Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/99

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: М.Г-, Ц.Ү-, Б.О-, С.Д-, С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч М- овогт М-ын Г-, Т- овогт Ц-ийн Ү-, Б- овогт Б-ийн О-, Б- овогт С-н Д-, Б- овогт С-ын Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000990083 дугаартай, 146/2020/0091/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороо, ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, М- овогт М-ын Г- /РД: ___/,

2.   Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, Тусгай дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, ___ ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т- овогт Ц-ийн Ү- /РД:___/,

3.  Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхан хороонд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороо, ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус ялыг тэнсэж хянан харгалзсан, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгүүлж байсан, Б- овогт Б-ийн О- /РД:___/,

4.  Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороо, ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт С- Д- /РД:___/,

5.  Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зэвсэг ашиглалтын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол, ___ тоотод оршин суух, цэргийн хүндэт медаль, ойн медаль, цэргийн гавъяаны одоноор шагнуулж байсан, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт С-ын Б- /РД:___/ гэв.

                                       Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч М- овгийн М-ын Г- нь Ц.Ү-, С.Д-, С.Б-, Б.О- нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх уртраг өргөрөгийн N46044”10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэх,

Шүүгдэгч Тайж овгийн Ц-ийн Ү- нь М.Г-, С.Д-, С.Б-, Б.О- нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх уртраг өргөрөгийн N46044”10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэх,

Шүүгдэгч Б- овгийн Б-ийн О- нь М.Г-, Ц.Ү-, С.Д-, С.Б- нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх уртраг өргөрөгийн N46044”10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэх,

Шүүгдэгч Б- овгийн С- Д- нь М.Г-, Ц.Ү-, С.Б-, Б.О- нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх уртраг өргөрөгийн N46044”10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэх,

Шүүгдэгч Б- овгийн С-ын Б- нь М.Г-, Ц.Ү-, С.Д-, Б.О- нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх уртраг өргөрөгийн N46044”10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г-, Ц.Ү-, С.Д-, С.Б-, Б.О- нар нь  бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх уртраг өргөрөгийн N46044”10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэмт хэргийн тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн үед загасны хорио тавигдсан байсан. Бид нар гэр бүлийн хүмүүсээсээ зөвшөөрөл авч байгаад анх удаа загасанд явсан. Бид нар фэйсбүүкээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улиастайн голыг загастай гэж мэдээд ирсэн. Бид нар нутгийн иргэдээс газар асууж байгаад тухайн гол дээр очсон. Бид нарыг Улиастайн гол дээр очиход улсын тусгай хамгаалалттай газар, загас барьж болохгүй гэсэн ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ огт байхгүй байсан. Тухайн гол хэсэг, хэсэгээрээ тасарсан байсан. Бид нар усанд боогдсон загаснуудыг гараараа барьсан. Олон тооны загас барьсан нь бид нарын буруу. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ц.Ү-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч С.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч С.Б-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би ноднин жил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирж гэр бүлээрээ улаан цутгалан үзэж амарч байсан. Тэр үед хүмүүс Улиастайн голыг загастай гэж хэлж өгсөн. Бид нар ярьж байгаад 2020 оны 05 дугаар сард Бат-Өлзий сумын Улиастайн голоос загас барихаар ирсэн. Бид нар усанд боогдсон байсан загаснуудыг гараараа барьсан. Бид нарын машины бензин дуусах гээд айлд ортол тэр айлын хүмүүс Орхон голд загас байдаг гэж зааж өгсөн. Бага хүрхрээ гэдэг газар очоод байж байтал 3 цагдаа мотоцикльтой ирсэн. Тухайн газрыг улсын тусгай хамгаалалттай гэсэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Тийм учраас бид нар тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ц.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Бид хэд найзуудтайгаа ярилцаад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум орохоор 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөнө М.Г-ийн мөнгөлөг саарал өнгийн Прадо маркийн автомашинтай гарсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Бат-Өлзий суманд ирээд Орхон гол өгсөөд сумын төвөөс дээшээ явсан Замдаа 1 хүнтэй таараад Улиастайн голыг асуугаад тэгээд Улиастайн голыг өгсөөд дээшээ явж байгаад голын тасарсан хэсэг дотор загаснууд байсан. Тэрийг харчихаад бид хэд тэндээ хоноглосон. Тэр өдрөө бид хэсэг загас бариад хоносон. Маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн адил хэсэг загас барьсан. Тэгээд гэрлүүгээ буцахаар болоод улиастайн голоо уруудаад явсан. Наашаа явж байх замдаа нутгийн нэг айлаар ороод 20 литр түлш зараад мөнгийг нь авсан. Тэгээд тэр айлаасаа загастай газар асуусан чинь дээшээ бага хүрхрээн дээр байгаа гэж хэлсэн. Бид хэд тэр айлаас дээшээ яваад голын эрэг дээр очсон очоод байж байтал цагдаа нар ирээд бичиг баримт шалгаад саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Бид найзуудтайгаа ярилцаад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум орохоор 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөнө М.Г-ийн мөнгөлөг саарал өнгийн Прадо маркийн автомашинтай гарсан. Фэйсбүүк дээр Бат-Өлзий сумын Улиастайн голыг загас газар гэж мэдээлэл аваад хорионы хугацаа тавигдахаар явцгаая гэж ярьсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Бат-Өлзий суманд ирээд Орхон гол өгсөөд сумын төвөөс дээшээ явсан Замдаа 1 хүнтэй таараад Улиастайн голыг асуугаад тэгээд Улиастайн голыг өгсөөд дээшээ явж байгаад голын тасарсан хэсэг дотор загаснууд байсан. Тэрийг харчихаад бид хэд тэндээ хоноглосон. Тэр өдрөө бид хэсэг загас бариад хоносон. Маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн адил хэсэг загас барьсан. Тэгээд гэрлүүгээ буцахаар болоод улиастайн голоо уруудаад явсан. Наашаа явж байх замдаа нутгийн нэг айлаар ороод 20 литр түлш зараад мөнгийг нь авсан. Тэгээд тэр айлаасаа загастай газар асуусан чинь дээшээ бага хүрхрээн дээр байгаа гэж хэлсэн. Бид хэд тэр айлаас дээшээ яваад голын эрэг дээр очсон тэгээд бага хүрхрээ гэдэг газрыг үзсэн. Тэгээд мөн С.Б-, М.Г- 2 машинаасаа буугаад ганц нэг дэгээ шидээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...манай найзууд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр загасанд явахаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Улиастайн гол гэх газарлуу явъя загасны хорио тавигдаж байгаа учир гэж ярьж байсан. Би тухайн өдөр архи уугаад нилээн согтчихсон байсан тэгээд ямар ч байсан загас барих уургаа аваад машинд суусан. Би унтаад өгсөн юм байна лээ. Маргааш нь сэрсэн чинь гол дээр ирчихсэн байсан. Манай хэд Бат-Өлзий сумын Улиастайн гол гэх газар гэж хэлж байсан. Тэгээд бид хэд загас барьсан. Тэгээд гэрлүүгээ буцахаар болоод Улиастайн голоо уруудаад явсан. Улаан цутгалан дөхөөд замдаа нэг айлаар орж түлш зараад мөнгийг нь авсан. Тэр айл гаднаа цэнхэр портертой айл байсан. Айлаасаа загастай газар байна уу гэж асуусан чинь дээшээ бага хүрхрээн дээр байгаа гэсэн. Дээшээ яваад голын эрэг дээр очсон тэгээд Г- бид 2 машинаасаа буугаад ганц нэг дэгээ шидээд байж байтад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Дүгэрдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би тус газар болох Байнжуурын булан гэх нэртэй газрыг хариуцан хамгаалдаг бөгөөд миний хариуцсан талбай байгаа юм. Байнжуурын буланг дамжин Улиастайн гол урсдаг юм. Улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Гэрч Х.Баасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүгтээ: ...Тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сарын эхээр Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Орхон гол дагуу эргүүл шалгалт хийж явсан. Хяналт шалгалт хийх явцад Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Орхон голын бага хүрхрээ гэх газарт Улаанбаатар хотын харьяат гэх иргэд голын эрэг дээр загас барихаар дэгээ шидэж байсан. Тэгээд тухайн хүмүүсийг холбогдох бичиг баримтыг нь шалгасан. Тухайн иргэд хэлэхдээ бид эндээс загас барихаар дэгээ шидсэн боловч загас баригдаагүй бид нар эндээс загас бариагүй харин Улиастайн гол гэх газраас загас барьсан гэж хэлсэн. Тэгээд барьсан гэх загаснуудыг үзэхэд тэдгээр хүмүүсийн унаж явсан цагаан өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгсэл дотор 100 гаран тооны загас байсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас барьж болохгүй талаар хэлээд сумын Цагдаагийн тасаг дээр очоод байж бай гэж хэлээд араас нь сумын Цагдаагийн тасаг дээр ирсэн... гэжээ.  /хх-ийн 92 дугаар хуудас/,

Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “...1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн Балчингийн булан гэх улсын тусгай хамгаалалттай газраас иргэн М.Г-, Ц.Ү-, С.Д-, С.Б-, Б.О- нарын барьсан 80 ширхэг загас нь “Зэвэг” /Lenok/, 50 ширхэг Шивэр хадран буюу /Сибирь хадран/ загас байна. 2. Дээрх Зэвэг, Шивэр хадран /Сибирь хадран/ загас нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад заасан ховор амьтны төрөлд хамаарагддаггүй болно. 3. Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тогтоолоор 1 ширхэг зэвэг загасны үнэлгээ-17000 төгрөг, 1 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загасны үнэлгээ 4000 төгрөг байна. Нийт 80 ширхэг Зэвэг загас *17000 үнэлгээ=1.360.000 төгрөг, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас*4000=200.000 төгрөг болж байна...” гэх 39-04-078-03 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Балчингийн булан гэх газрын уртраг, өргөрөгийн М46°44"10.6, Е101°40”17.4 улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх 161 дугаартай албан бичиг, хавсралт зураг, /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-10 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэчимэгийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-03 дугаартай акт,

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-97 дугаар хуудас/ зэрэг болно.

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Г-, Ц.Ү-, С.Д-, С.Б-, Б.О- нарыг бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Байнжуурын булан гэх улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                      Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч М.Г-, Ц.Ү-, С.Д-, Б.О-, С.Б- нар нь бүлэглэн  улсын тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг “Зэвэг” /Lenok/ загас, 50 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас нийт 130 ширхэг загас барьсан, агнасан гэх гэмт хэргийг үйлдэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 1560000 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул шүүгдэгч нарт 3,120,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

Шүүгдэгч нар нөхөн төлбөр 3120000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нар  бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нар анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нарт  хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80 ширхэг зэвэг загас, 50 ширхэг шивэр хадран загасыг, 3 ширхэг загасны уургын хамт тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагдаагийн тасагтай хамтран устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдөд төлөх хохирол төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Г-ийн эзэмшлийн 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 13-49 УАА улсын дугаартай, саарал өнгийн Prado маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М- овогт М-ын Г-, Т- овогт Ц-ийн Ү-, Б- овогт Б-ийн О-, Б- овогт С-н Д-, Б- овогт С-ын Б- нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М- овогт М-ын Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар ,          

            шүүгдэгч Т- овогт Ц-ийн Ү-ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар, 

            шүүгдэгч Б- овогт Б-ийн О-ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар,

            шүүгдэгч Б- овогт С-н Д-ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар,

            шүүгдэгч Б- овогт С-ын Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

            4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдөд төлөх хохирол төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Г-ийн эзэмшлийн 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, саарал өнгийн Prado маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80 ширхэг зэвэг загас, 50 ширхэг шивэр хадран загасыг, 3 ширхэг загасны уургын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагдаагийн тасагтай хамтран устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-, Ц.Ү-, С.Д-, Б.О-, С.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА