажлын албанаас Балж, гаргасан төсөв, зардлын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой гэж ойлгож байна. “Т” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг хүчингүй болгон, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 хоног, 2017 оны 8 дугаар сарын сүүлээр 3 хоног тус тус байгууллагын удирдлагаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр нийт 7 хоног ажил тасалж гадаад улсад зорчиж байсан. Тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгч М.Бад хүндэтгэлтэй хандан аман байдлаар анхааруулж, ямар нэг сахилгын шийтгэл ногдуулаагүй өнгөрүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч М.Б нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг /хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн гаргасан тус газрын Ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот /тушаалаар Балсан хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т Ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуй нэгж, иргэн, түүний дотор "гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно ноцтой зөрчин, дур мэдэн, байгууллагын удирдлагаас чөлөө авалгүйгээр дахин 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд буюу нийт 8 өдрийн ажил таслан, гадаадад сургалтад явсан байдаг. Ажилтан М.Бын энэхүү биеэ тоосон, холбогдох хууль, журмыг үл ойшоосон байдал нь удаа дараа давтагдаж, тус байгууллагын удирдах, удирдуулах ёсыг алдагдуулсан, нийт ажилтан албан хаагчдад хууль бус муу үлгэр дууриалал үзүүлсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэснийг, мөн тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2, тус газраас ажилтан М.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2-т тус тус заасны дагуу Т ТӨААҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. М.Б нь Солонгос Улсын Олон Улсын хот байгуулалтын сургалтын төвд уг сургалтад хамрагдахыг зөвшөөрч буй тухай тус газраас 1/978 тоот албан бичгийг хүргүүлсэн тухай дурдсан байна. Дээрх албан бичгийг цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 13-нд Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төвд хүргүүлсэн байдаг. Гэтэл тус байгууллагад Үндэсний аудитын газраас үйл ажиллагааны хяналт шалгалт орсон бөгөөд хяналт шалгалтын ажлын хэсэгт Хөрөнгө оруулалт, зөвлөлтийн газраас холбогдох танилцуулга, тайлан материал гаргаж өгөх, тайлагнах шаардлага үүссэн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн уралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбогдуулан Т ТӨААҮГ-аас Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэх, Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулах зэрэг цаг үеийн нэн шаардлагатай ажил гарсантай холбогдуулан тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга зайлшгүй байх шаардлага гарсан бөгөөд иймд уг сургалтад гадаадад явуулах боломжгүй байгаа тухай өөрт нь анхааруулсан гэсэн байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00242 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Т” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажилд М.Быг эгүүлэн томилж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Т” ТӨҮГ-аас 7 919 535 төгрөгийг гаргуулж М.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 343 656 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Т” ТӨҮГ-т үүрэг болгож, М.Б ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Балж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “Т” ТӨҮГ-аас 141 663 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 864 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2013/00242 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигч нараас ирүүлсэн баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэхээргүй байна гэжээ.
Тогтоосон үндэслэлээ нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд сургалтад оролцохоор явахын өмнө гадаад сургалтад оролцуулах шийдвэр гаргуулах өргөдлийг холбогдох баримтын хамт “Т” ТӨААТҮГ-ын Ерөнхий захиралд гаргасан гэсэн тайлбар гаргасан бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Энэ байдлыг гэрч Б.Цээпилдорж 2017 оны 11 дүгээр сард сургалттай гэж надад танилцуулсан... би чөлөө өгдөг субьект биш Ерөнхий захиралд танилцуулаад яв гэсэн, дараа нь захирал Балсан гээд урилга нь ирсэн гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж тус шүүхээс үзсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч М.Быг байгууллагын удирдлагаас дотоод журмын дагуу зохих зөвшөөрөл авалгүй, дур мэдэн /гадаад томилолтын тушаал гаргуулалгүйгээр/ гадаадад сургалтад явж 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд ажил тасалсан нь шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс гэрчээс асуусан “Та гадаад томилолтын тушаалгүйгээр гадаад явах уу?” гэсэн асуултад хариулахдаа гэрч Б.Цээпилдоржийн өгсөн “Т” ТӨААТҮГ-ын Ерөнхий захирлын “гадаад томилолтын тушаалгүйгээр” гадаадад сургалтад явахгүй гэсэн гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байтал тус гэрчийн мэдүүлгийг нотлох баримтад тооцоогүй мөртлөө шүүхээс нэхэмжлэгчийн талд ашигтайгаар өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлж, харин хариуцагчийн талд ашигтай гэрчийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлэхгүй байгаа нь шүүхээс хуралдаанд оролцогч талууд болох зохигчдод эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.” гэж заасан шүүхийн өмнө тэгш байх зарчим зөрчигдсөн байна.
Мөн хариуцагчаас анхан шатны шүүхээс тус шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд /Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгч М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/-г шүүх үнэлээгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.6-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам Балж мөрдүүлэх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн Балж мөрдүүлнэ” гэж заасны дагуу “Т” ТӨААТҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам Балсан бөгөөд тус дотоод журмын 8.4.7-д “Ажлын 3 өдрөөс дээших хугацааны чөлөөг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд Ерөнхий захирлын тушаалаар шийдвэрлэнэ”, мөн 10.2-т “Ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуй нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно” гэснийг, мөн тус газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжилсэн нэг сарын дотор 24 буюу түүнээс дээш цаг ажлаас хоцорч, эсхүл ажлын цагаар удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон, ажил тасалсан бол ажил олгогчийн санаачлагаар хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасныг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасныг зөрчсөн тухайн үйлдэл нь тус газраас М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3-т “10.2.2-10.2.48 дахь заалтуудад заасан зөрчил нь ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж хуульд заасны дагуу нэхэмжлэгч М.Быг ажлаас чөлөөлснийг нотлох баримтаар Балгаажуулж өгснийг анхан шатны шүүх нотлох баримтад үнэлээгүй.
Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд БНСУ-ын Олон Улсын хот байгуулалтын сургалтын төв /IUТС/-ийн урилгаар, тус улсад зохион байгуулагдсан “Ази тивийн хотуудад тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад оролцсон, энэ сургалтад М.Быг оролцуулахыг дэмжиж байгаа талаар хариуцагч байгууллагын Ерөнхий захирал нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/978 тоот албан бичгээр уг сургалтыг зохион байгуулагчид мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэсэн байна.
Манай байгууллагын зүгээс БНСУ-ын Олон Улсын Хот Байгуулалтын сургалтын төвтэй албан ёсны ямар нэг харилцаа холбоогүй бөгөөд нэхэмжлэгч М.Б нь хувиараа харилцаа холбоо тогтоож түүний хувийн и-мэйлээр тус төвд зохион байгуулагдах сургалтын талаарх танилцуулга ирсэн тул уг сургалтад оролцуулах тал дээр дэмжиж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг харгалзан үзэж тус газрын удирдлагын зүгээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1/978 тоот “сургалтад оролцуулахыг дэмжиж байгаа тухай” албан бичгийг М.Бад гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ нь тухайн сургалтад оролцуулах талаар дэмжиж байгаагаа илэрхийлснээс бус албан ёсоор сургалтад хамрагдахыг зөвшөөрсөн харилцаа биш байсан бөгөөд тухайн сургалт хэзээ болох цаг хугацаа нь тодорхойгүй байсан болно.
Цаг хугацааны хувьд сарын дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч М.Бын зүгээс сургалтын урилга ирсэн, тухайн сургалт нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд болох тул гадаад томилолт олгож өгнө үү хүсэлт тавьсан бөгөөд үүнтэй давхцаад тухайн цаг үед манай байгууллагад Үндэсний аудитын газраас үйл ажиллагааны хяналт шалгалт орсон бөгөөд хяналт шалгалтын ажлын хэсэгт Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газраас холбогдох танилцуулга, тайлан материал гаргаж өгөх, тайлагнах шаардлага үүссэн, түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбогдуулан “Т” ТӨААТҮГ-аас Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэж Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулах зэрэг цаг үеийн нэн шаардлагатай ажил гарсантай холбогдуулан тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга буюу М.Б нь зайлшгүй байх шаардлага гарсан бөгөөд “Т” ТӨААТҮГ-ын Ерөнхий захирал дээрх үүссэн нөхцөл байдлыг өөрийн биеэр албан ёсоор мэдэгдэж, энэ удаадаа гадаадад сургалтад явуулах боломжгүй тул гадаад томилолтын тушаал гаргаж өгөхгүй талаар анхааруулж нэхэмжлэгч М.Бад хариу өгсөн байдаг.
Манай байгууллагын ажилтан, албан хаагчдаас гаргасан аливаа хүсэлтийг байгууллагын удирдлагаас зөвшөөрөх, эс зөвшөөрөх нь холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал бөгөөд ямар ч төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагч нь гадаадад болон дотоодод томилолтоор ажиллахдаа байгууллагын удирдлагаасаа заавал албан томилолтын тушаал гаргуулж явдаг бөгөөд манай байгууллагаас гадаадад томилолтоор сургалтад хамрагдаж байсан ажилтан, албан хаагчдыг “гадаадад сургалтад хамруулах тухай” томилолтын тушаалуудыг, холбогдох баримтуудын хамтаар хэрэгт нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөөр байтал нотлох баримтыг үнэлээгүй байна.
М.Бын чөлөө авсан талаар нотлох баримт байхгүй байхад чөлөө авах хүсэлтийг ерөнхий захиралд гаргасан нь түүнийг ажлаа хаяж явах үндэслэл болно гэж шүүх дүгнэсэн, ерөнхий захирал нь чөлөө олгох шийдвэрийг заавал гаргах үүрэгтэй байсан гэж буруу дүгнэсэн байна.
Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэснийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг зөрчсөн.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд “Тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Брагчаа нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд АНУ-д “Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээ”-ний шүүгчээр Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг нотлох баримт хавсарган хүргүүлсэн боловч тухайн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4,-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг зөрчиж байна.
Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг асууж, саналыг сонсолгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэснийг зөрчиж хуулийг хэрэгжүүлээгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00242 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 864 дугаартай магадлалыг хянан үзэж бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч М.Б нь Т ТӨҮГ-т холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч М.Быг Т ТӨҮГ-т Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхад нь Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/87 тушаалаар “зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд ажил тасалсан” гэж үзэн Хөдөлмөрийн гэрээний 10.2.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 10.2.3. дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжилсэн нэг сарын дотор 24 буюу түүнээс дээш цаг ажлаас хоцорч, эсхүл ажлын цагаар удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхисон, ажил тасалсан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар харилцан тохиролцжээ.
М.Б нь зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр ажил тасалсан гэх 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын байгууллага, /UN-Habitat/, БНСУ-ын Олон улсын хот байгуулалтын сургалтын төв”/UTC/-өөс БНСУ-д зохион байгуулагдсан “Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад оролцсон байна.
Тус сургалтын талаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М.Бын мэйл хаягаар мэдээлэл ирсэнд Тйн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй Олон Улсын хот байгуулалтын сургалтын төвд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1/978 тоот албан бичиг явуулсан байх бөгөөд тус албан бичигт : “танай төвөөс зохион байгуулж буй ... сургалтад манай корпорацийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга М.Быг оролцуулахыг “Төрийн орон сууцны корпораци”-ийн ерөнхий захирлын хувьд дэмжиж байгаа” тухайгаа илэрхийлсэн байна.
Үүний үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Олон Улсын хот байгуулалтын сургалтын төвөөс М.Бын нэр дээр Урилга ирж, улмаар М.Б сургалтад оролцоод ирсэн үйл баримт тогтоогдсон байна.
Иймд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/87 тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүх үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулсан болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчид мэтгэлцэх боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тул нэхэмжлэгчийг тус шаардлагаас татгалзсан гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохдоо шийдвэрийн үндэслэх хэсэгт эгүүлэн тогтоохоор заасан боловч Тогтоох хэсэгтээ “томилсугай” гэж хуулийн нэр томьёог буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс засаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, дээрх алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 864 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00242 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...томилсугай.” гэснийг “...тогтоосугай.” гэж өөрчлөн,
шийдвэрийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5, 6, 7 дахь заалтын дугаарыг 4, 5, 6, гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Брагчаа, Д.Ууганбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Т ТӨҮГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД